Эх сурвалж
http://nuuts.weebly.com/
2010-2011 оны он солигдох мөчид манай орон тэр дундаа нийслэл хотод маш сонирхолтой үйл явдал боллоо.Энэ нь ҮМНБ -үүд нийслэл хотын дээгүүр дараалалтайгаар маш олон удаа үзэгдсэн юм он солигдож 00:06 минутанд нийслэлийн богд уулын зүгээс хотын төврүү тод өнгийн шар улаан өнгийг гэрэл анивчуулсан нэг хэмнэлээр давтамжтай 50-60 ширхэг үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдлээ.Энэхүү үйл явц 00:06 минутаас 00:27 минут хүртэл тасралтгүй үргэлжиллээ.Хамгийн сонин нь эдгээр ҮМНБ-үүд хотын өнцөг бүрээс гарч ирэн нэг цэгт төвлөрж улмаар хотын хойд зүгрүү бүдэгрэн алга болж эхэлцгээсэн юм хамгийн гайхалтай нь өмнө нь он солигдох мөчид иймэрхүү сонин гэрэл бүхий салютыг харж байгаагүй юм.Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа ҮМНБ -үүд маш олноор үзэгдэх болсон нь манай оронд хамгийн ойрын хугацаанд тохиолдоод байсан нь энэ үйл явц болж таарч байна. Чухам тэд яагаад манай нийслэл хотын дээгүүр үйл олноороо нисэж үзэгдсэн нь сонин байгаа бөгөөд их хэмжээний салют тэнгэрт буудуулснаас болж тэдний анхаарлыг татсан байж болох сонин тамгыг хэлэхэд илүүдэхгүй бизээ.Мөн өөрийн авсан баримтжуулах хэдэн зургыг давхар хавсгарлаа.
Эх сурвалж http://nuuts.weebly.com/
15 Comments
Одоогоос 65 жилийн тэртээ америкийн том хот болох Лос анжелес маш сонин үйл явдал болсоныг одоо хүртэл зарим хүмүүс мэдэхгүй явсаар ирсэн билээ.1942 оны 2 сарын 24-с 25ны шилжих шөнө 2 цаг 43 минутад Лос анжелесын тэнгэрт үл мэдэгдэх биет агаарын хамгаалах штабд илэрсэн байна.Аюулын түгшүүр дугарч агаарын хамгаалалтынхан пуужин буу зэвсэг довтлогчуудаа бэлдэн цохил өгөхөд аль хэдийн бэлэн болсон байв.Энэхүү үйл явдал нь Сувдан аралруу японы байлдааны нисэх онгоцууд дайралт өгөөд 3 сарын дараа болсон үйл явц байлаа.Тэд дахин японы талаас агаарын цохилт ирж байна гэж бодон өндөр түгшүүр зарлав.Гэвч нисдэг биет улам ойртсоны дараа Америкийн батлан хамгаалах яамнаас агаарын "Буруу түгшүүр" зарласанаа мэдэгдэж улмаар ямар биет нэвтрэн орж ирсэнийг илрүүлэх гэж хичээж байв.Ингээд шөнийн 3 цаг 16 минутанд Их бууны 37 бригада 12,8 поундын пуужингаар галлаж нийт 1400 сум тависан байна.Тушаалаар 4цаг:14 минут хүртэл галлаад төв удирдлагаас галаа зогсоо гэсэн тушаалын дараа тэд бүгд галлахаа зогсоожээ.Гэвч үр дагавар нь өөрсдийн талд их муугаар нөлөөлж тэнд байсан энгийн 3 хүн их бууны суманд өртөж тасралтгүй галласан пуужингийн их чимээнээс болж 3 хүний зүрх зогсож мөн нилээд тооны том жижиг барилгууд сүйдсэн байлаа.Хэвлэл мэдээллээр маш их шуугиан тарьж улсыг дахин цочиролд оруулав.Батлан хамгаалах яамны сайд Франк нокс маргааш өдрийн хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол жинхэнэ дайны түгшүүр биш байсан" гэж мэдэгджээ.Америкийн агаарын хамгаалалт үүнийг гадны нисэх онгоц хэмээн эндүүрж байсан юм гэвч энэ нь ямар байлдааны онгоц байх үндэслэлгүй бөгөөд тэднийг тасралтгүй цаг буудахад байрнаасаа хөдлөхгүй нэг хэвэндээ зогссоор байсан бөгөөд огт гал утаа гарсан шинж харагдаагүй байна.Тасралтгүй анивчиж байсан эдгээр хурц тод өнгийн гэрлэн биетүүд их буудалцаан болсоны дараа дээш юу ч болоогүй юм шиг удаанаар хөөрснөө гэнэт алга болсон байна.Тухайн үед агаарын хамгаалалтын камеранд тод үлдсэн бичлэг байдаг бөгөөд та бүхэнд зурагтай баримт болон тэрхүү дайралтын хэсгээс хүргэж байна . By-Apolluz-X :Үл мэдэгдэх Нисдэг биетийг агаарын хамгаалах хэсэг тэнгэрлүү гэрэлтүүлж хамгийн тодоор дүрс бичлэгэнд буулгасан зураг 1942 оны 2 сарын 25 ҮМНБ гэрлүүдийн голд тод цагаан өнгийн зуйван хэлбэрт дүрс юм. Аполлуз-х багийн анализ:HAARP буюн Өндөр идэвхт туйлын туяаг судлах программ саяхан дэлхийрүү 3н том харийн хөлөг онгоц ойртож байна гэсэн мэдээг хүргэсэн.Харин энэхүү олон нийтэд нээсэн мэдээлэл нь хэр үнэн бэ? HAARP үнхээр дээрхи хөлгүүдийг илэрүүлж тодорхой хэмжээг гаргасан гэж үү? Үүнийг хэн ч нотолж чадаагүй байгаа.харин тэд өөрсдийн хайгуулын системээр авсан зурагууд дээр бид Аполлуз-х анализ хийж чухам энэ нь тэдгээр хөлөг онгоцууд уу эсвэл сансарт хаягдсан сансрын хөлгийн сүйрсэн төмрүүд байсан уу гэдгийг олох санаа байлаа.Зарим шинжээчид эдгээр нь асар том хөлөг онгоцууд мөн бөгөөд тэд дэлхийд чухам энх тайваныг авчирж байна уу эсвэл сүйрэлийг авичрж байна уу гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа.тэд итгэхдээ эдгээр нь биднийг аврах гэж ирж буй өөр гаригийн аврагчид бөгөөд дэлхий 2012 онд шинэ цаг үе эхэлж цаг хугацаа шинээр тоологдож их өөрчлөлт болно гэж дүгнэсэн байна.Хэрэв үнхээр харийнхан бол тэд гэрлийн хурдыг ашиглаж энд ирэх маш хурдан хугацаанд ирж хүмүүстэй уулзах байсан ингэж удаан ирэх Маяачуудын цаг тооллын календар ч өөрсдийгөө буруу тооцоолсон өөр онд болох ёстой байсан гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.Сүүлийн үед дэлхий дээр гамшиг огцом хурдтай үзэгдэж 1 жилийн дотор 10 гаруй томоохон газар хөдлөлт болсон нь зарим гүн итгэгчидэд сүйрэл үнхээр ирсэн гэлтээ айдсыг төрүүлж байсан юм.
Хөлгүүдийн хувьд SETI эдгээр зүйлс нь үнэн бодит наашилж буй харийн хөлгүүд мөн гэдэгтээ бат итгэлтэй зогсож байгаа бөгөөд албан ёсоор засгийн газарт мэдэгдэж эрт арга хэмжээ авах талаар хүссэн байна. Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болох Дэлхий вангын ард одоо явж байгаа гэх бөгөөд 2012 оны 12 сард дэлхийд ил тод харагдана гэж мэдэгджээ харин энэ нь худлаа мэдээлэл болж хувирал SETI-ын хувьд маш том алдаа нэр хүндийн хувьд том цохилт болно.Тэд үнхээрийн хайгуулын программаар олж илэрүүлсэн эсэх нь чухам 2012 онд та бид хамтдаа харах л үлдлээ. Доорхи бичлэг нь нүмб дэлхийд сүйрж байгааг харуулсан бичлэг юм. Энэхүү нүмб нь чухам ямар шалтгаанаас болж сүйрсэн нь тодорхойгүйч жолоодлого эсвэл таталцах хүчтэй холбон тайлбарлаж болох юм.Америкийн агаарын арми тэнгэрээс дохио хүлээж авсан даруйдаа нисдэг биет нь ямар тэмдэглэлгээгүй байсан болхоор тэд гадны биет гэж тогтоон дүрс бичлэгэнд буулгажээ.Розвэллийн сүйрлээс хойш маш олон нүмб-ийн сүйрлүүд тэмдэглэгдээд байгаа бөгөөд тэр болгоныг нууцалж эсвэл улсын нууцад хадгалсаар байна Пирамид хэлбэрийн НҮМБ дэлхийн орон бүрт харагдсаар байгаа бөгөөд хамгийн анхны тохиолдол нь манай хойд хөрш Оху-ын улаан талбайн дээр харагдсан байна доорхи бичлэгийг нэгэн сонирхохгч санамсаргүй байдлаар явж байхдаа авсан ба мөн өдрийн цагаар харагджээ үүнийг батлах олон гэрч байгаа бөгөөд тэд хэлэхдээ анх ийм том нисдэг бөмбөлөг хаанаас гараад ирвээ сонин юмда гэж бодсон байна. Гэвч энэ нь жирийн нисдэг бөмбөлөг биш харин ямар нэгэн онцгой нисдэг гадны биет болж таарсан юм.Энэхүү пирамид хэлбэрийн НҮМБ-ыг тойрсон жижиг нисдэг биет байсан бөгөөд чухам ямар нэг таталцалын хүчээр нэг градусд эргэж байгаа юм.Одоогоор үүнийг эрдэмтэд болон НҮМБ судлаачид харийн биет өөр дүрсээр дэлхийд харагдсан шинэ тохиолдол гэж дүгнэж байгаа бөгөөд дэлхийд олон зуун удаа харагдаж байсан бусад НҮМБ-ээс хэлбэрийн хувьд өөр мөн том хэлбэртэй өөрийгөө дагуулсан нисдэг биеттэй байсан учир ингэж дүгнэсэн байна. та бүхэн өөрийнхөөрөө тунгааж нэгийг ойлгох бизээ.
Дээрхи бичлэг бол дэлхий дээр бодитоор харагдсан болон ямар хуурамч эффект ашиглаагүй жинхэнэ дүрс бичлэгүүд юм.
|
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|
Бидний тухай Баримт илгээх Нэгдэх хүсэлт
|