2011-06-24 нд Лондон хотод харагдсан нисдэг тавагны бичлэг
1 Comment
Author: GIVER nuuts.weebly.com Есүс хэрхэн элхомын элч болсон бэ? Есүсийг энгийн жирийн залуу хүн байх үед нь Элохомын туслах Жоанэс түүний амьдардаг хотод ирээд түүнтэй уулзсан байна.Жоанэс Есүсийг хараад түүнд нэгэн учир битүүлэг зүйлийн талаар хэлсэн байна тэрээр түүнд хэлэхдээ “Би чамаас адислуулмаар байна гэж хэлжээ . Библид гарахдаа Тэгээд тэнгэрт их гэрэл гарж тэрээр Элохимын ариун элч нарын сүнсийг олж харав.Тэд түүнрүү доош ирээд түүнд болон бусдад хандаж “ Сонсогтун энэ болбоос миний адислагдсан хүү түүнтэй хамт би өршөөгдөх болно. (Маттев 3) Тайлбард Элохимын ариун гэрэлт сүнс нар гэдэг нь Элохимын хүмүүс өөрсдийн хөлөг онгоцтойгоо тэдэнд харагдсан хэрэг юм.ҮМНБүүд нь тухайн цагт “Сүнс” эсвэл “Үүл” гэж нэрлэгддэг байжээ.Өөрөөр хэлбэл Элохимын ҮМНБ голын эрэг дээр буусан юм.Эртний хүмүүс шинжлэх ухааны талаар ямарч мэдлэггүй байсан нь Харийн хөлөг онгоцыг юу гэж тодорхойлхоо байсан учир тэд ийнхүү Гэрэлт бурхад эсвэл ямарваа нэгэн шашны нэр томъёг ашигладаг байсан нь гарцаагүй юм.Японы нэгэн телевизын программаар Папа Гүэна омгын толгойлогч японд анх удаа хүрэлцэн ирээд галт тэргийг хараад айсан байдлаар “Аврага могой “ гэж хэлсэн байдаг нь Библи дээрхи хүмүүсийн ҮМНБ өөрөөр нэрлэж байсантай адил юм. Тэгээд библид ийнхүү өгүүлжээ.. Түүний дараа Есүс бусад элч нарын хамт гэрэл цацруулан тэнгэр өөд дүүлэн одлоо “Маттев 4” Энэ нь Есүс элч нарын хамт гэрэл цацруулан гэдэг нь тухайн нисдэг тавагнаас тойрог байдлаар маш хурц гэрэл цацарж байсныг хэлж байгаа бөгөөд тэрээр Элохим нартай хамт тэдний хөлөг онгоцонд суусан байна. Тэрээр элохимын гариг дээр очоод Буддаг шалгасантай адил хүнд сорилттой нүүр тулгаржээ. Түүнийг шалгасан хүн нь Сатан буюу Элоа байв . Есүс Буддагын адил Элохомын гариг дээр 40 өдөр болов. Мөн есүсээс өмнөх Элохимын элч болсон Мосес нь тэнд 40 өдөр саадсан билээ.Библийн сургаальд энэ талаар мөн дурдсан бий. “Мосес тэгээд уулруу дээш авирав .Уулыг үүл дарсан байлаа.Иавэгийн их хүч тэнд бүрэлдэж уулыг 6 өдөр халхалжээ.Долоо дахь өдөр нь тэрээр Мосесыг үүлэн дундаас гарч ирхийг захирав. Иавэ өндөр уулын оргилд түүнийг хүлээж байлаа Мосес түүний хэлснээр үүлэн дунд орж түүний хэлснээр 40 шөнө 40 өдөр болов. ” (Эксодус 24) Энэ давааг давхын тулд Мосес нь Элохомын хүнээр 6 өдөр заалгасан байна. Анх Раэл мөн Элохомтой уулзхын тулд энэ хэмжээний өдрийг зарцуулсан.Дээр гарсан Мосес үүлэн дунд орсон гэдэг хэсэг нь Тэрээр үүлэнд ороод Элохомын хөлөг онгоцонд суусныг илтгэж байгаа юм.Тэгээд тэрээр Элохомын мөнхийн гариг дээр очоод тэндээ 40 өдөр болжээ. Есүс буддагын адил энэ тэрүүгээр хэсэж өөрийн сургаалийг дэлгэрүүлж хүн төрлөхтөн сайн сайхан зүйлийг хийж муу бүхнийг тэвчих ёстойг заан сургаж байв.Тухайн үед түүнийг хүмүүс аврагч эдгээгч хэмээн нэрлэж байсан .Учир нь тэрээр хүнд өвчтэй сэрэхгүй болсон хүмүүсийг гараараа ганц хүрээд л эдгээж байсан гэдэг.Энэ нь тэрээр Элохомоос авсан шинжлэх ухааны их хүч байсан бөгөөд энэ эдгээгч зэвсэгүүд нь хүний нүдэнд үл харагдах бөгөөд түүний зэвсэг нь нисдэг тавагнаас тусч байсан Лазерийн туяа байжээ. Иавэ үүний талаар тайлбарлахдаа “Эмчлэх үйл ажиллагаа нь алсын зайнаас тодорхой лазерийн туяаг ялгаруулж тухайн цэгт тусснаар бүх биеэр нь тархаж тэрхүү хүнд өвчин нь хүний биенээс шарагдаж арилдаг байсан. Энэ нь “ Төгс оюун ухааны Дизайн ба Бүтээгчдээс ирсэн захидал номны 81 хуудас дээр бичсэн байдаг. Мөн Есүсийн талаархи нэгэн дурьдатгалд тэрээр Элохомын элч нар Нисдэг тавагнаас бууж ирээд түүнтэй уулан дээр уулзсан талаар юм. Шинэ гэрээний дурьдатгалд ингэж бичжээ. Тэр (Есүс) өөрсдийн дагалдагчид болох Петр Жонн Жамес нарыг дагуулан ууланд гарч залбирах болов.Тэгээд тэрээр залбирах үед түүний царай ер бусын цог жавхлангаар тодорч түүний хувцас гэрэлтэж эхлэв. Түүн дээр хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хоёр хүн ирээд түүнтэй ярилцаж эхлэв. Энэ нь Мосес болоод Элиа нар түүнд ямар даалгавар хийх ёстой мөн иерүслам дахь түүний даалгавар бараг дууссаныг хэлж байв. Мосес нь Есүсийн цаг үеээс 1500 жилийн тэртэй амьдарч байсан Элохмийн элч билээ. Элиа бол Есүсийн он цагаас 870 жилийн тэртэй байсан элч юм. Тэд нар ийнхүү үүрд мөнхийн болсон учир нь өөрсдийн даалгаварыг хийж дууссан тул Элохомын амалсан ёсоор мөнхийн амьдарлын авч Элохомын гаригт үүрд мөнх амьдрах болсонтой холбоотой юм. Гүнд нойронд автаж байсан Петр болоод бусад дагалдагчид сэрэх үед Есүс үл таних хоёр хүнтэй чухал зүйлийн талаар ярьж байгаа харагдсан бөгөөд тэдний дээр сонин хэлбэртэй үүл халхлан байлаа.Тэднийг харж байхад өнөөх хоёр хүн үүлрүү явж орох үед тэд маш их айсан байдалтай гайхцгаав.Тэгээд тэрхүү сонин үүлнээс хэн нэгэн дугарч “Энэ болбоос миний ариун хүү . Түүнийг сонс !! ингэж ярьсаны дараа тэнд Есүс ганцаар зогсож байв. (Лиүк) Тайлбар хийвэл тэдний нэрлэсэн Үүл болоод хоёр хүн бол Элохом мөн тэд өөрсдийн нисдэг тавагтайгаа уулан дээр ирээд Есүстэй уузлсан байна. Үүлрүү явж орсон хэсэг дээр тэд өөрсдийн нисдэг тавгандаа суугаад ниссэн байв. Үүнээс гадна Есүсийн үхлийн талаар дурьдахдаа түүний үхлийг эртнээс бэлдэж төвлөсөн юм.2006 оны Үндэсний танин мэдэхүй хүрээлэнгээс 1700 жилийн өмнө алга болсон Жудасын тэмдэглэл олдсон бөгөөд тэд үүний тайлж уншссан байна.Нилээд эртнээс Жудасын энэхүү тэмдэглэлийн талаар мэддэг байсан бөгөөд шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан тэр үед үүнийг тайлж унших боломжгүй байснаас болж их удаан он цагаас илээжээ. Харин энэхүү тэмдэглэлийн талаар Христийн удирдагч нар ондоо тайлбар хийдэг бөгөөд тэмдэглэлээс тайлж уншссан хэсгийг гүйцэд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэмдэглэлд ийнхүү бичсэн байдаг. Үнэндээ Жудас нь нь Есүсээс урваагүй бөгөөд харин өөрөөсөө урвуулхын тулд Есүс өөрөө энэ бүхнийг зохиож хйисэн байна.Энэ нь Есүс Иерусламд алуулахаас өмнө Жудасд хандаж миний захисан эдгээр үгсийн заавал биелүүлэх ёстой гэж хэлээд
“Их тэнгэрийн уудмаас тод үйл гийх болно. Гэхдээ чи үүнийг өөртөө татаж намайг адисласан хүнтэй учирах болно. Чи нүдээ тэнгэр өөд харж гэрлээр хүрээлэгдсэн үүлийг олоод түүнрүү ойртох ёстой “ гэж сануулжээ. Тэгээд Жудас тэрхүү сонин үүлрүү яваад орчихсон байна .Тухайн үед газарт байсан хүмүүс ер бусын хүний хоолойг сонсжээ.Тэрхүү Сонин үүл нь мөн л Элохомын Хөлөг онгоц байв. Жудас нь өөрийнхөө үхлийн дараагаар Есүстэй үнэнч зүтгэсний шан харамжаа авсан .Жирийн үүл хэзээ ч түүн шиг гэрэлтэхгүй билээ эсвэл бурханы дуу хоолой хэзээ ч үүлэн дотроос гарахгүй билээ. Марвин болоод Мэер нар Лүикийн тэмдэглэлд дурдигдсан “Хачин үүлний” талаар ингэж орчуулсан байна. “Үл ойлгогдох бүтэцтэй тэрхүү үүл дайвалзан хөдлөх агаад түүнийг тойроод ер бусын гал шиг гэрэл тойрон харагдав.” Библид бурхан гарч ирэх болгонд хамгийн эхэлж заавал үүлний талаар дурьдагдсан байдаг.Жудасын түүхэнд Тэрээр есүсээс урваж өөрөө сүүлд дүүжилж алсан явдал нь Элохом болон тэдний нэгэн төвлөлгөө байсан.Өмнөд Калоринагын Их сургуулийн Доктор Профессор Эйхрам доорхи зүйлийг хэлсэн байдаг. Жудас нь үнэндээ муу санаат нэгэн байгаагүй Есүсийн үнэнч дагалдагчидын нэг мөн дээрээс нь түүнийг өөрөө дайснуудын гарт өгсөн .Тэрээр Есүсийн хамгийн дотны хүн байсан бөгөөд Есүсийг ойлгодог цорын ганц хүн нь байсан .Есүсийг дайснуудын гарт оруулах болсон явдал нь Жудасын хийсэн хэрэг биш бөгөөд Есүс өөрөө үүнийг эртнээс төлөвлөж хийсэн .Жудас Есүсийн төлөө үнэхээр хэлж баршгүй гавъяаг бүтээсэн юм. Хүн төрлөхтөн шинэ гариг дээр амьдрал бий болгохын тулд Ангараг гаригын судалсаар байгаа билээ. Ирээдүйд бидний 2 дахь гэр маань болох Ангараг нь нарны аймгийн дөрөв дэх гариг юм. Хоёр дагуултай бөгөөд хөрст гариг. Уг гариг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь Нарнаас алслагдсан байдагтай холбоотой. Уг гаригийн туйлууд дээр нь мөс байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд ус байсан гэж үздэг.Ангараг гаригт амьдрал байх боломжтой байсан гэдэгт эрдэмтэд одоо бараг бүтэн итгэлтэй байна. Ангарагийн гадаргад ихээхэн ус байжээ. Ангараг гаригийн гадаргыг судалж байгаа сансрын хоёр аппарат тэнд зөвхөн ус байгаа үед л үүсдэг минералуудыг илрүүлжээ.
Эрт дээр цагт буюу дөрвөн тэрбум жилийн өмнө Ангарагийн өмнөд хэсэгт нь цаг уур зөөлөн, дулаан байсан аж. Ангарагтай юу учирч ус нь хаашаа алга болсон бэ гэдэг л таавар хэвээр байна. Гэхдээ тэндээс ядаж учир битүүлэг амьдралын ул мөрийг хайх үндэстэй болж байгаа юм. ТА БҮХЭНД АНГАРАГ ГАРИГЫН ЗАРИМ НЭГ ГАЙХАЛТАЙ ЗУРГЫН ЦУГЛУУЛАЛГААС ТОЛИЛУУЛЖ БАЙНА ДЭЛГЭРЭНГҮЙРҮҮ ОРЖ ҮЗНЭ ҮҮ. Манай он цагын бүх үед Элохом нь өөсрдийн элч нар болох Есүс , Будда , Мохаммед Смитт , Зороастер нарыг эх дэлхийд илгээж өөрсдийн туслагч нар болгосон харин хамгийн сүүлчийн илч нь Раел юм. Будда Манай эрний өмнөх 1027 Будда Энэтхэг болон Непалын хилийн дунд амьдардаг язгууртан гаралтай Капилавастугын Гаутама гэдэг гэр бүлд төржээ.Тэрээр бүхэл амьдралынхаа туршид энх тайван хангалуун амьдарж байсан бөгөөд тэрээр гаднах ертөнцтэй танилцах хүртлээ буюу 29 хүртлээ ийм амьдралд амьдардаг байжээ. Тэрээр 35тай байхдаа Ариун модны дор 49 хоног завилан суугаад бурханы дүрийг олоод түүнээс хойш 35 жилийг хамаг амьтаны тусын тулд ариун үйлийг заан сургаж анх буддын шашныг нээн дэлгэрүүлсэн билээ.Түүнийг гэгээн дүрийг олох үе буюу 35 настай байхад нь Сатан мара түүн дээр ирээд хорлохын тулд түүнд хандан “ Будда болно гэдэг бол хэзээ ч биелэшгүй Нирваан дүрийг sолно гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйл. Үүний оронд чи яагаад эх дэлхийн удирдагч болхыг хүсэхгүй байна вэ? Хэрэв чи үүнийг хүсэхгүй байгаа бол Өндөр ууланд авирч миний цол хүчийг авж болно” гэжээ. Энэ оролдлого нь бүтээгүй тул тэрээр өөрийн үзэсгэлэнт гүнж нараа түүн дээр авчирахад Үзэсгэлэнт гүнж нар нь Буддаг ятган “ Бидэнтэй хамт тоглооч чи нирваан дүрийг олоод юу өөрчилж чадахгүй “ гэхэд Будда тэднийг огт анзаарсан шинжгүй суусаар л байж. Тэгээд тэнгэрийн бурхад ирээд Буддаг өнгө бүрийн цэцгээр хүрээлүүлсэн байна. Энэ үед түүнийг хорлох гэж байсан. Сатан мара болон түүний дагалдагчид өөрсдийн дүрээр гарч ирэн түүнд харагдсан байна.Энэ түүх нь үлгэрийн юм шиг сонсогдох боловч үнэндээ тийм биш юм.Буддаад тохиолдсон зүйл Есүсд мөн адил тохиолдсон байдаг. Библийн сургаальд бичихдээ “ Есүс тэгээд сүнснүүдийг дагаж муу ёрын ад зэтгэрийн замыг туулхаар болжээ. Ингээд 40 шөнө 40 өдөр болоход тэрээр өлсөж эхэлхэд зам заагч түүнд хандан “Хэрэв чи үнхээр л бурханы хүү юм бол энэхүү том бул чулууг үүрмэг талха болгон хувирга гэжээ. Гэтэл есүс түүнийг Сатан чи тонил!!! Чи Иавэ болоод Элохимд хүчин зүтгэж ёстой бус уу гэж хэлэх үед Сатан алга болж тэнгэрээс гэрэлт илч нар түүнийг зорин иржээ” (Маттев) Мөн Раел хоёр дахь удаа Элохомтой уулзах үеэр өөрийн биеэр Элохомын мөнхийн гаригт очиж байсан гэдэг. Тухайн үед тэрээр мөн Элоа гэдэг нэртэй Сатантай учирсан. Энэ нь Сатанаагын Будда болон Есүсийг сорьсон адил сорилт байв. Доорхи үйл явдал нь Раелын гаргасан “ Өөрсдийн Бүтээгчдээ урьцгаая” гэдэг номонд нийтлэгдсэн юм. Тэгээд намайг Элохомын хоёр хүн дагаж явхыг хүссэн.Тэрээр намайг нэгэн жижиг өрөөнд оруулаад нэгэн зөөлөн сандал дээр тухалхыг санал болгосон юм.Тэгээд Элоа асуулт асууж өөрийсдийн дэлхийд илгээж болох дараагын элч мөн үү гэдгийг нь сорьсон байна. Элоа түүнээс асууж хэрэв чи Иавэг дагаж түүний хэлсэн зүйлсийг биелүүлэх аваас үүрдийн мөнх ядуу хүн болж үлдэнэ хэрэв миний хүсэлтийг биелүүлж даалгаварыг нь сонгож дэлхийд маш олон төрлийн үндэстэнг хооронд хагарлдуулж дайныг бий болговол чамайг би эх дэлхийрүүгээ буцаж очих үед чиний нэрээр нэрлэгдсэн санд маш их хэмжээний мөнгийг чамд шилжүүлж өгөх болно 1 миллярд 5 миллярд 10 миллярд сая төгрөг чиний хүссэнээр чинь өгөе. Гэтэл раел түүний санал болгосон хүсэлтийг хүлээж авалгүйгээр . Би хүн төрлөхтөнг өөрсдийгөө устгаасай гэдгийг хүсэхгүй байна .Надад бараг юу ч байхгүй ээ би ердөө тайван аз жаргалтай амьдрал мөн өөрсдийн хүүхдүүдээ хоолтой нөмрөх хөнжилтэй байхыг л хүсэж байна.Миний даалгавар эцэг Иавэгын даалгаварыг дэлхийд нэвтрүүлэн таниулж хүн бүхнийг түүний дагагч болгож аз жаргалтай амьдралруу нь хөтлөх юм.Ингэж чадваас энэ нь хүн төрлөхтөн бидний эзэн Иавэд хариу болж өөрсдийн хайрыг энэрэл хүндэтгэлийг илтгэж байгаа хэрэг болно. Ингэж түүнийг хэлсэний дараа Иавэ Раелын байсан өрөөний эсрэг талд гарч ирэн түүнд ойртож “Чи бидний гол найдвар итгэл үнэмшилийг төрүүлж чадсан мөн Элоагын сорилтыг өөрийн цэцэн ухаанаараа давж чадсан болхоор бид чамайг хүлээн авж байна.Тэгээд сатан надад хандаж дэлхий дээр чамшиг хүн тун ховор бий шүү гэж хэлэх үед түүний царайнаас хайр энэрэл хүн төрлөхтөний төлөө туйлын их шаналсан царай тодорсон. Раел нь Сатан Элоагаар шалгуулсан явдал чухам тэрээр үнхээр дэлхийд очиж үнэнийг түгээх элч болж чадах эсхийг шалгасан байв.Сатан нь Дэлхий Элохом төслийн гишүүдийн нэг нь юм. Будда мөн Элохомын сорилт дор шалгарч чадсан хүмүүсийн нэг юм. Тухайн үед буюу тэрээр 49 хоног ариун модны дор завилан суух үедээ Элохомтой уулзсан байдаг. Гаутама будда 35 Тай байх үедээ Элохомын нисдэг тавганд сууж Нирваан дүрд хүржээ.Тэнд элохомтой уулзах үеэр тэр өөрийн дэлхийд хийх ёстой чухал даалгаваруудаа авсан байна. Тэгэхээр Будда нь 49 хоног Элохомын хөлөг онгоцоор дамжуулан тэдний мөнхийн гариг дээр сааджээ.Буддын шашинд хамгийн дээд зэрэглэл нь Нирваан дүрийг олж авах байдаг .Будда өөрийн сургаальдаа Нирваан дүрийг энэ дэлхийг амьдарч буй хэн ч тодоор бодитоор мэдэрч олж харж чадна.Буддаг сорьж байсан Мара чөтгөр нь Элохомын гаригаас илгээгдсэн туршуулуудын нэг байсан агаад Буддаг мөн чанарыг олсон эсэхийг тандаж байсан юм. Дараагын 2-р дугаарт " Есүс хэрхэн элч болсон бэ"
Орландо-ын нисэх онгоцны буудал дээр энэ сарын 10нд ер бусын үзэгдэл болсон байна. Тухайн үед онгоц газардах үеэр тэнгэрт ҮМНБ асар хурдтайгаар онгоцтой зөрж өнгөрсөн байна хэдийгээр маш ойрхон зөрж өнгөрсөн ч нисэж байсан онгоцонд ямар нэгэн аюул учруулаагүй байна.Та бүхэн бичлэгээс ҮМНБ дүрсний хамгийн баруун талаас маш хурдтай үүл нэвтэлж гарах болно. Манай дэлхийд өдөрт дунджаар гадний 2000 нисдэг биет тодорхой шалтгаангүйгээр дэлхийрүү нэвтэрч байдаг гэсэн судалгаа бий .Харин тэдний ихэнх хэсэг нь хүний нүдэнд харагдхааргүй өндөрт нисч хүн ам олноор суурьшсан газарт харагдах нь бүр ховор байдаг байна.Тэгвэл эдгээр нисдэг биетүүд нь та бидний мэдэх харь гаригийн зочид байдаг ба тэдний хөлөглөж ирсэн хөлөг онгоцууд зарим нь хоорондоо маш адилхан зарим тэс ондоо хэлбэрийн гурвалжин Пирамид хэлбэртэй эсвэл навчин тамхи шиг гонзгой урт эсвэл " V "үсэг шиг хэлбэртэй байдаг нь сонин .Мөн эдгээр ер бусын хөлөг онгоцонд хэн байдаг гэдгийг мэдэхийг хүсдэг хүн ч олон бий.Дэлхийд анх хүн үүссэн цагаас эхэлж харь гаригийнханы ойлголт хүн төрлөхтний дунд асар хурдтай хөгжиж зарим нэгэн нь тэднийг тэнгэрээс ирсэн бурхад хэмээн дээдлэн шүтэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийгөө өөр гаригаас ирсэн дэлхийд түр амьдархаар ирсэн гэж ярьдаг.Одоогын байдлаар манай Уфологчид харь гаригийн нийт 50 төрлийг нээгээд байгаа юм . Гэвч тэдний хоорондох байдлыг нэгтгэж үзвэл үүний дотроос ердөө зургаан төрлийн адил харь гаригийн соёл иргэншил байдаг гэдгийг нээгээд байна.Бидний доор үзүүлэх харь гаригийн төрлүүд нь манай дэлхийд эрт цагаас эхэлж ирж байсан төрлүүд нь юм.Гэвч орчлон ертөнц хэдий уудам билээ эдгээр харь гаригийн хүмүүсийн мэддэггүй ондоо төрлүүд бидний хэзээ ч хүрж очихооргүй тэр газарт байгаа гэдэгт бүрэн итгэдэг юм. Саарлууд Саарлууд бол харийн төрөл дотроо орших Зарфлаконеонс гэж нэрлэгддэг харийнхан юм.Саарлууд нь бидний мэдэх хамгийн эхний харь гаригийнхан юм.Тэднийг таних арга нь ердөө тэдний том алга нүд мөн ер бусын том толгой жижиг бие нь юм.Эдгээр саарлуудыг мөн сайн муу гэсэн хоёр төрөлд авч үздэг.Тэдэнтэй тааралдаж байсан ихэнх гэрчүүд хэлэхдээ "Тэд маш өгөөмөр сэтгэлтэйгээс гадна бидэнд үргэлж туслахыг хүсдэг ба дэлхий дээрхи хүн төрлөхтөнийг зөв замд нь удирдаж өгөхийг хүсдэг байна" . Харин нөгөө хэсэг нь ярихдаа тэднийг хүн адгуус амьтадыг хулгайлдаг гэж ярих ба тэдэнд хулгайлагдсан хүмүүс нь Анатомын задлан шинжилгээнд орж дараагаар нь тэднээс авсан эсээр нь тэд өөрсдийн бүтээсэн Кибр-хүмүүсийг бүтээдэг байна.Харин хулгайлагдсан хүмүүс нь эх дэлхийд ирсэн даруйдаа бие нь дээр нь ямар нэгэн үл таних тэмдэг үлдсэн байдаг бөгөөд тэд зөвхөн анх харсан дүрсээ буюу Хурц гэрэл , том толгойтоо жижиг биетэй саарал амьтад гэсэн зүйлийг л ярьдаг байна.Хамгийн анх тэднийг байдаг гэдэг нотолгоод тодотгож өгсөн үйл явдал нь 1947 оны шинэ мексикын хэл дээр сүйрсэн ҮМНБ-ийн дотроос олдсон саарлууд юм.Уфологчид тэднийг энгийнээр тайлбарлахдаа "Хүмүүс бол компьютерийн Хард диск бөгөөд тэд бидний программ суулгагчид" гэж онлын талаас тайлбарсан байдаг .Тэдний эх гариг нь Реткулум одны ордны Зети Ретикула одны систем мөн Орион одны ордоос юм. Сириус Гүрвэл аймгийнхан Саарлуудын дараа Сириус Гүрвэлүүд орно.Тэдний дүр төрх нь манай дэлхийд амьдардаг хэвлээр явагчид буюу матар мэлхий могой гэх мэт амьтадтай адилхан дүрстэй юм. Гүрвэлүүдийг саарлуудын эзэд удирдагчид гэж хүртэл нэрлэдэг.Саарлууд биднийг удирдагчид харин саарлуудын удирдагчид нь гүрвэлүүд юм.Тэдний өндөр нь 5-7 фүт буюу 2 метр гаруй юм.Тэдний биенд ямар үс байдаггүй ам нь маш том бөгөөд тэдний шүд бусад хэвлээр явагч амьтадын шүдтэй тун адил хөл гарын булчин сайн хөгжсөн хоорондоо харилцахдаа мөн телепатын хүчийг ашиглах нь элбэг.Сириусын гүрвэлүүдийг дотор нь гурван төрөлд ангилдаг үүний дотор далавчид Reptoids буюу гүрвэлдүүд мөн багтдаг байна.Гэвч далавчид гүрвэлүүд нь энгийн далавчгүй гүрвэлүүдтэйгээ адилхан биеийн хөгжилтэй юм.Мөн тэдний дотор сүүлтэй сүүлгүй гэж хоёр хуваадаг Тэд маш ухаантай өндөр хөгжилтэй мөн маш эвгүй .Нэг үгээр хэлбэл тэдэнтэй тэмцэлдэнэ гэж та бодох хэрэггүй .Тэднийг мөн газар доор амьдардаг гэж ярих нь бий. Флипп Шнейдэрийн багийнхан газар доош 1000 метр орчим гүнд явж байгаад ер бусын сонин агуйг олсон түүн дотор Гүрвэлүүдийн бааз байсан бөгөөд ойролцоогоор 50 гаруй Гүрвэлүүдтэй тааралдаж тэдний эсрэг байлдсан гэдэг түүх бий. Манай дэлхий өөрчлөгдөж бид ч бас үүнд нь нөлөөлж байна гэж далай судлалын эрдэмтэн Жош Виллс хэллээ.Наса-ын эрдэмтэд өөрсдийн судалсан далайн түвшний хэмжээ болон мөстөлтийн талаархи дүгнэлтээ хийсэн нь 3 сарын 10 бол ази тэр дундаа японд зүйрлэхийн араггүй их гарз хохиролыг учруулсан үйл явдал болсон билээ . Энэхүү газар хөдлөлтийн цунамигаас болж цөмийн үйлдвэрүүд дэлбэрч цацраг идэвхт бодис агаарт тархан дэлхийн экологид нөхөж барашгүй хохиролыг мөн учруулсан юм. Хэдийгээр ийм зүйл болсон ч сэтгэлийн хаттай японы ард түмэн шантралгүйгээр улс орондоо болсон энэ их хохиролыг хамтдаа хэрхэн туулж хэрхэн байгаль болон хот суурин нь өөрчлөгдсөнийг харна уу.
Чилид ойрын 50 жилдээ болж байгаагүй аймшигт байгалын гамшиг болж тус улсын нэгэн том галт уул дэлбэрлнээс болж ойр орчимын ой мод байгал сүйдсэн байна.Энэхүү онц ноцтой байгалийн үзэгдлийг цаг уурын таагүй байдалтай холбон үзэж дэлхийд сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтүүд их гарах болсноос болж ийнхүү сэрсэн гэж үзэж байна.Галт уулын утаа дээш 4 км хүртэл суунагласан байна.Хамгийн хачирхалтай нь энэхүү байгалийн гамшигын үеэр хүчтэй цахилгаантай аадар бороо орсон байна.Галт уулын дэлбэрэлттэй нийлсэн энэхүү цахилгаан айдас төрүүлэм харагдах авч цаанаа байгалийн зохилдолгоо хичнээн гайхалтай харагддаг нь мэдрэгдсэн юм. Ингээд энэхүү ер бусын үзэгдлийг цааш зургын хамт үргэлжлүүлэн үзнэ үү.
Наса-ын сансраас авсан гайхалтай зургуудаас та бүхэнд энэ удаа толилуулж байна.Сансарт амжилттай даалгавараа биелүүлж байх үеэр авсан сансрын нисгэгчидын зураг ба эх дэлхийг дээрээс харвал ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг доорхи үргэлжиллээс үзнэ үү.
|
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|