Харь гаригийнхны тухай бид хангалттай л бурцгаасан. Ерөөд оны эхээр л гэхэд Монгол оронд хаа сайгүй харь гаригийнхан айлчилж, Өвөрхангайн 9-р ангийн жаахан охин бие засаж байгаад өмдөө татаж амжилгүй харь гаригийн эрстэй нөхцөж Дархан, Эрдэнэт дээгүүр нисч, “нэрт” үзмэрч Ч.Дашцэрэн “Ромбу” гаригтай харьцаж, зальт этгээд Д.Дожоодорж алтан цөгцөөр шоудаж, Ховдын Мөнххайрхан сумын 40 гаруй насны эмэгтэй харь гаригийн эцэгтэй болохоо мэдэгдэж байсан инээдтэй түүхүүд бий.
Тэгвэл 19-р зууны эхээр Монголд ноёрхлоо тогтоож байсан манж нар нууцлаг оролцсоноор нууцлагдаж үлджээ. Үлдсэн ч гэж дээ, 1911 онд Манж гүрэн мөхсөн учраас хадгалагдах ямар ч аргагүй юм. Ингээд олон үг нуршихын оронд 100 илүү жилийн тэртээх үйл явдлын халуун мөрөөр мөшгөцгөөе. Дашрамд сонирхуулахад эл түүхийг 1952 онд Ч.Түвдэндорж гэдэг хүн ач хүүдээ ярьж өгчээ.
1901 оны хавар Туулын шугуйд Базаргүр гэдэг айл 800-аад малтай өвөлжиж байлаа. Базаргүр нь 40 гарам насны эр агаад ганц хүүтэй байж л дээ. Тэр хүрээний “баян” Содов гэгчийн малыг хөлсөөр хариулдаг нэгэн. Гуравдугаар сар гарч цас ханзрах үеэр мал төллөж ид ажилтай байлаа.
Базаргүр тэр өглөө ойрмогхон хургалах хэдэн эм хонио туугаад гарчээ. Тэр өдөр салхитай байсан учраас нөмөр бараадахаар Туулын бургас руу оржээ. Гэнэтхэн салхи исгэрээд л явчихжээ. Хуй салхи босов уу? гээд дээшээгээ хартал зургаан ханатай гэрийн хэрийн бөөрөнхий юм юу юугүй эргэлдэн унажээ. Уг бөөрөнхий зүйлийг унахад газар доргин Базаргүрийг хажуу тийш нь шиджээ. Мөн хэдэн хонь нь ч цацсан шагай шиг л тал тал тийш үсэрчээ. Бөөн цас, шороо тэнгэрт боссон агаад Базаргүр хэсэг хугацаанд ухаангүй хэвтээд босчээ. Бараг арваад хонь нь нүд аньсан байсан бөгөөд түүнийг тэвдэн сандарч байтал нь нэг юм часхийн дуугарах шиг болжээ. Тэр чухам юу болсныг нь ухааран сэхээрэх боломжгүй байсан бөгөөд часхийх чимээ гарсан зүг рүү тэнтэр тунтар алхалжээ. Зургаан ханатай гэр шиг хэлбэртэй зүйлийн дэргэд дэлэм хэрийн хэмжээтэй хүн дүрстэй дөрвөн мөчтэй амьтан хэвтэж байсан байна. Тухайн үеийн нийгэмд байсан хүн энэ бүхнийг хэрхэн яаж хүлээж авахыг та ойлгож байгаа биз дээ. Айж сандарсан Базаргүр яах ч учраа олохгүй сандарч байхад мөнөөхөн хачин жигтэй амьтан үл мэдэг чичирхийлж байжээ. Мөн дэргэдэх гэр хэлбэрийн зүйл нь бөөн хар хөө болчихсон байв.

Мань эр ч гэрийн зүг ум хумгүй харайлгаж гарав. Түүнийг гэр лүүгээ гүйж явахад нь жууз тэрэгтэй тав зургаан бараа бологч дагуулсан ноёнтон явж байгаа нь харагджээ. Мань эр ч тэр зүг рүү ум хумгүй гараараа даллан гүйлээ. Сүйх тэргэн дээр явж очиход нэгэн манж түшмэл явж байжээ.
Манж түшмэлийн орчуулагч монгол эр:
- За, чи яагаад ингэтлээ сандраав? гэж зандрангуй дуугарлаа. Дагжин чичиртлээ айсан Базаргүр газар элэгдэн унаж,
- Өршөө, ноёнтон минь. Сүйд боллоо. Цаана чинь тэнгэрээс чөтгөр гэртэйгээ бууж ирээд... гэж хэлээд л ээрч муурч эхэллээ. Орчуулагч манж түшмэлд уг эр чөтгөр хараад айсан болохыг хэлэхэд нь цаадах нь ихээхэн сонирхож, өөрийн нүдээр очиж харахыг хүсэв. Орчуулагч:
- За, манж ноёнтон тэр чөтгөрийг чинь очиж харна гэж хэлж байна. Чи дагуулаад яв гэж тушаахад ядуу эр хичнээн айж байсан ч үг дуугүй өмнө орон алхав. Тэднийг чөтгөртэй гэгдсэн газар очиход ер бусын зүйл угтлаа. Зургаан ханатай гэр шиг хэлбэртэй хөө болсон төмөр байх агаад дээр нь томоохон таг онгойсон байлаа. Харин дэргэд нь шахам дэлэм хирийн урттай мөнөөхөн хүн дүрст амьтан хэвтэж байв. Манж цэргүүд сум, саадгаа бэлтгэн дөхөж очив. Манж ноён жуузнаасаа бууж нэг юм шулганахад нэгэн цэрэг гүйж очоод жадлав. Цаадах нь хөдлөөгүйг бодоход үхсэн бололтой. Түүнээс цус ч гарсангүй.
Гадуураа хальстай юм байна гэж нэг нь дуу алдсаныг бодохлоор резин хувцастай байсан бололтой. Тэгээд манж ноёны тушаалаар мөнөөхөн амьтныг нэхий даханд ороон жууз тэргэндээ хийгээд Хүрээ рүү довтолгожээ. Орчуулагч эр Базаргүрд:
- Чи олон юм яриад байв аа. Амаа хамхиарай. Ард олон сэтгэл санаа нь хямрах байх шүү гэж тушаал буулгаад сүйх тэрэгний хойноос цас манарган давхиж оджээ. Ингээд айж балмагдсан хөөрхий эр хэзээ мөдгүй хургалах гэж байсан хориод үхсэн хонь, хар гэр шиг хэлбэртэй төмөр савтай л хоцров. Тэр баян Содовоос айхын эрхэнд хэл дуулгахаар шийдлээ. Үлдсэн хэдэн хонио цуглуулж аваад гэр лүүгээ зүглэв. Тэр даруйдаа морио эмээллэн Хүрээ рүү хөдөллөө. Базаргүр хоёр цаг гаруй давхиад Хүрээ орлоо.
Хориод хонио үхүүлсэн Содов ч ихээхэн хилэгнэв. Сүүлдээ очиж харахаар боллоо. Тэр хоёр оройхон хирд мөнөөх газарт ирэхэд манж цэргүүд хэдэн давхар бүсэлчихсэн байлаа. Тэр хоёрыг яах гэж явааг байцааж бөөн сүр бадрааж гарав. Түүгээр ч үл барам энэ талаар хэнд ч, юу ч ярихгүй байхыг сануулан ам тангаргийг нь авчээ. Энэ бүхнийг харсан баян Содов ч үхсэн хонио төлүүлэхгүй гэдгээ Базаргүрт хэлснээр энэ асуудал төгсгөл болов. Харуй бүрий тасрах үест манж цэргүүд маргааш нь эргэж ирэхээр Хүрээ рүү буцацгаав.
Тэр шөнө гэнэтхэн л Базаргүрийн нохой хуцаж мал нь хуйлраад байхлаар мань эр гарчээ. Гэтэл өдрийн сонин үйл явдал болсон газарт өдөр шиг гэрэл асан агаарт хөөрч байх шиг харагдахад нь мань эр айсандаа гэртээ оров. Өглөө нь шуургатай байсан учраас малаа бэлчээлгүй гэртээ сууж байжээ. Гэтэл манж цэргүүд давхилдан ирж гэрийнх нь гаднаас,
- Хөөш, чи гараад ир хэмээн орилов. Мань хүн ч айх гайхах зэрэгцэн хормойгоо өшигчин гарав. Базаргүр
- Ээ, бурхан гончигсүм минь. Шөнө нүд сохлом хурц гэрэл гараад нохой хүртэл айхдаа гаслаад байхлаар нь гэртээ орж амиа аргацаасан гэж үнэнээ өчив. Тэгээд манж цэргүүд Хүрээ рүү давхиж одлоо. Цэргүүдийг явсны дараагаар Базаргүр чөтгөр шулмас ямар ч байсан алга болчихсон гэж бодоод явж очив. Тэнд доошоогоо тохой хэрийн газар гэрийн буурьны хэмжээгээр ухагдсан байлаа. Харин мөнөөхөн хөмөрсөн тогоо шиг зүйл алга болсон байжээ. Энэ үеэр Манжийн албаны газар бөөн хөл үймээн болж байлаа. Үл мэдэгдэх мангас баригдсан учраас хэрхэхээ мэдэхгүй байсан нь тэр. Энэ явдлыг манж нар монголчуудаас нууцлахаар шийдлээ. Гэхдээ хоорондоо зөвлөлдөөд уг үл мэдэгдэх амьтныг Бээжинд хүргэж Их хуандийд(Манжийн хаан) үзүүлэхээр шийдэцгээв.
Ингээд Бээжинд уг зүйлийг хүргэхээр болцгоожээ. Бээжин хүргэх баг цэргийг газарчилж бас хамгаалахаар хэд хэдэн монголыг сонгожээ. Түшээт хан, Засагт хан аймгуудаас нэг, нэг Хүрээнээс Балдорж, Санжмятав гэдэг хоёр залууг сонгожээ. Тэдний үүрэг нь Замын-Үүдээр хил давуулаад буцах ёстой байв. Харин 100-аад манж цэрэг уг зүйлийг харгалзаж явахаар болжээ. Манжийн албаны газраас уг явдлын гэрч болсон “баян” Содов, Базаргүр нарын амийг хороолгожээ. Үүнийг тухайн үедээ хэн ч мэдсэнгүй. Базаргүрийг Манжийн амбаны газар авч ирж байцааж байхад нь цэргийн багт багтсан Балдорж энэ тухай сонссон ажээ. Үүнд бас нэгэн бэрхшээлтэй явдал гарч ирэв.
Хувцсыг нь тайлахад бие нь нялцгайдуу байсан бөгөөд толгойд нь ганц нүд, ам, чих бололтой зүйлүүд харагджээ. Түүнийг замдаа муудах байх хэмээн болгоомжилж хувцсанд нь гарсан нүхийг цавуудан бөглөөд битүү модон хайрцганд хийгээд явуулжээ. Мөн нэн даруй Манжийн эзэн хаан Их хуандийд буухиа элч довтолгожээ. Учир нь үл ойлгогдох чөтгөрийг хамгаалан Бээжин хүргэх баг цэрэг шөнө дүлээр мордов. Эдний хойноос мөн туршуулын цэргүүдийг давхар томилохоо манж нар мартсангүй.
Цэргүүд маш их болгоомжтой явж байлаа. Үдлэж хоносон газраа хэдэн давхар битүү цагирган хамгаалалт гаргана. Энэ маягаар хэдхэн хоногийн дотор Замын-Үүдэд хүрлээ. Цаанаас нь Өвөрмонгол цэргүүд угтаж авав. Үүргээ ямар ч саад тотгоргүй биелүүлсэн монгол эрс наашаагаа эргээд л амрахаар шийджээ. Тэд хэсэг хайлаас, тоорой ургасан баянбүрдийн орчимд буудаллаж цай чанаж уугаад, эмээлээ дэрлэцгээн зүүрмэглэжээ.
Гэнэтхэн газар доргиж, морин төвөргөөн ойртож байгааг дөрвүүлээ зэрэг шахам сонсоод босч харайцгаав. Тэд маш хурдан морио эмээллэж байхад хэсэг морьт цэрэг уулгалан орж ирлээ. Тоогоор хамаагүй олон харагдсан учраас тэд бушуухан л дутаав. Хойноос нь манж цэргүүд муухай хашгирсаар нэхэж байлаа. Манж нар явуут сум тавьж эхэлсэн учраас амь алдах аюул нүүрлэж байлаа.
Тэднээс хоёр нь бууны суманд өртөн унав. Мөн Санжмятав гэгч эрийн морь суманд оногдсоноос баригдаж хоцорлоо. Харин Балдоржийн морийг манж цэргүүд яагаад ч гүйцсэнгүй. Тэд Санжмятавыг ямар ч өчиг авалгүйгээр газар дээр нь хороожээ. Манж цэргүүд өөрсөд рүү нь яагаад дайрсан болох? Хаанаас гарч ирэв? гэдгийг Балдорж ухаж ойлгох гэж тархи толгойгоо өчнөөн гашилгажээ. Уг амьтны тухай нууцыг алдана гэснээс л боллоо гэдгийг Балдорж ойлгоод гэртээ эргэж очиж болохгүйгээ ойлгов. Тэр замдаа нэгэн айлд бууж танилцсанаар хувцас хунараа сольж, унаагаа юүллээ. Тэгээд Хүрээ орж сэмхэн таньдаг мэддэг хүмүүстэйгээ уулзалдахаар шийджээ. Тэрбээр шөнө дүлээр Хүрээ орж ганц хоёр найз нөхөдтэйгээ уулзалдаж амжлаа. Өмнө зүгээс Манжийн амбаны газарт нэгэн муу мэдээ ирсэн аж. Мөнөөхөн нууцлаг зүйлийг хүргэж явсан баг цэргүүд Өвөрмонголын нутагт бүгдээрээ үрэгдсэн ажээ.
Харин нууц чухал бараа нь ор сураггүй алга болсон гэнэ. Цэргүүдэд ямар ч шарх сорви байгаагүй бөгөөд морьд нь ч нэгэн адил үхсэн байжээ. Үүнийг сонсоод Балдорж маш их айлаа. Арай тэр чөтгөр шулмасууд өөрийг нь ч гэсэн алчих юм биш байгаа гэж бодсон авч тэр зүйлстэй өөрийгөө ямар ч холбоогүй учраас яах ч үгүй байх хэмээн тайвширлаа. Гэр орныг нь харж хандаж байхыг нөхдөөсөө хүсээд тэрбээр мөнөөхөн айлдаа эргэж очжээ. Тэр жилээ шилийн сайн эрстэй нийлэн хээрээр гэр, хэцээр дэр хийж явах болсон аж. Харин Манжийн засгийг түлхэн унагасны дараагаар цэрэгт татагдан, улмаар Богдын торгон цэрэгт оржээ.
Тэгэхдээ нэгэнд нь ам алдсанаар энэ яриа ордноор тархаж, улмаар Жавзандамба хутагтын сонорт хүрчээ. Нэг өдөр түүнийг хааны өргөөнд дуудуулав. Мань эр ч элдвийн юм хамаа намаагүй бурсандаа айж ширвээтсээр ордонд хөл тавилаа. Богд хаантан түүнээс чухам юу болсныг асуухад харсан үзсэнээ бүгдийг нь нэгд нэгэнгүй өчжээ. Түүний үгийг сонсоод Богд хаантан,
- Дээд тивийн хүмүүс гэж төмөр шувуунд сууж нисч явдаг тохой хэрийн өндөртэй хүн байдаг гэсэн тэр нь байх гэж хэлээд анхлан сүйрэл болсон газарт лам нар явуулж ном уншуулж байжээ. Тэр явдлаас хойш 100 жилийн дараа 21-р зууны өндөрлөгөөс харахад харь гаригийнхан гэдэг нь тодорхой байна. Харин энэ явдлыг Манж нар яагаад нууцлаж байв? гэдэг нь л анхаарал татаж байна. Мөн 1940-өөд оны сүүлчээр АНУ-д яг ийм сүйрэл болсныг НАСА болон ТТГ ихээхэн нууцалсан гэдэг.