Харь гариг шинжлэх ухааны танин мэдэхүй
 
Picture
                    Есүс хэрхэн элхомын элч болсон бэ?

Есүсийг энгийн жирийн залуу хүн байх үед нь Элохомын туслах Жоанэс түүний амьдардаг хотод ирээд түүнтэй уулзсан байна.Жоанэс Есүсийг хараад түүнд нэгэн учир битүүлэг зүйлийн талаар хэлсэн байна тэрээр түүнд хэлэхдээ “Би чамаас адислуулмаар байна гэж хэлжээ . Библид гарахдаа

Тэгээд тэнгэрт их гэрэл гарж тэрээр Элохимын ариун элч нарын сүнсийг олж харав.Тэд түүнрүү доош ирээд түүнд болон бусдад хандаж  “ Сонсогтун энэ болбоос миний адислагдсан хүү түүнтэй хамт би өршөөгдөх болно. (Маттев 3)

Тайлбард Элохимын ариун гэрэлт сүнс нар гэдэг нь Элохимын хүмүүс өөрсдийн хөлөг онгоцтойгоо тэдэнд харагдсан хэрэг юм.ҮМНБүүд нь тухайн цагт “Сүнс” эсвэл “Үүл” гэж нэрлэгддэг байжээ.Өөрөөр хэлбэл Элохимын ҮМНБ голын эрэг дээр буусан юм.Эртний хүмүүс шинжлэх ухааны талаар ямарч мэдлэггүй байсан нь Харийн хөлөг онгоцыг юу гэж тодорхойлхоо байсан учир тэд ийнхүү Гэрэлт бурхад эсвэл ямарваа нэгэн шашны нэр томъёг ашигладаг байсан нь гарцаагүй юм.Японы нэгэн телевизын программаар Папа Гүэна омгын толгойлогч японд анх удаа хүрэлцэн ирээд галт тэргийг хараад  айсан байдлаар “Аврага могой “ гэж хэлсэн байдаг нь Библи дээрхи хүмүүсийн ҮМНБ өөрөөр нэрлэж байсантай адил юм.


Picture
Тэгээд библид ийнхүү өгүүлжээ..

Түүний дараа Есүс бусад элч нарын хамт гэрэл цацруулан тэнгэр өөд дүүлэн одлоо “Маттев 4”

Энэ нь Есүс элч нарын хамт гэрэл цацруулан гэдэг нь тухайн нисдэг тавагнаас тойрог байдлаар маш хурц гэрэл цацарж байсныг хэлж байгаа бөгөөд тэрээр Элохим нартай хамт тэдний хөлөг онгоцонд суусан байна. Тэрээр элохимын гариг дээр очоод Буддаг шалгасантай адил хүнд сорилттой нүүр тулгаржээ. Түүнийг шалгасан хүн нь Сатан буюу Элоа байв .

Есүс Буддагын адил Элохомын гариг дээр 40 өдөр болов. Мөн есүсээс өмнөх Элохимын элч болсон Мосес нь тэнд 40 өдөр саадсан билээ.Библийн сургаальд энэ талаар мөн дурдсан бий.

“Мосес тэгээд уулруу дээш авирав .Уулыг үүл дарсан байлаа.Иавэгийн их хүч тэнд бүрэлдэж уулыг 6 өдөр халхалжээ.Долоо дахь өдөр нь тэрээр Мосесыг үүлэн дундаас гарч ирхийг захирав. Иавэ өндөр уулын оргилд түүнийг хүлээж байлаа Мосес түүний хэлснээр үүлэн дунд орж түүний хэлснээр 40 шөнө 40 өдөр болов. ”  (Эксодус 24)

Энэ давааг давхын тулд Мосес нь Элохомын хүнээр 6 өдөр заалгасан байна. Анх Раэл мөн Элохомтой уулзхын тулд энэ хэмжээний өдрийг зарцуулсан.Дээр гарсан Мосес үүлэн дунд орсон гэдэг хэсэг нь Тэрээр үүлэнд ороод Элохомын хөлөг онгоцонд суусныг илтгэж байгаа юм.Тэгээд тэрээр Элохомын мөнхийн гариг дээр очоод тэндээ 40 өдөр болжээ.

Picture
Picture
Есүс буддагын адил энэ тэрүүгээр хэсэж өөрийн сургаалийг дэлгэрүүлж хүн төрлөхтөн сайн сайхан зүйлийг хийж муу бүхнийг тэвчих ёстойг заан сургаж байв.Тухайн үед түүнийг хүмүүс аврагч эдгээгч хэмээн нэрлэж байсан .Учир нь тэрээр хүнд өвчтэй сэрэхгүй болсон хүмүүсийг гараараа ганц хүрээд л эдгээж байсан гэдэг.Энэ нь тэрээр Элохомоос авсан шинжлэх ухааны их хүч байсан бөгөөд энэ эдгээгч зэвсэгүүд нь хүний нүдэнд үл харагдах бөгөөд түүний зэвсэг нь нисдэг тавагнаас тусч байсан Лазерийн туяа байжээ. Иавэ үүний талаар тайлбарлахдаа

“Эмчлэх үйл ажиллагаа нь алсын зайнаас тодорхой лазерийн туяаг ялгаруулж тухайн цэгт тусснаар бүх биеэр нь тархаж тэрхүү хүнд өвчин нь хүний биенээс шарагдаж арилдаг байсан.

Энэ нь “ Төгс оюун ухааны Дизайн ба Бүтээгчдээс ирсэн захидал номны 81 хуудас дээр бичсэн байдаг.

Мөн Есүсийн талаархи нэгэн дурьдатгалд тэрээр Элохомын элч нар Нисдэг тавагнаас бууж ирээд түүнтэй уулан дээр уулзсан талаар юм. Шинэ гэрээний дурьдатгалд ингэж бичжээ.

Тэр (Есүс) өөрсдийн дагалдагчид болох Петр Жонн Жамес нарыг дагуулан ууланд гарч залбирах болов.Тэгээд тэрээр залбирах үед түүний царай ер бусын цог жавхлангаар тодорч түүний хувцас гэрэлтэж эхлэв. Түүн дээр хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хоёр хүн ирээд түүнтэй ярилцаж эхлэв.


Picture
Энэ нь Мосес болоод Элиа нар түүнд ямар даалгавар хийх ёстой мөн иерүслам дахь түүний даалгавар бараг дууссаныг хэлж байв. Мосес нь Есүсийн цаг үеээс 1500 жилийн тэртэй амьдарч байсан Элохмийн элч билээ. Элиа бол Есүсийн он цагаас 870 жилийн тэртэй байсан элч юм. Тэд нар ийнхүү үүрд мөнхийн болсон учир нь өөрсдийн даалгаварыг хийж дууссан тул Элохомын амалсан ёсоор мөнхийн амьдарлын авч Элохомын гаригт үүрд мөнх амьдрах болсонтой холбоотой юм.

Гүнд нойронд автаж байсан Петр болоод бусад дагалдагчид сэрэх үед Есүс үл таних хоёр хүнтэй чухал зүйлийн талаар ярьж байгаа харагдсан бөгөөд тэдний дээр сонин хэлбэртэй үүл халхлан байлаа.Тэднийг харж байхад өнөөх хоёр хүн үүлрүү явж орох үед тэд маш их айсан байдалтай гайхцгаав.Тэгээд тэрхүү сонин үүлнээс хэн нэгэн дугарч “Энэ болбоос миний ариун хүү . Түүнийг сонс !! ингэж ярьсаны дараа тэнд Есүс ганцаар зогсож байв. (Лиүк)

Тайлбар хийвэл тэдний нэрлэсэн Үүл болоод хоёр хүн бол Элохом мөн тэд өөрсдийн нисдэг тавагтайгаа уулан дээр ирээд Есүстэй уузлсан байна. Үүлрүү явж орсон хэсэг дээр тэд өөрсдийн нисдэг тавгандаа суугаад ниссэн байв.

Үүнээс гадна Есүсийн үхлийн талаар дурьдахдаа түүний үхлийг эртнээс бэлдэж төвлөсөн юм.2006 оны Үндэсний танин мэдэхүй хүрээлэнгээс 1700 жилийн өмнө алга болсон Жудасын тэмдэглэл олдсон бөгөөд тэд үүний тайлж уншссан байна.Нилээд эртнээс Жудасын энэхүү тэмдэглэлийн талаар мэддэг байсан бөгөөд шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан тэр үед үүнийг тайлж унших боломжгүй байснаас болж их удаан он цагаас илээжээ. Харин энэхүү тэмдэглэлийн талаар Христийн удирдагч нар ондоо тайлбар хийдэг бөгөөд тэмдэглэлээс тайлж уншссан хэсгийг гүйцэд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэмдэглэлд ийнхүү бичсэн байдаг.


Picture
Үнэндээ Жудас нь нь Есүсээс урваагүй бөгөөд харин өөрөөсөө урвуулхын тулд Есүс өөрөө энэ бүхнийг зохиож хйисэн байна.Энэ нь Есүс Иерусламд алуулахаас өмнө Жудасд хандаж миний захисан эдгээр үгсийн заавал биелүүлэх ёстой гэж хэлээд

“Их тэнгэрийн уудмаас тод үйл гийх болно. Гэхдээ чи үүнийг өөртөө татаж намайг адисласан хүнтэй учирах болно. Чи нүдээ тэнгэр өөд харж гэрлээр хүрээлэгдсэн үүлийг олоод түүнрүү ойртох ёстой “ гэж сануулжээ. Тэгээд Жудас тэрхүү сонин үүлрүү яваад орчихсон байна .Тухайн үед газарт байсан хүмүүс ер бусын хүний хоолойг сонсжээ.Тэрхүү Сонин үүл нь мөн л Элохомын Хөлөг онгоц байв. Жудас нь өөрийнхөө үхлийн дараагаар Есүстэй үнэнч зүтгэсний шан харамжаа авсан .Жирийн үүл хэзээ ч түүн шиг гэрэлтэхгүй билээ эсвэл бурханы дуу хоолой хэзээ ч үүлэн дотроос гарахгүй билээ. Марвин болоод Мэер нар Лүикийн тэмдэглэлд дурдигдсан “Хачин үүлний” талаар ингэж орчуулсан байна.

“Үл ойлгогдох бүтэцтэй тэрхүү үүл дайвалзан хөдлөх агаад түүнийг тойроод ер бусын гал шиг гэрэл тойрон харагдав.”

Библид бурхан гарч ирэх болгонд хамгийн эхэлж заавал үүлний талаар дурьдагдсан байдаг.Жудасын түүхэнд Тэрээр есүсээс урваж өөрөө сүүлд дүүжилж алсан явдал нь Элохом болон тэдний нэгэн төвлөлгөө байсан.Өмнөд Калоринагын Их сургуулийн Доктор Профессор Эйхрам доорхи зүйлийг хэлсэн байдаг.

Жудас нь үнэндээ муу санаат нэгэн байгаагүй Есүсийн үнэнч дагалдагчидын нэг мөн дээрээс нь түүнийг өөрөө дайснуудын гарт өгсөн .Тэрээр Есүсийн хамгийн дотны хүн байсан бөгөөд Есүсийг ойлгодог цорын ганц хүн нь байсан .Есүсийг дайснуудын гарт оруулах болсон явдал нь Жудасын хийсэн хэрэг биш бөгөөд Есүс өөрөө үүнийг эртнээс төлөвлөж хийсэн .Жудас Есүсийн төлөө үнэхээр хэлж баршгүй гавъяаг бүтээсэн юм.

 

ТЭД БА БИД

Их зөнчид дэлхийн 3р дайныг  2010 онд эхлэнэ харин Маяачууд он цагын календар 2012 онд төгсөнө хүн төрлөхтөний  мөхөлийн үе эхлэнэ хэмээн тэмдэглэсэн байдаг.Агуу зөнч Нострадамус мөн Ванга нар дэлхийн 3р дайныг зөгнөж олон хүний цус урссан дайн 3 жил үргэлжилэн дайнд цөмийн зэвсэг хэрэглэж хүн төрлөхтөн бие биенээ устган мөхөөнө гэж зөгнөсөн.Гэвч тэдгээр зөгнөлүүд нь цаг хугацаандаа болоогүй их гүрний 3 удирдагч алуулснаар дэлхийн 3р дайныг эхлэнэ гэж зөгнөсөн нь мөн биелээгүй юм .Гэхдээ эдгээр зөнчдийн ихэнх зөгнөлүүд биелэлээ олсоор байгаа юм.Хүн төрлөхтөн харь гаригийнханы уяалдаа холбоо эрт цагаас үүсэлтэй үүнийг нотлох олон зураг, бичмэл , хадны бичээсүүд мөн эртний хөшөө дурсгал дээрхи өв соёлын зүйлээс харж болно.Манай галактик сүүн замд 500 тэрбум од оршдог бөгөөд зөвхөн манай нар гэхэд л тэдний дунд өчүүхэн цэг болж харагддаг .

Түүний дотор өндөр хөгжилт оюун ухаант хүмүүс хичнээн оршдогыг бид хэлж мэдэхгүй.Биднийг шөнө тэнгэрлүү харахад ердөө 8000 од харагдана үүнээс цаашхыг харна гэвэл бидэнд телескоп дуран хэрэгтэй болно.Уфологич харь гариг судлаач нарын харийнханы өлгий нутаг гэдэгт  итгэсээр ирсэн Гариг бол Бернард одны системд орших ЗЕТИ РИТИКУЛАС  юм.

Энэ гаригаас бидний сайн мэдэх саарлууд нисдэг тавгаараа манай дэлхийд айлчилдаг байна.Гэхдээ ийм асар хол зайтай газраас ирхэд мэдээж тэдний өндөр хөгжил технологи нь тусалдаг.Хамгийн сүүлийн бидний олж мэдсэн байдлаар бол тэд манай азоны давхаргыг тусгай төхөөрөмжөөр нэвтлэхгүйгээр өөрсдийн Порталыг ашиглаж гарч ирдэг байна.Энэ нь оддын үүд гэдэгтэй адилхан тэнгэрт хөндий нүх үүсч энэ дотроос нисдэг биетүүд эх дэлхийд чөлөөтэй нэвтэрч чаддаг гэсэн үг.Мөн бидний  туршлагаас олж мэдсэн зүйл болох тэдний үл үзэгдэх чадварууд юм .Үүний туслалцаатай тэд хаана ч хэнд ч харагдахгүйгээр хүссэн газартаа явж чадах бөгөөд биднийг гудамжаар явж байх үед хүртэл яг бидний толгойн дээр ажиглаад явж байдаг гэсэн үг.

Саарлууд бидэн дээр яагаад ирдэг вэ? Саарлууд нь Нарны аймагт орших харийнханы нэгэн төлөөл бөгөөд эднээс гадна Саарлууд Туpe-100, Type-1010-  мөн Аштар нарны удирдлагынхан оршдог тэд гариг хоорондын дунд энх тайван тогтоох даалгавартай байдаг бөгөөд манай дэлхийд үе үе үзэгддэг цагаан бөмблөгүүд бол тэдний хөлгүүд харин саарлуудын хувьд таваг хэлбэрийн нисдэг биетийг хөлөглөдөг.Аштарын дэлхийн хүмүүстэй холбогдсон хамгийн анхны үйл явдал 1977 онд болсон Английн телевизийн шугамыг ашиглан өөрсдийн дуу хоолой, анхааруулгыг хүмүүст өгсөн юм.Тэдний сануулагт дэлхийн хүн төрлөхтөн бид нарт цаг хугацаа бага байгаа тул даруй муу үйлийг зогсоож энх тайван цоглоох ёстойг анхааруулж хэлсэн байдаг.


Бид Аштарын даалгаварыг биелүүлж байгаа юу?    


Үгүй .Бид улам дордсоор байна.Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт дайны аянга дэгдэж хүн амьтан олноороо үхэж үрэгдсээр байна.Зарим буруу замаар хөгжиж буй улсууд цөмгийн эрчим хүчний үйлдвэр цөмийн зэвсэгийг олноор нь үйлдвэрлэж байна.Аштар биднийг болохгүй тоглоомоор тоглож байгааг эрт сануулсан боловч бид тэдний өгсөн даалгаварыг амьдрал дээр хэрэгжүүлээгүйн улмаас өдөр бүр байгалийн гамшигтай учирж хүн амьтан олноор үрэгдсээр байна.Нефтийн тос газрын ашигт малтмалаас болж томоохон гүрнүүд жижиг гүрнүүдийг хавчилганд оруулан улмаар дайны арга замаар шийдвэрлэж байгаа нь бусад улс оронд буруу үлгэр дуйраалал болж байгааг их гүрний удирдагчид олж харахгүй байгаа нь эмгэнэлтэй.


Наса саяхан 2011 онд нарны туяаны тэсрэлт идвэхжиж байгааг мэдэгдсэн хэрэв энэхүү хүчтэй тэсрэлтүүд улам эрчээ авсаар байх юм бол манай дэлхийн цөмийн хүчинд нөлөөлж улмаар хүчтэй цунами газар хөдлөлт ,хөрсний нуралт үүсч мөхөх аюулд хүрнэ.Гэхдээ одоогоор наран дээрхи тэсрэлтүүд хэсэг намжаад байна.
Picture
Манай сайтын өмнөх нийтлэлүүдэд нарны ойролцоо харийнханы үйл ажилгаа хэрхэн болж байгаа талаар мөн нарыг тойрсон асар том эх хөлгүүдийг талаар мэдээлэл хүргэсэн.Тэд яагаад нарны ойролцоо эргэлдээд байгаа вэ? Хариулт нь тун энгийн тэд зөвхөн хүн төрлөхтөнд тусалж мөн нарны аймгийн гариг хоорондын тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд наран дээр асар том соронзон нисдэг биетүүдийг ажилуулж байгаа нь энэ юм.Тэдгээр асар том эх хөлгүүд наранд ойртоход ямар ч нөлөөнд өртөөгүй харин манай дэлхийн нэг сансрын хөлөг онгоц нарлуу ойртох төдий юуч үгүй хайлж урсах бөгөөд   тэдний техник технологи ямар их асар өндөр вэ гэдэг нь харагдаж байна.

Зарим хүмүүсийн бодолд харийнхан аймшигт эзлэн түрэмгийлэгч мэт санагддаг нь тэдний кинон дээрээс үзэж харсан зүйл бөгөөд Холливуудын кино бүтээгчид хүмүүст нэг талаар маш буруу үзэл сурталыг таниулж байгаа юм.Хэрэв бид болон манай дэлхий тэдэнд хэрэгтэй байсан бол тэд аль эрт цагт өөрсдийн соёл иргэншлийг дэлхийрүү явуулж эзлэх байсан.Гэвч тэд үүрдийн үүрд хэзээ ч тийм зүйл хийгээгүй бөгөөд биднийг харин ч хайр энэрэлдээ авж цаг үргэлж аюулаас хамгаалсаар ирсэн бурхад юм.Тэдний нартай дүйцхүүц асар том эх хөлгүүд манай дэлхийн тэнхлэгт ойртох төдийд дэлхийн эргэлт зогсож аюул нүүрлэх болно .Гэвч тэд биднийг зөвхөн өөрсдийнх замаар явуулж чулуун зэмсэгийн үеэс соёлт иргэншил хүртэл бидний хөгжилд гар оролцуулаагүй ирсэн юм.


Дэлхий болон нарны аймгийн нас 4.55 тэрбум жилийн настай харин хүн төрлөхтөн хэдэн арван мянган жилийн өмнө үүссэн амьд организм биднээс өмнө эх дэлхийд амьдарч байсан Лемур болон Атлантидчууд аль эрт өндөр хөгжилд хүрээд дэлхийг орхин явсан бөгөөд тэдний хамгийн сүүлчийн хувьсал нь хүмүүс бид юм .Гэвч хүн төрлөхтөн маш хожуу үүсэн бий болсон учир оюун ухаанаар Атлантууд болон Лемирууд шиг асар ухаантай биш мөн биеийн хувьд харьцангуй намхан билээ.Тэдний хөгжил мөн л бидний одооны явж буй замаар урагшилсаар өндөр хөгжилд хүрсэн бөгөөд эцэст нь Харийнхан тэдэнд асар өндөр технологийг өвлүүлснээр тэд хөгжлийн оргилд хүрч чаджээ.



Гэвч тэд харийнханаас өвлөж авсан технологио буруу ашиглаж хоорондоо асар том дайн дэгдээсний улмаас Нарны аймгийн удирдлагын төвөөс дэлхийг сөнөөх даалгавар өгч асар том солирыг дэлхийтэй мөргөлдүүлсэн байна.Үүний улмаас Лемур Атлантын соёл иргэншил мөхөж зөвхөн цөөн сонгогдсон хэсэг нь харийнхантай нэгдэж дэлхийг орхисон байна.дэлхий дахин бүрэлдэх явцдаа ондоо амьд оршихуй болох Үлэг гүрвэлийн үе эхэлсэн байна.Гэвч Нарны аймгийн удирдлагын төвөөс дэлхий дээрхи байдалд ямар ч хувьсал харагдахгүй байгааг анзаарч дахин шинэ амьдралыг цогцлоохоор болж сүүлт однуудыг дэлхийрүү явуулжээ.Ингээд үл гүрвэлийн үе мөхөж эцэстээ хүн төрлөхтөн бид харийнханы аргаар үүсэн бий болж өдий хүртэл дэлхий дээр амьдарсаар ирсэн .Энэ олон зуун жилийг хүн төрлөхтөн энх тайван байдлаар өнгөрөөж ирээгүй билээ .

Цаг үргэлж дайн дажин хийсээр ирсэн болхоор дээрхи “Харагчид” дэлхийрүү 3н элч явуулжээ.Хамгийн анхны элч будда байсан бол түүний дараа Христ , Мухаммед зэрэг суут ухаантан зам заагчид хүн төрлөхтөнг зөв замд нь оруулахын тулд өөрсдийн “Удирдагчид буюу харийнханаас” заагчдаас авсан сургаалийг хүмүүст зааж байжээ.Харин одоо эдгээр 3н элчийн заасан замаар хүмүүс шашин гэдэг зүйлийг бий болгож 3н шинэ урсгалыг бий болгосон байна.Хамгийн чухал нь хүн төрлөхтөн тэдний сургаалийг буруу дагаж хоорондоо шашны мөргөөлдөөн гаргаж байсан тул эцэстээ 3н шашинд хуваагдсан байна.Гэвч 3н элчийн сургааль нэг байсан бөгөөд хүн төрлөхтөн тэдний энх тайван амьдрах аргыг буруу дагасан учраас одоо хүртэл дэлхийн улсууд хоорондоо эв эеийг олж чадахгүй байна.Тэнгэрийн удирдагчид бидэнд маш олон удаа анхааруулж байгаа бөгөөд бид тэдний замаар энх тайван байдлаар амьдарч чадахгүй бол өмнөх соёл иргэншлүүдийн адилаар газрын хөрснөөс арчигдах болно.

AUTHOR:APOX


www.ufo.mn
 
Best Blogger Tips
Back to Top