Мөн СGI зохион бүтээгчид үүнийг худлаа зүйл гэхэд эргэлзэж байсан бөгөөд хэрвээ үүнийг компьютерийн тусламжтай бүтээсэн юм бол маш төгс бүтээл байна гэхдээ энэ бол СGI биш гэж дүгнэж байлаа.Гэхдээ хүмүүсийн айдсыг төрүүлээд байсан мангас маань SlenderMan видео тоглоомын гол дүрийн баатартай тун төстэй байсан тул зарим хүмүүс үүнийг айлгахын тулд бүтээсэн зохиомол бичлэг гэж үзэж байв.Slenderman тоглоомын баатар урт хөл гартай костюм өмссөн нүүргүй мангас байдаг.Харин дүрс бичлэг дээрхи амьтаны толгой хөл гар нь хаана байгаа нь сайн ойлгогдхооргүй харагддаг үүнээс харвал дээрхи амьтаныг хэрэв зохиосон бол SlenderMan -ийг хуулбарлаагүй нь харагдаж байна.Үүнийг бодит зүйл байсан гэдгийг нотлох ондоо зүйл нь уг амьтаны ханан дээр тусаж байсан сүүдэр нь юм.
Бичлэг дээр байшингийн доод хэсэгүүд гудамжны гэрэлтүүлгийн ойлтоос болж гэрэлтэй харагддаг.Харин аалзан хэлбэртэй амьтан доошлох үед түүний биений сүүдэр гэрэлтүүлгээс болж байшингийн ханан дээр тусаж байгаа нь тод харагдана.
Тэрээр ярихдаа "Тэр орой 20:30 цагийн үед би оффисдоо ганцаараа оройтож ажиллаж байсан.Гэтэл гадаа ямар нэгэн амьтаны цуйраатан орилох дуу сонсогдсон юм.Тэгээд би ямар амьтан ингэж сонин дуу авир гаргадаг билээ гэж бодоод цонхон дээрээ ирээд чимээ гарсан зүгрүү доош хартал энэ зурган дээрхи хачин амьтан зогсож байсан.Эхлээд би түүнийг их өндөр хүн зогсож байна даа гэж бодож байтал энэ бодол минь түүнийг улам өндөр болж эхлэхэд нь замхарсан юм.Түүнийг хараад би маш их айсан,учир нь түүнд нүүр царай байгаагүй хөл гар нь маш нарийхан бөгөөд эвгүй харагдаж байсан.Би түүний зургийг дархаар утсаа авахаар очоод иргээд иртэл нөгөө амьтан чинь бараг 10 метр өндөр болчихсон эсрэг талын байрны 2-р давхарт хүрж байсан.Хамгийн аймшигтай нь намайг харсаар байтал өнөөх амьтан чинь байшингийн дээвэрлүү авираад алга болсон.Урьд өмнө амьдралдаа ийм зүйл харж байгаагүй би тэр шөнөжингөө айдастай хонож юу байсныг дахин дахин бодсоор хоносон доо" гэсэн тайлбартай тэрээр доорхи зургануудыг тавьсан юм.
- ДҮРС БИЧЛЭГ