Тэдгээр ондоо гаригийн хүмүүс манай дэлхийд халдах нь бүү хэл занал хийлсэн зүйл хэзээ ч болж байгаагүй билээ.Хэрэв харийнханд манай дэлхийгээс хэрэгтэй зүйл байсан бол тэд эрт цагт энд эзэн нь болж суугаад хүн төрлөхтөн гэдэг зүйл оршин тогтнохгүй байх байсан.Тэдний өндөр технологийн өмнө бид тэмцэлдэж ялан дийлнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй санаанд ормооргүй зүйл .Тэд хүссэн үедээ биднийг огторгуйн хар гүнээс арчиж чадна.Тэд энэ бүх зүйлийг хийгээгүй хийхийг хүсээгүй учраас бид одоо хэрэн эх дэлхийд амьдарсаар хөгжсөөр байна.
Мэдээж хүн төрлөхтөнг харийнханы эсрэг тулалдуулж хүмүүст буруу ойлголт өгж байгаа кино бүтээгчдийг муулах нь багадмаар.Ирээдүйд хүн төрлөхтөнтэй холбоо тогтоож зөв замд нь оруулж , тусалж өгөх харийнханыг эртнээс муу байдлаар ойлгуулах нь хойшдын ирээдүйд муугаар нөлөөлөх бөгөөд бид эдгээр болхи хуурамч зохиолтой кинонуудыг уран сайхны бүтээл гэдэг талаас нь ойлгож авах хэрэгтэй юм.
Үлэг гүрвэлүүд харийнханы эсрэг киноны трейлэрийг доороос үзнэ үү.