Энэ байдал дараачийн саруудад ч өөрчлөгдөөгүй тул үл итгэгсэд тэднээр тоглоом тохуу хийх болжээ. Гэвч тэдгээр хүүхдүүд үнэхээр тэр бүсгүй үзсэн гэдгээ андгайлан хэлсээр, сар бүрийн 13-нд өнөөх газраа ч ирсээр байлаа. 1917 оны 10 сарын 13-ны нэгэн бороотой бүрхэг өдөр өнөөх үзэгдэл эцсийн удаа үзэгдсэн бөгөөд энэ удаад бурхны их шидийг үзэхийг хүссэн тоо томшгүй олон католик шашин шүтэгчид дээрх модыг эргэн тойронд нь бүчсэн байжээ.
Франчиско, Ячинта нар 1918 онд тархсан хурц халдварт томуу өвчинд нэрвэгдэн нас барсан. Харин Лучиа Ромын Пап ламын хүсэлтээр дээрх үзэгдлийн талаар тодорхой бичиж өгсөн бөгөөд үүндээ дээрх ертөнцийн гурван нууцыг ч бичсэн ажээ. Тэдгээрийн нэгдүгээрх нь тамын орны тухай үзэгдэл байсан ба харин 2 дахь нь дэлхийн 2 дугаар дайны эхлэл, явц, төгсгөлийн талаар байсан байна. Тэрээр бичихдээ "Дайны төгсгөлд нэгэн асар их бөгөөд хор хөнөөлтэй гэрэл гарна" хэмээгээд, мөн Гитлер 1938 онд Австрийг эзлэн түрэмгийлэхийг урьдчилан хэлсэн байдаг.