Харь гаригийнхан дэлхийд анхааруулга өгөх зорилгоор дээрхи дуу авиаг дэлхий даяар сонсогдуулж байгаа гэсэн онол хүртэл байдаг.АНУ-ын мужуудад сонсогдсон Үл мэдэгдэх дуу чимээ энэ чигээрээ үргэлжилж дахин дэлхий даяар сонсогдох уу эсвэл энд хүрээд зогсох уу гэдгийг бид та бүхэнд эргэж мэдээллэх болно.
Өнгөрсөн жилийн хамгийн том сенсац байсан Үл мэдэгдэх дуу чимээ мөн сүйрлийн дуу чимээ гэж нэрлэгдэх энэхүү дуу авиа эргэн ирлээ.Энэ сарын 6нд АНУ-ын 11 муж даяар дахин чанга мөн чичиргээтэй сонсогдсон байна.Дэлхийн эрдэмтэд энэ дуу авианы нууцыг одоо хүртэл тайлж чадаагүй байгаа.Мөн ямар ч дуу авианы аппарат хаанаас гарч байгааг илрүүлж чадахгүй байна.Манай сайт өнгөрсөн жил энэхүү дуу авианы талаар та бүхэнд олон тооны мэдээлэл хүргэсэн үүний дотор дээрхи дуу авиа нь манай улсад хүртэл сонсогдсон дүрс бичлэгүүдийг хүргэсэн. Харь гаригийнхан дэлхийд анхааруулга өгөх зорилгоор дээрхи дуу авиаг дэлхий даяар сонсогдуулж байгаа гэсэн онол хүртэл байдаг.АНУ-ын мужуудад сонсогдсон Үл мэдэгдэх дуу чимээ энэ чигээрээ үргэлжилж дахин дэлхий даяар сонсогдох уу эсвэл энд хүрээд зогсох уу гэдгийг бид та бүхэнд эргэж мэдээллэх болно.
4 Comments
Улаанбаатарт 6 сарын 09 ны шөнөөс эхэлж одоо хүртэл сонсогдож байгаа дуу чимээний 3 дахь бичлэгийг хүргэж байна.2012/06/19-20 шилжих шөнө 12:40-ийн үед сонсогдсон энэхүү бичлэгний эхний хэсэгт чимээ нь тод сонсогдох бөгөөд дуусах үед мөн тод сонсогдож байна. Дуу чимээ нь өмнөх хоёр бичлэг дээр гарсан дуутай адил бөгөөд дэлхий даяар энэхүү дууны өнгийг "төмөр бүрээ " гэж нэрлээд байгаа билээ.Манай улсын нийслэлийн хэд хэдэн газарт давтамжтай дуугарсан бөгөөд манай сайтын шууданд маш олон хүмүүсийн санал гомдол их ирж байна. Тэд энэхүү дуу авиаг хэт чанга заримдаа бүр сул сонсогддог энэ дуунаас болж бага насны хүүхдүүд цочиж сэрсэн тохиолдол хүртэл гарсан байна.Одоогоор идэвхтэй сонсогдсон газрууд нь Нисэх , Баянзүрх дүүрэг , Сансар , Хороолол, Амгалан орчимоор сонсогдсон тохиолдлууд гараад байна.Мөн хэсэг гэрчүүд тэнгэрт шаргал өнгөтэй зүйл дээрхи дуу чимээг гархаас өмнө харагдсан тухай мэдээлэл ирээд байна.Бид энэ талаар эргэн мэдээлэл хүргэх болно. Улаанбаатарт сонсогдсон ондоо чимээ 6 сарын 18 буюу өнөөдөр үүрийн 4 цаг 36 минутын үед гарсан дуу авиа "Жил бүр сар бүр өдөр бүр сансраас радио долгион дэлхийрүү ирж байна.Ондоо соёл иргэншил дэлхийтэй холбоо тогтоохын тулд эрчимтэй үйл ажиллагаа хийсээр байна.Удахгүй болох шинэ эринд хүн бүхэн бэлэн байхыг бид хүсэж байна.Харийнхан эх дэлхийтэй холбоо тогтоож шинэ амьдралыг бий болгох цаг дөхсөөр байна.Үл итгэгч хараан доромжлогч үзэн ядагч нар шинэ эринд орохгүй бөгөөд сонгогдсон ухаант хүмүүс энэ алтан үед орно .Аштар нарны аймгийн удирдлага 2012-2015 оны хооронд эх дэлхийтэй холбоо тогтоох болсон нууц мэдээг бид удахгүй хүргэнэ. Хүн төрлөхтөнд цаг хугацаа бага үлдсэн" Дэлхий даяар сонсогдож байгаа сүйрлийн дуу чимээний талаархи мэдээллийг манай сайт та бүхэндээ хүргэж байгаа билээ.Тэгвэл энэхүү хүн бүрийн айдсыг хүргэж байгаа дуу чимээ манай улсын нийслэлд ихээхэн хэмжээгээр сонсогдох боллоо.Үүний талаар олон хүмүүс гайхаж эхэлж байгаа бөгөөд сонссон хүмүүсийн ихэнх нь шөнө дунд 00 цагаас 03 цагийн хооронд эсвэл үүрээр 5 цагаас 6 цагийн хооронд сонсогдсон талаар ярьж байна. Хэдийгээр барилага бүтээн байгуулалтын ажил зуны цагт эхэлдэг боловч дээрхи дуу чимээ нь ямар ч барилага үйлдвэрийн дуу чимээ биш гэдэг нь дэлхий даяар сонсогдож байгаа сүйрлийн дуу чимээтэй харьцуулж үзэхэд адилхан байгаа тул ингэж дүгнэж байна.Ямар нэгэн төмөр зүйл эсвэл асар том бүрээгээр үлээж байгаа мэт энэхүү дуу авианы нууцыг манай сайт өмнөх нийтлэлдээ гаргаж байсан билээ.Уг нийтлэлд сүйрлийн дуу чимээг харийнхан гаргаж байна гэсэн гарчигтай тавьж байсан бөгөөд тэрхүү дуу чимээ нь Хонконг улсын нийслэлд сонсогдсон билээ. Тухайн үед тэрхүү чимээ гарах үед тэнгэрт нисдэг биет явж байсан дүрс бичлэгийг хүргэсэн.Зарим эрдэмтэд үүнийг “Наран дээр болж буй дэлбэрэлтийн цацраг нь дэлхийн гадаргад нэвтэрч, улмаар урвалд орсноор ийм дуу чимээ гаргаж байна” хэмээн үзсэн юм.Гэсэн ч энэ нь батлагдаагүй байгаа билээ.Ингээд та бүхэн сүйрлийн дуу чимээ Улаанбаатарт сонсогдсон дүрс бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Улаанбаатарт сонсогдсон сүйрлийн дуу чимээ БИЧЛЭГ Дэлхийн улс орнуудад сонсогдох болсон сүйрлийн дуу чимээний нууцыг эрдэмтэд одоо хүртэл тайлж чадахгүй байна.Газар дэлхий нурж байна уу гэмээр хэн хүний айдсыг төрүүлэх энэхүү дуу авиаг гаргаж чадах төхөөрөмж ямар ч үйлдвэрт байхгүй билээ.HAARP-ын төхөөрөмжүүд ч ийм төрлийн авиа гаргадаггүй.2012 онд байгалийн гоц үзэгдэл болно гэж хүмүүс их ярих болсноос болж хэн нэгэн бидэнд сануулга өгж байна уу гэлтэй үе үе улс орнуудад сонсогдох болсон. Энэ дуу авианаас болж айсандаа хэт гэнэтийн цочиролд орсон хүмүүс ч байсан.Тэгвэл энэ онд хятадын Хонконг хотод дээрхи сүйрлийн дуу чимээ хот даяар сонсогдсон байна.Энэхүү дуу авиаг дүрс бичлэгт буулгаж чадсан гэрч ярихдаа : “Намайг гэртээ унтаж байх үед гадаа урьд өмнө сонсогдож байгаагүй их сонин чимээ сонсогдсон.Хэдийгээр би энэ дуу чимээг юу вэ гэдгийг мэдэхгүй ч дүрс бичлэгийн аппаратаа аваад тагтан дээр гарах үед энэ дуу чимээ маш тод чанга сонсогдож байсан болхоор би эхлээд айж эхэлсэн.Улс оронд түгшүүр зарлаж байна уу гэж бодсон боловч түгшүүрийн дуутай огт адилгүй байсан юм.Мөн тэр үед тэнгэрт дөрвөн гэрэлтэй нисдэг зүйл явж байсан .Гэхдээ түүний хөдөлгөөн болоод гэрлийн хувьд манай онгоцнуудаас тэс ондоо байсан “ гэж тайлбартаа бичсэн байна. Бидний дүгнэлтээс үзвэл энэ нь харь гаригийн эх хөлөг байж болох талтай учир нь хэмжээний хувьд ОРБ-оос хамаагүй том 10 гаруй метрийн урттай байлаа.Мөн дээрхи дуу чимээ нисдэг таваг явж байсан газраас гарж байсан учир энэхүү дуу чимээг харийн эх хөлөг гаргаж байна гэж дүгнэлээ.Энэ бол ҮМНБийн гоц үзэгдэл мөн бөгөөд бидэндтэй харилцаж ямар нэг зүйлийн дохиог дахин дахин өгсөөр байна.Гэтэл үүнийг ойлгохгүй хүмүүс дээрхи дуу чимээг ямар нэгэн занал хийлэл айдсын байдлаар хүлээн авч байна. ”Шинэ тушаалд” энэ талаар дурьдаагүй боловч харийнхан биднийг шинэ үед авчирах болно гэсний анхны дохио болж байна.Манай Аполлуз-Х баг монголд сонсогдсон дуу авианы бичлэгийг удахгүй хүргэх болно.Өнгөрсөн жилээс эхэлж дэлхийн улс орон бүрт сонсогдож буй дээрхи дуу чимээг харийнхан гаргаж байна гэсэн нотолгоог бид та бүхэнд хүргэлээ.Энэ бол хүн төрлөхтний хувьд том үйл явдал тул хүн бүр үүнийг гайхаад өнгөрөх биш энэ үзэгдлийг сайтар тунгааж бидэнд туслаж холбоо тогтоох гэсэн харийнханы дохио гарцаагүй мөн тул энэрэнгүй сэтгэлээр хүлээж авах цаг боллоо. Мөн манай сайтын өмнөх дугаарт нууцлаг дуу чимээний талаархи мэдээлэл хүргэж байсан билээ доорхи хаягуудаар орж үзнэ үү. 1,Сүйрлийн дуу чимээ дахин сонсогдож эхэллээ. 2,Тайлагдашгүй дуу авиа харийнханы дохио байсан уу? Хонконгт сонсогдсон дуу чимээ бичлэг Дэлхий даяар хачин дуу авианы талаар маш олон санал гомдол мэдэгдэлүүд тархсан.Үл харагдах дуу чимээ тэнгэрээс гарч байсан гэж нэг хоолойгоор хэлэх хүмүүс яагаад юуг ч олж хараагүй вэ? Тэдний энэхүү сонин дуу авиа хаанаас гарж байв? Үүнд одоогоор хариулт өгөх хүн алга.Энэ талаархи бичлэг 2011 оны эхний сараас youtube-д маш ихээр тавигдсан . Таны дээр харж буй товолсон тэмдгүүд нь хачин дуу авиа сонсогдсон газрууд юм.Харин бидний том бөөрөнхийгөөр тодорхойлсон нь дуу авиа сонсогдоогүй газрууд .Энэ тэмдэглэл 2011 5 сараас өнөөдөр хүртэл буюу 2012 оны 1 сарын 23 хүртэл тэмдэглэсэн нь юм. Дээр харагдаж байгаагаар дуу авианы 99 хувь нь зөвхөн америк европын бүс нутгууд дээр тэмдэглэсэн байна.Харин яагаад бусад улс болох Япон, Орос,Австрали, Өмнөд америк , Африк зэрэг орнуудад сонсогдоогүй байгаа нь нууц юм. Үүнийг бид дахин анхаарах хэрэгтэй . " Шинэ тушаал" хөзрийн мэрэг дээр бууснаар харийнханы довтолгооны талаар гарсан байдаг.Мөн нэгэн зүйлийг дурьдахад дэлхийн хоёрдугаар дайны үеийн германы алдарт зохион бүтээгч , эрдэмтэн Вернер Вон Браун өөрийнхөө туслах эрдэмтэн ДК.Каролд нэгэн удаа харийнханы ирээдүйд дэлхийрүү хуурамч довтлогоо хийх талаар анхааруулсан байдаг. Эдгээр дуу авиа нь Харийнханы гаргасан чимээ байсан эсвэл Хуурамч довтолгооны эхлэл байв уу.Аль аль нь байх магадлалтай.Эсвэл магадгүй дэлхий хүн төрлөхтөн буруу зүйл ихийг хийж дэндүү хол яваад байна гэдгийг анхааруулж сонин дуу авиаг гаргасан уу? Манай сайт та бүхэндээ Дэлхий даяар сонсогдож байгаа "Сүйрлийн дуу чимээ" "Харийнханы дуу чимээ" цувралыг хүргэж байгаа билээ.Харин энэ удаад Албертад ойд явж байсан уулчдыг айдаст автуулсан дуу авиаг хүргэж байна.Энэхүү сонин дуу авиаг 2012 оны 1 сарын 12нд хийсэн ажээ.Тэдний сонссон дуу авиа нь маш чангаар хэн нэгэн орилж буй мэт эсвэл асар өндрөөс ямар нэгэн зүйл нурж ирж байгаа мэт аймшигтай байжээ.Ингээд доорхи бичлэгээс үзнэ үү. Доорхи дуу авиаг саяхан Түвдийн ариун Кайлас уулын ойролцоох нэгэн агуйнаас бичжээ.Энэхүү агуй нь хүн орход төөрдөг нэг л гарцтай бөгөөд хамгийн эцэст нь битүү хананд тулаад зам нь дуусдаг байна.Гэвч энэ нь төгсгөл биш гэнэ үүнээс цааш нэвтэрч чадах хүн Шамбалын оронд хүрэх боломжтой юм. Түвдийн лам нар тус газрын аруин гэдэг бөгөөд энд ирж унтдаг ажээ.Анх энэхүү дуу чимээ 2011 оны 2 сарын 25 нд сонсогдсон гэнэ.Ахмадууд болон тус нутгийн хүмүүс Шива бурхан дахин сэргэж бурхадыг эх дэлхийд өөрийн маанийг уншиж байгаа юм гэнэ.Уг "маань" 3 хэсэгтэй бөгөөд сүүлийн хэсэг хүн төрлөхтөний шинэ ирэн эхэлж байгаа тул ийм дуу гарч байгаа аж. Харин Пэйн Андовын хэлж байгаагаар Шамбалын орны хүмүүс газар доорхи бурхдын хотоосоо маш хүчтэй чанга тарний чичирсэн дууг дээш гаргаж байгаа тул бидэнд ингэж сонсогдож байгаа гэнэ.Мөн түвдийн лам нар өмнө нь тус агуйнаас хэзээ ч ийм сонин дуу авиа гарч байгаагүй удахгүй хүн төрлөхтөнд маш сонин үйл явдал тохиолдох болно гэдгийг мөн хэлжээ. Сүйрлийн дуу чимээ дахин сонсогдож эхэллээ.Одоогоос 6 сарын өмнө Сүйрлийн дуу чимээ дэлхий даяар тархаж улс бүрийн дүрс бичлэгийг дуутай нь хүргэж байсан билээ. Харин энэ удаад тэрхүү аймшигт дуу чимээ дахин дэлхий даяар сонсогдож бүр нэг газраас нөгөөд шилжин нүүж байгаа бөгөөд бид та бүхэндээ хэд хэдэн бичлэгийг хүргэж байна. Ингээд эхний бичлэг болох Лоусаниад 1 сарын 10 нд болсон бичлэгээс толилуулая.Гэрч хэлэхдээ Та бүхэн дүрснээс ямар ч салхи шуурга олж харахгүй харин үл мэдэгдэх дуу чимээ зөвхөн тэнгэрээс сонсогдож байсан.Энэхүү сонин дуу чимээ урьд шөнөөс хойш сонсогдсоор байна .Мөн манай байшингийн цонх хүртэл доргисон. Харин дараагийн бичлэг нь Аалборг Денмаркад 2012 оны 1 сарын 10нд шөнө дунд болсон зүйл юм. Гэрчийн яриа. Намайг шөнө дунд амарч байх үед нэг сонин дуу чимээ эхэндээ сул байж байгаад дараа нь маш тод сонсогдож эхэлсэн эхэндээ би ямар нэг үйлдвэрийн дуу чимээ байх гэж бодож байсан юм.Гэвч нэг л үл таних чимээ байсан тул би гарж хархаар болсон гэтэл тэр дуу чимээ орой хавиас биш харин гарцаагүй тэнгэрээс сонсогдож байсан.Би тэгээд энэ дуу чимээг өөрийн камертаа бичиж үлдээсэн.Бодит амьдрал дээр энэхүү чимээ маш чанга хүчтэй бас айдастай. Та нар миний бичлэгийг гүйлгээд 1:20 секундээс сайн сонсож болно. гэсэн байна. Түүний бичлэгийг хамтдаа үзэе. Дараагийн гэрчийн бичлэг нь Шведэд болсон дуу чимээний бичлэг бөгөөд 2012 оны 1 сарын 11нд болжээ. Тэрээр тайлбардаа. Би Шведийн нэгэн алс бөглүү тосгонд амьдардаг юм л даа. Энд бүх зүйл тайван чимээгүй байдаг.Гэвч гэнэт сонсогдсон энэхүү дуу чимээ намайг үнэхээр айлгаж орхилоо.Маш чанга!! яг л тэнгэрт галт тэрэг эсвэл цэргийн онгоц зэрэг явж байгаа юм шиг гэхдээ энэ дуу чимээ маш удаан үргэлжилсэн.Энэ дуу чимээ эргэн тойронгүй намайг тойроод сонсогдож байсан болхоор би чухам аль зүгээс гарч байна гэдгийг мэдээгүй.Өглөө 8 цагийн үеээс сонсогдож эхэлсэн гэжээ. Түүний бичсэн бичлэгийг хамтдаа үзэцгээе. |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|