Харсан гэрч:Нямдаваа Баттүвшин
Газар:Багануур
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе...Миний бие энэ талаар бага зэрэг сонирхдог гэхүү дээ..Надад 1 хачин санагдаад байдаг 1 явдал тохиолдсон юм л даа.Миний бие оюутан байхдаа зуны амралтаараа хотын ойролцоо 1 зусланд багшилдаг байсан юм/2005-2006онуудад/...Тэгээд 2006 онд байхаа 1 орой нэлээн бороо ороод зарим 1 амрагч хүүхэдүүдийн байшин нь дусаал гойжоод, дааруулж зутраахгүйн үүднээс хэдэн хүүхэд аваад зуслангын манаач ах бид хэд склад орж хөнжил адяал авах гээд явж байсан чинь яаг бид хэдийн дээгүүр манантсан үүл шиг юм нисээд өнгөрсөн бид нар бүгдээрээ харсан
.
Тэгэхдээ хамгийн сонин нь тэр үүл шиг юман дунд хэсэг хэсэг гэрэл байхийг бид нар бүгдээрээ харсан, бас 1 анхаарал татаад байгаа юм нь бороо орж байсан тэр үед салхи ч бага байсан тийм байхад эсрэг тийшээ тийм хэсэг үүл ч юм шиг манан утаа ч юм шиг юм ниссэнийг хараад их гайхсан.Хэмжээний хувьд тийм ч том биш...иймэрхүү зүйлийг урьд нь харж байсан ч юмуу мэдээлэл байдаг юм болов уу?...Бас 1 юм нэмхэд Бараг энэ үеээр Багануурт байсан манай хэсэг найз нар үүрээр Багануурын холбооны дээгүүр миний харсантай ойролцоо зүйл хальт харсан гэж ярьж байсан.....Миний ажиллаж байсан зуслан тодруулбал Янзага зуслан байсан.Би баталж чаднаа
Харсан гэрч: Номундалай Батбаяр
Газар:Архангай
Танай сайтыг дөнгөж сая олж мэдээд сонирхож үзлээ.Сонирхолтой санагдаж байна.Үнэхээр харийнхан байдаг гэдэгт итгэж явдаг хүний нэг.Яагаад гэвэл өнгөрсөн жилийн 6 сарын 10ны үед Архангай аймгийн цэнхэр сумын нутаг будант гэдэг газар бидний хэдэн 10-аад нөхөд нисдэг биет харсан юм.Шөнийн 3 цагийн үед уулын орой дээгүүр хэмжээгээрээ ойролцоогоор 5 давхар байшингийн хэмжээтэй доошоогоо асар хурц гэрэл цацруулсан хойшоогоо утаа юм уу манантай төстэй зүйл цацруулсан тийм нисдэг биет ямар ч дуу аниргүй нисэж яваад нөгөө уулын оройгоор даваад алга болсон юм.
Уулнаас дээш 50-100 метрийн өндөрт л нисэж явсан.Бид хэд таван минут ажиглаж зогссон .Тэр үед харамсалтай нь камер байгаагүй юм.Түүнээс хойш харийнхан байдаг гэдэгт их итгэлтэй болсон доо.
Харсан гэрч :Ургамал
Газар:Дорно-говь
Намайг бага 4-дүгээр ангид байхад нэг сонин зүйл тохиолдсон юм.Манай аав ээж цэргийн хүмүүс байсан тэр үед Дорно-говийн Зүүнбаянд амьдардаг байлаа.Манай гэрийн хаалга хойшоо харсан хаалгаар хархад 30-аад метрийн зайд шавар нурсан хашаа байдаг байсан. Тэр хашаа гэрийн хаалгаар чигээрээ хархад яг манай хашаатай зэргэлдээ харагддаг байсан юм.Хаалгаар тэр хашааруу хархад онц гойд юм харагддаггүй байлаа.Нэг өдөр гэрээс гараад хартал тод шар гэрэл дотроос нь харагдаж байсан.Би тэр үед энд уул нь гэрэл гардаггүй байсан даа гэж бодоод найзуудруугаа явлаа.Зүүнбаянд өдөр нь маш их халуун байсан учраас гэртэй өдөржин байж байгаад оройн сэрүүнд байрны хүүхдүүд гадаа тоглож орой болхоор тэд нар тойрж сууцгаагаад янз бүрийн аймшгийн болсон явдлууд ярьдаг байсан юм.Тэр үед би нөгөө хашааны зүг хараад сууж байсан нэлээн орой болох үед нөгөө хашаанаас дахиад гэрэл гарч эхлээд удалгүй бүр томроод дээшээ хөөрж эхэлхээр нь би найзуудруугаа хэлээд тэр юу вэ гэж асуутал тэд нар бас гайхаад ойртож харъя гээд бид нар тэр гэрэлрүү дөхөж очсон.Гэтэл тэр гэрэл улам дээшлээд ямар ч чимээгүй агаарт тогтоод бид нар ч бүр айж эхлээд гэр гэрлүүгээ гүйсэн.Би нэг найзынхаа гэрт ороод гэрлүүгээ явж чадахгүй уйлаад зогсож байтал байрнуудын тог гэнэт тасарчихсан.Найзын аав тэр гэрлийг харчихаад бид нарыг айлгахгүй гээд зүгээр манан байна гэж хэлсэн.Удалгүй тог ирээд хүүхдүүд гадаа гарчихсан нөгөө гэрэл алга болчихсон байна гэхээр нь би найзынхаа ааваар гэрлүүгээ хүргүүлж өгөөд шөнө нууцаар дахиад нөгөө хашааруу хартал дахиж ямар ч гэрэл харагдаагүй юм.
Харсан гэрч:
Газар:УВС
Саяхан 9 сарын үеэр би Увсад байлаа.Аймгийн төвд нь ирээд удаагүй байсан тэгээд би нэг найзтайгаа гэрийнхээ ойролцоо уулзаад зогсож байсан тэр үед 9 цаг өнгөрсөн байлаа.Гэтэл тэнгэрт нэг гэрэлтэй нилээд том зүйл үзэгдээл нэлээд доошоо явсан бас жоохон хурдтай байсан учраас би солир унаж байна уу даа гэж бодоод их айсан.Уг нь манай дээгүүр цаг уурын мэдээ илгээдэг шаар шиг хэлбэртэй юм үргэлж үзэгддэг.Тэгтэл тэр өдөр харсан зүйл шаар биш байсан би яг эгц доороос нь харсан тэгсэн чинь нэг дугуй зүйл байсан гэрэлтэй тэгээд тэнгэрт маш удаан эргэлдээд байхаар нь би айсандаа найзтайгаа удаан уулзаагүй.
Гэртээ ирээд нөгөө зүйлрүү хартал нилээд доошилж байснаа зогсоод буцаад дээшээ хөөрсөн.Би гэртээ хариад ээж эмээ дүү нартаа хэлсэн.Тэгсэн манай ээж итгээгүй гэтэл манай эмээ хажуугаас би бас харсан гэхдээ яг л онгоц шиг цонхтой байсан гэж билээ.Одоо бодоход тэр зүйлийг доороос нь харахад яг дугуй хэлбэртэй тойрсон олон гэрэлтэй нисдэг тавагтай төстэй зүйл байсан