Одоогоор тэд энэхүү аврага биетийг юу байсныг олж тогтоохоор шуурхай ажил эхлүүлээд байгаа аж.Тэд шинжлэх ухааны талаас тайлбарлахдаа энэ аврага биет нь эрт цагт болсон мөстлөгийн үед үүссэн аврага том чулуужсан мөс байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь хөлөг онгоц байж магадгүй гэж үзжээ.Ийм том хэмжээтэй хүчирхэг өрмийг зогсоож чадсан зүйл юу байж болох вэ?
АНУ-ын Сиэтлд газрын өрөмдлөг хийж буй "Том Биэрта" өрөмдөгч машиныг аврага объект тагласан байна.80 сая долларын үнэтэй энэхүү аврага өрөмдөгч машин газрын түвшинээс доош 18 метрт өрөмдлөг хийж байтал маш том хэмжээтэй зүйл замыг нь тагласан байна.Энэхүү аврага биетийг өрөмдөх гэж оролдсон боловч "Том Биэрта" -ийн өрөм дийлээгүй бөгөөд өрмийг гэмтээхээр хатуу зүйл байсан учраас үйл ажилгааг түр зогсооход хүрсэн талаар хөдөлгүүрийн ахлах инженер ярьжээ. Одоогоор тэд энэхүү аврага биетийг юу байсныг олж тогтоохоор шуурхай ажил эхлүүлээд байгаа аж.Тэд шинжлэх ухааны талаас тайлбарлахдаа энэ аврага биет нь эрт цагт болсон мөстлөгийн үед үүссэн аврага том чулуужсан мөс байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь хөлөг онгоц байж магадгүй гэж үзжээ.Ийм том хэмжээтэй хүчирхэг өрмийг зогсоож чадсан зүйл юу байж болох вэ?
5 Comments
Та twitter-ийн жиргээч бол манай Apolluz-x болон ufo.mn сайтын албан ёсны хуудаст нэгдээрэй.Бид та бүхнийг сонин содон мэдээллээр үргэлж сонордуулах болно.Хэрвээ та бидэнтэй нэгдэхийг хүсэж байвал энэ хаягаар орно уу https://twitter.com/ApolluzUfo "Хаш туулай" нэртэй Хятадын анхны саран дээр явагч робот сарны гадаргуу дээр амжилттай газардсан байна.Энэ 37 жилийн дараа саран дээр бууж буй анхны удирдлагатай өөрөө явагч төхөөрөмж юм.Хятад улс АНУ болон ЗХУ-ын дараа ийм том алхам хийж буй 3 дахь улс юм.Тус улсын хамгийн анхны сарны Rover байгалийн нөөц баялгийг хайх мөн сарыг судлах гурван сарын ажил ийнхүү эхэллээ. Европын сансрын агентлаг алсаас станц руу мэдээлэл дамжуулах хайх ажилд тусалж байгаа бол хятад улс энэхүү төхөөрөмжөө удирдах юм байна.Хятадын төв телевиз "Хаш туулай" роботыг саран дээр хэрхэн газардаж байгааг орон даяар шууд дамжуулсан байна. Титаник хөлөг онгоц харь гарагийн довтолгоонд өртсөн 1998 онд Швейцарын Цюрих хотод болсон хэвлэлийн бага хурал дээр алдарт физикч Жокеф Хостетлер өөрийн хийсэн судалгааны дуулиант үр дүнг олон нийтэд зарласан байна. Алдарт Титаник хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөхөөсөө хэдхэн хоромын өмнө нисдэг тавагны довтолгоонд өртсөн гэж Жокеф Хостетлер мэдэгджээ. Гэхдээ Титаник хөлөг онгоц руу агаараас биш, харин усан доороос довтолсон аж. Энэ мэдэгдлээ нотлохын тулд Жокеф Хостетлер сэтгүүлчдэд Титаник хөлөг онгоцны бүрээс төмрийн зах ирмэгээрээ хайлсан нүх бүхий хэлтэрхийг үзүүлсэн байна. Жокеф Хостетлер 10 эрдэмтнээс бүрдсэн олон улсын хамт олныг тэргүүлдэг билээ. Бид усан шугамнаас ( Хөлөг онгоцны их биеийн дагуу орших усанд их бага суух боломж буюу суултын хязгаарыг нь заасан зураасан тэмдэг) доохно гурван цоорхой илэрүүлсэн. Ийм цоорхой олон ч байж болох байлаа гэж Жокеф Хостетлер мэдэгсэн байна. Тэдгээр цоорхойн ирмэг хайлсан байсан нь маш өндөр температурын үйлчлэл болохыг гэрчилж байна. Их хүчтэй лазерын туяа л металлыг цоо түлж чадах юм. Харин Харь гарагийнхнаас ялгаатай нь 1912 онд хүмүүс лазер хараахан бүтээгээгүй байсан билээ. Тэгэхлээр Жокеф Хостетлер үзэж байгаагаар бол хөлөг онгоц Нисдэг тавагны довтолгоонд өртсөн гэсэн таамаглал бүрэн үндэслэлтэй болж байгаа юм. Тэгээд ч тэрхүү аймшигт сүйрлээс аврагдсан зорчигчдын ярианд усан доор хачин жигтэй гэрэл цацарч байсан тухай дурдсан байдаг.
Гэвч Титаник хөлөг онгоц сүйрсэний дараагаар өөр хоёр хөлөг онгоц хачин жигтэй байдлаар сүйрсэн болохыг тэр үед тэмдэглэнэ үлдээсэн байдаг. Гэвч Титаник -ийн сүйрэлд хамаг анхаарлаа хандуулсан олон нийт нөгөө хоёр онгоцны эмгэнэлт сүйрлийг анзааралгүй өнгөрсөн юм. Титаник хөлөг онгоц 1912 оны 4 -р сарын 12 -нд Ньюфаундлендийн эрэг орчим сүйрсэн бол Шведийн хуурай ачаа тээврийн Ангельхольм Бей усан онгоц маргааш нь буюу 1912 оны 4 -р сарын 13 -нд Греландын эрэг хавьд сүйдэж, харин Грекийн Константин хэмээх гувчуурт онгоц 1912 оны 4 -р сарын 15 -нд Ньюфаундлендийн ойролцоо сүйрсэн юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хоёр онгоцны ахмад зуйван хэлбэр нисдэг биетүүд уснаас нисэн гарч ирнэ маш хурц туяа харж туяа харж байгаагаа холбоогоор дамжуулсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн том сенсац байсан Үл мэдэгдэх дуу чимээ мөн сүйрлийн дуу чимээ гэж нэрлэгдэх энэхүү дуу авиа эргэн ирлээ.Энэ сарын 6нд АНУ-ын 11 муж даяар дахин чанга мөн чичиргээтэй сонсогдсон байна.Дэлхийн эрдэмтэд энэ дуу авианы нууцыг одоо хүртэл тайлж чадаагүй байгаа.Мөн ямар ч дуу авианы аппарат хаанаас гарч байгааг илрүүлж чадахгүй байна.Манай сайт өнгөрсөн жил энэхүү дуу авианы талаар та бүхэнд олон тооны мэдээлэл хүргэсэн үүний дотор дээрхи дуу авиа нь манай улсад хүртэл сонсогдсон дүрс бичлэгүүдийг хүргэсэн. Харь гаригийнхан дэлхийд анхааруулга өгөх зорилгоор дээрхи дуу авиаг дэлхий даяар сонсогдуулж байгаа гэсэн онол хүртэл байдаг.АНУ-ын мужуудад сонсогдсон Үл мэдэгдэх дуу чимээ энэ чигээрээ үргэлжилж дахин дэлхий даяар сонсогдох уу эсвэл энд хүрээд зогсох уу гэдгийг бид та бүхэнд эргэж мэдээллэх болно. Ангараг гариг дээр судалгаа хийж буй "Сониучхан робот" -аас дэлхий рүү олон тооны судалгааны зураг ирсээр байна.Хамгийн сүүлд илгээсэн зургууд дээр Ангараг гариг дээр амьдрал байгааг нотолхоор баримтууд байсан юм.Өнгөрсөн долоо хоногт илгээсэн нэг зураг бүр ч сонирхол татахуйц байлаа.Та бүхний харж буй доорхи зурган дээр маш том агуй хадны дунд байгааг харж байна.Харин түүнээс арай доод хэсэгт "галуу" шиг хэлбэртэй амьтан хаа нэг тийшээ явж байгаа харагдана.Ангараг гариг дээр амьд шувуу байна уу? Агуй гэж нэрлэсэн хадны дээд хэсэгт буюу тэнгэрт нэгэн хар зүйл нисэж байгааг та бүхэн харж байна. Наса-аас авсан зургууд бүгд өндөр нягтаршилтай байдаг бөгөөд зурганд ямар нэгэн алдаа ордоггүй.Тэнгэрт нисэж байгаа "Шувуу" газарт явж байгаа галуу хоёр гарцаагүй Ангараг гариг дээр амьд биет байгааг хэлж байна.Өмнөх нийтлэл дээр бид "Ангараг гариг дээр амьд биет олдлоо гэсэн нийтлэл хүргэж байсан билээ.Тэрхүү нийтлэл дээр мөн дээрхи шиг амьд биет явж байгааг нотолсон зураг болон баримтыг та бүхэнд хүргэсэн.Уншиж амжаагүй байгаа бол дээрхи шар линк дээр дарж үзээрэй.Ингээд "Сониучхан робот"-оос ирсэн сонирхолтой зургийг үзнэ үү. Хэсэг аялагчид ойд авсан зургаа шалгаж үзтэл ер бусын өндөр биетэй амьтан дүрсэнд буусныг нь олж олон нийтэд дэлгэсэн байна.Гэхдээ энэ бол анхны тохиолдол нь биш үүнээс өмнө дэлхийн өнцөг булан бүрт ойд харагдсан өндөр саарал биетүүдийн тухай мэдээлэл мэр сэр цацагдаад байсан.Энэ удаа тэрхүү өндөр саарал биетийн зургыг авсан анхны тохиолдол нь болоод байна.Анх 1989 онд орост яг үүнтэй адил 3 метр өндөр саарал биет ойд явж байсан нутгийн анчинтай тааралдсан тухай анхны мэдээлэл байдаг. Итгэхэд бэрх ч ийм тохиолдлууд олон удаа бүртгэгдээд байгаа тул үүнийг худлаа гэж хэлэхэд хэцүү.Тэгвэл Булгарийн ойд аялаж байсан уулчдын санамсаргүй дарсан зурганд буусан өндөр хүн харийн зочин байсан уу эсвэл үлгэр домогт гардаг ойн савдаг нь байсан уу гэдэг асуулт үлдлээ.Нарийвчилсан судалгаагаар үзэхэд энэ амьтан нь хүн шиг биетэй мөртлөө саарал биетэй, нүд нь хэт том үе мөч нь урт байна.Харийнханы төрөл дотор үүнтэй адил гэмээр төрөл нь ганцхан Grey буюу саарлууд байдаг. Гэхдээ саарлуудын биеийн өндөр ердөө 1 метр хүрэх төдий л байдаг тул яг мөн гээд хэлэхэд хэцүү.Магадгүй энэ шинэ төрлийн харь гаригийн хүн ч байж болно.Эртний грекийн домогт уулын аврага биетүүдийн талаар олон үлгэр домог байдаг .Тэдгээр уулын аврага биетүүдийг ихэнх голдуу урт хар сахалтай гартаа том муна барьсан зэрлэг хүмүүсээр дүрслэн бичдэг.Дээрхи саарал биетийг өөрөөр тайлбарлаж болох ондоо таамаг нь эдгээр аврага биет нь эрт цагийн Атлантчууд эсвэл Лемур байж болох магадлал өндөр.Олон мянган жилийн турш гүн бясалгал буюу "Самадид" байдалд шилжиж хүн төрлөхтөний гений санг хадгалж байдаг Лемурууд бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа. Тэдний талаар Эрнест Мулдашевийн түвдэд хийсэн аян замын тэмдэглэлүүд мөн ном боть дээр хангалттай тайлбарласан.Хэт өндөр оюун ухаант Лемурчуудын хөгжил дээд цэгтээ тулаад ондоо гариг дээр амьдрал эхлүүлэхийн тулд дэлхийг орхиж сансар огторгуйгаас амьдарч болох шинэ гариг хайхаар явсан талаар сонирхолтой онол та бүхэн санаж байгаа бизээ.Харин эх дэлхийд үлдсэн Лемурууд хүн төрлөхтөний генийг хадгалж үлдхээр түвдийн өндөр цаст оргилын дунд байдаг нууцлаг агуйнуудад самадид байдалд шилжин бидний дунд үлдсэн. Буддын шашны нууц эрдэмд нэвтэрсэн төгс гэгээрсэн хүн л зөвхөн тэр агуйнд орж чаддаг бөгөөд жирийн хүн орох аваас нууцлаг бүрхүүлэн энергийг давж чадахгүй сэтгэлийн гүн хямралд орж ундууцан туйлын их шаналал гутралыг мэдэрсээр үхдэг гэдэг.Лемурчууд бол бидний өвөг дээдэс тэд бол 3 дахь үе тэднээс өмнө сүнсэн бие гэрлэн бие гэсэн хувьсалын үеүүд байжээ.Бид бол Лемурчуудын хойч үе бөгөөд 7 дахь үе нь юм.Бид хамгийн жижиг биетэй бөгөөд болхи хамгийн удаан хөгжилтэй нь.Лемурын өндөр нь 6 аас 7 метр өндөр байдаг.Магадгүй Булгарид харагдсан энэ аврага биет Лемурын нэг төрөл буюу бидний өвөг дээдэс өөрсдийн үр удмаа хэрхэн аж төрж байгааг харахаар гарч ирсэн ч байж болно.
Мексик улсын Попокатепетиль галт уулын дээгүүр харийнханы идэвхжил ихсэж байгааг олон улсын уфологийн нийгэмлэг Муфон мэдээллэж байна.Маш том хэмжээтэй харь гаригийн биет уг галт уул руу орж буй бичлэг саяхан цахим ертөнцөөр цацагдсан.Урт нь 1 км гэж тогтоогдсон тэрхүү урт гонзгой биетийн талаар манай сайт өмнө нь нийтлэсэн билээ.Попокатепетиль нь мексикын хоёр дахь том өндөрлөг цаст оргил бөгөөд өндөр нь 5426 метр байдаг.2013 оны эхээр уг цаст уулын дээгүүр гадны үл мэдэгдэх нисдэг биетүүд олноороо харагдаж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь Попокатепетиль уулын дээгүүр тойрон нисэж байгаад улмаар галт уулын тогой руу явж ордог. Тэд ихэвчлэн сүргээрээ үзэгддэг заримдаа галт уулын тогойноос гарч дээшээ нисэн оддог.Энэ бүхнийг нарийвчлан үзвэл Попокатепетиль уулны доод гүн хэсэгт харийнханы асар том нууц бааз байна.Мэдээж бид хэзээ ч тэрхүү халуун тогойруу орж чадахгүй.Тэднийг энд байдгийг илрүүлж чадсан ганц зүйл нь Попокатепетиль уулыг хянаж байдаг инженерүүдийн хяналтын камер юм.Харийнхан энд байрлах болсон шалтгааныг бид хэд хэдэн онолоор тайлбарласан.Попокатепетиль уул сүүлийн 20 жилд олон удаа идэвхжилд орж хүчтэй оргилсон байдаг. Хамгийн сүүлд 2013 оны 7-р сард галт уул бүхэл бүтэн 24 цагийн турш идэвхжлийн байдалд орж утаа савсуулж байсан нь мехсик улсыг багахан цочиролд оруулсан юм.Хэрэв галт уул дэлбэрвэл 10.000 цөмийн бөмбөг тэсэрсэнтэй тэнцхүйц асар том дэлбэрэлт болно гэж үздэг.Энэ их тэсрэлт болвол дэлхийд хэмжээлшгүй их аюул нүүрлэж амьд бүхэн устаж үгүй болох аюултай.Үүндээр тулгуурлан харь гаригийнхан Попокатепетиль ууланд байрлаж хүн төрлөхтөнийг ганцхан хянах гэж биш харин Попокатепетиль уулын тэсрэлтийг зогсоож идэвхжлийг нь бууруулах арга хэмжээг тэнд явуулж байна гэсэн нэг онолыг бид дэвшүүлсэн юм.Учир нь Попокатепетилийн идэвхжил 5 аас 10 жилийн зайтай байдаг. Харин 2012 оноос 2013 оны хооронд олон удаа ойр ойрхон зайтай идэвхжилд орж эхэлсэн тул оюунт ухаант биетүүд ийм арга хэмжээ авч Попокатепетиль идэвхжлийг бууруулаад байна гэж үзэж байгаа бол нөгөө онол нь Попокатепетиль уулын дотор харь гаригийнханы дэлхийд байрлуулсан бааз байгаа бөгөөд тэнд сансар огторгуйд чөлөөтэй зорчих портал үүссэн байна.Тэд энэхүү нууц порталаа хүн төрлөхтөний хэзээ ч хүрч чадхааргүй хэсэгт нээж уг порталаар гариг ертөнцийн хооронд чөлөөтэй зорчих хаалгаа болгон ашиглаж байна гэсэн хамгийн боломжтой онолыг дэвшүүлсэн юм.Попокатепетиль уултай холбоотой өмнөх нийтлэлүүдийг унших бол доорхи линкүүд дээр дарж үзнэ үү. Галт уул руу орсон гонзгой биет Попокатепетлын галт уулын үзэгдэл - 2 |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|