Хамгийн сонирхолтой нь АНУ- засгийн газар 51-р бүсийг байдаггүй гэж хүмүүст тайлбарладаг бол ОХУ-ын сансраас авсан зургууд үүнийг няцааж байдаг гэдгийг нь нотолсон юм.Уфологич нар 51-р бүсийн тухай олон тооны нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байдаг.Эдгээр нууц материалуудад багтсан зарим сонирхолтой баримтуудыг бид та бүхэнд хүргэж байна.
1.1955 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн тушаалаар Грүүм лейк үйлдвэрийг тагнуулын албанд шилжүүлж "Project Aquatone" төслийн дор тус бүс нутагт U-2 тагнуулын онгоц бүтээх ажлыг эхлүүлсэн байдаг.
2.A-12 OXCART онгоцыг 51-р бүсэд турших шийдвэр гарах үед тэнд 8500 фүүт газар барих хэрэгтэй болжээ.Тэд онгоцны замыг барихын тулд заавал шөнө ажиллах хэрэгтэй болсон байна.Учир нь тэд 51-р бүсэд ийм зүйл хийж байгааг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна.
3.Хүн анх саран дээр буусан явдлыг саран дээр биш харин 51-р бүсэд тусгайлан бэлдсэн объект дотор Наса-ын ажилчдын удирлага дор хийгдсэн гэсэн ам дамжсан яриа байдаг.
4.51-р бүсэд ямар нэгэн эдийн засгийн хямрал нөлөөлдөггүй.Тэнд нийтдээ 1600-2000 цэргийн хүн бааз дотор ажиллаж амьдардаг бол 200-300 эрдэмтэд газар доорхи тусгай хэсэгт ажилладаг байна.
5.1950-аас 1960 оны үед харагдсан ихэнх үл мэдэгдэх нисдэг биетүүд нь 51-р бүсээс хөөрсөн U-2 тагнуулын онгоц байв.Хүмүүс урьд өмнө нь ийм онгоц харж байгаагүй учраас тэд үүнийг ҮМНБ гэж андуурч байжээ.
6.A-12 OXCART онгоц цагт 2200 мил газар туулах чадвартай байдаг.Ийм асар хурдтай нисэж чадах онгоцыг хэрхэн бүтсэнийг зөвхөн 51-р бүсийн ажилчид өөрсдөө л мэднэ.
7.1963 онд А-12 OXCART онгоц анх удаа сүйрэх үед онгоцны нисэгч байсан Кен Коллинс сүйрхээс өмнө амжиж онгоцноос гарч шүхрээр буужээ.Түүнийг газардахыг харсан нутгийн 3 хүн Коллинс дээр ирээд онгоц нь хаана сүйрсэнийг зааж өгөхийг хүссэн байна.Гэвч Коллинс 51-р бүсэд бүтээгдсэн нууцлаг онгоцоо үзүүлэхгүйн тулд тэр 3 хүнд онгоцонд цөмийн бөмбөг ачиж явсан ойртох аюултай гэж худлаа хэлэн ойртуулаагүй байна.
8.Роусвэллд сүйрсэн харь гаригийн хөлөг онгоцны их бие болон дотроос нь олдсон 5 жижиг биетэй харь гаригийн хүн 51-р бүсийн газар доорхи нууц баазад хадгалагдаж байгааг тэтгэвэртээ гарсан 51-р бүсийн ажилчин 1983 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг.
9.51-р бүсийн ажилчид маш өндөр нууцлалд ажилладаг бөгөөд тэднийг тагнуулын ажилчид давхар мөрдөж байдаг хэрэв тэд 51-р бүсийн тухай гадагшаа ямар нэгэн мэдээлэл гаргах юм бол амиа алдана.
10.Өндөр харуул хамгаалалттай уг бүсэд ямар ч гадны биет нэвтрэх хориотой бөгөөд ямар ч сануулга өгөхгүйгээр тэд устгах эрхтэй байдаг.Тус мужийн иргэд шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх гэрлүүд 51-р бүсийн зүг явж байгааг олж хардаг боловч тэд үүнийг юу вэ гэдгийг мэддэггүй.Тэдний хэлбэр дүрс хоорондоо адилгүй урт гонзгой зуйван мөн түгээмэл харагдах болсон гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд хүртэл тус бүс нутагт их харагддаг байна.