Олон эрдэмтэд судлаачид дэлхийн нууц орон болох Шамбалаг Түвдийн өндөр сарлаг уулсын дунд бий хэмээн итгэсээр ирсэн билээ.Ингэж ярих нь ч бас нарийн учиртай юм.Гадаадын олон эрдэмтэд Түвдээс эрт цагт амьдарч байсан Лемур болон Атлантитуудын амьдарч байсан болов уу гэмээр том агуй уулан дээрхи нууц нүх байцуудыг гэрчилдэг.Оросын эрдэмтэн Э.Мулдашевийн Түвдэд хийсэн нарийн судалгаанууд болон түүний бичсэн номнуудаас нарийн зүйлсийн талаар мэдэж болно.Түүний энэхүү номонд дурьдагдсан нэгэн чухал баримт нь Түвдийн нууц агуйн дотор одоо хүртэл Лемурууд буюу биднээс өмнө амьдарч байсан хэдэн мянган жил ч амьдарсаар ирсэн болов уу гэмээр хүмүүсийн тухай гардаг.Тэд өөрсдийгөө гүн самадид нэвтэрч өөрийн дотоод сүнсээрээ дамжуулж Шамбалын оронд мөн гариг хооронд аялах чадвартай гэдгийг тайлбарласан байдаг.Гэхдээ тэд ингэж аялахдаа дан ганц өөрийн сүнсэн биеэрээ биш харин өөрсдийн гүн ухаанаас бүтээсэн болов уу гэмээр нисдэг тавагтай юм.Түүний бичсэнээр тэд энэхүү тавгаар Хималайн өндөр уулсын дээгүүр нисэж хад асгадын голоор хаалга онгойлгон Шамбалын оронд нэвтрэх чадвартай байдаг хэмээн нэгэн Рэмбүчи хүртэл түүнд ярьсан байдаг.Тэгвэд доорхи зурагнууд нь бүгд Түвдэд авсан бөгөөд тэнд аялал хийж байсан жуулчны зургаас хүргэж байна.Магадгүй эдгээр нь Э.Мулдашевийн ярьсан Түвдийн Агуйнд гүн самадид орсон Лемурууд эсвэл ондоо гаригийн зочид байх магадлалтай юм.
4 Comments
Тэд бүхэн нэг газраас биш орчлон ертөнцийн ондоо гаригаас хүн төрлөхтний ертөнц гэх эх дэлхийг зорьж биднийг дээрээс хардаг билээ.1989 онд оросын Застровкад болсон харийнханы дайны талаар ҮМНБ судлаач Николай суботин маш сонирхолтой мэдээллийг цацсан талаар одоо та бүхэндээ хүргэж байна. 1989 оны 9 сарын 16 нд Застровкын тэнгэрт үүлэн дотроос гэнэт 6 ширхэг хар өнгийн үл мэдэгдэх биет тэнгэрт эргэлдэн өөр нэг шаргал өнгөтэй нисдэг биетийн араас асар хурдтай тойрон хөөж байв.Үүнийг харсан зуу зуун гэрчүүд 6 үмнб ондоо биетийг хөөж явааг ажигласан байна. Газраас дээш 1500 метрийн өндөрт нисэж байсан тэдгээр ҮМНБүүд чухам яагаад тэрхүү ҮМНБрүү дайрж байсан нь сонирхолтой байлаа. Тэдний ярьснаар тэд шаргал биетийг удахгүй гүйцээд маш тод өнгийн цацарсан лазер шиг гэрлээр түүнрүү галлаж эхэлсэн байна.Энэхүү их лазэран буудалцааны үед Застровкын хот орчим бүхэлдээ тог нь тасарсан гэж тэр үеийн нисдэг тэрэгний ахмад одоо иранд буй коммандлагч Семипалантиск сонинд мэдэгдсэн байжээ.Харин буудалцаж байсан тавагнууд эцэстээ шаргал өнгийн биетийг устгаж сүйрүүлсэн байна. Гэвч сөнөсөн хөлөг газардахыг хичээн хурдаа багасаж доош ойртохыг хичээсэн боловч жолоодлого алдагдаж уулын цаагуур унаж дэлбэрж байгаа их чимээ гаргаад алга болсон байна.Сөнөөсөн 6 ҮМНБ удалгүй дээш хөөрөн үүлэн дунд ороод алга болцгоосон байна. Гэвч цэргийнхэн удалгүй сүйрсэн биетийн газар буюу цэргийн сургуйлалт хийдэг том талбайд онхолдсон байсаныг нь олоод тэр хавийг хамарсан маш том хамгаалалт хийж нууц байдалтайгаар цэвэрлэсэн байв.Хэрэв энэ бүхэн үнэн бол тэрхүү сүйрсэн хөлөг оросын цэргийн нууц баазад шилжүүлсэн эсвэл устгагдаж булагдсан гэсэн 2 таамаг иргэдийн дунд үлдлээ. Хүн төрлөхтөн өдийг хүртэл энх тайван амьдарсаар ирсэн нь дэлхийд аймшигт гай барцад нүүрлээгүйд тооцож болох юм. Харин байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг аюулыг хүн төрлөхтөн яаж ч хичээж судлаад өөрсдийгөө 100 хувь хамгаалж чадахгүй байгаа билээ.Саяхан болсон Сичуаны газар хөдлөлт Гайтид болсон газар хөдлөлтүүд нь олон зуун мянган хүний амийг зүгээр л хэдэн хормын дотор залгисан нь дэлхий дахинд айдас цочиролыг мэдрүүлсэн гэхэд болно.Үүнээс хойш тоо томшгүй том жижиг газар хөдлөлтүүд өдөр тутам болсоор ирсэн.Манай оронд л гэхэд саяхан нэг сарын эхээр Ховд аймагт 3 баллын газар хөдлөлт болсон гэхдээ энэ нь араасаа гай дагуулсангүй өнгөрсөн энэ мэтчилэн манай оронд төдийгүй дэлхий даяар өдөр хэдэн зуун удаа газар хөдлөлт болж байна.Газар хөдлөлтийг урьдчилан мэдэгдэж болохгүй ч 1 минутын өмнө мэдэж болдог байна.Гэхдээ ийм бага хугацаанд хэн ч хар амиа аваад гарахад бэрх. Ганц газар хөдлөлт ч биш хүчтэй цасан шуурга үер гээд тоочвол өчнөөн гамшигыг хэлж болно.Харин дэлхийг хормын дотор л устгаж сөнөөж мэдхээр аюултай ганц зүйл нь сансраас ирэх солир юм.Хэдийгээр сансар огторгуй судлах үндэсний төвүүд цаг тухайд нь дэлхийрүү ирж яваа эсвэл зөрж өнгөрөх солирыг мэдээлэлдэг.Тэд нарийн судалж үзээд дэлхийд аюул учруулахгүйг нь илрүүлсэний дараа ийнхүү мэдэгддэг байна.Эдгээр дэлхийтэй ойрхон зөрсөн солирууд ихэнх нь тун ойрхон хэмжээтэй зөрж өнгөрдөг ба урьдаас хэн нэгэн нь зүг чигийг нь өөрчилсөн юм шиг явахыг нь яана.Тэгвэл үүндээр үндэслэсэн нэгэн таамаг нь харийнхан бидэнд тохиолдох аюулыг урьдаас мэдэж тусалдаг байх магадлалтай юм.Тэд сансар огторгуй тэр ч байтугай манай галагтиг нарны аймгийг ч эртнээс судалж мэдсэн нь ойлгомжтой . Дэлхий газар нутаг байгаль тэдний сонирхох зүйл нь огтоос биш юм харин тэд хүмүүсийн хөгжилийг нарийн судалж тоглоомоор бол гар удирдлага барьчихаад дэлгэцний урдаас хараад тоглож байгаа хүн шиг ажиглаж харж суудаг гэвэл буруудахгүй .Харин тэд энэхүү хүн төрлөхтний өрөвдөлтэй хөгжилийг ажиглахын сацуу яаж туслаж хамгаалвал дээр бэ гэдгийг л бодож суудаг байх.Мөн тэдний бас нэг судалж байгаа зүйл нь хорт цөмийн зэвсэг мэдээж тэд дайн гэгч зүйл хүнд ямар ч хэрэггүй хүүхдүүд буруу зүйлээр оролдож байгааг анзааран дайныг хүртэл сахиж байгаа жишээг саяхан хэдэн жилийн өмнө болсон Америкийн агаарын нисэх хүчний Малмсторм баазад болсон цөмийн пуужингийн сүйрэл мөн Ираны пуужинг тагнасан явдал Норвэгт болсон пуужингийн сонин тэсрэлтүүд батлаад ч байгаа юмшиг. Магадгүй хэтрүүлбэл тэд бидний жинхэнэ удирдагчид ирээдүйг маань зөв зөмд мань дагуулан хөтлөгч багш нар маань байж болох юм.Сүйлийн үед ихээр үзэгдэх болсон шалтгаан нь тэд өөрсдийгөө хүмүүст таниулан мэдүүлж огторгуй ертөнцөд хүн төрлөхтөн ганц бид нар биш гэдгийг хэлж байна.Дэлхийд хэзээ ч гамшиг тохиож мэдхээр энэ цагт бид өөр соёл иргэншлийн замаар явж тэдний бидэнд хэлэхгээд байгаа зүйлийг ойлгож мэдэрвэл бидний буруу үйлдэлүүд зогсож зөв замаар ирээдүйгээ бүтээж болно. By -Apo-X Хэдийгээр хүн төрлөхтөн үүссэн цагаас эхэлж өөрсдийн улс үндэстний шашин номлолыг дагаж тэр хэмжээгээр сүсэглэж ирсэн билээ.Харин тэдний ийнхүү шүтэн баридлага хийж амь нас эрүүл мэнд гэр орноо даадгах нь ашигтай гэжүү .Он цагын уртад хуучирж шавар шороо нь халзарж хуучирсан хэн нэгэн этгээдийн барьсан баримал чулуунуудыг шүтэх ёстой гэжүү? Тэгвэл хүмүүсийн шүтсээр ирсэн их багш нар болох Будда Христ Мухамед нар нь бүгд харийн хүмүүс агентууд байсан гэвэл та итгэх үү? Эдгээр суут хүмүүсийн бүх зам сургааль нь адил нэг зүйл дээр тогтдог гэж дээр бид өгүүлсэн.Харин тэдний бидэнд зааж сургаж ирсэн зүйлсийг цааш дэлгэрүүлж ард олонд итгэл үнэмшилийг бий болгох гэсэн дуйрагчид тэдний хувьд хэн ч биш нэг үгээр хэлвэл "Гурилдагчид" юм. Харин Харийнхан яагаад чухам өөрсдийн биеэр эх дэлхийд морилон өөрсдийгөө бүтээгчид эзэд гэж таниулаагүй юм бол гэсэн сонин асуулт гарж мэдэх юм. Тэгвэл тэдний энэ үйлдэл нь зөвхөн хүн төрлөхтний цаг нь болоогүй цаашид дэлхийн хөгжил аль цэгт тулах хүртэл эсэхийг тэд ажиглахаар шийдэн өдий хүртэл дэлхийтэй жинхэнэ харилцаагаа хийгээгүй юм.Тэд эрт цагийн хүмүүст өөрсдийн дүрээ хүний дүрд оруулан зөв бурууг ялгуулж сургахын тулд ийм алхам хийсэн байжээ.Гэвч одоо энэ цаг үеийн хүмүүс шашныг үзэх үзэл суртал нь учир утгаа алдан чухам Буддаг шүтэхүү Христыг шүтэх үү гэдгээ ч мэдэхгүй дээш тэнгэр ширтэн сууж байна.Монгол улсад сүүлийн 10 жил гадаадын учир нь мэдэгдэхгүй олон шашин түрэн орж ирсэн.Тэд бүгд л дуртай дургүй хүмүүсийг өөрсдийн шашиндаа мунхруулан оруулж нэг ёсондоо өөрсдийн бий болгосон Сүлжээнд юу ч мэдэхгүй хүмүүсийг оруулж байна.Үүний сөрөг дагавар нь элссэн хүмүүсийг цаашид гүн итгүүлж өөрсдийн гар хөл болгож боол мэт ашиглах явдал юм.Харин эдгээр олон шашныг нээгчид өөрсдөө зөвхөн хэдэн номын хуудас уншаад л шууд их мэдэгчид Пасторууд болж байгаа юм.Мөн сүүлийн үед монголд бөөгийн шашин хүчээ авч 5 хүний 1 нь бөөгийн сахиусан тэнгэртэй болж байх юм.Үүний ард мөн л том Шоу бизнесс нуугдаж байдаг байна жишээ нь 3н хүн өөрсдийгөө үзүүлхээр очитол нэг нь яах аргаггүй бөөгийн тэнгэртэй хүн болчихно улмаар үзэж байсан бөө нь танайд болж бүтэхгүй байгаа зүйл чинь онгодоо хүлээж аваагүйн улмаас дордож байна бушуу тэдэн сая төгрөг тийм юмтай авчир үгүй бол энэ хувь тавилангаараа зовлонтойгоо дасаж амьдар гэж хэлээд өөр зүйл ярьдаггүй байна.Арга нь мухардсан тэрхүү иргэд үгийг нь дагаж яаж ийж байгаад байр орон сууцаа эсвэл аль өөдтэй зүйлээ барьцаанд тавин тэрхүү шаардсан мөнгийг өгж улмаар цаад талын үйл ажилгаандаа ордог байна.Энэхүү шашны арга бол ердөө хар домын шид юм тэд энэ ажилдаа гарамгай.Харин эдний дээдийн дээд талд буй харийнхан биднийг өдий болтол судлахдаа мэдээж хүн төрлөхтөнд өөрсдийн биеэр харагдаж үг сургаалиа айлдахгүй бол удахгүй шашины том дайн болж мэдхээр болсныг анзаарсан мэт удахгүй дэлхийд хөл тавьж хүмүүн төрлөхтний ухаан санааг умаартуулан буй эдгээр олон шашныг цэгцэлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь харийнханы Хөгжил техник хүмүүн төрлөхтнөөс хэдэн сая жилээр хол хаях төвшөнд бий тэд дэлхийг хүссэн цагтаа авж хүссэн цагтаа сөнөөх чадалтай гэвч тэд өөрсдийн бүтээсэн бүтээлээ хэзээ ч үгүй хийхийг хүсэхгүй нь лавтай.Иймдээ ч хэрэв тэд дэлхийд морилвол хүмүүн төрлөхтний ухааныг цэнэглэж эрт цагын суут ухаантнуудын хэлж байсан үгсийг дахин хүн төрлөхтөнд айлдах буй заа. By -Apolluz-x http://nuuts.weebly.com/ Энэхүү мэдээлэл нь 1999 онд тэр үед ид шуугиан тарьж байсан мэдээлэл болж байжээ.Шинжлэх ухаан паранормал судлаач Франк гэгч эр шөнө дунд эвгүй зүүднээсээ сэрээд байж байтал гадаа хөршийн нохойн нь их л зовиурын байдалтай зогсолтгүй хуцаж байжээ.Нэг л зүйл биш болоод байгаа гадарласан Франк гадагш гартал газраас 10 метрийн зайтай өндөрт цагаан гэрэл анивчуулсан ҮМНБ эргэлдэж байжээ.Нойр нь бүрэн сэргэсэн эр буцаж гэрлүүгээ ухасхын ороод зургын аппаратаа аваад баримт болгон алга болхоос нь өмнө эргээд гартал хөрш айлын хашаан дотор нь сүнс гэж андуурж хармаар сонин төрхтэй амьтад ийш тийш гярхай харж байжээ.Энэ мөчийг алдахгүй гэж бодсон Франк тэр даруй нууцаар доош гэтэн хашааны цаана мөн бутны цаана явж байсан харийн амьтадын зургыг хальсандаа буулгаж амжисан байна. Харин түүнийг ийн зураг авж буйг гадарласан бололтой харийнхан харанхуй өнцөгрүү явж одсон байна.Тэрээр буцаж ороод маргааш нь өөрийн авсан зургуудаа сайн судалж харь гариг судлаач эрдэмтэдэд зургаа үзүүлж баттай харийнхан мөн гэдгийг нотолсон байна.Ингээд түүний дарсан зургуудыг та бүхэн сонирхоно уу. НЭГ ДЭЛХИЙ НЭГ ҮНДЭСТЭН Энэхүү бичлэгийг Apolluz-x багаас та бүхэнд хүргэж байна. Америкийн ерөнхийлөгч Барак обама цагаан ордонд 2010 оны 12 сарын 22 нд хэвлэлийн хурал хийлээ.Тэрээр энэхүү уулзалтанд хамгийн тодотгож 2011 онд дэлхий дахин харийнхантай анх удаа уулзах болно гэж хэлсэн байна.Гэвч тэрээр яг хэзээ хаана яаж ямар шугамаар харийнхантай уулзалт зохион байгуулах талаар ирэх сард мэдэгдэл хийх гэнэ.Хамгийн гол нь энэхүү харийнханыг дэлхийд урьж байгаа асуудал нь их олон талтай бөгөөд ерөнхийлөгчийн хамгийн их санаа зовниж байгаа асуудлууд болох Дэлхийн дулаарал , байгаль дэлхийг хамгаалах ,хүн амын төвлөршил мөн амьдралыг өөр гаригт бий болгох талаар гээд маш олон асуудлууд нэмэгдэх аж.Гэвч энэхүү уулзалт нь хэр амжилттай болох талаар ямар ч эх үүсвэр мэдэхгүй байгаа бөгөөд тэд яг харийханыг дэлхийд урьж уулзалт зохион байгуулах нь баттай болсон нь тодорхой бус байгаа юм.Нато-ын мэдээллийн агент мэдэгдэлдээ 2010 оны 11 сарын 24 нд Манхатанд харагдсан Харийн нисдэг биет нь энэхүү мэдээллийн баталгаа бөгөөд гарцаагүй болно гэж мэдэгджээ.Мөн харийнхан дэлхийд үй олноороо харагдаж байгаа нь тэд бидэнтэй өөрсдийн найрамдлын харьцааг тогтоож нэгдмэл байхыг зорьж байгаа бөгөөд одоо энэхүү асуудлыг шийдвэрлэх цаг нь гэж хэлсэн байна.Бидний зүгээс энэхүү асуудлыг үзвэл үнхээр тэд ирвэл дэлхийд өмнө нь тохиолдож байгаагүй том сенсац болох нь гарцаагүй мөн тэдний энэхүү мэдэгдэл нь олон нийтийг цочирдолж оруулж болзошгүй бөгөөд их гүрний удирдагчын төвөлсөн ажил гарцаагүй биелэхийг нь хүлээх үлдлээ.
Наса-аас анх Профессор Карл саган 1974 онд асар том радио телескопоор захидал явуулсан.Гэвч сансараас ямар ч дохио эсвэл хариу ирээгүй 28 жил болсоны дараа 2002 онд Пуэрто рикод яг тэдний явуулсан шиг тэмдэг мөн нууц кодлол бүхий дискэн дүрстийг тариалангийн том далай дээр гаргажээ.Уг дискний дэргэд харийн хүний асар том толгой байх бөгөөд энэ нь бид хүмүүн төрлөхтөн та бүхэнрүү захидал бичлээ гэсэн санааг илтгэж байв.Мөн уг нууцлалтай кодыг ASCII -р эрдэмтэд тайлж уншжээ.Харийнханы захидалд ийнхүү бичсэн байв. "Хуурамч сэтгэлтэнгүүд болон амлалтандаа үл хүрэгсэд болгоомжил.Маш их өвчин шаналал гэвч тэнд хангалттай хугацаа байна.Итгэ тэнд сайн сайхан зүйлүүд байна.Бид хууран мэхлэгчдийн эсрэг.Дайныг зогсоо.Тусгаарлан дамжуулагч хаагдаж байна." гэсэн захидалууд байлаа.Тэд зөвхөн нэгээхэн хэсгийг нь бүрэн тайлсан бөгөөд зарим нь их гүн утга учир бүхий байв. Одоо бүгдээрээ зурган тайлбартаа орцгоое. Дээр харагдах гурван дүрсний дээд талд байгаа хүний толгойн дүрс нь тэдний бүтээсэн дүрс билээ.Доор байгаа дүрс нь мөн нарийн утгатай бөгөөд энэ нь одоогоор тайлагдаагүй байна.Харин зургийн доор баруун талд байгаа харьцуулсан 2 дүрсний хар өнгөтэй нь Наса-ын эрдэмтэд дуйраалган хийсэн кодны хэсэг юм тодруулж хэлбэл энэхүү кодлолын доор дунд хэсэгт хүн эсвэл харийн амьтан гэмээр биет харагдаж байна. Тариалангийн талбайн дээр гаргасан харийнханы дүрс.Дээр дурьдсанчилан зургын гол хэсэгт хүн байгаа бөгөөд толгойруу эгц дээрээс орсон урт зүйл нь хүний ухаан дээш хөгжинө.харин түүний толгойруу хоёр талаас орж ирсэн хэлбэлзсэн сумнууд нь тархинд мэдээлэл суулгаж өгч байгааг илтгэсэн байна.Хамгийн дээд орой дээр байгаа хар цэгнүүд бол кодоор тайлж үзэхэд 1-10 хүртэлх тоонууд юм.Харин доод талд байгаа "М" гэсэн үсэгтэй адил дүрс нь Диаметрийн телескоп юм. Энэхүү 3 дахь зурган дээр та бүхэн тод харж байна дискны дэргэд харийн хүн доод хэсэгт зүүн нууц кодлол бүхий дискэн тойрог байна.Хүний гараар үл бүтэж чадах эдгээр алдаагүй бүтсэн дүрсүүдийг тэд бидэнд ямар нэгэн санааг хэлэх гэсэндээ хэдэн зуугаар нь эх дэлхийд ийнхүү газрын хөрсөн дээр буулгаж байна.Эрдэмтэд зарим сонин бүтэц бүхий тойргуудыг мэдэгдэхдээ ихэнх нь нарны аймаг , сүүн зам дахь олон гаригуудыг илтгэсэн байна гэжээ.
|
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|