Харь гариг шинжлэх ухааны танин мэдэхүй

Дэлхийн микро организмууд ангараг гариг дээр байж болзошгүй

Дэлхийд хамгийн өргөн тархсан нянгуудын нэг Escherichia coli Ангараг гаригийнхтай адил нөхцөлийг тэсвэрлэх чадвартай болохыг баталжээ. Энэхүү баримт сансрын хөлгийн ариутгалд тавигдах шаардлагыг дахин хянаж үзэх үндэслэл болох ёстой гэж эрдэмтэд үзжээ.

Ангараг гариг дээр амьд организм тулгарч болохтой адил төстэй нөхцөл байдалд, нянгууд дээр янз бүрийн хатуу ширүүн нөлөөллийг үзүүлжээ. Судлаачид дээрх нянг хэт ягаан туяагаар шарж, усгүй хэт хуурай орчинд байлгаж, даралтыг нь бууруулж, хөлдөөж байв.

Туршилтын явцад, хэрэв нянг цацрагийн нөлөөллөөс халхалбал, тэд хэдийгээр өсч үржих нь зогсдог ч гэсэн, бусад бүх нөлөөллийг давах чадвартай болохыг олжтог тоосон байна. Ангараг дээр цацрагийн нөлөөллөөс хамгаалагдах, хоргодох газар хадны ангал, завсар, агуй, гүн нүх, гуу жалга нянд олдож болно. Хэдийгээр тусгай боловсруулалт хийгддэг ч гэсэн зарим нянгууд сансрын хөлөг дээр үлдэж болох юм. Онолын хувьд микро организмууд Ангараг гаригийн амьдрах боломжтой газарт үлдэж хоцрон гаригийг бохирдуулах боломжтой ажээ.

Эрдэмтэд ойрын үед сансрын хөлөгт байж болох бусад нянгуудын амьдрах чадварыг шалгахаар төлөвлөж байгаа юм. Бусад гаригуудыг шинжлэн судлах үед биологийн аюулгүй байдлын асуудлуудыг эрдэмтэд нэг бус удаа тавьж байлаа.

Best Blogger Tips
Back to Top