Японы одон орон судлаачид 12 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж буй шинэ галактик нээн илрүүлжээ. "Astrophysical Journal" сонинд бичсэнээр Японы эрдэмтэд "Субару", "Кек" телескоп ашиглан уг галактикийг олсон гэнэ. Тус улсын сансар судлалын хүрээлэнгийн мэдээлснээр Мауна Ки дахь одон орон судлах төв лабораторид дээрх нээлтийг хийжээ. Хэрэв уг галактик руу жилд нэг гэрлийн жилийн хурдтай очих аялалд гарвал зургаан тэрбум миль туулж байж хүрэх юм.
Галактик нээн илрүүлэх үйлсэд Калифорни мужийн Мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн Ричард Элиэс нэлээд хувь нэмрээ оруулжээ. Түүний хэлж буйгаар 12 тэрбум гэрлийн жилийн зайд буй галактикийг олж нээсэн нь сансар огторгуйн хөгжилд том алхам болжээ. Р.Элиэс олон жилийн турш огторгуйн шинжлэх ухаанд татагдсан нэгэн бөгөөд энэ удаагийн нээлт хязгааргүй сансрын уудмыг таньж мэдэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв.
Мөн цааш ярихдаа "Япон улсын одон орон судлалын салбар хурдацтай хөгжиж байгаа. Тэдний ашигладаг ус, чийг нэвтэрдэггүй төхөөрөмж шинэ галактик нээхэд хамгийн том хувь нэмэр оруулсан. Хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч байна. "Субару" телескопын олж нээсэн гайхамшигт үйл явдал өнгөрсөн онд хэсэг эрдэмтдийн олж илрүүлсэн галактикийн байрлал буруу байсныг нотоллоо" гэжээ.
2010 онд Францын сансрын телескопоор хэсэг эрдэмтэд уг галактикийг 13.1 тэрбум гэрлийн жилийн зайтай оршдог хэмээн тодорхойлсон нь буруу байжээ. Үүний сацуу Калифорнийн "НАСА" дахь сансрын багийнхан галактик 13.2 тэрбум зайтай байгаа гэж үзсэн байдаг. Хоёр багийнхны дүгнэлт аль, аль нь буруу болохыг Япон эрдэмтдийн ажлын үр дүн илтгэж байна. Гэхдээ тэднийг шууд буруутгах аргагүй.
"НАСА" уг галактикийг олон жилийн турш судалсаар ирсэн бөгөөд Аризоногийн их сургуулийн эрдэмтэд галактик 13 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байна хэмээн Чилид ашигласан телескопын үр дүнгээр тооцоолоод байв. Тэдэнд зөвхөн технологи "худал" хэлснийг саяны үйл явдал батлан харууллаа.
Харин АНУ-ын зарим эрдэмтэд манай дэлхий "шинэ" галактикийн хоорондын зай 13.7 тэрбум гэрлийн жил гэдэгт бат итгэсэн. Тэгвэл одон орон судлаачид тун удахгүй судалгааны ажлын тайлангаа дэлхий нийтэд зарлах бөгөөд "Субару" телескопын гайхамшиг сансар судлаачдыг алмайруулна хэмээн Р.Элиэс мэдэгджээ.