Солир буюу Meteor
Өнөө үед газар дээр унасан тэнгэрийн биеийг онцгойлон сонирхож судалсан хэвээр байна. Энэ нь одод орчлонгийн гарал үүсэл, бүтцийг нарийвчлан судлахад төдийгүй, яг үнэндээ “нэг шинэ элемент нээгээд” Менделевийн үелэх системд нэрээ оруулчих юмсан гэсэн олон судлаачдийн горьдлого энд нуугдаж байдгийг өгүүлэх юун. Солир тэнгэрийн биет л гэхээс түүний нарийн гарал үүсэл, хувьслын асуудал өнөөдөр ч яг нэг мөр болоогүйн учир юусан билээ?
Бага гараг хэмээн нэрлэгддэг бөгөөд хөндлөн огтлолоороо дунджаар1-1000 км орчим байх тэнгэрийн жижиг биесийн ихэнхийх нь тойрог зам Ангараг, Бархасбадь гарагийн хооронд багтан нарыг тойрон эргэдэг. Гэвч зарим бага гарагийн хувьд ихээхэн зууван тойрог замаар эргэх тул Ангарагийн замыг огтлон гарч манай гарагт ихээхэн ойртон ирэх нь бий. Энэ тохиолдолд бага гараг дэлхийтэй мөргөлдөн амьдрал сүйрэх нь хэмээн түгших үе байдаг боловч тийм аюул нүүрлэлгүй өнөөг хүрчээ.
Одоогоор мэдэгдэж бүртгэгдсэн нарны аймгийн ийм жижиг биес 2000 гаруй байгаа бөгөөд гарал үүслийн хувьд нэг мөр болон хараахан шийдэгдээгүй байна. Бага гарагууд тодорхой дүрсгүй, ямар нэг том биеийн хэлтэрхий мэт сэтгэгдэл төрүүлдэг, гараг нэртэй хэдий ч дэндүү жижиг тул өөртөө агаар тогтоон барих чадваргүй, амьдрал цэцэглэх нөхцөлгүй тэнгэрийн нэгэн бие юм. Судлаачид энэхүү жижиг биеийг Улаан нүдэн ба Бархасбадь гарагийн хооронд байсан ямар нэг том гараг тодорхой нэгэн учир шалтгаанаар задран бутрахад үүссэн гэж үздэг бол зарим нь Нарны аймгаас их хол, уудам орчлонгийн хаа нэгтээ “төрсөн” цэвдэг хүйтэн гараг өөрийн орчин явах хөдөлгөөнийхөө явцад “Нар-Одод”-ны элч гэрэлд хайлан гэсч бутран салсны нэгээхэн хэсэг хэмээн янз бүрээр л тайлбарладаг. Чухам энэхүү бага гарагийг “солирын ээж” хэмээн олон судлаачид таамаглан батлахыг оролддог. Тэнгэрийн ийм жижиг бие дэлхийн агаар мандалд зүсэн орж ирээд агаартай үрэлдэн бүрмөсөн шатаж амжилгүй газарт унасныг солир, тэнгэрт гэрэлт зам татан зүсч явааг нь толир хэмээн ялгаж нэрлэдэг.
Дэлхийд унасан солируудын хэмжээ янз бүр байх ба 1927 онд өмнөд африкаас олдсон 70 тонн солир хамгийн томд тооцогддог. Солирыг химийн бүтэц, бүрэлдэхүүнээр нь төмөр, чулуун, төмөр-чулуун гэж 3 ангилдаг. Манай гараг дээр унасан солируудаас ихэнх нь төмөр солир байх агаад аль ч солироос дэлхийд байдаггүй химийн найрлага, бодис огтхон ч олдоогүй байна. Монгол нутагт унасан хийгээд нутаг дээрээс олдсон солирууд цөөн биш юм. Ховд аймгийн Булган сумын нутагт байдаг Мөнгөн дөш хэмээх солирыг 20 тонн орчим жинтэй гэж нэрт судлаач О.Намнандорж асан ойролцоогоор тооцоолсон байдаг ч одоогоор энэ солир чухам хаана байгаа нь тодорхой бус.
Зарим хүн энэ солир түүхэн цаг үеийн шинэчилсэн хил тогтоолтоор хилийн гадна гарсан гэх нь бий. Аль аль талаасаа анхааран судалж нэг мөр болгох нь чухал л зүйлийн нэг ээ. Одоогоор Өмнөд Африк, Гренланд, Мексикээс олдсон Гоба (70 т), Кейп-Йорк (32т), Бакубирито (27т) зэрэг солирууд дэлхийн хамгийн хүнд жинтэй солирын эгнээнд бүртгэгдээд үл өөрчлөгдсөн хэвээр байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрээс олдсон томоохон солируудыг манай улсын Байгалийн түүхийн музейд хадгалж олон түмэнд сонирхуулан тэнгэрийн биеийн талаар танин мэдэхүйн томоохон сургалт сурталчилгааны ажлыг хийж байна. 1952 оны Х сарын 10-нд Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Аж Богд уулын Төмөр толгойгоос олсон “Аж Богд -II” (жин 582.2 кг, урт 70 см, өргөн 50 см, өндөр 45см орчим), Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас 1955 оны I сард олсон “Манлай” (жин166.8 кг, урт 95 см, өргөн 40см, өндөр 25см орчим) солир нь найрлагаараа төмөр солирын ангилалд орно. Тэгвэл “Ноён богд”, “Аж богд –I”, “Матад” солир чулуун солирын, “Тамир Цэцэрлэг” (172 кг), “Ноён Уул” (103.0кг ) солирууд төмөрчулуун солирын ангилалд ордог. Дээрх солирууд Олон Улсын Солирын Хорооны бүртгэлд оржээ.
1933 онд Өмнөговь аймгийн нутагт унасан “Ноён богд” солир, 1949 онд Говь-Алтай аймгийн нутагт унасан “Аж богд II” солир одоо Байгалийн түүхийн музейн үзмэрт ил тавигдан тэнгэрийн биеийг нүдээр үзэж, гараар барьж үзэх гэсэн хүмүүсийн хүслийг биелүүлж байна. Монголын солируудын дотроос “Хэрлэн”, “Тугалын бүлээн” хэмээх хоёр солир дэлхийн солир судлаачдын анхаарлыг ихэд татсан байдаг. “Хэрлэн” хэмээн нэрлэгдсэн шиллэг солир 1950 оны III сарын 22-ны 01 цагт Хэрлэн голоос урагш 80 км орших “Энгэр шанд” гэдэг газар их дуу чимээ гарган унахыг хүмүүс харсан байдаг. Ийм шиллэг солир анх 1787 онд Чехословакаас, сүүлд АНУ, ЗХУ, Зааны ясан эрэг, Австралиас олдсон боловч тэдгээрийн унахыг хүн хараагүй тул солирын бие мөн эсэхэд эргэлзсээр ирсэн юм. Тэгвэл “Хэрлэн” солир чухамдаа тэдгээрийг “тэнгэрийн бие” болгож чадсанаараа ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. 1969 онд дэлхийд авчирсан сарны хөрсний дээж доторх нэгэн төрлийн чулуулгийн найрлага шиллэг солирынхтой бараг адилхан байсан явдал ийм солир тэнгэрийн биет болохыг давхар баталдаг.
Нөгөө нэг солир бол 1967 оны хоёрдугаар сарын 3-ны өглөө Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн нутагт орших Алаг уулын “Өндөр Өлгийн” бууцанд өвөлжиж байсан малчин Ш.Цэдэвсүрэнгийн гадаа унасан, дээр үед ил гал түлж байх үеийн тулганы ивээстэй төсөө бүхий жижигхэн “хар чулуу” юм. “Тугалын бүлээн” хэмээн нэрлэгдсэн энэхүү солир анх унахдаа 1250 грамм жинтэй байсан бөгөөд Монголоос нарийвчлан судлах ажлыг тэр үеийн ЗХУ-ын Дубна хот дах Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Хүрээлэнд хүнд элементийн судалгаа хийж байсан Монгол Улсын Их сургуулийн багш О.Отгонсүрэн гүйцэтгэсэн байдаг.
Дэлхийн солирын бүртгэлд болон Монгол Улсын төв музейн сан хөмрөгт “Тугалын бүлээн” нэртэйгээр мөнхөрсөн энэ солирыг Ленинград/одоогийн Санкт-Петербург/-ын Уулын Институт болон Кембрийн галавын өмнөх үеийг судлах Институтын судлаачид олон талаас нь судлан 7.1 сая жилийн настай, унахаасаа өмнө 10.5 кг жинтэй байсан ч дэлхийн агаар мандалд орж ирээд агаартай үрэлдэн шатаж цулынхаа 70 орчим хувийг алдсан, Монголд болоод манай дэлхийд унасан төмөр солируудын найрлагаас гаж зөрүү байхгүй болохыг магадлан тогтоожээ.
Өнөө үед дэлхийд унасан солирын химийн найрлагыг нилээд сайн судалжээ. Төмөр солирт төмөр 91, диц 8.5, кобальт 0.6, чулуун солирт хүчилтөрөгч 36, төмөр 26, цахиур 18, магни 14 хувь орчим хувийг эзэлдэг. Чулуун солирын хувьд хүчилтөрөгч болоод цахиурынхаа агуулгаар дэлхийн хөрстэй ойролцоо байдаг бол төмөр солирт энэ хэмжээ мэдэгдэхүйц их байдаг онцлогтой. Солирын бүрэлдэхүүнд цацраг идэвхит бодис, тугалга байх тул түүнийг ашиглан цөмийн физикийн аргаар насыг нь тогтоох боломж олддог. Одоогоор насны хувьд дэлхийгээс ах солир хараахан олдоогүй байна. Солир унасан газраа хонхойлон аяга хэлбрийн тогоо үүсгэдэг. Өнөө үед дэлхий дээр АНУ-ын Аризон муж Улсын нутагт орших солирын үүсгэсэн тогоог хамгийн томд тооцдог бөгөөд түүний хөндлөн огтлол 1200 м, гүн нь 200 м орчим юм.
Солир бол тэнгэрийн биеийн хувьд орчлонгийн гарал үүслийг тогтоох, шинэ бодис хайх зэрэгт онц сонирхолтой судлагдахуун болдгоороо ихээхэн үнэ цэнтэй юм. Нөгөө талаас хүмүүс харж байхад унасан солирын үнэ цэнэ бүр ч илүү байдаг. Солир бол шинжлэх ухааны үнэ цэнтэй судлагдахуун болох тул олсон хүн эвдэж гэмтээх, ашиг хонжооны зорилгоор зарж үрэх, нуун дарагдуулах зэрэг үйлдэл нь олон улсын өв соёлын хуулиар хориотой юм.