Харин түүний сонирхол эдгээр цэгнүүд чухам юу вэ гэдэг бодлыг нь хөдөлгөж дүрс бичлэгийн камераар хартал бөмбөлөг эсвэд шувуу гэх мэт зүйлсийн аль нь ч биш харин үй олноороо явж буй харь гаригийн нисдэг биетүүд болох нь тодорсон юм. Мексикт харагдаж байсантай адил энэ үзэгдэл америкт харагдсан нь туйлын сонирхолтой бөгөөд үүнийг чухам юу гэж тайлбарлах вэ гэдэг хэцүү.
Хамгийн сонирхолтой нь тус мужын газар нутагт саяхан 5 баллын хүчтэй газар хөдлөлт болж бага хэмжээний хохирол учирсан мөн Японд болсон 3 сарын 11 ний хүчтэй газар хөдлөлтийн дараа тэндхийн томоохон галт уул болох Фукушима мөн АЦС-ын ойролцоох далайн эрэг дээгүүр ҮМНБ цуваа явсан билээ. Энэ мэтчилэн аливаа нэг байгалийн онц ноцтой гамшигийн дараа тэд ийнхүү олон цуваагаараа явж байгаа нь харагддаг . Тэд ямар нэг судалгаа хийж биднийг туршаад байна уу эсвэл бидэнд туслах гээд байна уу? .