Өнгөрсөн сарын 26-27ны хооронд манай улсын Сэлэнгэ, Дархан-уул аймгийн нутгаар хүчтэй цасан шамарга болж байгалийн ховор сонин үзэгдэлийн улмаас өндөр хүчдэлийн шугамнууд хөлдөж утсан дээрхи мөсөө даалгүй тасран төмөр баганууд нь гулзайн унаж улсад их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ.
Тэгвэл тэрхүү ховор аюулт үзэгдэлийн үеэр Дарханы хэд хэдэн газар харь гаригийн биет үзэгдсэн гэх яриа нутгийн хүмүүсийн дунд тархаад байгаа аж.Шуурга ид бужигнаж цас маналзаж байх үед том цацрагтай босоо зуйван хэлбэрийн гурван ширхэг гэрэл газраас 200 метрийн өндөрт хоорондоо зөрөлдөн асар хурдтай нисч байхыг хэд хэдэн хүн харсан байна.