Ажигласан Байршил: Ceres, Ангараг болон Бархасбадь гаригийн хоорондох бага гаригуудын бүс
Мэдээ эх үүсвэр: http://space.io9.com/the-mysterious-bright-spot-on-ceres-has-a-pretty-bright-1688022006
Эрдэмтэд Церера одой гариг дээр үүссэн нууцлаг хоёр гэрлийг судалж байна.Dawn нэртэй сансрын хөлгөөс 29000 миллийн зайнаас авсан гэрэл зураг дээр буусан уг гэрэл нь Церера гариг дээрхи асар том галт уул дэлбэрснээс болж үүссэн тэсрэлтийн гэрэл байж болзошгүй гэсэн таамаг өгч байгаа бол зарим нь үүнийг жижиг хэмжээний солир тус гариг дээр унаснаас болж үүссэн гэж үзэж байна.Чухам энэхүү гэрэл нь ямар шалтгаанаас болж ийнхүү харагдах болов? Энэ үзэгдэл нь Церера гариг дээр үүссэн хачин чигтэй үзэгдлүүдийн анхдагч болж байна.Өмнө нь Церера гариг дээр ямар нэгэн үйл явц төдийлөн илэрдэггүй байсан бол дээрхи үзэгдлээс хойш эрдэмтэд Церера гариг дээр дахин ямар үйл явдал болохыг нүд тавин харж байгаа юм.
Уфологийн талаас авч үзвэл Церера гариг дээр ондоо соёл иргэншил байрлаж байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ Церера гариг эрт хэдэн мянган жилийн өмнө харь гаригийнханы гарт орж колон гариг нь болоод бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч яг л манай дэлхийн дагуул сар шиг асар том газар доорхи нууц бааз тэнд оршин тогтнож байгааг үгүйсгэх аргаггүй юм.