Сүүлийн үед харь гаригынхантай тогтмол уулздаг гэдгээрээ Орос Америк хоёр улс тэргүүлж байна. Росвелл хотын орчим нэг дор гурван үл мэдэгдэх нисдэг биет сүйрсэн, Юта дээгүүр аварга том үл мэдэгдэх нисдэг бит алгуурхан нисэж явсан, цэргийн агаарын нисэх хүчний нисэгчдийн таваг хэлбэртэй нисдэг биет харсан болон бүр довтолж буй талаархи зуун зуун мэдээллүүд байдгаараа Америк толгойлдог. Бодит амьдрал дээр бидний үзэж байсан нэвтрүүлгийн дундуур “Бидэнтэй Орион одны орны соёл иргэншлийн төлөөлөгчид албан ёсоор холбоо тогтоолоо.” гэсэн мэдээ цацах юм бол зарим хүмүүс ухаан алдацгаан, нэг хэсэг нь гудамжинд гүйн гарч үймээн шуугиан тарих ба ханан дээр “Ориончууд дэлхийгээс зайл” “Дэлхий дээр хүмүүс л амьдрах ёстой” хэмээн бичин эсэргүүцлээ илэрхийлцгээнэ. Ухаалаг хэрнээ гутранги үзэлтнүүд “бидний эх дэлхийг булаан эзлэхээр ирсэн” гэж ойлгож, харин, өөдрөг үзэлтнүүд “ногоон хүмүүс”ийг алс холын оддын аймгаас сайхан сэтгэл өвөрлөн ирж буй гэдэгт итгэн талархан хүлээн авах байх л даа. НҮБ-аас явуулсан судалгаагаар дэлхийн оршин тогтнох хугацаа жилээс жилд багасах болно гэдгийг харуулсан. Энэ байдлыг залруулахын тулд дэлхий дахин зөвхөн нэг засаглалтай байх эсвэл огторгуйн өөр нэг оюун ухаантай холбоо тогтоох хэрэгтэй гэжээ.
Жишээлбэл 2050 он гэхэд манай дэлхийн хүн ам хамгийн багаар бодоход есөн тэрбум болно гэсэн тооцоо бий. Нефть болон хийн хязгаарлагдаж байгаа нөөц баялаг бүү хэл жирийн, элбэг байдаг түүхий эдүүд ч ховордох болно. Эрдэмтдийн гаргасан тандалтаар XXI зууны эхний хагас бол хүн төрөлхтөний бүхий л үеийн түүхэнд байгаагүй их барилгажилтын эрин байх ба тийм их барилгын материал, элс, шавар, ой модыг хаанаас нийлүүлэх вэ?. Английн эрдэмтэн Джаред Даймонд Маяагийн индианчуудын соёл иргэншил болон Пасхи арлын оршин суугчид ч тухайн үедээ орчин үеийн хүн төрөлхтний нэгэн адил ийм асуудалтай тулгарсан. Тэд үүнийгээ шийдэж чадаагүйн улмаас мөхөхөд хүрсэн гэж үзжээ. Дэлхийг Огторгуй гэдэг далайд хаягдсан аралтай адилтгаж болох юм. Ингээд хэзээ нэгэн цагт манай “эрэг дээр” өөр гариг эрхсийн гийчид агаарыг цэвэрлэхэд туслах, цаг агаарыг удирдан зохицуулж сургах, “мөнхийн хөдөлгүүр ” бэлэглэх мөн дээд соёл иргэншлийн өөр ололттой зүйлийг нэвтрүүлэхээр газардсан гэж төсөөлье.
“Харь гаригынхан бидэнд туслана гэдэгт би итгэдэг ” гэж Олон Улсын Уфологийн Холбооны зохицуулагч Алексей Никитенко хэлээд “Хэрэв эртний судар зохиолыг судлан үзэх юм бол “ногоон хүмүүс” дэлхий дээр зочлон ирж байсан тохиолдол тун ховор. Гэвч XX зуунд үл мэдэгдэх нисдэг биет тоо томшгүй их үзэгдэх болсон. Харин тэд бидний хэрэгт хөндлөнгөөс оролцрхгүй байна гэдэг бол дэлхийн соёл иргэншил мөхөж, бидний амьдралд цэг тавих цаг болоогүй байна гэсэн үг” гэжээ. Канадын гадаад хэргийн сайд байсан тэрбээр дэлхийн бүх улсын засгын газар нууцаа дэлгэн, үл мэдэгдэх нисдэг биет унахад олж авсан сансрын технологийг дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсоохын тулд ашиглаж эхлэхийг шаардсан байна Харь гаригынханы сансрын хөлөг дэлхийд маш ойрхон зайд орж ирдэг нь шилдэг хөдөлгүүрээр тоноглогдсон болон маш сайн шатахуун хэрэглэдэгт байж болох юм гэж тэрээр хэлжээ.Харь гаригийнхны энэхүү технологи нь хүн төрөлхтөний хэрэглэдэгтэй мөн адил газрын тос болон хийг хувиран ашигладаг байж магадгүй хэмээн огторгуйд өөр амьдрал байдаггүй гэдэг үзэл онолыг баримтлагчдын тахин шүтэхэд хүргэсэн 1947 онд Росвеллд болсон сансар харь гаригынханы нууцлаг мөргөлдөөн дээр жишээ татан тайлбарлажээ.
“Бид төр засгийг мэдэж байгаа бүхнээ ард түмэндээ тайлбарлахыг шаардах ёстой. Бидний зарим нэг нь цаг алдалгүй ашиглах юм бол дэлхий ертөнцийг аварч болох технологийг тэд зохион бүтээсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа.” Гэж тэрээр мэдэгджээ. Хеллье 1963 онд Канадын өмнөх ерөнхий сайд Лестер Персоны удирдсан засгийн газрын бүрэлдэхүүнд гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан байна. Тэрээр нэг удаа өөрийн нүдээр үл мэдэгдэх нисдэг биет харж байсан гэж 2005 оны 9-р сард зарлан эх орон нэгтнүүдээ гайхшруулжээ. Үүнээс гадна Канадын гадаад хэргийн сайд “Харь гаригын соёл иргэншилтэй холбоо тогтоох нь “гэсэн сэдвээр ард түмэнд лекц унших хүсэлтийг парламентад тавьсан боловч татгалзсан хариу авч байсан байна.