Гарри Маккиноны АНУ-ын засгийн газрын томоохон цахим хуудас руу халдсан явдлыг өөрийгөө золиосонд гаргаж мэдээлэл хулгайлж байна гэж үзлээ. Гарри Маккинон нь одоо 46 настай хэрэв түүний буруутай нь тогтоогдвол тэрээр 60 жил шоронд ял эдлэх болно.Тэрээр анх 2002 АНУ –ын төрийн хамгаалалтанд байдаг НАСА-ын мэдээлэл хадгалдаг хэд хэдэн сервер рүү нэвтэрч дотроос нь харь гаригийнхантай холбоотой материал олсон байна.Түүний энэхүү материалуудад харь гаригийн хөлгүүд АНУ-ын засгийн газрийн удирдлага дор өндөр нууцлал бүхий цэргийн баазуудад хадгалж байгаа зурагнууд олсон талаар сүүлд хэвлэлд ярилцлага өгөх үедээ ярьсан байна.
Хамгийн анх тэрээр НАСА-ын Жоннсон сансрын төвийн сервер рүү нэвтэрч өндөр нягтралттай зураг олсон нь тамхин хэлбэрт нисдэг биетийн зураг байсан гэжээ.Дараа нь тэрээр 2002 оны 10 сард АНУ-ын сансрын удирдалгийн төв сервер рүү нууцаар нэвтэрсэн байна.Түүний олсон зүйл нь офицеруудын нэрний жагсаалт байсан бөгөөд мөн урьд өмнө нь сонсож байгаагүй хөлгүүдийн нэр байсан байна.Хамгийн сонирхолтой нь тэдгээр хөлгүүдийн нь манай дэлхий дээр байдаг тэнгисийн хөлгүүд биш харин ямар нэг ондоо гаригийн нисдэг хөлгүүд байжээ.
Түүний олсон материалууд дотор ерөнхийлөгч Реаганы тэмдэглэл багтаж байсан бөгөөд энэхүү тэмдэглэлд ерөнхийлөгч тухайн үеийн шилдэг 5н эрдэмтэнтэй сансар огторгуйн талаархи уулзалт зохион байгуулж дээд тал нь 8 хүн багтаж болох сансрын хөлгөөс илүү 300 хүн багтаж болох нууц сансрын хөлгийн төслийн тухай бичсэн тэмдэглэл юм.Мөн хамгийн өндөр нууцлал бүхий “Солар Варден” төсөл багтаж байна.Бен ричийн тэмдэглэлд тэрээр “Бид одоо сансрын уудмаар тэнэж од гариг руу хүссэн үедээ хүрж болохуйц технологийг нээсэн.Гэхдээ эдгээр технологиуд бүгд “Хар төсөлд” цоожлогдсон.Хэрэв бид үүнийг нээвэл бурханы хүчийг харуулсантай адил зүйл хүн төрлөхтөнд тохиолдоно.”
“Солар Варден” төслийн нэгдүгээр хэсэг нь Сансраас дайны байдлыг хянах алан хядагчдын группыг тусгай сансарын зэвсэгээр туссан байнд онож устгах.Хоёр дахь хэсэг нь Кабал буюу глобал элите группийг байгуулах энэ нь эхний хэсэгтэй адил сансрын зэвсэг ашиглаж улс орнуудыг удирдлагандаа оруулах .Гурав дахь хэсэг нь дэлхий рүү ирж буй харь гаригийнханаас хамгаалах гэсэн 3 хэсэгт багтаж байна. “Солар Варден” төсөл 51р бүсд идэвхтэй явагдаж байна.Юта-ийн элсэн цөлөөр явган аялал хийж байсан гэрч хориотой бүсээс 25 миллийн зайд 600 футт урт суман хэлбэртэй хөлөг онгоц харсан байна.
Энэ хөлөг агаарт хэсэг эргэлдэж байснаа газарт гэнэт нээгдсэн бөөрөнхий том хаалга руу орсон байна.Тэр энэхүү үзэгдлийг хараад нүдээ ухаж нэг үзээд би чинь сэрүүн сүүдэлж байна уу даа гэж өөрөөсөө асуусан байна.600 футт гэдэг нь 160 метр урт гэсэн үг бөгөөд ийм хэмжээний хөлөг онгоц дээд тал нь 2000 хүн багтаах чадвартай юм.Энэ нь Реаген ерөнхийлөгчийн ярьж байсан 300 хүн багтах чадвартай хөлөг онгоцын талаар ярьсан тэмдэглэлтэй таарж байна.Үүнээс харахад төсөл нь жинхэнэ бөгөөд тэд нууцаар төрөл бүрийн туршилт хийж “Солар Варден”ийг хэрэгжүүлэх цаг удахгүй иржээ гэдгийг харуулж байна.Дэлхий даяар хүмүүс өдөр бүр янз бүрийн хэлбэр бүхий нисдэг биетүүдийг олноор харж байгаа бүгд өндөр технологиор бүтсэн.
Хэрэв эдгээр биетүүд нь “Солар Варден” төслийн нэг хэсэг бол 51р бүсд АНУ-ын цэргийн хүчин харь гаригийн шинэ технологийг аль хэдийн бүрэн эзэмшисэн байна гэсэн үг.Ганц нисдэг биетүүд биш сансарын уудамд Портал үүсгэж хүссэн одны системдээ хүрч чадах чадвартай гэсэн үг нэг үгээр сансар огторгуйн нууц хуулиудын тэд аль эрт мэдсэн байна.