Хүний өвөг дээдэс Лемуро-атлантчууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөний үлдэгдэл нь лемуро-атлантчуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамлуудыг ашиглан барилга барьдаг байжээ. Английн Солюсбергийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египетийн Сфинксийг лемуро-атлантчуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемуро-атлантчуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан юм. Тэд дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүдтэй байжээ. Эдгээр нисдэг аппарат нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр түвшинд хүрсэн хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм.
Эдгээр аварга биетүүдийг Түвдийн гүн ухаанч Лувсандамба “Оюун ухааны хэт хөгжилтэй хүмүүс” гэж нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр “хэт оюунтан”-ыг лемуро-атланчтууд гэж үзэх олон нотолгоо байна. Лемуро-атлантчууд 6-8 метр, түүнээс ч өндөр биетэй байжээ. Мөн л Лувсандамбын үзэж байгаагаар “хэт оюунтан”-ы амьдарч байсан үед газар Дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гаригтай байсан. Түүний бүтээлд л лемуро-атлантчуудын өөр өөр бүлэглэлийн хоорондын сөргөлдөөний талаар ч бичсэн байдаг. Сөргөлдөөн нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн аймшигт дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсжээ. Үүнээс хойш ихэр гариг нь Дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гариг бур ойртоход Дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ.
Тэд бүр мөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл самадийн байдалд Хүний Генийн Сангийн төлөөлөгч болон оршсоор буй юм. Мөн өөр бусад эх сурвалжид лемуро-атлантчууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот Шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн нь болсон гэжээ. Николай Рерих Шамбалын орныг дүрслэхдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увидастай гэж нэг бус удаа бичсэн байдаг. Энэ бүхэнд итгэж болох уу? Мэдэхгүй л юм. Ямартаа ч нарийн болон бодит ертөнцийн хооронд шилжих боломжтой.
Лувсандамбын бичсэнчлэн гаригуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантчууд Дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарахад нь тусалж чадах “хэт оюунтан”-уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний дурсгал болж шашин шүтлэг үүсжээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа. Бронттозавр, арслан заан шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж Дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хаяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижгэрэв. Атланчуудын бөө төлөгчид лемуро-атлантчуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд лемуро-атлантчуудын эртний бичээсийг цуглуулж тайлан уншихыг оролдож байв.
Эртний мэдлэгийн бусад эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ. Эртний мэдлэгийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том жижиг олон хот баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ шинэ аргыг олж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр нь онгоц нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсож чаддаг байлаа. Таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр ингэх боломжтой болжээ.
UFO.MN