Цөмийн шумбагч хөлгийн багийнханд тохиолдсон явдал
Номхон далайн орчим явж байсан шумбагч хөлөг радартаа гадны үл мэдэгдэх зургаан бие усан доор явж байгааг илрүүлэн тэдэнрүү сигнал дамжуулан яаралтай хариу өгөхийг шаардсан байна.Тэднээс хариу ирэхийг хүлээн хэсэг байдлыг ажиглаж байсан шумбагч хөлгийн ахмад тэдэнрүү ойртох тушаал өгтөл тэдний ойролцоо байсан зургаан биет огцом хөдөлгөөнд орж удаанаар дээшилж байснаа гэнэт далайн мандалд гарсан даруйдаа гэнэт дээшээ тэнгэр рүү нисэн одсон байна.Иймэрхүү төрлийн үзэгдэл хамгийн их болсон газар нь Бермудын гурвалжин буюу чөтгөрийн гурвалжин гэдэг нэрээр алдартай болсон газарт болдог.Цэргийн хөлөг онгоцнуудын хянах самбарт гадны төмөрлөг биетүүд илрэхдээ тэдний хурд нь доод тал нь цагт 400 км хурдтай явж байгаагаар илэрдэг усан доор ийм хурдтай явах ямар ч хүний бүтээсэн шумбагч онгоц байхгүй.
Газар дээр ч хүн ийм хурдтай явж чадахгүй байхад физикийн хуулийг зөрчсөн ийм хурдтай үзэгдэл нь гарцаагүй дэлхийн бус биет гэдгийг хэлээд байгаа юм.Далай тэнгист олон жил хүчин зүтгэж буй оросын тэнгисийн хүчний ахмад дэслэгч Игор Барклий хэлэхдээ бид иймэрхүү биетүүдтэй ихэнх голдуу Бермудын гурвалжингийн ойролцоо эсвэл Бахамас , Пуэрто Рикогийн ойролцоо их тааралддаг.Тэд гэхдээ бидний очиж чадхааргүй хэсэг буюу далайн хамгийн гүн хэсэгт илэрдэг Атлантын далай Каррибын тэнгисийн гүн хавцалууд ч бас орно тэд маш гүн хэсэгт явж байдаг хэмээн тэр ярьсан юм.
Далайн гүндэх харийнханы байрладаг өөр нэг газар бол дэлхийн хамгийн цэнгэг мөн гүнд тооцогддог Байгал нуур юм.Сүүлийн үед энэ нуурын орчим загас барьж амьдарлаа залгуулдаг нутгийн иргэд шөнө дөлөөр хурц тод өнгийн нисдэг биетүүд их харагдах болсон тухай ам уралдан ярих болсон байна.Энд болж байсан нэг сонирхол татахуйц үйл явдал 1981 оны зун шумбагч цэргүүд бэлтгэл хийхээр Байгал нуур руу орсон байна.Тэд доошоо 50 метр шумбаад явж байтал гэнэт мөнгөлөг хувцас өмссөн хүн төрөхтэй амьтад ямар ч амьсгалах аппарат шумбах хэрэгсэлгүй явж байхтаа нь тааралджээ.Шумбагч цэргүүд тэднийг хараад бүгд усан дотроо хөдөлгөөнгүй болж тэднийг ахалж байсан офицер цэргүүддээ тэдгээр хачин амьтадыг барихыг тушаасан байна.Гэвч тэд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч долоон цэргээс гурав нь тэдний гарт үхсэн бол үлдсэн дөрвөн цэрэг хүнд гэмтэж арай гэж амьтай голтой уснаас гарсан байна.