Трумэн энэ тухай өөрийн холбоотон орнууд болон ЗХУ-д мэдэгдэв.Иймд харь гаригийнхныг судлах асуудлаар дэлхийн нөлөө бүхий улсууд нэгдэж харь гаригийнхны түрэмгийллээс газар дэлхийн хамгаалах төлөвлгөөнүүд боловсруулсан байна.Үүнийг хэрэгжүүлэгч ажлыг удирдуулхаар Женевт байрлах нууц Бильдербергс нийгэмлэгийг байгуулжээ.1953 онд АНУ ын Ерөнхийлөгчөөр Дуайт Эйзенхуар сонгогджээ.Тус онд АНУд дахин харь гаригийн хөлөг осолджээ.Тэр хөлөг дотор 30 харийн хүн байснаас 24 нь хөлөг сүйрэх үеэр амь үрэгдэж 6 нь амьд байв.Америкт унасан 12 харь гаригийнхны нисдэг биетийн дөрөв нь Аризонад хоёр нь Техаст унасан бол Нью Мехико Луизаннад тус бүр нэг нисдэг биет осолдсон байна.Нэгийг нь АНУ өмнөд Африкийн засгийн газарт шилжүүлжээ.Ерөнхийлөгч Д Эйзенхуар харь гаригийнхны асуудлыг шийдэхийн тулд өөрийн найз конгресийн гишүүн Нельсон Рокфиелтэй хамт тэд нарыг ашиглах маш нууц “Маджестик 12” байгууллагыг байгуулжээ.Түүний тухай маш цөөхөн хүн мэдэж байлаа.
Ерөнхийлөгч асан Эйзенхуар харь гаригийн асуудалд тун сонирхолтойгоор ханддаг байсан бөгөөд улсын төсвөөс болон хувиасаа харь гаригийнхныг судлан шинжлэхэд багагүй хөрөнгө зарцуулдаш байжээ.Тэр ч байтугай Ерөхийлөгчөөр ажиллах байх үедээ харийн хүмүүстэй гэрээ хийж байсан тухай Америкийн хэвлэлүүдэд цөөнгүй зүйл бичигддэг .Гэрээ хийсэн тухай энд тэнд янз янзаар бичдэг нь дээрх судалгаа шинжилгээний ажил маш нууц зэрэглэлд байсантай холбоотой түмэн янзын таамгууд аж.Харь гаригийнхантай гэрээ хийсэн тухай ярьсан бичсэнийг нэгтсэний үндсэн дээр харийн хүмүүстэй гэрээ хийсэн байж болзошгүй хэд хэдэн баримтыг олсон гэдэг.1953 онд одон орон суудлачид газар руу ойртон ирж буй томоохон сансрын обьектыг олж харжээ.Энэ нь манай гаригийн тойрогт орсон харь гаригийнхны хөлөг байв.
Тэд хачирхалтай санал тавьсан бөгөөд дэлхийн хүмүүстэй хэлэлцээр хийхээр ирснээ ойлгуулжээ.Харь гаригийнханыг судлах Сигма төслийнхөн нэн даруй тэдний дуу хоолой болон хэлэлцээрийн саналыг хальсан дээр бичиж авав.Ингэсний дараа тэд харь гаригийн хүмүүсийг хэлийг хөрвүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна.Үүнийг хэдэн жил судалсны эцэст харь гаригийнхан АНУтай харилцаа холбоо тогтоож газар дэлхийн хүмүүст оюун ухааны хөгжилд нь тусалья гэсэн санал тавьсан болхыг баталжээ.Тэд нар газар дээрхи цөмийн зэвсгийг эрс буруушаасан бөгөөд хүн төрөлхтөнийг аль болхоор эв эетэй амьдрахыг сануулсан байжээ.Ингээд АНУ болон бетелгэйз соёл иргэншлийнхэнтэй ёс төдий гэрээ байгуулагдаж тэд нарын анхны элчин сайд газар дэлхийд ажиллаж эхэлсэн байна.Энэ явдлын талаар кино бичлэг хийсэн ба нэг нууц архивт байдаг гэнэ. Тус гэрээнд харь гаригийнхан манай дотоод хэрэгт оролцохгүй гэсэн байлаа.Мөн харь гаригийханы газар дэлхий дээрх үйл ажилгааг нууц байлгахыг хүссэн байна.Энэ бүхний хариу болгож харь гаригийнхан америкчуудад өөрийн технологийн нууцуудыг дэлгэж түүнийг эзэмшихэд тусална гэж амлажээ. харь гаригийнхан АНУ-с өөр улсуудтай гэрээ байгуулахгүй үүний хариуд тэд нар тодорхой тооны хүмүүсийг тодорхой хугацаанд өөрсдийн улсруу авч явж , анагаах ухааны судалгаа хийж тэдгээрийн хөгжлийг хянах эрхтэй болно гэсэн байна.
Үнэн ба худлаа AUTHOR: PROPHET
Дээрхи нийтлэлийн талаар бидэнд байгаа зарим баримтуудтай харьцуулж үзэхэд худлаа зүйлүүд их гарч ирсэн.Энэ нь өнөөх Росвэллийн сүйрлийн үеэр тарж байсан сенсацуудын адил тухайн үеийн хэтрүүлж бичдэг сэтгүүлчдийн нийтлэл гэдэг нь илт байна.12 хөлөг сүйрсэн талаар тодорхой мэдээллийг АНУ тагнуул болон Үндэсний аюулгүй байдлын хүрээлэн цэргийн нууц ажилгааны хэсгийнхэн хүртэл мэдэхгүй.Тэр үед болсон хамгийн алдартай сүйрлүүд гэвэл. 1947 оны Росвэллийн сүйрэл байдаг.Үүний талаар маш олон баримт бий түүнтэй холбоотой тархаж байсан үнэн худал сенсацууд тэр үед тархаж байсан зарим нэг ил болсон материалууд нь бусадтайгаа огт таардаггүй бөгөөд үүний талаар саяхан олсон холбооны мөрдөх товчооны жинхэнэ баримт нь ил болсон.
Энэ талаар бид өмнөх хуудсанд мэдээллэж байсан.Харь гаригийн хөлөг сүйрсэн тохиолдол их байдаггүйч 1947 оны үйл явдал болсноос хойш өнөөг хүртэл харь гаригийн биет дэлхий даяар сүйрсэн хөлөг нь олдсон гэх 9 н баримт байдаг. Мөн дээр дурьдсан СИГМА төслийнхөн гэдэг бол зохиомол төсөл юм. Тэр үеийн нууц агентлагуудад Сигма төслийн талаар ердөө Росвэллд болсон сүйрлийн хэсэг дээр ажиллаж байгаа талаар дурьдсан байдаг.Тэдний баримтанд Нью мехсикгээс олдсон 6н харийн хүний талаар бичсэн байдаг ба тэдний хоёр нь амьтай төдийнхөн байсан бөгөөд маш нууц зэрэглэлд АНУ ын цэргийн хэсэг нууц албаны төлөөлөгчид тэнд байсан сүйрсэн хөлөгний хэсгүүд болон цогцоснуудыг ачиж газар доорхи цэргийн нууц баазад зөөсөн байдаг.
Тэр байтугаа Гарри трумен ерөнхийлөгч дайны дараах дэлхийн томоохон чуулга уулзалтууд болон дайны дараах энх тайвныг бий болгох гээд маш чухал ажилуудад дарагдаж байсан бөгөөд тэрээр зөвхөн дээрхи Нью мексикийн сүйрлийн талаар холбооны мөрдөх товчоо үндэсний аюулгүй байдлын удирдах хэлтсийн хороонд үүрэг болгож энэ талаар нууцал гэсэн тушаалыг өгж байсан.
Харин үүнээс цааш хэтрүүлэг болох харийнхантай гэрээ хийсэн мөн тэдний гаригруу туршилтын хүмүүс явуулсан Засгийн газартай холбоо тогтоосон гэх оргүй зүйлүүд нь бүгд худлаа юм.Харин сүүлийн 50н жилд харийнханд хулгайлагдаж дэлхийд буцаж ирэх үедээ ой санамжаа алдсан хүмүүсийн талаархи мэдээллүүд үнэн байдаг ба тэд хөлөг доторхи мэс ажилбарын талаар илүү ярьсан байдаг юм