HAP
Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.
Нар нь Сүүн зам галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.
Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд. Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.
[засварлах] Бүтэц Нарны нас ба хөгжил Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компютер загварчлалын аргаар судлана.
Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:
- Цөм
- Цөмийн радиус нарны нийт радиусын 0.2 хувийг эзлэнэ. Нягт нь 150,000 kг/м3 (усны нягтаас 150 дахин их)хүрэх ба температур нь 13,600,000 К (Нарны гадаргуугийн температур 5,785 К буюу 2350 дахин бага). Нарны энергийн эх үүсвэр нь цөмийн гинжин урвал (p-p буюу протон-протон гэж нэрлэгдэнэ) бөгөөд энэ процессийн үр дүнд устөрөгч гели болон хувирна.
Байгалийн аюулт үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсэх болсон нь хүн төрөлхтний буруутай үйлдлээс үүдэлтэй болохыг дэлхий нийт хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Үлэг гүрвэлүүдэд тохиосон “их мөхөл” шиг өдөр хүн төрөлхтөнд хэзээ нэг цагт тохиох нь лавтай. Гамшгийн давтамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй олон хүчин зүйлээс нарны идэвхжил нэлээд дээгүүр байрт ордог аж. Нарны аймгийн нийт массын 99.9 орчим хувийг эзэлдэг, дэлхийгээс 109 дахин том нарыг бүрдүүлэгч гол элемент устөрөгч, гелийн нөөц дундарч буйгаас нарны идэвхжил хурдсах болжээ.Нар одоогийн байдлаар 4.6 тэрбум орчим жилийн настай. Олон улсын эрдэмтдийн тооцоогоор нар одоо байгаагаасаа 250 дахин том, 30 хувиар илүү жинтэй байснаас гадна илүү тод гэрэлтдэг байж. Нар 10 тэрбум жилийн хугацаанд дэлхийг гэрэлтүүлэх боломжтой гэж судлаачид үздэг. Тэрбум жил өнгөрөх тутамд нар 10 орчим хувиар бүдгэрдэг. Энэ шалтгааны улмаас нарны дэлхийтэй харилцах соронзон орны тогтолцоо алдагдаж, энэ нь байгалийн гамшигт үзэгдэл тохиох урьдач нөхцөл болж буй гэдэгт эрдэмтэд мөн итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдэл ойр ойрхон давтагдсанаас ихэнх хувийг газар хөдлөлт эзэлдэг. Ил болон далд газар хөдлөлт дэлхийн соронзон орноос үүдэлтэй болох юм байна. 1970-аад оноос хойш 20 гаруй жил байгалийн онц үзэгдэл болоогүй. 2000 оноос хойшхи 10-хан жилийн дотор 10 гаруй аюулт үзэгдэл хүн төрөлхтөнд тохиолдсоноос хамгийн олон хүний аминд хүрсэн нь 2004 оны Индонезийн цунами, өнгөрөгч оны Гаитийн газар хөдлөлт юм. Гамшиг Гаитид З16 мянга, Индонезэд 230210 хүний аминд хүрсэн юм.
Эрдэм шинжилгээний судалгаа 2000 оноос эхлэн АНУ-ын Аризоны Их сургуулийн дэргэдэх Сарны ба Гаригийн лабораторын тусламжтай Улаанбаатар одонорон судлах оргил дээр CCD бүхий огторгуйн дуранг суурилуулан Нарны амйгийн Гол Бүсийн бага гаригууд, Дэлхийд ойртох биетүүд болон Дэлхийд аюул учруулж болзошгүй эрчимт биетүүдийн ажиглалтыг явуулж байна. Мөн оноос эхлэн Сансрын зургын тусламжтай Монголын газар нутаг дээрх Цагираг бүтцүүдийн мэдээллийн санг байгуулан, улмаар Солирийн бөмбөгдөлтийн тогооны хээрийн экспедицийг гарган ирлээ. Араб,Энэтхэг, Түвд, Монголын одонорон судлалын түүхийг судлан, тэнгэрийн эрхсийн байршлыг тооцоолдог Одонзурхайн аргыг шинжлэн ирлээ.
Судалгааны гол үр дүнгүүд Нарны амйгийн Гол Бүсийн бага гаригууд, Дэлхийд ойртох биетүүд болон Дэлхийд аюул учруулж болзошгүй эрчимт биетүүдийн фотометрийн ажиглалтыг боловсруулан, үр дүнг Бага гаригийн Төв рүү илгээн, мэдээлийн санд нь багтаан оролцуулсан. Ажиглалтын үр дүнгээр Бага биетүүдийн эргэлтийн параметрүүд, геометр хэлбэр бусад физик шинжүүд, минералын дүгнэлт болон гэрэлтэлтийн муруйн тусламжтай биетийн гадаргуугын гэрлийн сарнилыг тодорхойлсон. Солирийн бөмбөгдөлтийн тогооны хээрийн экспедицийн судлагаагаар цуглуулсан дээжүүд ддэр лабораторын шинжилгээг явуулан эхний үр дүнг гарган авсан. Одонзурхайн аргын нэг хэсэг болох Нар Сарны явдлын тооцооны эхний үр дүнг 2005 онд гаргаж авсан.
Ирээдүйн судалгааны талаар Нарны аймгийн Бага биетүүдийн ажиглалтыг эрчимтэй үргэлжлүүлэн явуулах, Бага биетүүдийн үндсэн болон бүсад параметрүүдийг ажиглалтын материал дээр үндэслэн онлын тооцоог боловсруулах, Бусад цагирга бүтцийн хээрийн экспедицийг гарган, цуглуулсан дээжэн дээр лабораторын судалгааг явуулан шинэ солирийн бөмбөгдөлтийн тогоог илрүүлэн тогтоох, Одонзурхайн аргыг цаашид гүнзгийрүүлэн судлах.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Х.Намсрайтай ярилцлаа.
- Физикийн шинжлэх ухаанд биднээс өөр амьд ертөнцийн талаарх судалгаа эрчимтэй явж байгаа гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье?
- XXI зууныг сансар огторгуйн зуун гэж нэрлэж байгаа. Яагаад гэхээр техник, технологи маш их хөгжиж, дуран авайны чадал өндөр болсон учраас сансар огторгуйн судалгаа эрчимжиж байна. Хөгжилтэй орнууд энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх талаар сүүлийн жилүүдэд их анхаарч эхэллээ. Өмнө нь одон орон, од гаригсын судалгаа гэхээр туршлага бага, цэвэр онол дээр тулгуурладаг байсан учраас сонирхол бага байж л дээ. Гэтэл хөгжил, дэвшлийн хэрээр бидэнд маш хол байсан оддыг ойртуулан хардаг боллоо. Хорвоогийн үүсэл хөгжил, зүй тогтлыг илрүүллээ. Өнгөрсөн 2006 оны Нобелийн шагнал авсан эрдэмтэд сансар судлалынхан байна. Сансар судлалын энэ амжилтад юу хүргэв гэхээр өндөр хүчин чадалтай компьютерийн тооцоо, хиймэл дагуул дээр суурилуулсан маш холыг хардаг дуран авай юм. Гэрэл мянга, сая, тэрбум жил гүйж хүрэх тийм холыг хардаг болсон.
- Гэрлийн хурд секундэд 300 мянган км билүү?
- Тийм. Гэрэл секундэд 300 мянган км-ийн хурдтай шүү дээ. Ингээд бодохоор мөн их хол зай байгаа биз. Тийм холыг хардаг болсноос хойш ертөнцийн үүсэл хөгжил болон түүний дотор манай нарны аймагтай төстэй од гариг байна уу, үгүй юу гэдгийг судалж байна. Манайх бол нэг нартай. Яг манай нар шиг нар ертөнцөд тэрбум тэрбумаараа байгаа. Тэр тэрбум нарны ойролцоо манай дэлхийтэй төстэй гариг байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Хэт халуун, хүйтэн биш, амьдрал байх боломжтой дундын од гаригийг хайж байна. Түүгээр ч барахгүй шинэ гариг саяхан нээсэн шүү дээ. Дөрвөн гэрлийн жилийн зайтай тэр гариг манай дэлхийтэй тун төстэй юм гэдгийг олж тогтоосон. Үүнээс үүдээд тэнд амьдрал байж болох юм гэж байгаа. Гэхдээ тэнд амьдрал ямар хэлбэртэй байхав гэдэг асуудал оньсого хэвээрээ байна л даа. Хөгжил нь манай дэлхийгээс сая жилийн өмнөх шиг байж болно, нэг бол хэдэн сая жилээр түрүүлээд явсан байж болно. Эсвэл манай ертөнцтэй ойролцоо ч байх боломж бий гэж эрдэмтэд таамаглаж байгаа. Одоогоос 10-аад жилийн өмнө эрдэмтэд эмэгтэй, эрэгтэй хүний дүрс гаргаад, дэлхий болон нарны аймгийн зурагтайгаа сансар огторгуйд илгээсэн байгаа.
- Хэн нэгэнд хаяглагдаагүй захиа шиг л юм даа…
- Тийм. Ийм одны ойролцоо ийм амьдрал байна гэсэн мэдээллээ түгээгээд, холбоо барих л санаатай юм. Одоохондоо хариу чимээгүй байна. Яагаад гэхээр хамгийн ойрхон одонд л гэхэд дөрвөн гэрлийн жил явж байж хүрнэ. Өөр гариг ертөнцөд манайхтай ойролцоо амьдрал бий эсэх, байвал ямархуу байхав, магадлал хэр юм, онолоороо ямар байх боломжтой гээд сонирхдог нийгэмлэг дэлхийд бий болсон. Сар руу хүн нисгэхэд 80 хувийн магадлалтай байлаа шүү дээ. Үүн шиг орчлонгийн өөр нэг хэсэгт амьдрал байх магадлал нэлээн их. Энэ талын судалгаа ч сүүлийн жилүүдэд маш үр дүнтэй болж байна.
- Манайхан нисдэг таваг гээд л үлгэр домог шиг юм ярьдаг. Бодитой байх магадлал хэр бол…
- Харь гариг бол таамаг төдий л зүйл. Зарим жил нэг их идэвхждэг. Хүн болгон шахуу л харлаа гэдэг. Нэг хэсэг таг чимээгүй болчихдог. Манай дэлхий эргэхдээ ертөнцийн их том зайг эзэлж байгаа шүү дээ. Тэр зайнд явж байхдаа ямар нэгэн боломжтой орчноор дайрч өнгөрдөг. Заримдаа маш их солиртой орчноор дайрна. Хоосон зайгаар өнгөрнө. Том одны ойролцоо ч зөрнө. Яг шинжлэх ухааны үүднээс батлагдаагүй ч гэсэн огторгуйн буюу агаар мандал, сансрын өөр нэг орчинд орохоороо өвөгчүүдийн ярьдгаар хий үзэгдэл ч гэдэг юм уу нэг үзэгдэл байгаа. Хүмүүс ярьдаг ш дээ, тийм сонин юм харлаа, өвс хадчихсан байна гээд. Тариан талбайг хачин гоё болгоод хадчихсан ч байх шиг. Яг батлахад хэцүү ч сонин үзэгдэл байдаг.
- Дэлхийтэй ойролцоо байж болох гариг нээлээ гэж байна. Тиймэрхүү амьд ертөнц байлаа гэж бодоод холбоо тогтооход хэр урт удаан хугацаа шаардлагатай бол. Шинжлэх ухааны ямар нэг таамаг бий л байх даа?
- Яг пуужин ч юм уу, ямар нэг юманд суугаад хүрнэ гэдэг магадлал маш бага. Гэхдээ радио болон богино долгионоор холбоо барих магадлал бол бий. Жишээ нь, Москвад байгаа нэг багаж Токиод чүдэнз асаахад мэдэрдэг. Ийм нарийн багаж бүтээсэн юм чинь үүнийг ашиглах боломжтой.
- Хар нүх гээд яриад байна. Үүнийг маш энгийн үгээр тайлбарлаач?
- Энэ бол маш сонин биет байгаа юм. Үүнийг төсөөлөөд бодоод үзье л дээ. Нар байна гэж бодьё, маш их масстай. Маш олон нар нийлбэл юу болох вэ? Олон нар нэг дор цуглаж болно ш дээ, нэг сая нар, 10 сая нар, тэрбум нарны масс нэг дор цуглах боломж байгаа юм. Яагаад гэхээр хүндийн хүчний нөлөөгөөр ойр хавьд байгаа юмсаа татдаг хууль бий. Нэг газар нэг төрлийн биш масс цугласан үед ойр орчных нь татагдаад том биет үүснээ дээ. Бид хүндийн хүчнээс юм татаж гаргахын тулд маш хурдтай юм хөөргөдөг биз дээ. Дэлхийн татах хүчнээс гарахын тул секундэд найман км хурдтай байх ёстой гэж эрдэмтэд тооцоолсон байна. Тэр хурднаас илүү, гэрэл ч гүйж гарах боломжгүй тийм биет байдаг юм биш байгаа гэдэг таамаг эрдэмтэд 200 жилийн өмнө гаргаж, судлаад байсан. Бидний амьдран байгаа ертөнц бол 10 тэрбум нар нийлж нэг аймаг болж байгаа юм. Тэр аймгийн цөм гээд нэг юм байнаа даа. Тойроод олон нар эргэлдэж байдаг. Тэр цөм нь хар нүх юм биш үү гэсэн таамаг байгаа. Нарыг тойроод гариг эргэлдэж байдаг шиг, цөмөө тойроод олон нар эргэж байж болох юм. Хар нүхний физик гэдэг маш их сонирхол татсан, эрдэмтэд маш их судалж байгаа тийм зүйл л дээ.
- Одоо бол таамаг төдий л зүйл үү?
- Таамаг л даа. Гэхдээ хоёр жилийн өмнө дөрвөн сая нарны масстай тэнцэх биет олсон байгаа юм. Хар нүх гэж яагаад нэрлэсэн гэхээр тийшээ юу ч явуулсан алга болно гэсэн үг. Юу ч буцаж ирэхгүй. Тэгэхээр хар нүхийг судлаад яах юм гэсэн асуулт гарна. Юу ч үзэгдэхгүй, ойролцоо байгаа юмаа сороод авчихна. Гэхдээ эрдэмтэд ертөнцийн үүсэл, хөгжилд хар нүхний ойлголт маш хэрэгтэй зүйл юм гэж үзэж байгаа. Өөр нэг гайхалтай зүйл нь, хар нүх рүү юм явуулахад алга болчихдог, өөрөөр хэлбэл, мэдээлэл алдагдах сонин үзэгдэл гарч ирээд байгаа. Материйг устахгүй, алга болохгүй, хоосонд шингэхгүй гэдэг. Гэтэл хар нүх рүү юм ороод алга болчихож байна гэдэг тэр ойлголтыг алга болгочихож байгаа юм. Би нэг тоон мэдээлэл явуулчихлаа гэхэд ороод алга болчихно. Уг нь нэг газар байж байх ёстой. Ингэхээр мэдээлэл алдагдах үзэгдэл гараад байна. Өөр нэг гайхалтай зүйл нь хоосонд гэрэл гарах үзэгдэл байх ёсгүй биз. Тэгвэл хар нүхний ойролцоо ийм үзэгдэл байж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа. Яагаад хар нүхний ойролцоо хоосноос гэрэл цацраад байна вэ? Үнэндээ хоосон гэдэг нь физикийн хэлээр хоосон биш, үй түмэн зүйл байгаа. Үүнийг вакуумт төлөв гэж нэрлэдэг. Нүдэнд үзэгдэхгүй тэр зүйлсийн зарим нь хар нүхэнд сорогдон орж, зарим нь бидний зүг гүйснээс гэрэл болж ойж гарах магадлалтай гэж таамагладаг. Тэгэхээр хар нүхний ойролцоо орон зай, огторгуйн хугацаа шатаж халах нь. Энэ мэт сонин зүйлс бий.
- Тэгвэл хар нүх хэр олон байх магадлалтай вэ?
- Хар нүх жижигхээн байж болно. Заавал нар шиг том байх албагүй.
- Жижиг байсан ч юм ороод алга болох уу?
- Тэгнэ. Заавал биеийн том жингээс болж байгаа юм биш. 2007 онд Женев хотод байдаг Европын цөмийн судалгааны төв эгэл бөөмийг урсгадаг 27 км байгууламжийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр жижиг хар нүхийг эрэх боломж гарч байгаа. Хэрэв бид жижиг хар нүхийг нээх юм бол хүн төрөлхтний түүхэнд шинэ нээлт болно. Хар нүх заавал том байх ёсгүй. Манай нарыг шахаад 10 км диаметртэй жижигхэн бөөрөнхий болгочихъё. Нар бол одоо сая шахуу диаметртэй шүү дээ. Ингэж багасгахад хар нүхний шинжтэй болж байгаа юм. Дэлхийг нэг см радиустай жижиг бөөрөнхий болгоход мөн л хар нүхний шинжтэй болно.
- Хар нүх рүү юм орж алга болчихоод байгааг яаж мэдсэн юм бэ?
- Түүнийг физикийн хуулиар гаргаж байгаа юм. Таталцал хичнээн их масстай байна, төдий чинээ хүчтэй байна. Юуг ч гаргахгүй, бүгдийг сорно.
- Гариг ертөнц гэснээс дэлхийнхээ тухай асуумаар байна л даа. Дэлхийн насыг хүнээр тооцвол ид дунд насандаа яваа гэдэг. Тэгвэл хөгширтөл хэдий хэр хугацаа байгаа бол…
- Дэлхий анх үүсэхэд зүгээр л нэг туяа байсан гэдэг. Ямар ч материаллаг зүйл байсангүй. Цай чанахаар идээшээд доошоо буудагтай адил тэр гэрэл хөрөхөөрөө тунадасжжээ. Арай материаллаг хэлбэр рүүгээ орж эхэлсэн хэрэг. Ерөөсөө байгальд гэрэл, бодислог зүйл гэсэн хоёр л төрлийн юм байдаг. Бодислог зүйл нь бүр сүүлд үүссэн хэрэг. Түүнийг бид хумхийн тоос гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь байж байгаад хүндийн хүчнийхээ төвөөр нягтарч, агаар мандал үүссэн байдаг. Агаар мандал нь улам нягтарч, ойролцоо байгаа зүйлсээ татаж, олон тэрбум жилийн хойно нар үүссэн. Нарны дотоод энерги маш их учраас халуун цөмийн урвал явагдаж, нар гийж эхэлсэн. Нарыг нефть агуулсан том сав гээд ойлгочихвол, тодорхой хугацаанд шатаж дуусна биз. Дуусах хугацаа нь ойролцоогоор 10 тэрбум жил гэдэг. Эрдэмтдийн тооцоолсноор манай дэлхий ойролцоогоор 5-6 миллиард жилийн настай гэж үздэг.
- Дэлхийн насыг яаж тооцож гаргадаг юм бэ?
- Дэлхийн насыг цацраг идэвхит бодисоор тодорхойлдог. Анх төдөн грамм байсан, одоо тэд болчихож гээд, тэр хоёрын зайнаас тооцож гаргадаг. Хүний амьдрал шиг хорвоо ертөнц ч үүсэлтэй, настай, зүй тогтолтой. Дэлхий одоо дулаанаа алдаж эхэлсэн. Ингэснээс хөрч эхэлж байна. Гэхдээ бид санаа зовох юмгүй, олон тэрбум жил бий. Дэлхий одоо дунд хэрийн насандаа явж байна, дахиад дөрвөн миллиард жилийн нас байх нь. Өөр нэг өнцгөөс нь харвал манай дэлхий, нар хязгааргүй орчлонд гүйж яваа юм чинь нэг хэсэг одтой мөргөлдөх ч юм уу, солирын бороонд орох магадлал байгаа. Гэхдээ энэ нь физикийн хуулиар маш бага магадлалтай. Өөрөөр хэлбэл, бид тайван амьдрах боломжтой.