Итгэхэд бэрх ч ийм тохиолдлууд олон удаа бүртгэгдээд байгаа тул үүнийг худлаа гэж хэлэхэд хэцүү.Тэгвэл Булгарийн ойд аялаж байсан уулчдын санамсаргүй дарсан зурганд буусан өндөр хүн харийн зочин байсан уу эсвэл үлгэр домогт гардаг ойн савдаг нь байсан уу гэдэг асуулт үлдлээ.Нарийвчилсан судалгаагаар үзэхэд энэ амьтан нь хүн шиг биетэй мөртлөө саарал биетэй, нүд нь хэт том үе мөч нь урт байна.Харийнханы төрөл дотор үүнтэй адил гэмээр төрөл нь ганцхан Grey буюу саарлууд байдаг.
Тэдний талаар Эрнест Мулдашевийн түвдэд хийсэн аян замын тэмдэглэлүүд мөн ном боть дээр хангалттай тайлбарласан.Хэт өндөр оюун ухаант Лемурчуудын хөгжил дээд цэгтээ тулаад ондоо гариг дээр амьдрал эхлүүлэхийн тулд дэлхийг орхиж сансар огторгуйгаас амьдарч болох шинэ гариг хайхаар явсан талаар сонирхолтой онол та бүхэн санаж байгаа бизээ.Харин эх дэлхийд үлдсэн Лемурууд хүн төрлөхтөний генийг хадгалж үлдхээр түвдийн өндөр цаст оргилын дунд байдаг нууцлаг агуйнуудад самадид байдалд шилжин бидний дунд үлдсэн.