Өмнөхөн нь дуулиант мэдээлэл илгээгээгүй юм шиг...Хэдэн жилийн өмнө НАСА буюу Сансар судлалын үндэсний нийгэмлэгт 11 «маш нууц» гэсэн бичигтэй дуулиант мэдээлэл хадгалагдаж байсан юм. 1973 оны найм-дугаар сарын есний өдөр «Скайлэб-2» сансрын хөлгийн бүхээгээс сансрын нисэгчид АНУ-ын сансрын лабораторийн судалгааны бүх ажилчдыг цочирдуулсан мэдээлэл дамжуулсан байна.
Түүнд «Там нарны төв хэсэгт оршдог юм байна. Бид үхэгсэд хэрхэн галд шатаж байгааг харж байна. Бид тамыг харж байна» гэжээ. Дараа нь холбоо хэдэн секундын турш тасарч, эх дэлхийгээс илгээгдэгсэд сансрын орон зайгаас нислэгийн үед дамжуулдаг жирийн мэдээллээ үргэлжлүүлэн өгч эхэлсэн байна. Өмнөхөн нь дуулиант мэдээлэл илгээгээгүй юм шиг...
Галт бөмбөлгийн 800 километрийн гүнээс хуйларсан гелийн хий дээшээ хөөрсөн байна. Гайхаж алмайрсан ажиглагчдын нүдэн дээр шингэн хийн урсгал гэнэт зогсож царцжээ. Бүхэл бүтэн 70 секундын турш багаж хэрэгсэл. Хар дарам аймшигт үзэгдлийн зургийг бичиж байлаа. Энэ галт хуй дээр мөнхийн галд хуйхлагдан шарагдаж байгаа хэдэн зуун мянган хүний зовж шаналсан дүр тодорч байсан гэдэг. Эхлээд сансрын нисэгчид хий юм үзэгдэж байна гэж бодсон боловч хүний царай төрх их тод байсан юм. Ингэж л сансрын нисэгчид бурхангүйн үзэлтнүүдийн үгүйсгээд байдаг тамыг олж харсан байна.
Энэ дуулиант мэдээллээс 10 жилийн дараа Америкийн хэд хэдэн сонин уншигчиддаа дахин нэг гайхалтай үйл явдлын тухай хүргэжээ. Хэт улаан туяаг ажиглахад зориулан тусгайлан бүтээсэн аппарат болон телескоп ашиглан НАСА-гийн судлаачид хальсан дээр хачирхалтай үзэгдэл бичиж авчээ. Задгай сансарт үхсэн хүмүүс болон амьтдын хий үзэгдлүүд хөвж байсан байна. Энэ явдал шинжлэх ухааны эрдэмтэд болон парапсихологичид, лам нарын хооронд ширүүхэн маргаан үүсгэлээ. Гэхдээ фото зураг жинхэнэ гэдэг нь баттай үнэн байлаа.
Мөн Америкийн нэгэн алдарт физикч «Эдгээр нь цахилгаан хөдөлгөх хүчний үр дүнд үүссэн биет. Эхлэл төгсгөлгүй жинхэнэ амьдралын мөн чанар. Хүн үхэхэд цахилгаан цэнэг нь сансарт хөөрдөг. Эцсийн тайлбар бол энэ» гэсэн байна. Харь гарагийн соёл иргэншлийн тухай 11 номын зохиолч, доктор Алан де Вольер зураг дээр харагдаж байгаа дүрс энэ ертөнцийн зүйл биш мэт нэг л этгээд хачин» гэсэн юм.
Эдгээр олон янзын санаа бодлуудыг үл харгалзан хүн төрөлхтний нууцад дахин нэг шинэ оньсого нэмэгдсэн нь тодорхой юм. Энэ талаар НАСА-гийн нэгэн ажилтан «Ийм зүйл байдаг гэдгийг батлах гэж бүхий л хүч чадал, маш их хөрөнгө зарцуулан ажиллаж байна» гэсэн юм, Цэргийнхэн нууц хадгалж чаддаг болохоор бидэнд үнэнийг өгүүлэх нь юу л бол.