51-Р БҮС
АНУ-ын Агаарын цэргийн нисэх хүчинд харьяалагддаг маш нууц полигон тус улсын Невад мужид оршдог. Түүнийг “Диваажингийн ранчо”, “Уотертауны хэсэг”, “Дримленд”, “Грум нуур”, “Area 51″ буюу “51-р бүс” гэж олон янзаар нэрлэдэг. Ийшээ зөвхөн АНУ-ын өндөр албан тушаалын цөөн хүн нэвтрэх эрхтэй гэнэ. Сүүлийн тавь гаран жилийн турш энэ хавьд Үл танигдах нисдэг биетүүд (ҮТНБ) олон үзэгддэг болсон тухай хүмүүс ярьдаг. 50-иад онд энд харь гаригийнхан сүйрэлд өртсөн гэнэ. Тэдний техник ба биеийг судалж, харь гаригийнхныг хувилдаг гэлцдэг. Мөн Америкийн астрийавтууд саран дээр буусан тухай хуурамч зургийг энд авсан гэдэг. Харин 90-ээд оны сүүлээр Америкийн цэргийнхэн тур баазад нууц зэвсгүүдийн шинэ загварыг туршдаг гэж мэдээлжээ.
Энд 50-иад оны дундуур тагнуульж “U-2″ онгоцыг бүтээж, дараа нь “SR-71 Blackbird”, стелс технологийн бөмбөгдөгч “F-117″, “В-2″, “F-117″ зэргийг туршжээ. Уфолог судлаач зарим эрдэмтэн “51-р бүс”-ийн нутаг дэвсгэр дээр олон нисдэг тавгийн сэгүүд, харь гаригийн хүмүүсийн бие байдаг гэж үздэг. Баазад ойртох тусах урилгагүй зочдыг цааш явахыг хориглосон самбарууд олширдог. Суурин газраас хол энэ газрыг цэргийн харуулууд хэдэн давхар бүсэлж хамгаалдаг. Мөн тус объект тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдсэн байна. Энд нисэх онгоцны том том байрууд байдаг, заримд нь цөмийн зэвсэг бүтээх судалгааны лаборатори байрладаг. Эндхийн нэрээ нууцалсан зарим ажилтны мэдэгдсэнээр цэргийн бааз дээр химийн хориотой зэвсгийн туршилт хийдэг аж. 51-р бүсийн нууцыг анх эрдэмтэн Боб Лазар дэлгэжээ. Тэр тус объектын газар доорхи байранд уфолог судлалын нууц лаборатори ажилладаг гэж мэдэгджээ.

Энд ажиллаж байсан Скотт Рейн Америкийн телевизээр тус бааз дээр харь гаригийнхан байгаа гэж 90-ээд оны сүүлээр мэдэгдсэн. Гэтэл Америкийн албаны төлөөлөгчид Рейнийг ухаан солиотой гэж мэдэгдсэн ба тухайн үед ерөнхийлөгч байсан Билл Клинтон хүртэл үүнийг үгүйсгэжээ. Харин Боб Лазар “Ерөнхийлөгч ухаан солиотой хүний үгийг няцааж мэдэгдэл хийдэг нь их сонин юм” гэжээ. Сүүлийн арваад жилд Невад мужид нисдэг биетүүд олширчээ. 51-р бүсийн ажилтнуудаас гадна энгийн иргэд ч үүнийг гэрчилдэг. 1994 онд “Ареа-51″ бүсээс холгүй оршдог Речел хотын иргэн Оливер Мейсон тэнгэрт асар том гэрэлтсэн бөмбөлөг харжээ.
Бөмбөлөг газраас хэдэн зуун метрийн өндөрт тогтосхийснээ аажмаар унтарч эхлэв. Гэнэт баазын зүгээс бөмбөлөг дээр хүчтэй гэрэл тусгахад дахин хурц гэрэлтэж, асар их хурдтай дээш хөөрөн арилжээ. Остин хотын иргэд 1997 онд үүлгүй цэлмэг тэнгэрт гэнэт ер бусын үзэгдэл харжээ. Хэдэн нисдэг таваг асар хурдтай өмнөөс хойт зүг рүү элсэн цөл дээгүүр нисч байлаа. Мөн 1999 оны сүүлээр нутгийн хэдэн оршин суугч газраас тэнгэр рүү гэрэлтсэн хачин объект хөөрч бусад нисдэг тавгийн адил асар хурдтай алга болсон тухай мэдээлэв. 1974 онд “Скайлаб” төслийн дагуу сансрын нисэгчид газрын ганц ч зураг дээр байхгүй нэгэн объектийн зургийг санамсаргүй авсан нь “51-р бүс” байсан. Уг нь тэдэнд тэр” хавийн зургийг авахгүй байх заавар өгдөг байж.
Гэтэл тэд хэний ч харах ёсгүй юмыг харчихжээ. Иймээс бүх зургийг хураан авсан төдийгүй “Тэнд “U-2 онгоцны туршилтаас ч өөр олон юм болдог” гэж ам алдсан албан тушаалтнаа ажлаас халсан байна. ТТГ-ын томчууд ч энэ тухай мэддэггүй байсан нь бөөн дуулиан дэгдээжээ. Зөвхөн долоон жилийн өмнө л америкчууд ийм бүс байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, гэхдээ бүр 30 жилийн өмнөх зургийг олон нийтэд үзүүлжээ. Цэргийн нууц баазын тухай зарим сонирхолтой мэдээлэл олны хүртэл болсон ч нууц нь бүрэн тайлагдаагүй. Ийм бүс байдаг гэж хэлж болохооргүй тэгж их нууцалсан, нийгэмд аюул хор хүргэж мэдэх ямар зүйл тэнд байдаг юм бол?

- 51-р Бүсийн тухай баримтууд
АНУ-ын Невада мужид орших 51-р бүс гэх хаалттай нууцлаг ертөнцийн тухай хүмүүс янз бүрийн таамаг онол дэвшлүүлж тэнд болж байгаа үйл явдлыг олон нийтэд ил болгохыг шаарддаг.Засгийн газрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд нь ч тэнд болж байгаа үйл явдлыг мэдэх эрхгүй гэхээр хэр зэрэг өндөр нууцлалтай хаалттай байдаг нь харагдаж байна.51-р бүсийн тухай олон нийтэд ил болсон мэдээллүүд зөвхөн тэнд шинэ загварын байлдааны онгоц бүтээгдсэн эсвэл U-2 тагнуулын онгоцны амжилттай болсон туршилтуудын талаархи мэдээллүүд багтдаг.
Хамгийн сонирхолтой нь АНУ- засгийн газар 51-р бүсийг байдаггүй гэж хүмүүст тайлбарладаг бол ОХУ-ын сансраас авсан зургууд үүнийг няцааж байдаг гэдгийг нь нотолсон юм.Уфологич нар 51-р бүсийн тухай олон тооны нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байдаг.Эдгээр нууц материалуудад багтсан зарим сонирхолтой баримтуудыг бид та бүхэнд хүргэж байна.
1.1955 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн тушаалаар Грүүм лейк үйлдвэрийг тагнуулын албанд шилжүүлж "Project Aquatone" төслийн дор тус бүс нутагт U-2 тагнуулын онгоц бүтээх ажлыг эхлүүлсэн байдаг.
2.A-12 OXCART онгоцыг 51-р бүсэд турших шийдвэр гарах үед тэнд 8500 фүүт газар барих хэрэгтэй болжээ.Тэд онгоцны замыг барихын тулд заавал шөнө ажиллах хэрэгтэй болсон байна.Учир нь тэд 51-р бүсэд ийм зүйл хийж байгааг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна.
3.Хүн анх саран дээр буусан явдлыг саран дээр биш харин 51-р бүсэд тусгайлан бэлдсэн объект дотор Наса-ын ажилчдын удирлага дор хийгдсэн гэсэн ам дамжсан яриа байдаг.
4.51-р бүсэд ямар нэгэн эдийн засгийн хямрал нөлөөлдөггүй.Тэнд нийтдээ 1600-2000 цэргийн хүн бааз дотор ажиллаж амьдардаг бол 200-300 эрдэмтэд газар доорхи тусгай хэсэгт ажилладаг байна.
5.1950-аас 1960 оны үед харагдсан ихэнх үл мэдэгдэх нисдэг биетүүд нь 51-р бүсээс хөөрсөн U-2 тагнуулын онгоц байв.Хүмүүс урьд өмнө нь ийм онгоц харж байгаагүй учраас тэд үүнийг ҮМНБ гэж андуурч байжээ.
6.A-12 OXCART онгоц цагт 2200 мил газар туулах чадвартай байдаг.Ийм асар хурдтай нисэж чадах онгоцыг хэрхэн бүтсэнийг зөвхөн 51-р бүсийн ажилчид өөрсдөө л мэднэ.
7.1963 онд А-12 OXCART онгоц анх удаа сүйрэх үед онгоцны нисэгч байсан Кен Коллинс сүйрхээс өмнө амжиж онгоцноос гарч шүхрээр буужээ.Түүнийг газардахыг харсан нутгийн 3 хүн Коллинс дээр ирээд онгоц нь хаана сүйрсэнийг зааж өгөхийг хүссэн байна.Гэвч Коллинс 51-р бүсэд бүтээгдсэн нууцлаг онгоцоо үзүүлэхгүйн тулд тэр 3 хүнд онгоцонд цөмийн бөмбөг ачиж явсан ойртох аюултай гэж худлаа хэлэн ойртуулаагүй байна.
8.Роусвэллд сүйрсэн харь гаригийн хөлөг онгоцны их бие болон дотроос нь олдсон 5 жижиг биетэй харь гаригийн хүн 51-р бүсийн газар доорхи нууц баазад хадгалагдаж байгааг тэтгэвэртээ гарсан 51-р бүсийн ажилчин 1983 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг.
9.51-р бүсийн ажилчид маш өндөр нууцлалд ажилладаг бөгөөд тэднийг тагнуулын ажилчид давхар мөрдөж байдаг хэрэв тэд 51-р бүсийн тухай гадагшаа ямар нэгэн мэдээлэл гаргах юм бол амиа алдана.
10.Өндөр харуул хамгаалалттай уг бүсэд ямар ч гадны биет нэвтрэх хориотой бөгөөд ямар ч сануулга өгөхгүйгээр тэд устгах эрхтэй байдаг.Тус мужийн иргэд шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх гэрлүүд 51-р бүсийн зүг явж байгааг олж хардаг боловч тэд үүнийг юу вэ гэдгийг мэддэггүй.Тэдний хэлбэр дүрс хоорондоо адилгүй урт гонзгой зуйван мөн түгээмэл харагдах болсон гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд хүртэл тус бүс нутагт их харагддаг байна.
UFO.MN