Энэ явдал хэдхэн хоногийн өмнө буюу 10 сарын 27нд Мичиганы ойролцоох Порт Гуроны орчимд болсон байна.Хурц гэрэлтэй үл мэдэгдэх нисдэг биетийг нэгэн гэрч олж харан түүний араас бичлэг хийхээр яваад ер бусын үйл явдалтай учирсан байна.
Энэ явдлыг өөрийн нүдээр харсан гэрчийн мэдүүлгийг хүргэж байна.
Гэрчийн мэдүүлэг:
Сайн байна уу? Би Мичиганы хөдөө талд амьдардаг.Хамгийн ойр байдаг хот нь Порт Гурон.Би энэ биетийг 10 сарын 27ний орой гэрийнхээ ойролцоо харсан.Би тэгээд энэ биетийг шороон зам хүртэл дагасан.Зам ч явахад бэрх болж би машинаасаа гарч бичлэг хийхээр болсон юм.Гэтэл нөгөө биет гэнэт миний зүг ойртоод ирэхээр нь би айсандаа болж хар хурдаараа дээшээ гүйгээд эргээд хартал нөгөө нисдэг биет яг миний машины дээр ирээд зогссон байсан.Энэ тод өнгийн биетээс сонин дуу авиа гарч байсан та бүхэн хөгжимөө чангалаад сонсвол нэг тийм сонин авиа сонсогдоно.Тэгээд би нэлээн холдсоны дараа камераараа нөгөө биетийг татаад хартал яг миний машины дээд талд эргэлдэж байснаа гэнэт бүдэг ногоон туяагаар машин руу тусгасан.Бичлэг дээрээс тод харагдах болно.Удалгүй энэ биет эргэлдэж байснаа алгуурхан дээшилсээр гэнэт агаарт алга болсон.Энэ бол миний амьдралдаа харж байсан аймшигтай бас гайхалтай зүйлийн маань нэг боллоо.Яг тэр орчимд би цахилгаан гүйдэл их хуримтлагдаж байгааг мэдэрсэн.
Түүний авсан дүрс бичлэг