Сансар огторгуй дахь хамгийн хачин жигтэй 7 зvйлс
Орчлон ертєнцийн vй тvмэн гайхамшгийг хvн тєрєлхтєн нээн илрvvлсээр байгаа хэдий ч хvний тайлж мэдээгvй маш олон нууцууд сансар огторгуйн зах хязгааргvй уудамд хадгалагдсаар байгаа билээ. Дэлхий хэмээх гариг дээр оршин амьдардаг амьд биетvvд, амьтдаас хамгийн ухаантай нь болох хvн гэгч сониуч, танин мэдэх хязгааргvй хvсэлтэй амьтны анхаарал, сонирхлыг хэмжээгvй ихээр татаж, мєн зvйргvй ихээр айлган тvгшээж байгаа сансар хэмээгч сав ертєнцийн орон зайд нуугдан байгаа олон нууцлаг, хачирхалтай зvйлсээс хамгийн хачин жигтэйд тооцогдож байгаа 7 зvйлсийн талаарх товч мэдээллийг доор нийтэллээ. Уншигч авхай таныг мэргэн оюунаараа тольдон болгоохыг урьж байна.
7. Dark Matter
Эрдэмтэд vvнийг орчлон ертєнц дэх ихээхэн хэмжээний матери бvрдvvлдэг гэж vздэг. Мєн зарим эрдэмтэд dark matter буюу dark energy-ийг сансар огторгуйд тархан байрласан ертєнцийн тэлэлтийн хурдыг тvргэсгэдэг гэж таамаглаж буй энерги гэж ч vздэг ба ертєнцийн нийт массын 75 хувийг dark matter эзэлдэг гэж vздэг юм байна.
6. Exoplanets
Бараг 1990-ээд оны эхэн vе хvртэл манай нарны аймгийн системд ойрхон орших орчлон ертєнц дэх гаригуудыг л мэддэг байлаа. Одон орон судлаачид тэр vеэс хойш 2010 оны 11-р сарыг хvртэлх хугацаанд 500 гаруй нарны аймгийн гаднах гаригуудыг олж тогтоогоод байгаа ба хоёр дахь дэлхийг хайх ажил одоо ч vргэлжилсээр байгаа юм. Одон орон судлаачид арай илvv сайн технологитой болох юм бол эцсийн бvлэгт манай гаригтай адил ертєнцvvдийг олж илрvvлж чадна гэдэгтээ ерєнхийдєє итгэлтэй байгаа ажээ.
5. Gravity Waves
Gravity wave гэдэг нь Albert Einstein-ий ерєнхий харьцангуйн онолоор таамаглагдсан орон зай, цаг хугацаан дахь гажуудал юм. Татах хvчний долгион нь гэрлийн хурдаар тархдаг, гэхдээ эрдэмтэд хар нvх нэгдэх гэх мэт сансар огторгуйн асар том vйл явдлын vеэр бий болдог энэхvv долгионы хvч нь маш сул байдаг гэж vзэж байгаа юм байна.
4. Galactic Cannibalism
Дэлхий дээр амьдрал хэрхэн єрнєдгийн адилаар галактикууд цаг хугацааны явцад бие биесээ "иддэг". Сvvн замын хєрш Andromeda одоогоор єєрийн нэгэн дагуулыг 'зооглож' байгаа. єєрєєр хэлбэл хэдэн арван тэрбум оддын бєєгнєрлєєс бvрдсэн сансрын агуу том систем болох галактикууд єєр хоорондоо харшилдан шvргэлцэж, нэг нь нєгєєдєє шингэн уусдаг гэсэн vг. Зурагт манай галактик Andromeda-тай мєргєлдєх vеийн дvр зургийг харуулсан байгаа юм. Гэхдээ та vvнд санаа зовох хэрэггvй, учир нь ийм vзэгдэл болох хvртэл 3 тэрбум жилийн зай байгаа юм.
3. Neutrinos
Нейтрино бол цахилгааны завсрын цэнэг, бараг массгvй, жижиг хэсэг. Энэ нь олон милийн зайг туулах чадвартай ба таныг энэхvv нийтлэлийг уншин сууж байхад тань ч гэсэн таны биеэр дамжин єнгєрч байгаа. Эдгээр "хий vзэгдэл" хэсгvvд нь vхэж буй оддын хэт шинэ одны дэлбэрэлт гэх мэт галын дєлний дотоодод vvсдэг. Нарнаас vvссэн олонх нейтринонууд дэлхийгээр дамжин єнгєрдєг бєгєєд нарнаас шууд перпиндикуляр чиглэлд байгаа дэлхийн нэг сантиметр талбай бvрээр нэг секунд тутамд 65 тэрбум нейтрино дамжин єнгєрдєг байна.
2. Quasars
Нvдээр харж болох орчлон ертєнцийн захаас бидэн рvv ирж байгаа тод гэрлийн туяа болох энэ зvйл нь эрдэмтдэд манай гаригийн нялх балчир vеийг санагдуулдаг гэнэ. Quasar нь орчлон ертєнц дэх хамгийн хурц тод обьектvvд бєгєєд хэдэн зуун галактикыг нэгтгэснээс ч илvv их энергийг гаргадаг. 1980-аад оны эх хvртэл маргаантай асуудал байсан Quasar-ын талаар єнєєдєр эрдэмтэд нэгдмэл байр сууринд хvрсэн ба энэ бол асар том галактикын тєвд орших нvсэр том хар нvхэн дэх нягт бvс нутаг юм.
1. Vacuum Energy
Квантын физикчид матери огтхон ч байхгvй хоосон сансар нь хагас атомын хэсгvvдээр дvvрэн байдаг ба тэдгээр нь тогтмол бий болж бас устаж байдаг гэж хэлдэг. Энэхvv сансрын vлэмж бичил хэсгvvд нь огторгуйн хоосон зайд vй олноороо оршиж, таталцлын эсрэг энерги ялгаруулан, сансар огторгуйг хєдлєхєд хvргэдэг байна.