ДАЛАЙН ГҮНДЭХ ХАРИЙНХАН
Харь гаригийнхан дэлхийд ирэхдээ зөвхөн тэнгэрт харагдаад л өнгөрдөг гэж хүмүүс боддог ч үнэндээ тэд манай дэлхий дээр нуугдаж байрлаж болох бүхий л газар байрладаг.Тэд ихэвчлэн өндөр уулархаг газар юмуу эсвэл галт уулын тогоонд орж нуугдах нь их үүнийг нотлох дүрс бичлэгүүд хэвлэл мэдээллээр хангалттай гарсан байдаг.Түвдийн өндөр уулсын дунд хүний хүрч чадхааргүй газарт харийнханы нууц бааз байдаг талаар энэтхэг болон хятадын засгийн газрууд аль аль нь мэддэг бөгөөд олон удаагийн бүтэлгүй хайгуулаас болж судалгааны ажлаа зогсооход хүрсэн.Тэгвэл үүнээс ч илүү сонирхолтой зүйл нь эдгээр харийн зочид маань ганцхан агаар мандалт харагдаад өнгөрөх биш далай тэнгисийн усан доор аль эрт эзэнт улсаа байгуулсан нь хэн бүхний анхаарлыг татмаар.
Хамгийн анх далайн харь гаригийхантай тааралдсан явдал Кристофер Колумбус америк тивийг олох үеэр тохиолдсон байдаг.Тэр өдөр буюу 1492 оны 10 сарын 11 ний өдрийн К.Колумбусын бичсэн тэмдэглэлд тэрээр "Их намуухан орой байлаа.Намайг хөлгийн тавцан дээр шалгаад явж байтал хөлгөөс маань холгүйхэн нэг тод гэрэл далай уснаас дээшээ цойлон гарч ирээд агаарт хөвж буй мэт харагдав.Тэр гэрэл маш зөөлөн удаанаар дээш доош хөдөлж байлаа.Би тавцан дээр байсан нэг хамтрагчаа дуудаж түүнд харуулав.Энэ гэрэл ойролцоогоор 4 цагийн турш хөлгийн хажууд явж удалгүй бид шинэ тивийн барааг олж харсан юм." хэмээн хөлгийн тэмдэглэлдээ бичсэн байна.Энэ тэмдэглэлд бичсэн усан доороос гэдэг нь харийнхан аль эрт цагт далайн гүнд оршиж байжээ хэмээн бодогдуулмаар.Мөн тэрээр тэмдэглэлдээ биднийг шинэ тивийг нээх ажилд энэ шувуу мэт нисэх гэрэл их тусалсан гэжээ.
Бид далай тэнгисийн ердөө 5 хувийг л судалсан үүнээс цааш бид далай дотор юу байгааг мэдэхэд бидний одоогийн техник технологи багадана.Тусгай зориулалтын шумбагч хөлгүүдийг судалгааны маягаар хамгийн гүн хэсэг рүү явуулдаг ч тэр болгон чухал зүйлсийг нээж чаддаггүй зарим нэг шинэ төрлийн загас эсвэл сүйрсэн хөлгийн сэг л олдоно мөн тэнд төсөөлхийн аргаггүй түнэр харанхуй байдаг.Үл мэдэгдэх далайн биет буюу ҮМДБ олон улсын хэллэгээр USO нь бидний дунд зэрэгцэн оршсоор байна.2011 онд Шведийн далай судлаач эрдэмтэн нэгэн сонирхолтой зураг авсан байна.Тэрээр далайн түвшингээс доош 300 метрт нэгэн зүйл байгааг олж илрүүлжээ.Судалгааны ажилдаа орсон тэрээр объект илэрсэн газар тусгай аппарат явуулж зураг авсан байна.Дараа нь тэрээр авсан зурагнуудаа шалгаж үзтэл бөөрөнхий зуйван хэлбэртэй төмөрлөг зүйл далай доор байгааг олж харжээ.
Таны харж буй зүүн талын зураг нь түүний авсан зураг юм.Харин баруун талд байгаа зураг бол НАСА-ын авсан зураг усны мандал дээр хөвж буй таваг гэдэг нэртэй зураг юм.

1967 онд Канадын Шайг эрэг дээр болсон явдал ч мөн сонирхолтой.10 сарын 4 ний орой эргийн ойролцоо явж байсан хүмүүс тэнгэрээс хурц гэрэл гарч мөнгөлөг өнгөтэй зүйл далайд унасан байна.Эрэл хайгуулын баг нисдэг биет унасан газарт хайгуул хийсэн боловч олигтой зүйл олж чадаагүй тул Канадын агаарын нисэх хүчин , тэнгисийн цэргийн хүчинд ажлыг хүлээлгэж өгсөн байна.Канадын засгийн газар ч энэ хайгуулын ажлыг дэмжиж байв.Нисдэг биетийг хайхаар явсан хөлгүүд 10 гаруй хоног тандаад юу ч ололгүй буцах гэж байтал дахин ондоо нисдэг биет тэдний нүдэн дээр далай руу яваад орсон байна.Гэвч маш гайхалтай зүйл болж анх унасан нисдэг биет сүүлд ирсэн нисдэг биетийн хамт далай дотроос гарч ирэн тэнгэрлүү асар хурдтай явж оджээ.Урьд өмнө үзэж хараагүй нисдэг биет гайхалтай хурдан нисэх технологийг өөрсдийн нүдээр үзсэн тэнгисийн цэргийнхэн энэ үйл явдалд чухал ач холбогдол өгч засгийн газартаа энэ талаар уламжилсан байдаг.Тэрхүү сүүлд ирсэн нисдэг биет нь анх Шайгын эрэгт сүйрсэн нисдэг тавагт туслахаар ирсэн хэмээн үздэг билээ.
Оросын холбооны улсын тэнгисийн хүчний офицер мөн уфологич Владимир Ажажа саяхан өөрийн улсын харь гаригийнхантай холбоотой материалуудыг олонд дэлгэсэн байна.Тэрээр ярихдаа харийнхантай холбоотой материалуудын 50н хувь нь далай тэнгистэй холбоотой байгаа бол 15 хувь нь нуур эрэг орчим харагдсан нисдэг биетүүдийн үзэгдэл эзэлж байгаа талаар сонирхолтой баримтыг ярьжээ.
Цөмийн шумбагч хөлгийн багийнханд тохиолдсон явдал
Номхон далайн орчим явж байсан шумбагч хөлөг радартаа гадны үл мэдэгдэх зургаан бие усан доор явж байгааг илрүүлэн тэдэнрүү сигнал дамжуулан яаралтай хариу өгөхийг шаардсан байна.Тэднээс хариу ирэхийг хүлээн хэсэг байдлыг ажиглаж байсан шумбагч хөлгийн ахмад тэдэнрүү ойртох тушаал өгтөл тэдний ойролцоо байсан зургаан биет огцом хөдөлгөөнд орж удаанаар дээшилж байснаа гэнэт далайн мандалд гарсан даруйдаа гэнэт дээшээ тэнгэр рүү нисэн одсон байна.Иймэрхүү төрлийн үзэгдэл хамгийн их болсон газар нь Бермудын гурвалжин буюу чөтгөрийн гурвалжин гэдэг нэрээр алдартай болсон газарт болдог.Цэргийн хөлөг онгоцнуудын хянах самбарт гадны төмөрлөг биетүүд илрэхдээ тэдний хурд нь доод тал нь цагт 400 км хурдтай явж байгаагаар илэрдэг усан доор ийм хурдтай явах ямар ч хүний бүтээсэн шумбагч онгоц байхгүй.
Газар дээр ч хүн ийм хурдтай явж чадахгүй байхад физикийн хуулийг зөрчсөн ийм хурдтай үзэгдэл нь гарцаагүй дэлхийн бус биет гэдгийг хэлээд байгаа юм.Далай тэнгист олон жил хүчин зүтгэж буй оросын тэнгисийн хүчний ахмад дэслэгч Игор Барклий хэлэхдээ бид иймэрхүү биетүүдтэй ихэнх голдуу Бермудын гурвалжингийн ойролцоо эсвэл Бахамас , Пуэрто Рикогийн ойролцоо их тааралддаг.Тэд гэхдээ бидний очиж чадхааргүй хэсэг буюу далайн хамгийн гүн хэсэгт илэрдэг Атлантын далай Каррибын тэнгисийн гүн хавцалууд ч бас орно тэд маш гүн хэсэгт явж байдаг хэмээн тэр ярьсан юм.

Байгал Нуур
Далайн гүндэх харийнханы байрладаг өөр нэг газар бол дэлхийн хамгийн цэнгэг мөн гүнд тооцогддог Байгал нуур юм.Сүүлийн үед энэ нуурын орчим загас барьж амьдарлаа залгуулдаг нутгийн иргэд шөнө дөлөөр хурц тод өнгийн нисдэг биетүүд их харагдах болсон тухай ам уралдан ярих болсон байна.Энд болж байсан нэг сонирхол татахуйц үйл явдал 1981 оны зун шумбагч цэргүүд бэлтгэл хийхээр Байгал нуур руу орсон байна.Тэд доошоо 50 метр шумбаад явж байтал гэнэт мөнгөлөг хувцас өмссөн хүн төрөхтэй амьтад ямар ч амьсгалах аппарат шумбах хэрэгсэлгүй явж байхтаа нь тааралджээ.Шумбагч цэргүүд тэднийг хараад бүгд усан дотроо хөдөлгөөнгүй болж тэднийг ахалж байсан офицер цэргүүддээ тэдгээр хачин амьтадыг барихыг тушаасан байна.Гэвч тэд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч долоон цэргээс гурав нь тэдний гарт үхсэн бол үлдсэн дөрвөн цэрэг хүнд гэмтэж арай гэж амьтай голтой уснаас гарсан байна.

Титаник хөлөг онгоц харь гарагийн довтолгоонд өртсөн
1998 онд Швейцарын Цюрих хотод болсон хэвлэлийн бага хурал дээр алдарт физикч Жокеф Хостетлер өөрийн хийсэн судалгааны дуулиант үр дүнг олон нийтэд зарласан байна.
Алдарт Титаник хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөхөөсөө хэдхэн хоромын өмнө нисдэг тавагны довтолгоонд өртсөн гэж Жокеф Хостетлер мэдэгджээ. Гэхдээ Титаник хөлөг онгоц руу агаараас биш, харин усан доороос довтолсон аж. Энэ мэдэгдлээ нотлохын тулд Жокеф Хостетлер сэтгүүлчдэд Титаник хөлөг онгоцны бүрээс төмрийн зах ирмэгээрээ хайлсан нүх бүхий хэлтэрхийг үзүүлсэн байна.
Жокеф Хостетлер 10 эрдэмтнээс бүрдсэн олон улсын хамт олныг тэргүүлдэг билээ. Бид усан шугамнаас ( Хөлөг онгоцны их биеийн дагуу орших усанд их бага суух боломж буюу суултын хязгаарыг нь заасан зураасан тэмдэг) доохно гурван цоорхой илэрүүлсэн. Ийм цоорхой олон ч байж болох байлаа гэж Жокеф Хостетлер мэдэгсэн байна. Тэдгээр цоорхойн ирмэг хайлсан байсан нь маш өндөр температурын үйлчлэл болохыг гэрчилж байна. Их хүчтэй лазерын туяа л металлыг цоо түлж чадах юм.

Харин Харь гарагийнхнаас ялгаатай нь 1912 онд хүмүүс лазер хараахан бүтээгээгүй байсан билээ. Тэгэхлээр Жокеф Хостетлер үзэж байгаагаар бол хөлөг онгоц Нисдэг тавагны довтолгоонд өртсөн гэсэн таамаглал бүрэн үндэслэлтэй болж байгаа юм. Тэгээд ч тэрхүү аймшигт сүйрлээс аврагдсан зорчигчдын ярианд усан доор хачин жигтэй гэрэл цацарч байсан тухай дурдсан байдаг.
Гэвч Титаник хөлөг онгоц сүйрсэний дараагаар өөр хоёр хөлөг онгоц хачин жигтэй байдлаар сүйрсэн болохыг тэр үед тэмдэглэнэ үлдээсэн байдаг. Гэвч Титаник -ийн сүйрэлд хамаг анхаарлаа хандуулсан олон нийт нөгөө хоёр онгоцны эмгэнэлт сүйрлийг анзааралгүй өнгөрсөн юм. Титаник хөлөг онгоц 1912 оны 4 -р сарын 12 -нд Ньюфаундлендийн эрэг орчим сүйрсэн бол Шведийн хуурай ачаа тээврийн Ангельхольм Бей усан онгоц маргааш нь буюу 1912 оны 4 -р сарын 13 -нд Греландын эрэг хавьд сүйдэж, харин Грекийн Константин хэмээх гувчуурт онгоц 1912 оны 4 -р сарын 15 -нд Ньюфаундлендийн ойролцоо сүйрсэн юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хоёр онгоцны ахмад зуйван хэлбэр нисдэг биетүүд уснаас нисэн гарч ирнэ маш хурц туяа харж туяа харж байгаагаа холбоогоор дамжуулсан байна.