Дэлхий даяар алдартай 30 харь гаригийн хүний зураг
Эдгээр харь гаригийн хүний зурагнуудын ихэнх хэсгийг бид мэднэ. Аль нэг гадаадын Уфологийн вэб сайт эсвэл сонин хэвлэл гарч байдаг. Харин эдгээр зурагнуудын эх үүсвэр хаанаас олсон хэн авсан гэдэг үргэлж нууц хэвээр үлддэг . Зарим нэг алдагдсан зурагнуудыг 51-р бүсийн эрдэмтэд гадагш цацсан гэдэг цуурхал байдаг ч үүнийг батлах нотолгоо баримт нь ховор юм.
Харин зохиогч нь үл мэдэгдэх зурагнуудын ихэнх нь хуурамч байдаг ч зарим нэг харсан гэрчүүдийн яриатай ав цав таардаг болхоор үгүйсгэхэд нэг талаар эргэлзээтэй байдаг байна.
Харийн хүнийг бодитоор зургыг нь буулгаж авна гэдэг тухайн хүнээс маш их зориг тэвчээр ур ухаан шаардана . Хэрэв хэн нэгэн хүн гэнэт учиргүй том толгойтой хав хар нүдтэй саарал биетэй нарийнхан гар хөлтэй амьтантай тааралдвал шуудхан зургын авна гэдэг худлаа юм.
Энэ үед ийм зүйлтэй таарсан хэн гуай ч газар дээрээ зог тусан үстэй толгой нь босож нуруугаар нь хүйт дааж тэр дотроо ум хумгүй хар хурдаараа зугтах нь гарцаагүй .
Дэлхийд жилд харийн хүнтэй тааралдсан гэсэн 2000-3000 гаруй хавтаст хэрэг байдаг ч тэдний ихэнх гэрчүүдийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт яаралтай хандах болон оюун санааны эмчилгээ хийлгэхийг шаарддаг байна. Гэрчүүдийн ихэнх мэдүүлэг болон материалыг үндэсний аюулгүй байдлын хүрээлэн болон харь гариг судлалын төвийнхөн хэнд ч мэдэгдэлгүй хав дарж ард олноос нууж зарим чухал гэсэн гэрчүүдийг өөрсдийн хараат болгож тусгай хамгаалалтанд авдаг байна.
Дэлхийд харь гаригийн үзэгдлээрээ алдартай Мексикийн хойг болон Америкын нэгдсэн улсын хэд хэдэн мужуудад харь гариг судалгааны төвийн томоохон штабууд байралдаг ба Засгийн газраас үүнийг дэмжиж тэд цэргийнхэнтэй хүртэл хамтарч ажилддаг байна. Гэвч сүүлийн үед харь гаригийн үзэгдэл улам идэвхжиж байгаа тул тэр бүрийг нь хяналтандаа авахын тулд Америкийн засгийн газар бусад гүрнүүдийн засгийн газруудтай хамтран ажиллаж энэ тал дээрхи мэдээллийг хаагдмал байдлаар шийдвэрлэдэг нь ард олноос нууж байгаа нь илт юм. Гэвч 2005 оноос хойш дэлхийн томоохон гүрнүүд болох Англи Франц Австрали зэрэг орнууд өөрсдийн харь гаригийн материалыг дэлгэж эхэлсэн билээ. Гэхдээ Үүний дотор зохиомол зүйл ч бий .
Та бүхэн зургыг үзэхийн тулд дэлгэрэнгүй хэсэгт дарж орно уу .