1.Ой хөвчийн үлэмж биет
Хэсэг аялагчид ойд авсан зургаа шалгаж үзтэл ер бусын өндөр биетэй амьтан дүрсэнд буусныг нь олж олон нийтэд дэлгэсэн байна.Гэхдээ энэ бол анхны тохиолдол нь биш үүнээс өмнө дэлхийн өнцөг булан бүрт ойд харагдсан өндөр саарал биетүүдийн тухай мэдээлэл мэр сэр цацагдаад байсан.Энэ удаа тэрхүү өндөр саарал биетийн зургыг авсан анхны тохиолдол нь болоод байна.Анх 1989 онд орост яг үүнтэй адил 3 метр өндөр саарал биет ойд явж байсан нутгийн анчинтай тааралдсан тухай анхны мэдээлэл байдаг.
Итгэхэд бэрх ч ийм тохиолдлууд олон удаа бүртгэгдээд байгаа тул үүнийг худлаа гэж хэлэхэд хэцүү.Тэгвэл Булгарийн ойд аялаж байсан уулчдын санамсаргүй дарсан зурганд буусан өндөр хүн харийн зочин байсан уу эсвэл үлгэр домогт гардаг ойн савдаг нь байсан уу гэдэг асуулт үлдлээ.Нарийвчилсан судалгаагаар үзэхэд энэ амьтан нь хүн шиг биетэй мөртлөө саарал биетэй, нүд нь хэт том үе мөч нь урт байна.Харийнханы төрөл дотор үүнтэй адил гэмээр төрөл нь ганцхан Grey буюу саарлууд байдаг.

Гэхдээ саарлуудын биеийн өндөр ердөө 1 метр хүрэх төдий л байдаг тул яг мөн гээд хэлэхэд хэцүү.Магадгүй энэ шинэ төрлийн харь гаригийн хүн ч байж болно.Эртний грекийн домогт уулын аврага биетүүдийн талаар олон үлгэр домог байдаг .Тэдгээр уулын аврага биетүүдийг ихэнх голдуу урт хар сахалтай гартаа том муна барьсан зэрлэг хүмүүсээр дүрслэн бичдэг.Дээрхи саарал биетийг өөрөөр тайлбарлаж болох ондоо таамаг нь эдгээр аврага биет нь эрт цагийн Атлантчууд эсвэл Лемур байж болох магадлал өндөр.Олон мянган жилийн турш гүн бясалгал буюу "Самадид" байдалд шилжиж хүн төрлөхтөний гений санг хадгалж байдаг Лемурууд бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа.
Тэдний талаар Эрнест Мулдашевийн түвдэд хийсэн аян замын тэмдэглэлүүд мөн ном боть дээр хангалттай тайлбарласан.Хэт өндөр оюун ухаант Лемурчуудын хөгжил дээд цэгтээ тулаад ондоо гариг дээр амьдрал эхлүүлэхийн тулд дэлхийг орхиж сансар огторгуйгаас амьдарч болох шинэ гариг хайхаар явсан талаар сонирхолтой онол та бүхэн санаж байгаа бизээ.Харин эх дэлхийд үлдсэн Лемурууд хүн төрлөхтөний генийг хадгалж үлдхээр түвдийн өндөр цаст оргилын дунд байдаг нууцлаг агуйнуудад самадид байдалд шилжин бидний дунд үлдсэн.

Буддын шашны нууц эрдэмд нэвтэрсэн төгс гэгээрсэн хүн л зөвхөн тэр агуйнд орж чаддаг бөгөөд жирийн хүн орох аваас нууцлаг бүрхүүлэн энергийг давж чадахгүй сэтгэлийн гүн хямралд орж ундууцан туйлын их шаналал гутралыг мэдэрсээр үхдэг гэдэг.Лемурчууд бол бидний өвөг дээдэс тэд бол 3 дахь үе тэднээс өмнө сүнсэн бие гэрлэн бие гэсэн хувьсалын үеүүд байжээ.Бид бол Лемурчуудын хойч үе бөгөөд 7 дахь үе нь юм.
Бид хамгийн жижиг биетэй бөгөөд болхи хамгийн удаан хөгжилтэй нь.Лемурын өндөр нь 6 аас 7 метр өндөр байдаг.Магадгүй Булгарид харагдсан энэ аврага биет Лемурын нэг төрөл буюу бидний өвөг дээдэс өөрсдийн үр удмаа хэрхэн аж төрж байгааг харахаар гарч ирсэн ч байж болно.