ҮМНБ -ийн шилдэг түүвэр бичлэгийн анхны дугаарыг хүргэж байна.Энэхүү бичлэгт хуучин ба одоо цаг үед харагдсан хамгийн бодит ҮМНБ-ийн түүвэр бичлэгүүдийг оруулсан.Огторгуйд хүн төрлөхтөн ганцаараа биш гэдгийг батлахын тулд бид та бүхэнд эдгээр урьд өмнө таны үзэж байгаагүй ховор бичлэгүүдийг үзүүлж байна.Манай галактикд дэлхий шиг хэмжээтэй 17 тэрбум гариг байдаг үүний хэдэн зуун саяд нь амьдрал гарцаагүй байгаа бид ердөө нарны аймгийн 9 гаригийн хүн очиж чадах 2 гаригт хөл тавьсан үүнээс цааш огторгуйг судлахад хүн төрлөхтөний бүтээсэн техник технологи дийлэхгүй бид ойрын 100 жилдээ нарны аймгаар чөлөөтэй зорчих боломжгүй гэхдээ тэднийг холбоо тогтоох хүртэл..
3 Comments
SETI буюу Оюун ухаант соёл иргэншлийг хайгчид удахгүй Англи улсын сансар судлалын академийн эрдэмтэдтэй хамтарч харийн амьдралыг хайхаар болсон байна.Сүүлийн жилд SETI-ийн эрчимтэй үйл ажилгаа дэлхийн анхаарлын төвд орж байгаа тул Англи улс ч мөн хүч нэгдэж өөрсдийн хамгийн сайн Телескоп дурангуудаар сансарт болж буй үйл явдлыг давхар хянахаар болсон байна.Энэхүү төслийг анх 2013 оны 07 сарын 05нд болсон Хатан хааны нэрэмжит сансар судлалын хүрээлэнгийн дэргэдэх үндэсний сансар судлалын төвд болсон хурал дээр уг асуудлыг ярилцаж ийм шийдвэрт хүрсэн байна. Тус хүрээлэнгийн дарга Тим О'Брейн хэлэхдээ "Энэ хуралдаанаар бид маш их хэрэгтэй зүйлийг ярилцаж цаашид харь гаригийн амьдралыг судлахад маш их хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна.Англи улсын сансрын долгионыг судлагч Радарууд сансраас ирсэн микро-долгионуудыг шууд SETI-ийн төврүү дамжуулж шуурхай арга хэмжээ авж болхоор болсон нь энэ ажилд илүү их хувь нэмэр оруулж байна гэж би үзэж байна.Огторгуйд бид ганцаараа биш гэдгийг нотолхын тулд бид энэ том төслийг хийж байгаа хэрэв та нэг сансрын нисгэгчээс харь гаригийнхан гэж байдаг уу гэж асуувал тэд бүгд л тийм гэж хэлэх болно" хэмээн тэрээр Guardian сэтгүүлд ярилцлага өгчээ. Уг олон улсын сүлжээний институт нь одоо UKSRN гэдэг нэртэй болсон бөгөөд Английн SETI төв сүлжээ ажээ.Тус институтын астрономич Алан Пенни хэлэхдээ "Ийм төв гарцаагүй хүн төрлөхтөнд хэрэгтэй болоод байна.АНУ-д SETI гэж байдаг харин үүнтэй хамгийн дөхөж очих салбар нь манай UKSRN юм.Бид хоёрдугаар SETI болж байгаадаа сэтгэл өндөр байна.Энэ ажилдаа бид өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж огторгуйд ондоо амьдрал байгааг заавал олж хүн төрлөхтөнд томоохон нээлтийг хийх болно.Энэхүү ажлыг Англи улсын засгийн газар хүлээн зөвшөөрч эхний ээлжинд уг төсөлд хэрэгтэй болоод байгаа 1.5 тэрбум ам долларын тусламж үзүүлээд байна. Английн Манчестерд байдаг музейний хөшөө амь орж 180 градус хөдөлсөн явдал саяхан болсон байна.Энэхүү 4000 жилийн настай эртний Египтийн фараоны хөшөө нь 25,0 см өндөр бөгөөд түүний нэрийг Нэб-Сэну буюу үхлийн бурхан гэдэг байна.Энэ хөшөө Манчестерийн түүхэн музейд 80 жил болж байгаа аж. Хамгийн анх энэхүү гоц үзэгдлийг олж мэдсэн музей ажилтан хэлэхдээ өглөө бүр музейг нээх үед уг хөшөө 180 градус эсвэл хажуу тал руу харсан байдлыг гайхаж хяналтын камераар бичлэг хийгээд шалгаж үзэхэд үнэхээр уг хөшөө нь өөрөө эргэж байгааг олж үзээд айж гайхах нь зэрэгцсэн гэнэ. Үүний дараа музейн удирдлагууд шинжээчид болон хөшөө судалдаг хэсэг хүмүүст бичлэгээ үзүүлэхэд тэд үүнийг дуу нэгтэйгээр Фараоны хараал гэж дүгнэсэн байна.Учир нь эрт цагт Египтийн бурхадын хөшөөнд ямар нэгэн далдын шивлэг хийж амирлуулдаг байсан талаар Фараоны хөшөө судлаач ДК.Фрайс хэлсэн байна.Тиймээс уг хөшөөг оролдох шаардлаггүй бөгөөд цаг нь болхоор энэ үзэгдэл алга болох аж. Apolluz-X харь гариг судлалын тусгай баг 7 сарын 13-наас 18нийг хүртэл Булган аймагт судалгааны ажлаа эхлүүлэх гэж байна.Энэхүү судалгааг хийх болсон шалтгаан нь дэлхий даяар ҮМНБ-ийн үзэгдэл сүүлийн жилүүдэд огцом хурдацтай нэмэгдэж үүний талаар тодорхой мэдээлэл болон ойлголттой болох гэсэн хүмүүс байгаа тул манай улсын хувьд энэхүү салбарт цорын ганц тууштай үйл ажиллагаа явуулдаг Apolluz-X баг бид өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг олонд таниулах энэхүү салбарын үйл ажилгааг хүмүүст ойлгуулж танин мэдүүлэх гэсний үр дүнд бид энэхүү судалгааны ажлыг хийж байгаа юм.
ҮМНБ буюу Үл мэдэгдэх нисдэг биет нь дэлхий дахины хэвлэл мэдээлэл цахим хуудсанд их яригдах болсон сэдэв тул Apolluz-X багийнхан бид ч мөн өөрсдийн улсын хүмүүст дэлхий даяар болж байгаа ҮМНБ-ийн сүүлийн үеийн мэдээлэл баримтуудыг хүргэж байгаа билээ.Apolluz-X бид нар ТББ тул ямар нэг ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг холбоо юм.Мөн биднийг өдий болтол дэмжиж үйл ажилгааг маань ойлгодог нэг санаа бодолтой байдаг залуустаа талархаж байна.Удахгүй эхлэх судалгааны ажлын талаар бид та бүхэнд шинэ сонирхолтой мэдээнүүд хүргэх болно. Apolluz-X Apox Английн Грейвсендэд харагдсан нисдэг тавагны тухай материалыг хүмүүс тус улсын батлан хамгаалах яам олон нийтэд ил болгосны дараа мэдсэн байдаг.Тухайн үед буюу 1998 оны 7 сарын 17 ны өдөр Грейвсендэд бүх зүйл тайван амгалан хот даяараа хүмүүс тайван нойрсож байсан цаг.Грейвсендын цагдаагийн газрын утас амар тайванг эвдэн хангинах үед жижүүрийн цагдаа утсаа аван яарж сандарсан хүний хоолойг сонсох үед утасны цаана сандарсан хүний дуу гарч "Гэрэлт бөмбөлөг нисэж байна би түүнийг харж байна олон гэрэлнүүд дотор нь байна" гэсэн хэдхэн үг л хэлсэн байна. Энэ бол Грейвсендийн үзэгдлийг харсан цорын ганц гэрчийн яриа.Энэ явдлын маргааш нь хотын аюулгүй байдлын хянагч камерт үл мэдэгдэх нисдэг биет харагдсан талаар камерны оператор цагдаад мэдэгдсэн байна. Тиймээ энэ бол 1998 оноос 2007 он хүртэл нууц байдалд хадгалж байгаад ил болгосон ҮМНБ-ийн өөр нэг материал.2007 онд Их Британ улсынхаа ҮМНБиеттэй холбоотой материалуудаа дэлгэх үед энэхүү бичлэгийг мөн ил болгосон юм.Хяналтын камерт харагдаж байгаагаар уг биет нь таваг хэлбэртэй хөдөлгөөний хувьд удаан жигд мөн нэг шугаманд жигд явж байна.Мөн бидний нарийн судалгаанаас үзэхэд энэхүү нисдэг таваг нь өмнөх жил буюу 1997 онд Мехикод харагдсан нисдэг тавагтай хэлбэр мөн хөдөлгөөний хувьд адил байсан мөн газарт хэт ойрхон явж байгааг нь нягталж нэг нисдэг таваг гэдгийг нотолж чадсан юм. |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|