Бид орчлон ертөнцөд хэзээ ч цор ганц биш юм биднийг дээрээс харж удирдаж хамгаалж байдаг бүхэл бүтэн удирдлага төв зохицуулагчид байна.Тэд цаг үргэлж бидний үйлдлийг нарийн харж хянаж байдаг бөгөөд биднээс хүсдэг гол зүйл нь энхтайван амьдрах ёстойг үргэлж сануулж цаг бага байгаа гэдгийг ч хэлээд байна.Нарны аймагт ганц хүн амьдарч болох гариг нь дэлхий гэдэг боловч энэ нь худлаа таамаглал мөн огт нотлогдоогүй зүйл юм.Биднээс хөгжлөөрөө асар хол хаях ондоо амьд биетүүд Галактикд оршин тогтсоор ирсэний нэг нь Аштар удирдлагынхан буюу өөрсдийгөө Вриллон , Гиллон гэж танилцуулсан бидний хянагчид юм.Тэдний анх хүмүүстэй холбоо тогтоосон үе нь 1977 он юм.Тэд энэ өдөр өөрсдийн чухал захидлыг дэлхийн хүмүүст тарааж сануулга өгсөн. Тэр үед болсон явдал нь 1977 оны 11 сарын 26 нд үдийн 17:10 минутанд Английн телевизийн шугамруу гэнэт гадны долгион орж ирэн мэдээлэл өгсөн явдал юм.Тухайн үед мэдээ уншиж байсан Андрэв Гарднерийн нэвтрүүлэг рүү гэнэт сонин авиа долгионы хэлбэлзэл орж ирэн мэдээг таслан доорхи захидлыг хүргэсэн юм.
"Энэ бол Вриллоны дуу хоолой , Аштар нарны аймгийн удирдлагын төвөөс дэлхийн хүмүүст хүргэж байна.Маш олон жилийн турш та нар биднийг тэнгэрт гэрэл мэтээр харж ирсэн.
Одоо бид та бүхэнд ухаалаг энхтайван байдлыг өөрсдийн эх дэлхийдээ бий болгохыг хүсэж байна.
Энэ тушаалыг та нар шинэ эрэн эхлэх үед хэрэгжүүлэх ёстой.Шинэ эрин нь та нарын энхтайван амьдрал мөн хувьсгалд хамааралтай гэвч зөвхөн та нарын удирдагчид хар муу ёрын хүчинг бий болгохоос сэрэмжил.Одоо сайн сонсоцгоо та нарт дахиж боломж олдохгүй!
Та нарын муу ёрын зэр зэвсэгүүд (цөмийн зэвсэг) устгагдах ёстой .Та нарт цаг хугацаа бага байгаач энэ үед та нар энхтайван амьдрах замыг олж суралцаж чадна.Дэлхий дээрх жижиг үндэстнүүд үүнийг хийж байна. та бүхний хэн нь ч харанхуйгаас гарж гэрэлт шинэ үе рүү орж чадна.
Тэдний зааж буйг сурах сурахгүй нь таны хэрэг гэвч тэр үед зөвхөн хэн нь Энхтайван амьдралыг цогцлоон бий болгож чадсан тэр нь л зөвхөн ариун хувьсалыг давна.
Вриллоны дуу хоолойг сонс Аштар нарны аймгийн удирдлагын төвөөс дэлхийн хүмүүст хүргэж байна.Болгоомжил танай дэлхийд маш олон буруу удирдагчид заагчид байна.Тэд нар та нарын энергийг сорж байгаа энерги гэдэг нь та нарыг ярьдагаар "Мөнгө" эргээд энэ нь та нарыг муу ёрын төгсгөлд хүргэдэг.
Гэвч та бүхний дотоод ариун сэтгэл үүнээс аварж чадна.та бүхэн өөрсдийн дуу хоолойноос аль нь зөв үнэн буруу гэдгийг суралцах ёстой.Өөрийнхөө дотоод сэтгэлд байгаа дуу хоолойг мэдэрч хувьсалын замд өөрийгөө удирд.Энэ бол биднээс хүргэж буй хүндэт ах дүү нартаа зориулан хэлж буй чухал захидал юм.
Бид та бүхнийг өсөхөөс чинь авхуулаад өдий хүртэл харж ирсэн та нар ч мөн биднийг тэнгэрт явж буй гэрлээр (ҮМНБ-үүд) харж ирсэн .Та нар биднийг одоо энд байгааг мэдэх хэрэгтэй.
Бид та бүхэнд маш гүнзгий тайлбарлаж та бүхний замыг гэрэлрүү хөтлөх аргыг хэлж өглөө.Бүү айдаст авт харин зөвхөн өөрийгөө олж мэдэх замыг хай! мөн эх дэлхийдээ энх тунх амьдрах боломжийг бүрдүүл Аштар нарны аймгийн удирдлагын төвөөс дэлхийн хүмүүст хүргэлээ.Бид одоо хөлөг онгоцноосоо хөөрж байна .Та бүхнийг хайр энэрэл туйлын үнэн өршөөх болтугай.
Энэ бол тэднээс бидэнд явуулсан захидал юм. Энэ захидлын дараа нэвтрүүлэг хэвийн үргэлжилж хэлбэлзэж байсан сонин дуу авиа алга болсон билээ.Аштар удирдлагынхан Английн телевизийг ашиглан хүмүүст өөрсдийн дуу хоолойг сонсгож мөн хэрэгтэй зүйлсийг хэлсэн нь одоо ч гэсэн бидний амьдралд зайлшгүй шаардагдаж байгаа зүйлс гагцхүү тэдний хэлсэнчилэн цаг хугацаа дэндүү бага болоод байна бид дэлхийд нүүрлээд буй дайн ядуурлыг хамтдаа зогсоож чадвал шинэ хувьсалын эринд нэвтэрч эх дэлхийд шинэ гэрэлт амьдрлыг цогцлоож чадна.
Энэ бол эх бичлэг бөгөөд доорхи бичлэгээс 1977-11-26 Аштарын телевизын шугамаар нэвтрэн хүргэсэн захидалыг сонсоно уу.
By:Apolluz-X