Эдгээр бичлэгүүдээс та бүхэн харийнхан санамсаргүй байдлаар нууц камерт өртсөн эсвэл сүйрсэн нисдэг тавагнаас олдсон харийн хүн дээр задлан хийж буй бичлэгүүдийг үзэх болно.
Энэ бичлэгийг анх Мексикийн хэсэг хүмүүс нисдэг биет харагдсан гэх газрын ойролцоо явж байхдаа хийсэн бичлэг юм.Дээрхи бичлэг дээр та бүхэн хэсэг бүлэг хүмүүс харь гаригийн хүнтэй санамсаргүй тааралдснаас болж хэрхэн айж зугтаж байгааг харах болно.Мөн энэхүү сонин амьтанг амьтаны цус сорогч Чупакапра гэж дүгнэх бөгөөд хоёр хөл дээрээ алхаад явж байгаа нь харагддаг учираас үүнийг зарим нь "Чупакапра биш харин Саарлууд гэж Уфологчид дүгнэдэг. Гэхдээ хэрэв дээрхи амьтан үнхээр Чупакапра бол дэлхий дээрхи анхны дүрс бичлэгт үлдсэн тохиолдол нь энэ юм.
2. Нууц камерт өртсөн Саарал
АНУ-ын Денвер мужид амьдардаг Жефф Кофманн гэгч иргэн дээрхи бичлэгийг анх гэмт этгээдүүд өөрийнх нь хашаанд орж хулгай хийж байгааг бичиж авхын тулд цонхныхоо өмнө нууц камер суйрлуулан гэмт этгээдүүдийн царайг бичиж цагдаа нарт барьж өгөх гэж байжээ.Гэтэл түүний энэхүү төлөвлөгөө 360 градус эргэж гэмт этгээдүүдийг олж барих биш харин Харь гаригийн хүнийг бичлэгэнд буулгасан байна.Тэрээр өглөө нь нууц камеранд буусан дүрс бичлэгийг шалгаж үзтэл ямар ч хүний дүрс буугаагүй байсан бөгөөд харин дээрхи том толгойтой харь гаригийн хүний дүрс үлдсэн байжээ.
3.Харийн хүн дээр хийсэн задлан шинжилгээ.
1969 оны КГБ-ын хавтаст хэргийн талаар бид сайтынхаа өмнөх дугаарт нийтэлж байсан билээ.Тухайн үед орсын газар нутагт харь гаригийн нисдэг биет сүйрж түүнийг судалхаар орсын КГБ-ын агентууд ойн газарт их биеийн тал нь зоогдсон байдалтай ҮМНБ-ийг олсон байдаг.Тэр хавиас олдсон гэх метр гаруй өндөртэй хоёр харийн хүнийг олсон бөгөөд нууц байдалтайгаар цэргийн баазад авчиран задлан шинжилгээ Аптопсы хийсэн байдаг.Дээрхи бичлэг нь тэрхүү алдарт үйл явдалын үеэр олдсон гэх хоёр харь гаригийн хүний нэгэн дээр Аптопсы хийж буй бичлэг юм.Энэхүү бичлэг нь КГБ-ын Агентууд сүйрлийн газар дээр хийсэн бичлэгтэй хамт алдагдсан бөгөөд хожим нь хаягдсан хуучин бичлэгүүдийн дундаас олж хүмүүс ил болгосон байна.
Мөн л нэг хэсэг шуугиан тарьж байсан бичлэг үгүйсгэх хүн олон байсан гэхдээ гэрчийн мэдүүлэг болон бодит бичлэгээс хийсэн анализ бодит гэдгийг нь нотолсон юм.Анх 2007 онд Өмнөд Австралийн газар нутаг болох Аделайдид дээрхи саарал биет харагдсан байна.Тухайн үед тэр хавьд амьдардаг нутгийн хоёр хүн гэрийнхээ ойролцоо алхаж явтал сонин дуу авиа сонсогдсон байна.Тэгээд тэд камераа асааж чимээ гарж байсан газарт тусгатал намхан саарал биетэй амьтан өөдөөс нь гайхсан байдалтай хараад зогсож байжээ.
Манай цаг үеийн шилдэг Уфологич Жамие Маусины мексикт харагдсан гэх харийн хүний дүрс бичлэг дээр Анализ хийж хэрхэн бодит болхыг хэлж буй бичлэг юм.Мексик бол манай дэлхийд Харь гаригийн үзэгдлээрээ нэгт ордог улс билээ.Тиймдээ ч энэ улсад харь гаригийн хүнтэй тааралдаж байсан хүмүүсийн санал гомдол тус улсын засгийн газрын толгойны нэг өвчин болоод байна.Дээрхи бичлэг нь 2005 оных бөгөөд санамсаргүй байдлаар зургын камерт өртсөн саарал биет юм.
Дараагийн дугаараар та бүхэндээ илүү сонирхолтой дүрс бичлэгүүдийг хүргэх болно.
www.ufo.mn