Эрт цагийн Египтийн Параон хаад ноёдын амьдарч байсан хамгийн нууцлаг газрын нэг болох Саккарын Серапеум хэмээх эрдэмтэдийн толгойг гашилгасан олон нууцыг агуулж буй эртний газар доорхи нууцлаг байгууламж элсэндээ дарагдан өдий хүртэл оршин тогтносоор байна.1850 онд архелогич Огюст Мариетта Египтид судалгаа хийж явахдаа уг газар доорхи нууцлаг байгууламжийг олсон байдаг.Уг нууцлаг байгууламж дотор голдуу эртний язгууртан гаралтай хаад ноёдын бунхан байхаас гадна хэн анх яаж бүтээсэн нь мэдэгдэхгүй маш нарийн технологийн аргаар бүтсэн 100тонн бүхий аврага том чулуун хавтангууд байдаг.Серапеумын туннел гэж анх Орос эрдэмтэд нэрлэсэн уг хонгил дотор ойролцоогоор 25 ширхэг аврага чулуун хавтан бий. Магадгүй эрт цагийн Египтийн хаад ноёд өөрсдийнх нь бунханг хэн ч хөндхөөргүй бат бөх байлгахын тулд олон зуун боолуудаар аврага том чулуун бунхануудыг бариулсан байж болно.Гэвч тэр үеийн хүмүүсийн хэрэглэж байсан багаж хэрэгсэл 70-100тонн бүхий аврага чулуун хавтангуудыг зүгээр л бяслаг зүсэж байгаа мэт тэгш хувааж дийлнэ гэж үү? Дөрвөлжин чулуун хавтан бүр дээд талдаа давхар чулуун хавтантай бөгөөд доод хавтантайгаа бүх өнцөг булан нь энэ тэнцүү таардаг байна. Эрт цагийн Египтийн урчуудын арга ухаан орчин үеийн хүмүүсийн бүтээсэн өндөр технологи бүхий төхөөрөмжтэй эн зэрэгцэхүйц байна гэдэг байж боломгүй юм.Тэд хэрхэн 100тонн аврага чулуун хавтанг голоор нь тэгш хувааж мөн нэг ч хэм алдалгүй тэнцүү хэмжээтэй огтолцуулав гэдэг нь нууц.Алдарт гизагийн пирамидыг хэрхэн барьсан нууцыг эрдэмтэд одоо хүртэл тайлж чадаагүй байхад Серапеумын Туннел дахь аврага чулуун хавтангуудын нууц бүр ч ээдрээтэй санагдана. Маш хатуу боржин чулуугаар бүтээсэн дээрхи хавтангуудыг Египтууд өөрсдийн гараар бүтээсэн гэдэг нь итгэхэд бэрх бөгөөд тэд гарцаагүй өндөр технологи бүхий лазерын тусламжтай уг чулуунуудыг бүтээсэн гарцаагүй юм.Гэвч тэр цагийн хүмүүст яаж лазерын төхөөрөмж байж болох вэ? Зарим түүх шастирын бичээст Египтийн Параонууд Пирамид барихын тулд ондоо гаригийн өндөр хөгжилтэй хүмүүстэй холбоо тогтоож тэдний тусламжтайгаар нарийн хийц бүхий аврага том пирамидыг бариулж хариуд нь тэдэнд маш их алт эрдэнэс өгсөн хэмээн нотлогдоогүй баримтууд байдаг.Гэхдээ дээрхи нарийн хийц бүхий хүнд чулуун хавтангуудыг харвал тэд үнэхээр харь гаригийнханы тусламжтай барьсан болов уу гэж бодмоор.Учир нь хавтан бүр дээр эртний египтийн сийлбэр бичээсүүд байдаг бөгөөд тэднийг маш муруй бохир сийлсэн байдлаас нь авч үзвэл сийлбэрийг жирийн хүмүүс бүтээсэн харин хавтангуудыг өөр зүйл бүтээсэн гэдэг нь тодорхой байгаа юм.
5 Comments
ОХУ- Свердловск мужид үдийн 17:45 цагийн үед тэнгэрт нэгэн ер бусын үзэгдэл болсон байна.Свердловск мужын оршин суугчид тэнгэрт гэнэт тод шар өнгийн гэрэл өдрийн гэрэл шиг анивчхыг харжээ.Энэхүү үзэгдлийг эрдэмтэд одоогоор нарийн тайлбарлаагүй байгаа бөгөөд ямар нэгэн солир эсвэл сүүлт од газарт ойртсноос болж маш хурц гэрэл үүсгэсэн байж болох талтай ч юм.Гэхдээ жирийн солирын гэрэл иймэрхүү байдлаар харагдах нь маш ховор байдаг билээ. |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|