Тэнгэрт харагдах содон хэлбэртэй үүлсийг бид төдийлөн сонирхож шинжиж хардаггүй.Тэгвэл яг л харь гаригийн таваг хэлбэртэй харагдах үүлс нь жирийн үүл биш гэдгийг нотолсон дүрс бичлэг хүмүүсийг алмайруулж байна.Эх хөлөг нь боловуу гэмээр нисдэг таваг хэлбэртэй маш том үүлэн дотроос гэрэл анивчуулсан бөөрөнхий нисдэг биетүүд гарч ирж байгааг Чили улсын Калама хотоос холгүй оршдог Атакамагийн цөлд хэсэг аялагчид бичиж авжээ.Чили улсын засгийн газар өөрсдийн харь гаригийн материалыг дэлгэсэнтэй холбоотойгоор тус улсын газар нутагт сүүлийн саруудад иймэрхүү гоц үзэгдэл их харагдах болсон гэж тус улсын телевиз болон хэвлэл мэдээллүүд ярьж байна.Цахим ертөнцийн хамгийн том дүрс бичлэгийн сайт Youtube-д чили улсад харагдсан урьд өмнө хэн ч үзэж байгаагүй харь гаригийн нисдэг биетүүдийн бодит бичлэгүүд тавигдсаар байгаа билээ.Энэ 7-р сарын 18нд Чилид харагдсан үүлэн хэлбэртэй эх хөлгийн дүрс бичлэгийг та бүхэн доорхи бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзнэ үү.
1 Comment
Чили Теракад 2014 оны 6 сард тод цагаан өнгөтэй нисдэг биетийг нутгийн оршин суугчид 2 цагийн турш тэнгэрт харжээ.Уг биетийг тус улсын агаарын тээврийн ерөнхий газрын захирал Рикардо Бермудэз судалж үзээд үүнийг гарцаа байхгүй харь гаригийн нисдэг биет мөн гэдгийг баталсан байна.Энэхүү нисдэг биет нь газраас дээш 4300 метрийн өндөрт анх нисэж байжээ улмаар уг биет нь доошилсоор ойролцоогоор 600 метрийн өндөрт тогтож байгаад алга болсон байна Чили,Собред энэ сарын 14нд тэнгэрт нэгэн гоц зүйл харагдсан байна.Үүл мэт хэлбэртэй үл харагдах байдалд шилжсэн нисдэг таваг тэнгэрт явж байгааг нэгэн сонирхогч дүрс бичлэгт буулгасан байна. Урьд өмнө нь үүлэн хэлбэрт шилжсэн нуугдмал ҮМНБ-ийн дүрс бичлэгүүдийг бид мөн та бүхэнд хүргэсэн байдаг.ҮМНБ- нь үүлэн хэлбэрт шилжиж нуугдах нь орчин үед харагдах болсон нэгэн шинэ хэлбэр юм.Тэд ингэж нуугдахдаа зөвхөн өдрийн цагаар хэт доор нисэж байхдаа ийм аргыг хэрэглэдэг.Чили,Собред харагдсан ҮМНБ-ийн дүрс бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Бусад үүлэн дотор нуугдсан үмнб-үүдийн бичлэгүүд Энэхүү гайхалтай дүрс бичлэгийг анх энэтхэгийн сансар судлалын төв авсан.Тэдний олсон зүйл нь 2181 онд дэлхийтэй зөрж өнгөрөх магадгүй 1000-д 1 тохиох мөргөлдөөний солир 1999 RQ36 гэсэн код бүхий нэртэй солир дээр байрлаж буй нууцлаг пирамид юм.1999 RQ36 -ний хэмжээг одоогоор 5н том хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй гэж үзсэн.Хэрэв энэ солир дэлхийтэй мөргөлдвөл дэлхий дээрхи амьдрал үгүй болох магадлал 20%-тай байгаа юм. Гэсэн ч тэр цаг үед бид одоогийн байгаа шиг айж сандрах биш харин сансрын гүнээс ирсэн урилгагүй зочныг замд нь сөнөөж чадахуйц ирээдүйн зэвсэгтэй болсон байх цаг үе байна.Эргээд гол сэдэвтэй анхаарлаа хандуулая.1999 RQ36 хэмжээ нь 5 том хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл түүний дээр байрлах шовгор орой бүхий тэгш хэлбэртэй пирамид нь чухам ямар зорилготой тэнд байрлаж байна вэ? Зурагнаас харахад гарцаагүй пирамид дүрс харагдаж байна.Магадгүй сансрын хаа нэгтэй сөнөсөн гаригийн хэлтэрхий байж болох энэхүү солирын пирамид гэж нэрлээд байгаа зүйл нь солирын нэг хэсэг бие нь байх магадлалтай. Энэ бол хамгийн байж болох хувилбар юм.Үүнээс өөр хувилбар нь дээрхи пирамид нь яагаад хэн нэгэн харь гаригийнханы сансарт тандалт хийж байгаа мэдээлэл дамжуулагч төхөөрөмж нь байж болохгүй гэж? Сансарт болж буй процессийг судлах зориулалттай бүтээсэн харийнханы төхөөрөмж гэж хэлэх гээд байна л даа.Яг л бид хэзээ ч дахиж барааг нь олж харахгүй Вояажер-1 хиймэл дагуул шиг тэд ч бас мөнхийн мэдээлэл дамжуулагч төхөөрөмжөө ийнхүү солир дээр байрлуулаад задгай сансарт цөлсөн байж болох талтай. Нэг үгээр хэлвэл харийнханы хиймэл дагуул юм. Тайвань улсын нийслэл Тайпейд энэ сарын 8нд тод өнгөтэй нисдэг биет харагдсан байна.Оройн 21 цагийн үед хотын дээгүүр тэнгэрээс тод цагаан өнгө бүхий нисдэг биет асар хурдтай явж өнгөрөөд улмаар уулны цаагуур ороод алга болсныг гэрчүүд ярьж байна.Бичлэг дээрээс энэхүү цагаан ҮМНБ нь солир биш гэдгийг бид харах болно.Учир нь энэхүү нисэж буй биет нь ямар ч сүүл хэсэг байхгүй мөн ямар ч шатаж буйг харуулсан галын дөлгүй байгааг харж болно. Энэхүү ҮМНБ-ийг хотын маш олон гэрчүүд болон машинаар явж байсан хүмүүс камерт бичиж авсан бөгөөд үндэсний төв телевизээр хүртэл гаржээ. VIDEO Мексик улсын Оахакад урьд өмнө харагдаж байгаагүй мушгиа ҮМНБ өнгөрсөн 3 сард харагджээ.Од гаригсын хооронд зорчих хаалга гэмээр энэхүү гоц үзэгдэл өмнө нь дэлхий хэд хэдэн газар харагдсан.Мушгиа ҮМНБиет нь ямар нэгэн цаг агаарын гажуудлаас үүсдэггүй бөгөөд гарцаагүй өндөр хөгжилт харь гаригийнханы бүтээл юм.Энэхүү мушгиа ҮМНБиет 2011 онд манай орны Говь-алтайд мөн харагдсан байдаг.Сонирхогчдын камерт бичигдсэн тэрхүү Мушгиа биетийн бичлэгийг бид та бүхэнд өмнөх нийтлэл дээр хүргэж байсан билээ.Ингээд доорхи бичлэгээс Оахакад харагдсан Мушгиа биетийн бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Манай дэлхийд ирдэг харь гаригийн нисдэг биетүүд хоорондоо хэмжээний хувьд адил байдаг.Гэхдээ хэлбэр дүрсний хувьд хоорондоо огт адилгүй гонзгой,бөөрөнхий,зуйван,дөрвөлжин гээд тоочоод барамгүй олон.Гэвч сүүлийн жилүүдэд манай дэлхий рүү энгийн хэмжээтэй нисдэг биетүүдээс гадна 5н том хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэхүйц асар том харь гаригийн эх хөлгүүд ч мөн нэвтэрдэг болоод байна.Таны харж буй дээрхи эх хөлгийг өнгөрсөн сарын 28нд Чили улсад амарч байсан Венесуэлийн хоёр иргэн үүлний зураг дарж байхдаа санамсаргүй авчээ. Дараа нь тэд уг зургийг тус улсын Агаарын гоц үзэгдлийг судалдаг CEFAA- хороонд шалгуулахад уг хүрээлэнгийн эрхлэгч Рикардо Франчино "Энэ бол гайхалтай олдвор энэхүү зурганд ямар ч худлаа зүйл байхгүй байна.Үүлний цаана маш том нисдэг биет байна олон давхрагаас бүрдсэн нь тод харагдаж байна мөн цонхнууд нь ч гэсэн үүнийг харь гаригийн эх хөлөг гэдгийг харуулж байна.Яг л 2 том үндэсний цэнгэлдэх хүрээлэн шиг том хэмжээтэй байна гэж тэрээр тайлбарласан байна. CEFAA нь 1997 онд "Үл мэдэгдэх нисдэг биетийг" судлах хэсэг бүлэг сайн дурын хүмүүсийн бүрэлдхүүн дор анх байгуулагджээ.Харин 2010 онд CEFAA нь улсын батлан хамгаалах яамны удирдлаганд багтсан юм. Энэхүү гайхалтай ҮМНБ-үүдийн олноороо нисэж буй цуваа ISS буюу олон улсын сансрын төв дээр 3 сарын 10нд хяналтын камерт бичигдсэн байна.Эдгээр нисдэг биетүүд нь дэлхийн харанхуй хэсгээс гарч ирэн ийнхүү олноороо явж байх үедээ ISS-ийн хяналтын камерт бичигджээ.Дүрс бичлэг дээрээс эдгээр олон нисдэг биетүүдийн цувааг толгойлж буй нисдэг биет хамгийн урд энгээнд гарч ирэн өнгөө сольж хувьсан өөрчлөгдөж байгаа нь харагдана.Нисдэг биетүүдийн цувааг толгойлж буй хөлгийн араас мөн л олон тооны нисдэг биетүүд гарч ирэн араас нь дагаж байна. Тэд дэлхийн аль хэсэгт байрлаж байв? Магадгүй эдгээр олон нисдэг биетүүд дэлхийн өнцөг булан бүрээс гарч ирэн улмаар олноороо сансарт бөөгнөрч ондоо гариг мичидрүү хамтдаа явж байж мэдэх юм.Тэд хүссэн үедээ ирж хүссэн үедээ явдаг шүү дээ. Доорхи линк дээр дарж ISS-ийн үйл ажиллагааг шууд үзэж болно NASA Cam: http://www.nasa.gov/multimedia/nasatv/iss_ustream.html БИЧЛЭГ Малайзын иргэний тээврийн МН370 Боинг777 загварын онгоц Куала Лумпураас Бээжингийн чиглэлд 239 зорчигчын хамт нисэж явах замдаа ор сураггүй алга болоод 6 хонож байна.Нийт 14 орны 34 онгоц 40 гаруй том жижиг усан онгоц мөн олон мянган эрэл хайгуулчид МН370 онгоцыг хайх ажилд оролцож байгаа билээ.Төв станцтайгаа холбоо тогтоогоод ердөө 4 минутын дараа ямар ч ул мөргүй агаарт алга болсон онгоц хаана байгаа вэ гэсэн асуулт дэлхийн нийтийн анхаарлыг маш их татаж байна. Хэдийгээр уг онгоцонд өөр хүний пасспортоор нэвтэрсэн Иран улсын 2 иргэн байгаа боловч тэдгээр хоёр зорчигч ямар нэгэн алан хядах байгуулгын гишүүд бус жирийн хүмүүс болохыг олон улсын тагнуулын Интерпол болон АНУ-ын нууц хүчнийхэн тогтоосон.МН370 алга болсонтой холбоотойгоор олон төрлийн таамаг гадуур яригдаж байгаа бөгөөд 2 хоногийн өмнө онгоц чиглэлээ баруун тийш өөрчилсөн гэсэн мэдээлэл цацагдсан юм. Гэвч энэ мэдээлэл нь худлаа байсан бөгөөд онгоц чиглэлээ өөрчлөөгүйг тогтоосон дүрс бичлэг тус улсын агаарын хяналтын радарт бичигдсэн байсныг хэвлэл мэдээллээр үзүүлсэн билээ.Өөр нэг ондоо таамаг нь онгоц 10.000 метрийн өндөрт явж байхдаа дотоод гэмтлийн улмаас гэнэт агаарт тог нь тасарч улмаар шатахууны хэсэгт гал гарч олон мянган хэсэг болж дэлбэрсэн гэсэн онол юм.Хамгийн байж болох энэ хувилбар дээр олон улсын шинжээчид анхаарлаа хандуулж байгаа боловч одоог хүртэл ямар нэгэн онгоцны өчүүхэн сэг ч олоогүй байгаа юм. Хэдийгээр энэхүү том хайгуулын ажилд сансрын хиймэл дагуулын дуранг ашиглан хэд хэдэн зүйлийг далайн мандлаас олсон боловч эдгээр олдсон зүйлс нь алга болсон онгоцных бус жирийн модон хавтангууд хөвж байсныг хайгуулын баг илрүүлсэн. 3 сарын 13ны байдлаар 14 орны хайгуулын бүрэлдхүүн ямар нэгэн онгоцны хэлтэрхий болон сэжигтэй зүйл олоогүй байна.Онгоцны багийнхан төв станцруугаа холбогдсон ямар ч ослын дамжуулалт сигналгүй алга болсон МН370 Боинг777 онгоц хаана байна вэ? Онгоц агаарт гэнэт алга болж байсан тохиолдлууд түүхэнд олонд бий.Эдгээр алга болж байсан тохиолдлуудаас хамгийн алдартай нь гэж хэлж болох чөтгөрийн гурвалжин буюу Бермудын гурвалжингийн алга болсон онгоцнууд энэхүү хавтаст хэрэгт хамгийн дээгүүрт ордог.1918-1963 оны хооронд Бермудын гурвалжинд алга болсон онгоцны тоо 100аас хол давсан байдаг бөгөөд энэ дундаас хамгийн их хүн тээвэрлэж явсан USS Cyclops онгоц Барбадосаас 3 сарын 4ны өдөр 309 хүний бүрэлдхүүнтэй хөөрөөд Бермудын гурвалжинруу орсон даруйдаа ор сураггүй алга болсон байдаг. Мөн л томоохон эрэл хайгуулын ажил өрнөсөн бөгөөд өчүүхэн ч онгоцны сэг олдоогүй юм.Одоо хүртэл тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн энэхүү далайн хэсэгт ирээдүйрүү нэвтрэх хаалга байдаг өнгөрсөн үерүү хүмүүсийг цөлдөг цаг хугацааны гажуудал байдаг гэсэн янз бүрийн шинжлэх ухааны нотлогдоогүй онолууд хүмүүсийн ам дамжин яригдсаар өдийг хүрсэн билээ. Үүнтэй адилхан Малайз Виетнамын далайн хооронд ийм цаг хугацааны гажуудал үүссэн үү? Хэрвээ ор сураггүй алга болсон МН370 онгоцонд ийм зүйл тохиолдсон бол бид олдохгүй зүйлийн араас эрэл хайгуул хийж байна уу? Гэвч азийн энэ бүс нутагт өмнө нь ямар ч онгоц гэнэт алга болж байсан тохиолдол бүртгэгдэж байгаагүй учраас энэ тайлагдаагүй оньсогыг түр хойшлуулъя.Ингээд хамгийн сүүлд нь бидний өдийг хүртэл судалсаар ирсэн харь гаригийн сэдэв дээр бүх зүйл ирж байна.Онгоц болон ҮМНБүүд хоорондоо холбоотой юу? Мэдээж тэд холбоотойгоор барахгүй хоорондоо адил төстэй зүйлүүд их бий.Өндөр хөгжилтэй харийнханы бүтээсэн нисдэг тавгуудыг хүмүүн бус "хүмүүс" бүтээсэн . Тэдгээр нисдэг тавгууд нь бидний өмнө бодит амьдрал дээр харж байгаагүй бүхий л зүйлийг хийх чадвартай.Тэдгээр чадвараас нь дуьдвал агаарт үл үзэгдэх байдалд шилжих, гэрлийн хурдаар явах,алга болох,далай усан дотор явах, халуун галт уул руу орох, ямар ч пуужинд сөнөхөөргүй ер бусын ган төмөр хийц бүхий их бие, Хэзээ ч дуусашгүй мөнхий хөдөлгүүр огторгуй гариг хооронд аялах гээд тоочоод барамгүй чадваруудыг эзэмшсэн байдаг. Гол сэдэврүүгээ эргээд оръё.Уфологийн түүхэнд ҮМНБүүд агаарын тээврийн онгоцонд ямар нэгэн аюул занал учруулж байсан тохиолдол нэг ч байдаггүй.Харин эсэргээрээ тэдэнтэй агаарт мөр зэрэгцэн нисэх эсвэл хүмүүсийн бүтээсэн онгоц гэдэг зүйлийг сонирхож байгаа юм шиг үүлний дундаас ажиглах жишээтэй.Ганц агаарын тээврийн онгоцнуудаар дуусахгүй мөн байлдааны онгоцнууд ч тэдэнтэй агаарт халз тулж байсан тохиолдлууд олон бий.Оросын байлдааны СУ-37 загварын онгоц кавказын бүс нутагт илэрсэн гадны биетийг сөнөөхөөр байндаа дөхтөл хурц гэрэл бүхий зуйван хэлбэртэй зүйл агаарт хөдөлгөөнгүй тогтож байсан гэдэг. Сөнөөх даалгавар авсан нисэгч уг объекруу пуужин хөөргөсөн боловч хүчтэй тэсрэлтийн дараа өнөөх тод шаргал нисдэг биет байсан газартаа хөдөлгөөнгүй юу ч болоогүй юм шиг зогссоор байж.Хэсэг хормын дараа уг нисдэг биет удаанаар нисэж байгаад огцом хурдаа аван алга болсон байна.Дээр болсон түүхтэй адил явдлууд маш олон оронд тохиолдож байсан бөгөөд тэд гал нээсэн сөнөөгч онгоцнуудын өөдөөс хариу үйлдэл үзүүлэх бус харин зугтах алга болох үйлдлүүдийг л хийдэг байна.Мэдээж тэд бидэнтэй дайн хийх бус харин судлахаар манай дэлхийд ирдэг. Хэрвээ Малайзын онгоц харь гаригийн хөлөгтэй агаарт тааралдаж хулгайлагдсан бол тэдэнд бүхэл бүтэн онгоц хэрэг болох байсан уу? Тэдэнд хэрэгтэй зүйл МН370 онгоцонд явж байсан гэж үү? Мэдээж тэдэнд бүхэл бүтэн онгоц болон гэмгүй зорчигчид хэрэггүй.Бидний бэлтгэсэн доор үзүүлэх дүрс бичлэгт харь гаригийн нисдэг биетүүд хэрхэн агаарын тээврийн онгоцнуудын араас дагаж мөн зөрөн өнгөрч байгааг харуулсан бичлэгүүд байгаа та бүхэн доорхи бичлэгээс мөн өөрсдийн дүгнэлтийг хийгээрэй. Бичлэгээ 720 дээр тохируулж илүү тод нягтралтай үзнэ үү ) Apolluz-X
UFO.MN Улс төрийн сонгуулиас болж хурцадмал байдалтай байгаа Украйн Оросын байдлыг харь гаригийнхан ажиглаж байна.Дайн гарахад бэлэн болоод байгаа хоёр улсын маргаантай хэлэлцээр хэзээ эцэс болж Украйн улс хэвийндээ байдалдаа орох бол гэсэн асуулт дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа.Европын нэгдмэл гүрэн болж тусгаар улс болохыг Барууны том гүрнүүд болон АНУ-ын засгийн газар дэмжиж байна.Украйнчуудын хувь заяаг шийдвэрлэх ард түмний сонгууль удахгүй болно.Хэрвээ энэ улсын хүн амын 70 хувь нь Оросын талд саналаа өгвөл ямар ч эсэргүйцэл үзүүлэхгүй нэгдэх болно гэдгээ мэдэгдсэн.Харин уг сонгуулийн үр дүнг үнэн зөв гаргахыг АНУ- болон Барууны орнууд шаардаж байгаа.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама удаа дараа Путинруу Украйнд явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан анхааруулга өгсөн.Уг шаардлагийн хариуд Путин саяхан оросын хэвлэл мэдээлэлээр дамжуулан ярилцлага өгч Украйнд энхтайваны арга замаар асуудлыг шийдэх болно гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ энэ сонгуулийн үеэр ямар нэгэн цэрэг зэвсэгийн хүч хэрэглэвэл АНУ-ын талаас хариу өгөх болно гэдгийг тус улсын батлан хамгаалахын нарийн бичиг Чак Хагел мэдэгдсэн.Хүйтэн дайн дахин гарахад бэлэн болоод байгаа энэ цаг үед хүн төрлөхтөнөөс гадна биднийг он удаан жил ажиглаж ирсэн харийнхан ч бас давхар хянаж байгааг харуулсан бичлэг саяхан цацагдсан. Крымийн дээгүүр урт зуйван хэлбэр бүхий үл мэдэгдэх нисдэг биет удаа дараа явж байхдаа ийнхүү сонирхогчийн камерт өртсөн бөгөөд тэд энэхүү улс төрийн маргаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх болов уу гэсэн хардлага төрж байна.Хэрвээ маргаан дайны байдалд шилжих аваас том гүрнүүд хамгийн түрүүнд цөмийн зэвсэг ашиглах нь гарцаагүй.Ийм тохиолдолд цөмийн пуужинг эсэргүүцсээр ирсэн өндөр хөгжилт харийнхан бидний тоглоомыг зогсоохын тулд ямар нэгэн арга хэмжээ авах болно. Сүүлийн жилүүдэд ҮМНБ-үүд томоохон цөмийн пуужингийн баазууд болон цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд дээр олноороо харагдах болсон нь биднийг болохгүй зүйлээрээ тоглож байгааг цаагуураа хэлээд байх шиг.Тэр ч утгаараа АНУ дэлхийн хоёрдугаар дайнд цөмийн пуужинг японы Хирошима Нагасаки гэсэн хоёр хотод хаяснаас болж харь гаригийн хөлгүүд тэр цагаас хойш дэлхий даяар идэвхтэй харагдах болсон юм.Крымийн дээгүүр тандалт хийж буй үл мэдэгдэх нисдэг биет ч мөн дээрхтэй адил үйл явдал болохоос сэргийлэн ийм арга хэмжээг авч байгааг үгүйсгэхгүй. Уг нисдэг биетийг бичсэн сонирхогчийн дүрс бичлэг |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|