Энэхүү бичлэгийг 12 сарын 20нд хийсэн бөгөөд Үдийн 5 цаг болж байх үед энэхүү явдал түүнд тохиолдсон байна.Түүний бичлэгт үзүүлж байгаагаар анх түүний телескопоор илрүүлсэн шар өнгөтэй зүйл агаарт гэнэт дэлбэрсэн шалтгаан нь энэхүү биетийн ойролцоохоо гарч ирсэн шаргал өнгөтэй жижиг нисдэг биетүүд устгасан байж болох талтай юм.Тэдгээр нисдэг биетүүд агаарт гэнэт гарч ирэн улмаар шар өнгийн зүйлийг тойрж эргэлдэж эхэлсэн хэсэг хормын дараа тэрхүү биет агаарт хэдэн хэсэг болон задарж байгаа үзэгдэл гарсан.
Үүнээс үзэхэд эдгээр шаргал өнгөтэй жижиг биетүүд нь ҮМНБ-үүд байж болох талтай бөгөөд тэд ямар нэгэн зэвсэг ашиглан устгасан байна.Гэвч тэдний сөнөөж буй тэр шаргалж өнгийн тод зүйл юу байсан бэ? Хиймэл дагуул байж болох ч энэ нь тэдэнд саад учруулах зүйл биш .Онгоц гэж үзвэл хэмжээ болоод бүтцээрээ тэс ондоо юм.