Дэлхийн 2-р дайн дуусах үе шатандаа явж байх үед германы инженерүүд маш сонин туршилтууд явуулж байсан нэг нь өдгөө ил болоод буй Нисдэг биетүүдийн тухай юм.Гитлер дуу авиа гаргахгүй өндөрт хөөрөх чадалтай радарт харагдхааргүй нисдэг биет бүтээх санааг хэрхэн олсон бол гэдэг нууц байна.Гитлер өөрийн биеэр харийнхантай холбоо тогтоож мухардаж байсан их армиа сэргээхэд харийнханы тусламж авсан гэдэг нь хэр үнэний ортой нь одоог хүртэл амны яриа болсоор байгаа билээ. Түүний илгээсэн олон дивизүүд Цаст уулын Төвд Монголын уудам нутагруу хүртэл цэргүүдээ илгээж хас тэмдэгний хүч чадлыг дахин сэргээх нууц даалгаварыг хүртэл өгж байсан байна.Харин түүний туслах олон генерал зөвлөхүүд нь хожимдсон гэдгийг нь сануулж тэрээр цаашид тэмцлээ зогсоон бууж өгсөн байх магадлалтай юм.Хэрэв үнэхээр тэд тусалж өөрсдийн технологыг зааж өгсөн эсэхийг доорх материалаас үзнэ үү |
Беллонзо-Штрейвэр-Митте Диск
Компанид Нисдэг Биет зохион бүтээгчээр ажиллаж байжээ.
1945 оны 3 сард "ПРАГАБЕЛ" нисэх буудал дээр авсан зураг
НАЦИСТУУДЫН ҮМНБ БА ХОЙД МӨСӨН ДАЛАЙД БАЙРЛАХ НУУЦ БААЗ
Эдгээр харагдсан нууц төхөөрөмжүүд нь Америкын онгоцны радарт харагдаж байсан гэдэг.Хэдийгээр тэдэнрүү гал нээж болох байсан ч тэр үед тэднийг хөөх онилох гээд технологи нь гүйцэхгүй байж.
1938 онд Гитлер Антрактидруу шинэ бааз байгуулхаар Ахмад Алфред Ричтерын дивизийг явуулж тэнд бааз барих зөв газрыг заан олуулж 1945 оны хавар гэхэд тэд тэнд баазаа амжилттай барьж дууссан байна.
Хожим 3-р Рехийг унах үед тэнд байсан Энжинер багийнхан үүрд тэндээ үлдэхгүйн тулд баазаа нүүлгэж хамгийн нууц баазруугаа U-977 шумбагч хөлгөөр нүүн шилжсэн юм.Гэвч 1945 оны 8 сарын 17 тэд нууц газар доорх баазаа Аргентины Мардел Паларуу шахжээ.
U-977 багийнхан Аргентиныг нөхөрсөг хүлээн авна гэж бодож байтал байдал эсрэгээр эргэн тэд нэн даруй тэднийг баримчилж америкийн дайны шоронруу шилжүүлсэн байна.Эцэст нь шүүлтийн дараа америкийн томоохон Дивиз 1947 оны нэг сард Мауд Хатны аралруу 4000 цэрэг 13 хөлөг онгоц 2 тэнгисийн хөлөг онгоц 6 нисдэг тэргийг хөдөлгөсөн байна энэ даалгаварын нэрийг "Өндөр харайлт" гэж өгчээ. Тэд энэхүү бүрэлдхүүнээрээ Антрактидыг бүтнээр нь тойрж хайгуул хийх германы нууц баазыг олох гэсэн ганц гол даалгавартай байв.Тэд ийнхүү явахдаа нэлээд хөлөг онгоцоо алдаж олон хүнээ мөн алджээ.
Бирд Брисант сүүлд мэдэгдэхдээ бидний очисон цөөрөмнөөс маш хурдтай нисэх чадвартай төхөөрөмжнүүд гарч ирэн нэг цөөрмөөс нөгөөрүү асар хурдтай явж байсан гэж мэдэгдсэн байв.Үүний дараа америк антариктидыг хэдэн жил судалч тандаж эхэлсэн гэдэг.Энэ цагаас хойш дэлхий дахины нисдэг биет үзэгдэх явдал нь асар хурдтай нэмэгдсэн билээ.Эцэст нь энэ бүгд буюу Нацистууд Харз ууланд баазтай мөн газар доор нууц баазыг хүртэл барьж өөрсдийн Хамгийн нууц төхөөрөмжүүдээ бүтээсэн гэдэг нь үнэн болж байна.Мөн нэг үнэнийг хэлэхэд эдгээр нисэж байсан нисдэг төхөөрөмжүүдийг холбооныхон олж харсан гэдэг бөгөөд үүнийг германы нууц зэвсэг гэж бодож байтал энэ нь германы нисгэгчидэд мөн харагдан тэд үүнийг Английн нууц зэвсэг гэж бодсон гэдэг.