Эртний эскимосчууд болон тундрын чукча нар өөрсдийнхөө өвөг дээдсийн сүнсийг мөсөн доор оршдог хэмээн ярьдаг бөгөөд тэдний зарим нь энэ талаар янз бүрийн сонирхолтой түүх үлдээсэн байдаг юм.Эдгээр түүхүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй ч юм шиг санагддаг билээ.15 зууны үед буюу 1400 оны дунд үед Шэлоон хэмээх залуу нэг удаа мөсний ангал нээгдэж бяцхан агуй руу зориглон орсон гэдэг.Тэрбээр харанхуй мөсөн хонгилоор бамбар асаан арван км хэртэй явтал мөснүүд гэнэт толь шиг туяаран гэрэлтэж эхэлсэн учир бамбараа унтраажээ.Мөн мөсөн хонгил нь хүний гараар бүтсэн чамин хашлага бүхий шат болон хувирсан бөгөөд доошлох тусам шат нарийсан дугуйрсаар сүүлдээ гишгэж боломгүй нарийхан хөндлүүд болон хувирсан байна.Яг энэ үед түүний хажуугаар сэнтий шиг зүйл дээр суусан аврага том биетэй хүмүүс тойрон нисч хачин дуугаар зандран загнаад эхэлсэн гэдэг.Шэлоон мөсний доорхи агуйн ёроолд гэрэл цацарсан өндөр гоёмсог орд харшууд сүндэрлэж завсараар нь өнгө бүрийн гэрэлтэй дуу чимээ ихтэй хачин зүйлүүд сүлжилдэн зөрөлдөж байхыг олж харжээ.Түүнийг тийхнүү гайхан зогсч байтал хавч шиг хэлбэртэй зүйл нисэн ирж хоёр талаас нь хавчин барьж аваад буцааж дээшээ гаргасан байна.
Та бүхэнд 1994 онд АНУ-ын НАСА-ын Вояажер хөлгөөс бичсэн Хөндий ертөнцийн нууц бичлэгийг хүргэж байна.Энэхүү бичлэг нь бодит бөгөөд саяхан 4 жилийн өмнө НАСА-ын архиваас алдагдаж олонд ил болсон юм. Энэхүү бичлэгээс та бүхэн газар доор ертөнцрүү нэвтрэх үүдийг харах болно.Энэхүү газар доорхи ертөнцрүү нэвтрэх Портал үүд нь Арктикийн мөсөн тивд үүсчээ мөн энэ нэвтрэх үүд нь тодорхой цаг хугацаанд онгойдог байна үүнийг олж илрүүлэх маш хэцүү ажил бөгөөд олон нийтэд ил болоод буй энэхүү гайхалтай дүрс бичлэгийг үзэхийг зөвлөж байна.
Мөн ороомог хэлбэрээр доошлон уруудсан замын ёроолоос ямар нэгэн мотор ажиллаж байна уу гэмээр бүдэгхэг лугших дуу дуулдсан бөгөөд хэн нэг нь тээр доор цахилгаан мотор ажиллуулж эрчим хүч гарган мөсөн ангалыг тэр чигээр нь нэвт гэрэлтүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гэдэг.Тэгж байтал гэнэт тэдний дотор муухай оргин огиулан бөөлжиж эхэлсэн бөгөөд удалгүй ямар нэгэн аврага том биетэй амьтан гар дээрээ өргөн дээшээ авч явааг бүдэг бадагхан мэдэрсэн байна.Хоёр цагийн дараа тэд бүгдээрээ нохой болон чаргатайгаа мөсний гадарга дээр ухаан оржээ.Яаж дээшээ гарсанаа хэн нь ч хэлж чадахгүй байж.Тэд хэвтэж байсан газрынхаа эргэн тойронд хоёр км хиртэй газарт ямар нэгэн ангал нүх байна уу гэж хайсан ч доошоо цөмөрч орсон агуй хэлбэрийн ямар ч нүх олж чадаагүй байна.
Харин Волошин 1982 онд АНУ-д зугтаж гарсаныхаа дараа энэ талаар Пентагонд тусгай илтгэл бичиж Арктикийн мөсийг Греландын хавиас юмуу эсвэл Аляскийн зүгээс мөс зүсэгч шумбагчаар тандан судлах санал тавьсан ч америкчууд түүний үгэнд итгээгүй ч юм уу зөвшөөрөөгүй ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалан хойд болон өмнөд туйлын мөс асар ихээр хайлж оронд нь нов ногоон шинэ эх газрууд гарч ирэх болсон гэж ярих болоод буй.Тэгвэл үүнээс шалтгаалан эрдэмтэд "Хоёр туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн дулаарал болон хүний хүчин зүйлүүдтэй ямар ч холбоогүй.Эх дэлхийн уур амьсгалд уур манангийн үүдэлтэй хүлэмжийн чийглэг агаар нэмэгдэж байгаа нь ч гэсэн хүний буруугаас болоогүй.Арктик болон Антарктидын мөсөн давхраа хайлах болсон нь доор явагдаж буй үйлдвэржилт буюу Хөндий дэлхийн оршин суугчид соёл иргэншилийн нөлөөнөөс болж байна" хэмээн хэлсэн нь гайхал төрүүлж байгаа юм.
Сүүлийн үед хойд мөсөн далай хийгээд Антарктидын хавиас үхлийн хортой метан асар ихээр ялгаран дэлхийн бусад хэсгүүд рүү нүүх болсонбилээ.Үүнийг эрдэмтэн хүн төрлөхтөний барьж байгуулсан цахилгаан станцуудын нөлөөгөөр агаар мандал метанжиж салхинд хөөгдөн хойд урд туйл дээр овоорч байгаа мэтээр тайлбарлаад байгаа билээ.Зүй ёсоор болметан нь соёл иргэншил эрчимтэй хөгжиж аж үйлдвэржилт хэрээс хэтэрсэн газруудаас л дээшээ агаарт ялгаран дэгдэж байдаг юмсанж.Гэтэл ямар ч хүнгүй Арктикийн мөсөн доороос метан ялгараад байгаа нь бүр ч гайхал төрүүлж байгаа юм.Энэ олон гайхалтай байдал " Үнэхээр дэлхийн доор гуравдугаар нарны үед амьдарч байсан аврага биет лемурчуудын иргэншил оршин тогтнож байгаа юм биш биз? гэсэн асуултыг төрүүлж байгаа юм.
UFO.MN