Энэ үед Барнес Ваншигтон ДС-с 10 миллын зайд байралдаг Андревсын агаарын нисэх баазтай яаралтай холбоо тогтоон тогтоож нөхцөл байдлын талаар удирдлагуудад хэлтэл Андревсийн штабынхан түүнд ямар нэгэн гадны биет радарт илрээгүй байгааг хэлтэл төв хяналтын цамхагаас Үл мэдэгдэх гадны биетүүд явж байгааг дээрээс мэдээлэлжээ.
Цамхаг дээр ажиглаж байсан хянагч Виллиам Бради доод удирдлагуудад Тод хурц гэрэлтэй бөмбөлөг агаарт хурдтай явж байсныг илтгээд тэрээр өмнө нь хэзээ ч ийм хачин зүйл харж байгаагүй гэжээ.Бради бусад хэсгүүдэд яаралтай мэдэгдхээр онцгой байдлын түгшүүр зарлах гэж байтал тэдгээр нисдэг биетүүд асар хурдтай дээш хөөрсөн байна.Тухайн үед мөн өөр нисэх хүчний штабын радар хянагч 3,000 метрийн өндөрт асар хурдтай явж байгаа хэд хэдэн гэрлүүдийг харсан байна.Маргааш нь АНУ-ын томоохон хэвлэл мэдээллүүдийн эхний нүүрэнд урьд шөнө болсон үйл явдалын талаар эхний нүүрэнд гаргасаны нэг нь болох ИОВА мужийн Газетте сонины нүүрэнд "Цагаан ордны дээгүүр харийнхан айлчлав." гэсэн гарчигтай нийтлэл гарав.АНУ-ын Агаарын нисэх хүчний Ахмад Эдвард Руффелттэй хамт Цэнхэр ном төслийнхөн Вашингтонд харагдсан харь гаригийнханыг судлах ажилд зэрэг ороод байжээ.
Тэрээр дараа нь нисдэг биетүүдийг тодорхойлохдоо "Тэд ер бусын хурдан бүр миний амьдралдаа харж байсан Сүүлт одноос ч хурдан хөдөлж байсан " гэж тэмдэглжээ.Тухайн үед "Цэнхэр ном төсөл"-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Алберт Чоп Андревсийн бааз дээр очиж Радар дээр гарсан гадны биетүүдийн зураг авах хүсэлт тавьсан байна.
Түүнийг хяналтан дээр хамт байрлуулж болж буй процесийг хамт ажиглажээ.Орой 9 цаг гучин минутын үед радаруудад улам бүр олон нисдэг биетүүд илэрч байв.Тэдний үйл хөдлөл нь заримдаа хөвөх мэт маш удаан хөдөлж заримдаа тэгш хэмд огцом хурдалж байраа сольж байсан бөгөөд радарын хурд хэмжигчинд зааснаар 7000 Мрн хурдтай байв.Оройн 11:30 минутанд Андрэвсийн агаарын хүчний баазаас байлдааны хоёр онгоцыг нисдэг биетүүд илэрсэн бүсд тандалт хийлгэхээр хөөргөжээ.Жон макхуго ахлагтай багынхан радарын зааж өгсөн хэмд очсон боловч тэд юуг ч олж харсангүй харин далавчны жолоодогч дэслэгч Виллиам Патерсон дөрвөн цагаан өнгөтэй гэрэл өөрсдөөс нь холгүй зайнд явж байгааг олж харан Ахмад Жон Макхугот хэлж тэдний араас мөшгөсөн байна.
Мөн нэг зүйлийг дурьдахад АНУ-ын засгийн газар яаралтай арга хэмжээг авхаар зэхэж 24 цагийн агаарын онцгой байдал зарлаж тэдгээр гадны биетүүдэд газардаж бууж өгөх тушаал өгөх хэрэв өгсөн тушаалыг биелүүлэхгүй бол гал нээнэ гэсэн шийдвэрт хүрээд байсан юм.хэдийгээр тэдгээр нисдэг биетүүд нь АНУ-д ямар хохирол учруулаагүй мөн дээрээс нь ямар нэг занал хийлсэн үйл хийгээгүй зүгээр л хотын дээр эргэлдэж байсан бөгөөд АНУ ямар нэгэн дайны холбоотой асуудалд ямар хурдан шуурхай хандаж байсан нь харагдаж байна.1952 оны үйл явдал нь 1942 онд Лос-анжелест харагдсан ҮМНБ-тэй дүйцхүйц шуугиан тарьсан бөгөөд АНУ-ын ТОП-10 харийнханы материалд багтдаг юм.
AUTHOR: APOX
www.ufo.mn