UFO.MN
Малайзын сүйрсэн МН17 чиглэлийн онгоц урьд шөнө украйн улсын газар нутаг дээгүүр нисэж яваад босогчдын пуужинд оногдож сөнөсөн талаар мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна.Тэгвэл уг МН17 чиглэлийн олон улсын тээврийн онгоц ОХУ-ний ерөнхийлөгч Владимир Путины хувийн онгоц явдаг нислэгийн чиглэлд явж байжээ.Үүнээс улбаалж босогчид ОХУ-ний ерөнхийлөгч Вламдимир Путины онгоц нисэж байна хэмээн андуурч Малайзын МН17 онгоцыг сөнөөсөн нь тус улсын ерөнхийлөгчийг алхыг завдсан үйлдэл боллоо хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Мөн Москвагийн цагаар 16:41-ийн үед ОХУ-ны ерөнхийлөгчийн онгоц Варсав хотын дээгүүр явж өнгөрсөн бол Малайзын МН17 15:51 цагийн үед явж байхдаа ийнхүү босогчдын пуужинд өртөж сүйрсэн юм.Мөн дээрхи хоёр чиглэлийн онгоцнууд гаднах загвараараа болон хийц нь маш адилхан өнгөтэй байжээ. Хэрвээ ОХУ-ын ерөнхийлөгчийн онгоц Малайзын онгоцоос өмнө нь Украйны дээгүүр ниссэн бол гарцаагүй босогчдын пуужинд өртөж сүйрхээр байв.295 хүн зорчиж явсан Малайзын онгоц ийнхүү сүйрсэн нь хэдхэн сарын өмнө ор сураггүй алга болсон МН370 онгоцны дараа болсон хоёр дахь том олон улсын чиглэлийн онгоцны сүйрэл болж байна.
UFO.MN
4 Comments
Австралийн эрдэмтэд саяхан өөрсдийн "Альфа Акул" нэртэй судалгааны махчин загаснуудыг далайн гүний аврага амьтанд идүүлснийг олж мэджээ.Тэдний нэг судлаач Дэйв Риггсийн тайлбарлаж байгаагаар анх эдгээр гурван цагаан акулуудын үйл хөдөлгөөнийг судлах төслийн хүрээнд тусгай мэдээллийн аппаратыг тэдний биед суулгасан байна.Удалгүй аппаратнуудаас дохио ирхээ больсон бөгөөд эрдэмтдийг хяналтын төхөөрөмжөө шалгах үед тэд маш аймшигтай мэдээ хүлээж авжээ.Учир нь байршил заагч төхөөрөмж бүгд далайн түвшингээс доош 580 метрийг зааж байж.Энэ нь тэдгээр аврага махчин загаснуудыг ямар нэгэн том амьтан идээд улмаар тэдний сэгийг доош гүнрүү авч явсан байгааг зааж байгаа юм. Тэднийг алсан байж болох нэг амьтан нь тэднээс арай том хэмжээтэй 5 метр урттай ондоо төрлийн махчин загас байж болох талтай.Гэхдээ урьд өмнө нь ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй учраас тэд бие биенээ алсан гэж үзэх нь нэг талаас баримтгүй зүйл юм.Тиймээс 3 метр урттай аврага махчин загасыг ямар амьтан идсэн байж болох вэ? Бид ердөө далайн 10%-ийг л судалж чадсан үүний цаана бидний мэдэхгүй аймшигт амьтад далайн гүний хаа нэгтээ амьдарсаар байгааг гэрчилж болохуйц үйл явдал энэ болж байна. Өчигдөр хятадын Хэйлунцзян мужын Цицикар тосгоны ойролцоо тэнгэрээс үл мэдэгдэх төмөр зүйл унасан талаар хятадын хэвлэлүүд онцолж байна.Энэ үйл явдал өчигдөр буюу 5 сарын 16 нд болжээ.Уг төмөр биет унасан газарт хятадын засгийн газрын ажилчид шуурхай хүрэлцэн ирж ойр орчимд цугларсан хүмүүсийг тархыг шаарджээ.Энэхүү төмөрийн сэг нь ОХУ-ын хөөргөсөн Протон-М пуужингийн хэлтэрхий байх магадлал тун өндөр байна. Учир нь Протон-М пуужин сүйрэх үедээ хятадын газар нутагт нэвтэрсэн байсан бөгөөд түүний шатсан төмрийн сэгүүд ийнхүү унасан байж болзошгүй юм.Өдөр 13:00 цагийн үед тус тосгоны иргэд тэнгэрт маш чанга тэсрэх чимээ сонсогдож улмаар галт бөмбөлөг шиг зүйл тэнгэрээс унасан гэж Хэйлунцзян хотын сэтгүүлч нарт ярьсан байна. Одоогоор хятадын цахим сайтуудад энэхүү сэдэв их яригдаж байгаа бөгөөд хүмүүс үүнийг харь гаригийн биет эсвэл сүйрсэн хиймэл дагуулын сэг байж магадгүй талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцаж байна.Тус тосгоны иргэд шинжээч нарыг ирхээс өмнө амжиж хэд хэдэн зураг дарсан нь нотлох баримт болж байгаа бөгөөд хятадын засгийн газар энэ талаар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. News source 1: https://tw.news.yahoo.com/三個ufo-墜落黑龍江引議論-093725769.html
News source 2: http://www.cna.com.tw/news/acn/201405160304-1.aspx News source 3: http://news.mydrivers.com/1/304/304801.htm News source 4: http://www.ithome.com/html/out/85670.htm News source 5: http://t17.techbang.com/topics/27813-call-shield-heilongjiang-fall-falling-three-ufo News source 6: http://news.sina.com.tw/article/20140516/12444833.html АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон “Jimmy Kimmel' нэвтрүүлгийн шинэ дугаарт маш сонирхолтой зүйлийн талаар ярилцжээ.Уг нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Киммел Билл Клинтоноос харийнхантай холбоотой материалуудын талаар хэр үнэн бодит зүйл болохыг нь асуусан байна. Билл хариуд нь түүнд харийнхан байдаг нь үнэн би цагаан ордонд байхдаа Роузвеллын талаархи хавтаст материалыг бүгдийг нь үзэж байсан мөн 51р бүсэд зүгээр л агаарын бааз байдаг шүү дээ тэнд ямар ч харь гаригийн хүний цогцос эсвэл нисдэг биет байхгүй гэж хариулаад хэрэв хэзээ нэгэн цагт тэд манай дэлхийд ирвэл би яасан ч гайхгүй гэхдээ хэрэв тэд үнэхээр дэлхий дээр ирвэл би үүнийг энх тайван нөхөрлөлийг эрхэмлэж ирээсэй гэж хүсэж байна би үүнийг "Independence day" кинон дээр гардаг шиг үйл явдлаар битгий эргээсэй гэж хүсэж байна бидний дэлхий тэдний дэргэд өчүүхэн зүйл шүү дээ хэмээн тэрээр харийнхан дэлхийд айлчлах үйл явдлын талаар ам алдав. АНУ-ын Сиэтлд газрын өрөмдлөг хийж буй "Том Биэрта" өрөмдөгч машиныг аврага объект тагласан байна.80 сая долларын үнэтэй энэхүү аврага өрөмдөгч машин газрын түвшинээс доош 18 метрт өрөмдлөг хийж байтал маш том хэмжээтэй зүйл замыг нь тагласан байна.Энэхүү аврага биетийг өрөмдөх гэж оролдсон боловч "Том Биэрта" -ийн өрөм дийлээгүй бөгөөд өрмийг гэмтээхээр хатуу зүйл байсан учраас үйл ажилгааг түр зогсооход хүрсэн талаар хөдөлгүүрийн ахлах инженер ярьжээ. Одоогоор тэд энэхүү аврага биетийг юу байсныг олж тогтоохоор шуурхай ажил эхлүүлээд байгаа аж.Тэд шинжлэх ухааны талаас тайлбарлахдаа энэ аврага биет нь эрт цагт болсон мөстлөгийн үед үүссэн аврага том чулуужсан мөс байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь хөлөг онгоц байж магадгүй гэж үзжээ.Ийм том хэмжээтэй хүчирхэг өрмийг зогсоож чадсан зүйл юу байж болох вэ? "Хаш туулай" нэртэй Хятадын анхны саран дээр явагч робот сарны гадаргуу дээр амжилттай газардсан байна.Энэ 37 жилийн дараа саран дээр бууж буй анхны удирдлагатай өөрөө явагч төхөөрөмж юм.Хятад улс АНУ болон ЗХУ-ын дараа ийм том алхам хийж буй 3 дахь улс юм.Тус улсын хамгийн анхны сарны Rover байгалийн нөөц баялгийг хайх мөн сарыг судлах гурван сарын ажил ийнхүү эхэллээ. Европын сансрын агентлаг алсаас станц руу мэдээлэл дамжуулах хайх ажилд тусалж байгаа бол хятад улс энэхүү төхөөрөмжөө удирдах юм байна.Хятадын төв телевиз "Хаш туулай" роботыг саран дээр хэрхэн газардаж байгааг орон даяар шууд дамжуулсан байна. Эрт цагаас эхэлж хүмүүс далд хүчин нууц шидийн хүчээр хүмүүсийг анагаасан бурхадтай харьцсан гэх мэт аман яриа үлгэр домгууд их байдаг.Тэгвэл эрт цагт үнэхээр тийм хүч оршиж байсан уу? тэр хүчийг хүмүүс яаж олж авсан хэн тэдэнд тусалсан бэ гэдэг нууцыг мэдэхийг хүсэж байвал та дээрхи баримтат киног заавал үзээрэй
Харийнханы хүн хулгайлалтын талаархи мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт гардаг бөгөөд харийнханд хулгайлагдсан хүмүүсийн ихэнх нь болж өнгөрсөн үйл явдлын процессийг мартсан байдаг тул тодорхой хэмжээний мэдээлэл өгч чаддаггүй.Эдгээр хулгайлагдаж буй хүмүүсийн ихэнх нь эмэгтэй хүмүүс бөгөөд харийнханд хулгайлагдсаны дараа тэд эмнэлэгийн үзлэгт ороход сав нь агшиж 80 настай хүнийх шиг болсон байдаг .Гэхдээ тэд ганцхан манай дэлхийн хүмүүст анхаарал хандуулах биш мөн төрөл бүрийн амьтадыг ч өөрсдийн хөлөгтөө оруулж туршилт хийдэг.Харийнханд хамгийн их хулгайлагдаж байсан амьтадын нэг нь үхэр юм.Энэ талаархи мэдээлэл анх 1970 онд АНУ-ын холбооны мөрдөх товчоонд хүргэгдэж америкийн өмнө зүгийн нутгуудаар сайлын 8000 гаруй үнээ алга болсон талаархи мэдээ сенсац болж байв. Тэдгээр алга болсон үхэрнүүд хэд хоногийн дараа хуучин байсан газраа үхсэн байдалтайгаар олдож байсан бөгөөд ихэнх нь арьс яс болсон биеийн бүх цусыг сорж авсан эсвэл хэвлийн хэсгээрээ онгорхой хэн нэгэн хулгайлж аваад задлан хийсэн юм болов уу гэмээр дүр төрхтэй олддог байв.Холбооны мөрдөх товчоо үхэр хулгайлагдаж буй асуудал дээр гол анхаарлаа хандуулж үхэр олноороо алга болж байгаа бүс нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хэн яагаад ийм зүйл хийх болсныг олж мэдхээр хайгуулын ажлаа эхэлсэн байна. Тэд энэ хэргийг бүлэг хүмүүс хийж байгаа гэж үзэн сэжиг бүхий махны үйлдвэр фермүүдыг шалгаж эхлэсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй байна.Хайгуулын багийн ажилтан нэгэн онол дэвшүүлж эдгээр үхэрнүүдийг онгоцоор хулгайлж байна.Үхэрнүүд алга болсон газарт хүмүүс явсан гэх ямар ч ул мөр олдоогүй мөн явсан машины мөр байхгүй байхад алга болох ёсгүй хэмээн үзэж энэ хэргийг үйлдэж буй хүмүүс нь тусгай онгоцоор үхэрнүүдийг зөөж байна гэсэн санааг дэвшүүлсэн байна.Үхэр алга болох явдал АНУ-ын өмнө зүгийн нутгаар идэвхтэй байв.1979 онд цагаан ордны чихэнд үхэр олноороо алга болж буй талаар мэдээ хүрэв.1976 онд "SUN" сонины нүүрэнд 11 сартай бух Дульсийн ойролцоох нэгэн айлын гадаа тэнгэрээс унаж түүний эрхтэнг сугалж авсан байдалтайгаар олдлоо гэсэн гарчигтай мэдээ гарсан байна.Тэрхүү бухын эрхтэнг маш нарын мэс ажилбараар сугалж авсан байсан ба арьсны өнгө нь цайвар хөх өнгөтэй байсан талаар хэргийн газар ажилласан цагдаагийн ажилтан ярьсан байна. Эдгээр олон хэргүүд ар араасаа болж байх үед буюу 1973 оны 5 сард харийнханд хулгайлагдсан гэх 4 эмэгтэйн хэрэг бүр ч их анхаарал татаж байлаа.Джуди Дораты түүний охин Синди мөн Джудийн ээж болон түүний эмэгтэй дүүд амьдралдаа мартаж чадхааргүй аймшигт явдал тохиолдсон байна.Тухайн өдөр тэд Техас хотод болсон олон өдрийн Бинго тоглоомд оролцоод Джудигийн гэрлүү буцахаар замдаа явж байв.Тэд анх зургуулаа явж байсан бөгөөд Джудигийн эгч болон түүний дүүг Алто Ламо гэдэг газар буулган цааш дөрвүүлээ явжээ.Гэтэл тэднийг харанхуй шөнө замдаа явж байтал гэнэт тэдний дээр тод хурц гэрэл харагдаж тэд машинаа зогсоон гадаа гарч тэрхүү гэрлийг харж хэсэг зогссон байна. Удалгүй тэр дөрвийн толгой аймшигтай өвдөж нүд нь бүрэлзэж ухаан алдсан байна. Харин маргааш өглөө нь машин дотроо сэрцгээж урьд шөнө болсон явдлын талаар юу ч санахгүй байгаагаа ярьжээ.Энэ явдлаас хойш Джудигийн бие нэг л тавгүйрхэж ухаан самуурах орон гаран болох толгой өвдөх гэх мэт янз бүрийн өвчин тусах болсон байна.Тэрээр хэнд хандахаа мэдэхгүй явсаны эцэст Доктор Лео Спринкел дээр очсон байна.Дк.Спринкел нь өмнө харийнханд хулгайлагдаж байсан гэх хүмүүсийг эмчилж байсан туршлагатай нэгэн байжээ. Тэрээр Джудигийн ой санамжийг сэргээх төрөл бүрийн эмчилгээ хийж өөрийн хяналтандаа хэдэн сар авав.Джудигийн ой санамж бага багаар сэргэн тэрээр Докторт харь гаригийн таваг харснаа ярьж тэнд харийнхан хэрхэн үхэрнүүдийг хулгайлж мөн тэдэн дээр хоёр жижиг биетэй мөнгөлөг хувцастай харийн хүмүүс задлан шинжилгээ хийж байсан талаар ярьсан байна.Энэ талаар тэрээр 2003 онд "Strange Harvest" баримтат нэвтрүүлгийн сэтгүүлч эмэгтэй болох Линда Хоевд дахин ярилцлага өгсөн байдаг бөгөөд тэрээр ярилцлаганд : Би энэ талаар олон жил нууж хэнд ч ярихгүй гэж өөртөө андгайлж ирсэн хүмүүс намайг галзуу эмэгтэй гэж бодно гэдгээс айж би өдий хүртэл юу ч яриагүй.
Гэхдээ би Линда Хоевд итгэж өөрт болсон явдлын талаар ярилцлага өгж байна. Би харийнханд анх 1973 онд Техасын ойролцоох Элингтон агаарын баазын ойролцоо зам дээр хулгайлагдсан.Маш том гэрэл дөхөж ирээд л сороод авах шиг болсон Нэг мэдэхэд би бөөрөнхий хэлбэр бүхий хөлөг дотор орчихсон доор байгаа өөрийн машин руугаа хараад гүнд шоконд орсон.Энэ явдлыг маань гэрчилэх 10 нүд бий хэмээн дээр болсон явдлыг ярьсан байна.Джудийд тохиолдсон явдал нь хүн үхэр хоёр зэрэг хулгайлагдаж байсан хавтаст хэргийн анхных болж тэмдэглэгдсэн байдаг. http://ufo.mn By:Apox Ангараг гариг дээр судалгаа хийж буй Наса-ын "Сониучхан" роботын 10 сарын 13 нд илгээсэн зургийн цуглуулгаас та бүхэнд толилуулж байна.Түүний авсан энэ удаагийн зурганд Ангараг гаригийн янз бүрийн хэлбэр дүрс бүхий хад чулуунууд байгаа бөгөөд мөн эртний чулуун баримлыг санагдуулам дүрс хүртэл байжээ.бичлэгээ таалан үзнэ үү. Mars Rover Curiosity SOL 416 SOL 417 Link Images: http://mars.jpl.nasa.gov/msl/multimedia/raw/?s=50#/?slide=416 http://mars.jpl.nasa.gov/msl/multimedia/raw/?s=50#/?slide=417 Европын Goce хиймэл дагуул ирэх 10 сарын дундуур дэлхийд унана.Учир нь уг хиймэл дагуулын түлш нь дуусч байгаа бөгөөд хаана унах нь тодорхойгүй байна.Ихэнх хиймэл дагуулууд сансартаа шатаж дуусдаг бол уг хиймэл дагуулын тал нь дэлхийд унах бөгөөд ойролцоогоор 250 кг жинтэй шатаж буй төмрийн сэг унах аж.
Унах газар нь тодорхойгүй байгаа тул манай улсад унахгүй гэх баталгаа байхгүй учир нь өнгөрсөн 2012 оны 3 сард оросын Метеор -1 нэртэй нэг гаруй тонн жинтэй сансрын хиймэл дагуул монголын Говь алтайд унаж үүнээс болж асар чанга тэсрэлтийн дуу чимээ гарч тус нутгийн хүмүүсийг айлгаж сандралд оруулсан байдаг .Тиймээс хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Аполлуз-х |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|