БИЧЛЭГ-1
Үл мэдэгдэх гонзгой урт гэрэл удаашруулсан хэлбэрт шилжүүлсэн хяналтын камеранд буусан байна.Хамгийн эхэнд урт цагаан гэрэл явж өнгөрсөн бол араас нь арай том хэмжээтэй гэрэл араас дагаж байна.
БИЧЛЭГ-2
ФУКУШИМА ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭР ХАРАГДСАН НИСДЭГ БИЕТ
Бусад нисдэг биетүүдээс хэмжээний хувьд арай жижиг харагдах энэхүү нисдэг биет бичлэгийн 16 секунд дээр өөрөөсөө утаа гаргаж байгааг харна уу.Ямартай ч ФУКУШИМА-ын сүйрэлтэй холбогдож болох ҮМНБ гэж үзэж байна.
БИЧЛЭГ-3
Урманын ТВ-ээр гарсан хяналтын камерны нисдэг биетүүд
Энэхүү бичлэг нь Урманы нэгэн сувгаар хяналтын камеранд өртсөн нисдэг биетүүд гэж гарсан байна.Та бүхний харж буй жижиг цагаан зүйлүүд бол ҮМНБүүд юм.
БИЧЛЭГ-4
Энэхүү бичлэг дээрхи үзэгдэл нь харахад ойлгомжтой байна мөн л хянатлын камерт өртсөн ҮМНБ манай дэлхий дээр байгаа ямар ч онгоц нисдэг төхөөрөмж биш бөгөөд харийн хөлөг гэдэг нь илт байна.
БИЧЛЭГ-5
Ниведа мужийн агаарын нисэх баазад харагдсан 1995 оны бичлэг байна.Хар цагаан камерны бичлэг дээр гаднах дүрс нь тод харагдахаар нисдэг биет тус баазын дээр хөөрж байхдаа ийнхүү өртсөн байна.
БИЧЛЭГ-6
2009 онд Оросд харагдсан бас нэгэн сонирхолтой бичлэг .Бичлэг дээр нэгэн жижиг нисдэг биетийн араас ондоо жижиг нисдэг биет явж байгаа харагдаж байна. Удалгүй хэсэг хүмүүс гарч ирэн уг биетийг ажиглаж байна.
БИЧЛЭГ-7
Английн цагдаагийн хяналтын камерт буусан нисдэг таваг.Энэхүү бичлэг дээр тайлбар хийлтгүй та бүхэн юу гэдгийг нь тод харж байна.Том хэмжээтэй газарт ойрхон удаан явах энэхүү биет тухайн үед хүмүүс олж хараагүй боловч хожим камерний бичлэгүүдийг шалгах үеэр олж мэдсэн байна.
БИЧЛЭГ-8
Хятадын ССТҮ-4 ийн Жиншиан мужид харагдсан Нисдэг биет.Сүүлийн жилүүдэд тус улсын газар нутгаар үл мэдэгдэх нисдэг биетүүд олноор харагдаж байгаа талаар ард иргэдээс их мэдээлэл тус улсын засгийн газарт ирж байгаа тул .Эх баригчид нь эдгээрийг цэргийн туршилтын нисдэг төхөөрөмж гэж ойлгуулаад байгаа аж.
БИЧЛЭГ-9
НАСА-ын сансарын хөлгөөс тасарсан урт холбогч сансарт хөөрөх үеэр асар олон нисдэг биетүүд түүнийг тойрон эргэлдэж байгааг харж байна.
БИЧЛЭГ-10
СТС-80 хөлгийн ойролцоо цагираг хэлбэртэй ҮМНБиет гэнэт гарж ирсэн бичлэгийг та бүхэн үзэж байна.Ингээд та бүхэнд Хяналтын камеранд өртсөн ТОП-10 нисдэг биетүүдийн бичлэгийг үзлээ.Эдгээрээс гадна өөр улсад хяналтын камерт өртсөн янз бүрийн ҮМНБүүдийн бичлэг байдаг бөгөөд бид та бүхэнд цаашид илүү баримттай хүргэж байх болно.
www.ufo.mn