Энэхүү ҮМНБ-ийг хотын маш олон гэрчүүд болон машинаар явж байсан хүмүүс камерт бичиж авсан бөгөөд үндэсний төв телевизээр хүртэл гаржээ.
Тайвань улсын нийслэл Тайпейд энэ сарын 8нд тод өнгөтэй нисдэг биет харагдсан байна.Оройн 21 цагийн үед хотын дээгүүр тэнгэрээс тод цагаан өнгө бүхий нисдэг биет асар хурдтай явж өнгөрөөд улмаар уулны цаагуур ороод алга болсныг гэрчүүд ярьж байна.Бичлэг дээрээс энэхүү цагаан ҮМНБ нь солир биш гэдгийг бид харах болно.Учир нь энэхүү нисэж буй биет нь ямар ч сүүл хэсэг байхгүй мөн ямар ч шатаж буйг харуулсан галын дөлгүй байгааг харж болно. Энэхүү ҮМНБ-ийг хотын маш олон гэрчүүд болон машинаар явж байсан хүмүүс камерт бичиж авсан бөгөөд үндэсний төв телевизээр хүртэл гаржээ.
3 Comments
Австралийн эрдэмтэд саяхан өөрсдийн "Альфа Акул" нэртэй судалгааны махчин загаснуудыг далайн гүний аврага амьтанд идүүлснийг олж мэджээ.Тэдний нэг судлаач Дэйв Риггсийн тайлбарлаж байгаагаар анх эдгээр гурван цагаан акулуудын үйл хөдөлгөөнийг судлах төслийн хүрээнд тусгай мэдээллийн аппаратыг тэдний биед суулгасан байна.Удалгүй аппаратнуудаас дохио ирхээ больсон бөгөөд эрдэмтдийг хяналтын төхөөрөмжөө шалгах үед тэд маш аймшигтай мэдээ хүлээж авжээ.Учир нь байршил заагч төхөөрөмж бүгд далайн түвшингээс доош 580 метрийг зааж байж.Энэ нь тэдгээр аврага махчин загаснуудыг ямар нэгэн том амьтан идээд улмаар тэдний сэгийг доош гүнрүү авч явсан байгааг зааж байгаа юм. Тэднийг алсан байж болох нэг амьтан нь тэднээс арай том хэмжээтэй 5 метр урттай ондоо төрлийн махчин загас байж болох талтай.Гэхдээ урьд өмнө нь ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй учраас тэд бие биенээ алсан гэж үзэх нь нэг талаас баримтгүй зүйл юм.Тиймээс 3 метр урттай аврага махчин загасыг ямар амьтан идсэн байж болох вэ? Бид ердөө далайн 10%-ийг л судалж чадсан үүний цаана бидний мэдэхгүй аймшигт амьтад далайн гүний хаа нэгтээ амьдарсаар байгааг гэрчилж болохуйц үйл явдал энэ болж байна. Одоогоос 23 жилийн өмнө Орегоны элсэн цөлд бий болсон Шири Яантрагийн тойрог дүрс нь манай дэлхий дээр бий болсон хамгийн том бүтээл юм.Энэхүү тойрог дүрсийг анх 1990 оны 8 сарын 10нд агаарын нисэх хүчний нисэгчид тус бүс нутгийн дээгүүр явж байхдаа олж илрүүлсэн байдаг.Нийт 13.3 км хавтгай газрыг эзлэх энэхүү аврага том тойрог дүрсийг хэн ямар зорилготой бүтээсэн нь одоо хүртэл нууц хэвээр байна.Маш нарийн геометрын аргаар бүтсэн энэхүү Сири Яантра тойрог дүрсний өргөн нь 25см гүн нь 7.53 см бөгөөд ойр орчимд нь хүмүүсийн ул мөр машин явсан гэх ямар ч шинж тэмдэг байдаггүй .Мөн 13.3 км газарт малтлага хийсэн байхад тэрхүү их хэмжээний шороог хааш нь яаж зөөсөн бэ гэдэг нь нууц. Энэхүү тойрог дүрс зөвхөн нэг өдрийн дотор бий болсон гэж үздэг.Хэдийгээр хэсэг бүлэг хүмүүс энэхүү аврага том дүрсийг 9 өдрийн дотор хийсэн гэж ярьдаг боловч тухайн үед тэднийг хийж байсан гэх ямар ч үйл явц тэр орчимд харагдаагүй байдаг.Тэдгээр хүмүүсийн нэг болох Билл Уизерспун тойрог дүрсийг өөрийн хүмүүстэй хамт 10 өдрийн дотор хийж дуусгасан гэж ярьдаг.Гэвч түүний худлаа ярьсан болох нь хожим батлагдсан бөгөөд тэрээр хэрхэн их шороог 10 өдрийн дотор зөөж бас нэг ч зураас алдалгүй зурснаа тайлбарлаж чадаагүй.Мөн тэрээр тойрог дүрсийг 1990 оны 9 сарын 13нд хийж дууссан гэдэг боловч түүнээс өмнө 8 сарын 10нд анх тус бүс нутагт байрладаг агаарын нисэх хүчнийхэн тэнгэрээс олж харсан байдаг.
|
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|