Украйны Кримд 2006 оны 9 сард бөөгнөрсөн гэрэлт хөлгүүд харагдсантай адилхан зүйл Оросд саяхан болсон .Сүүлийн жилүүдэд манай орны хөрш орос тэр дундаа Эрхүү хавийн нутгаар Нисдэг биетүүдийн үзэгдэл огцом ихсэж үүнийг нотолсон бичлэгүүд интернэтэд их цацагдах боллоо.Гэвч тус улсын талаас энэхүү асуудал тодорхой анхаарахгүй байгаа учир төдийлөн олон нийт мэдэхгүй өнгөрч байна.
Хамгийн сүүлийн харагдац нь саяхан 10 сард болсон Эрхүүд харагдсан " Эх хөлгүүд " байлаа.Тухайн үед байсан гэрч үүнийг анх хараад ямар нэг онцгой зүйл гэдгийг гадарлаж дүрс бичлэгийн хальсандаа буулгаж амжсан байна.Эх хөлгүүд анх бөөгнөрсөн байдалтай байснаа удалгүй салж олон жижиг гэрлүүдийг гаргасанаар маш том хөлгийн гадаргууг дүрсэлж буй мэт харагдсан байна.
Тунгуска үйл явдалыг санаж байгаа бол одоогоос 100 -аад жилийн өмнө Тунгускад асар том тэсрэлт дэлбэрэлт болсон энэхүү тэсрэлтийн учир шалтгааныг олон талаас тайлбарладаг Хамгийн энгийн дүгнэлт нь Солирын тэсрэлт болсон гэж үздэг .Гэвч тэр үед амьдарч байсан мөн тухайн үйл явдалыг харсан гэрчүүд Асар том гэрлүүд (Харийн Хөлгүүд) тэнгэрт хоорондоо тэмцэлдэж хөөцөлдөж байсан гэдэг