Оросын сайн дурын ҮМНБ-судлаач нар Антарктидад нэгэн содон зүйлийг Google-earth програмын тусламжтай олж илрүүлжээ.Тэдний энэхүү зүйл нь дээрээс эгц харахад ҮМНБ-төстэй харагдсан тул үүнийг осолдсон нисдэг биет хэмээн дүгнэсэн байна.Өргөн нь 20 метр уртаараа 70 метр энэхүү олдвор удалгүй интернетээр хүчтэй тархаж мэргэжлийн ҮМНБ экспертүүдийн хараанд өртөж нарийн судалгааны ажлын үр дүнд уг дүрс нь ҮМНБ биш харин гүн цөөрөмд нарны гэрэл тусах үед хонхор хэсэг нь ийнхүү харлаж харагдсаныг тогтоожээ.Тиймээс оросын сайн дурын судлаачдын нээж илрүүлсэн зүйл нь сүйрсэн нисдэг биет биш харин хонхор газар байжээ.
3 Comments
19 зууны дэлхийн хамгийн агуу дайны удирдагч гэгдэх Наполеон Бонапартын гавлын яснаас эрдэмтэд жижиг хэмжээтэй "Чип" олсон байна.Тэдний үзэж байгаагаар энэхүү чип нь түүний гавлын ясанд байх боломжгүй гэж үзсэн бөгөөд харийнхан үүнийг хийсэн байж болзошгүй гэж үзжээ.Их удирдагчын гавлын ясыг судлахын тулд Францийн эх баригч нарт 140,000$ төлсөн Доктор Андрэй Дубойс тэмдэглэлдээ "дайн тулаанд үргэлж ялж улс орныг эзэлж явсан жанжинийг харийнхан эртнээс бэлдэж түүний толгойд өөрсдийн бичил "чип" -ийг суулгаснаар түүнийг тэд удирдаж их жанжин болоход нь нөлөөлсөн" гэжээ.Үүнээс үзэхэд бидний мэдэх түүхийн агуу үйл явдлуудад ч бас харийнхан оролцож хүссэнээрээ түүхийг өөрчилж байсан болов уу? Түүхэнд нэрээ мөнхөлсөн амжилттай дайн тулаанд ялж байсан хаад баатруудыг ч мөн харийнхан "хараандаа" авч ирээдүйд болох сөрөг үр дагавараас урьдчилан өөрсдийн сонгосон "хүүхэлдэйнүүдийг" ашигладаг байжээ гэсэн онол бодит байдлаас зөрөхгүй болов уу. Наполеоны тэмдэглэлд түүний толгой үргэлж өвдөж зовиурладаг байсан мөртлөө тодорхой шинж тэмдэг илэрдэггүй байсан талаар түүний дэргэд олон жил хамт явсан оточын тэмдэглэл байдаг.Чухам энэ үед түүний толгойнд суурилсан харийнханы чип ажиллаж түүнд мэдээлэл өгөх үед түүний толгой хүчтэй өвдөж тэр хэмжээгээрээ түүнд мэдээлэл тархинд нь ирдэг байжээ. Доктор Андрэй Дубойс "Би түүний гавлын хэсгийг нарийн судалж байх үед тархины баруун хэсэгт маш жижиг шилэн зүйл байгааг хараад түүнийг тусгай багажны тусламжтай гаргаж үзтэл маш нарийн өндөр технологиор бүтсэн бичил чип байсан.Ясны бэхжилт өсөлтөөс харахад энэ чипийг түүнийг маш жоохон байх үед суйрлуулсан нь нотлогдсон.Тэрээр 1794 оны 7-р сард Темидорианы төрийн эргэлтийн үеэр хэдэн өдөр ор сураггүй алга болсон энэ үед тэрээр дөнгөж 25 настай байсан ч түүнийг улс төрийн хэл хэргээс болж шоронд хийсэн гэдэг.Гэвч түүнийг ингэж баривчилсан гэсэн тэмдэглэл түүхэнд байдаггүй.Чухам энэ үед түүнийг харийнхан хулгайлж түүхийг өөрчлөх "нууц ажилгааг" түүнд суулгажээ.Энэ өдрөөс хойш түүний мандан мадрах үе эхлэсэн гэж хэлж болно.Дараа жил нь түүнийг Италид бүх цэргийн жанжинаар томилж далайн давалгаа шиг ширүүн дайныг европт эхлүүлсэн билээ.Хожим 1804 онд тэрээр өөрийгөө Францын хаан болгож өргөмжилсөн байдаг. Дараа нь түүний эзэнт улс задран бутарч одоогийн Герман ,Австри ,Швед , Итали ,Денмарк болжээ.Түүний энэ агуу их байлдан дагуулал ялалтыг авчирхад түүний тархинд суулгасан бичил чип мэдээж нөлөөлсөн.Гэвч аливаа зүйлийн төгсгөл гэж байдаг шиг түүний 1815 онд Ватерлүүгийн орчим Англичуудад ялагдсан ялагдал нь их байлдан дагуулагчийн харийнхантай хийсэн "гэрээний" хугацаа нь дуусаж түүнийг хэрэггүй болсоныг хэлэх мэт.Гэвч Наполеоны их байлдан дагуулалаар харийнханг бидэнд халтай эсвэл халгүй гэдгийг тооцоолж боломгүй.
2015 06- 10.Хүн төрлөхтөний мөхлийн өдөр айсуй.Асар том хэмжээтэй солир дэлхийн зүг ойртож байна.Анх Оросын сансар судлалын төвийн олж нээсэн 2014YB35 нэртэй солир энэ оны 9 сарын 25 нд дэлхийд унахыг анхаарууллаа.АНУ-ын цэргийн хүчнийхэн энэ үйл явдалд холбогдуулан томоохон хэмжээний цэрэг армийн бэлтгэл сургалт хийж эхэлсэн бөгөөд энэ нь олон нийтийн үймээнийг дарах зорилоготой сургалт юм.НАСА-ын хэвлэл мэдээллийн ажилтан хэлэхдээ "Энэхүү солир нь дэлхийгээс маш хол зайтай өнгөрнө аюул байхгүй.Хэрэв унасан тохиолдолд хохирол бага байх болно" гэж мэдэгдсэн ч Библийн онолчид энэ үйл явдал гарцаагүй болохыг сануулаад НАСА- олон нийтийг үймээнд автаахгүйн тулд үүнийг нууж жинхэнэ бодит байдлыг мэдэгдэхийг шаардаж байна.Үүнийг дэлхийн бүх том гүрний удирдагч нар аль хэдийн мэдсэн бөгөөд одоогоор ямар арга хэмжээ авхаа мэдэхгүй байгаа гэж тэд хэлжээ.Ойролцоогоор 800км диаметртэй энэхүү 2014YB35 солир 750,000 миллын зайтай өнгөрнө гэж НАСА тооцоолсон ч тэд энэ талаар дахин мэдэгдэл хийгээгүй юм.
2010 онд зөнч Эфрайн Родригез удахгүй дэлхийд маш том аюул нүүрлэхийг зөгнөсөн. Түүний хэлж байгаагаар энэхүү сүйрэл нь шүүлтийн өдөр байх бөгөөд дэлхий дээр болж буй бүх муу муухай зүйл арчигдаж үгүй болох гэнэ.Нийгэмд нүүрэлсэн дайн дажин аллага эд хөрөнгийн төлөөх тэмцлээс болж дэлхийд амар амгалан тогтож чадахгүй байгаа учраас энэ сүйрэл болно гэжээ.Тэрээр хэлэхдээ асар том солир Порта Рикад унасаар хүн төрлөхтөний ихэнх хувь нь үгүй болж дэлхий сүйрэх учраас НАСА-г энэ талаар мэдэгдэл хийж хүмүүсийг аврах үйл ажиллагааг эрт эхлүүлэхийг шаардаж байгаа аж.Мөн энэ үйл явдалтай холбоотой нэг зүйл нь сүүлийн 2 жилд дэлхий даяар болж буй янз бүрийн байгалийн гамшигууд бидэнд удахгүй болох үйл явдлыг зөгнөн хэлж байна.Одоогоор дэлхийн өнцөг булан бүрт галт уулнууд сэрж эхлэсэн нь нэг зүйлийн дохио гэдгийг ойлгох ёстой.Яагаад эдгээр галт уулнууд гэнэт бүгдээрээ сэрэв? Урьд өмнө нь галт уулнууд нэгэн зэрэг ар араасаа сэрж байсан тохиолдол байдаггүй.Энэ бол үнэхээр анхааралдаа авж судалж үзэх ёстой зүйл.
2014-2015 онд улаан сар 5 удаа харагдах бөгөөд 5 дахь улаан сар 2015 оны 9 сарын 25нд болно.Библид дурьдсанаар 5 улаан сар гарсаны дараа хүн төрлөхтөний эцсийн өдөр ирэхийг сануулсан байдаг.Ямартай ч НАСА дэлхий нийтийг үймээнд автуулахгүйн тулд энэхүү мэдээллийг аль болох нуун дарагдуулж нууцалсаар байна.Бид энэ талаар цаашид мэдээллэх болно.
Хэдэн жилийн тэртээ нэгэн малчин айлын гурван хүүхэд "Тэнгэрийн сайхан бүсгүйг" хий үзэгдлээр үзсэн бөгөөд тэрээр тэд нарт ертөнцийн гурван нууцыг хэлж өгсөн хэмээн ярих болсон бөлгөө. Энэхүү гурван нууцын 2 нь өдгөөг хүртэл олон түмэнд тодорхой болж нийтлэгдсэн бөгөөд харин 3 дахь нууц нь өнөөг хүртэл Ватиканы хийдийн зооринд хатуу чанд нууцлагдан хадгалагдаж байгаа ажээ. Тэр малчин айлын хүүхдүүдийг Лучиа, Франческо, Ячинта хэмээн нэрийдэх ба тэд Португалын Фатима хэмээх тосгоны дэргэдэх нэгэн модны оройд хөвөх багахан үүлэн дотроос тэрхүү сайхан бүсгүйг харсан гэх аж. Энэхүү нууцлаг бүсгүй тэднийг сар бүрийн арван гурванд энд ирж түүнтэй уулзаж байхыг хүссэн байна. Энэ хооронд дээрх хүүхдүүдтэй учирсан сонирхолтой явдал тосгоныхны сонорт хүрч, дараа сарын арван гурванд тэдгээр хүүхдүүд тосгоныхоо тавь орчим хүмүүсийн хамтаар дээрх модны дэргэд очжээ. Хэдийгээр тэдгээр хүмүүс дээрх модны оройгоор хөвөх нэгэн хэсэг жижиг үүл манан мэтийг үзсэн боловч тэдгээр хүүхдүүдээс өөр хэн ч тэр тэнгэрийн бүсгүйг олж хараагүй.
Энэ байдал дараачийн саруудад ч өөрчлөгдөөгүй тул үл итгэгсэд тэднээр тоглоом тохуу хийх болжээ. Гэвч тэдгээр хүүхдүүд үнэхээр тэр бүсгүй үзсэн гэдгээ андгайлан хэлсээр, сар бүрийн 13-нд өнөөх газраа ч ирсээр байлаа. 1917 оны 10 сарын 13-ны нэгэн бороотой бүрхэг өдөр өнөөх үзэгдэл эцсийн удаа үзэгдсэн бөгөөд энэ удаад бурхны их шидийг үзэхийг хүссэн тоо томшгүй олон католик шашин шүтэгчид дээрх модыг эргэн тойронд нь бүчсэн байжээ.
Энэ удаад ч тэр хүүхдүүдээс өөр хэн ч дээрх бүсгүйг үзээгүй байна. Харин энэ удаад, өнөөх бүсгүй өөрийгөө бурхны эх дагина хэмээн илчлээд, ертөнцийн гурван нууцыг хэлж өгөөд үүлэн дундаа уусан алга болсон ажгуу. Яг түүний дараа тэнгэрийн үүлс гэнэт ярагдан, асар том наран газар дэлхий дээр унах гэж байгаа мэт ойртон ирсэн нь тэнд байсан хэдэн мянган хүмүүс ертөнцийн эцсийн өдөр иржээ гэж ихэд айж сандарцгаасан байна. Гэвч удалгүй наран өөрийн байх газраа очиж тогтсон ажээ. Тэнд байсан хүмүүсийн ярьснаар энэхүү үзэгдэл дараа нь хоёр дахин үзэгдсэн байна. Энэхүү ертөнцийн 3 нууц гэдэг нь юу байсан бэ?
Франчиско, Ячинта нар 1918 онд тархсан хурц халдварт томуу өвчинд нэрвэгдэн нас барсан. Харин Лучиа Ромын Пап ламын хүсэлтээр дээрх үзэгдлийн талаар тодорхой бичиж өгсөн бөгөөд үүндээ дээрх ертөнцийн гурван нууцыг ч бичсэн ажээ. Тэдгээрийн нэгдүгээрх нь тамын орны тухай үзэгдэл байсан ба харин 2 дахь нь дэлхийн 2 дугаар дайны эхлэл, явц, төгсгөлийн талаар байсан байна. Тэрээр бичихдээ "Дайны төгсгөлд нэгэн асар их бөгөөд хор хөнөөлтэй гэрэл гарна" хэмээгээд, мөн Гитлер 1938 онд Австрийг эзлэн түрэмгийлэхийг урьдчилан хэлсэн байдаг.
Лучиа бүсгүйн хүссэнээр гурав дах нууцыг хэзээ ч хүн төрөлхтөнд мэдэгдэж болохгүй гэсний дагуу дээрх нууцыг дугтуйнд хийж лацдан, чандлан хадгалсан ажээ. Гэвч энэхүү дугтуйг сүүлчийн Ромын Пап лам Ёоханнес XXIII анх удаа 1960 онд задалж уншсан. Түүний уншсан энэхүү ертөнцийн гурав дах нууц нь өндөр дээд гэгээнтнийг маш ихээр айлгаж сандаргасан тул тэрээр энэхүү нууц дугтуйг даруй буцааж лацдаад цаашид хэзээ ч задалж, энэхүү нууцыг нийтэд мэдэгдэж болохгүй хэмээн лүндэн буулгасан байна.
Манай галактикийн найзууд бидэнд үргэлж ондоо гаригын хүмүүс аль хэдийн бидний дунд амьдарч байгааг хэлдэг.Тэд олон төрлийн шалтгаанаас болж дэлхийд ирдэг. Зарим нь Галактикийн холбоотон байдаг бөгөөд тэд дэлхий дээр өөрчлөлт авчирах гэж ирдэг бол, зарим нь судалгаа хийх, бас зарим нь зүгээр л туршлага судлах гэж энд ирдэг байна.Тэдгээр харь гаригийн элч нарын нэг болох Сугар гаригаас ирсэн Омнек Оник гэх ер бусын далд увдистай бүсгүйн талаар энд бид танилцуулах болно.Омнек бол Сугар гаригт төрсөн тэндхийн оршин суугч билээ.Сугар гаригыг бид манай нарны аймгийн тэр дундаа дэлхийн эгч гариг гэж нэрлэдэг.Энэ гариг дээр эрт цагт дэлхий дээрхи шиг амьдрал байсан гэж үздэг бөгөөд одоо сугар гаригийн хүмүүс тав дахь хэмжээст амьдарч байгаа юм.Сугар гаригыг гаднаас харахад бидэнд маш халуун амьдрал байж болхооргүй харагддаг боловч тав дахь хэмжээст амьдарч буй хүмүүс нь ер бусын гоёмсог алмазан хотод аж төрдөг байна.Омнек ч мөн энэ гайхалтай гаригт амьдарч байсан бөгөөд түүнийг том болоход заагч нар нь эх дэлхий рүү илгээж тэндхийн амьдралыг танин мэдүүлж,хүмүүст энх тайван сайн сайхан амьдрах талаар зааж зөвлөхөөр түүнийг илгээжээ.Омнек удирдагч нарынхаа хүсэлтийг зөвшөөрч 1951 онд Сугар гаригаас дэлхийрүү эх хөлгөөрөө иржээ.
Түүнийг анх Түвдэд ирэхэд буддын лам нар түүнд хэрхэн хүн шиг амьдрахыг сүмд заажээ.Удалгүй 1955 онд тэрээр заагч нарынхаа тусламжтай АНУ-ын Тениссид ирж ослоор нас барсан бяцхан охины биеийг авч хүн төрөлтэй болсон байна.Омнек нас биенд хүрч эр нөхөртэй болж гурван ч хүүхдийн ээж болов.Тэрээр Чигагод аж төрж байхдаа кассчин,баарны үйлчлэгч, хувцас дизайнер гэх мэт олон төрлийн ажил хийж аж төрдөг байв.Тэр жирийн хүн шиг амьдарч үүний хажуугаар өөрийн хамгийн чухал даалгавар болох хүмүүст Сугар гаригийн тухай болон энх тайван амьдралын талаар чухал мэдээг хүмүүст тарааж эхлэсэн байна.Тэрээр үргэлж хүн гэдэг бол сүнслэг амьтан бөгөөд үхээд сүнсэн бие хаашаа явах талаар мөн дэлхийгээс гадна өөр маш олон гаригт амьдрал оршиж байдаг талаар ярьдаг байна.
Тэрээр Дэлхий бол манай нарны аймгийн хамгийн залуу гариг бөгөөд бидэнтэй зэрэгцэн оршиж буй бусад гаригууд "Ахан дүүсийн гариг" гэх холбоонд хамаарагддаг.Тэд дэлхийг "Атлантчууд , Лемуруудын амьдарч байсан үеэс эхэлж хамгаалж ирсэн хэмээн Омнек ярьжээ. 1991 онд болсон олон улсын ҮМНБ-ийн конгрессийн хурлын үеэр энэ бүхний талаар хүмүүст ярьж хүн төрлөхтөн ондоо соёл иргэншилтэй холбоо тогтооход дэндүү хол байгааг хэлсэн байна.Тэрээр одоо дэлхийн насаар 66тай боловч Сугар гаригийн насаар 246 настай юм. 1961 оны 4-р сарын 12-ний өдөр ЗСБНХУ-ын иргэн, Агаарын цэргийн зэвсэгт хүчний хошууч Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтөний түүхэнд анх удаа дэлхийн тойрог замд аялсан юм. Энэ нислэгийн тухай бүх юм тодорхой гэлтэй. Гэтэл албан ёсны хэвлэлүүд нэгэн мэдээг албаар орхигдуулж байв. Энэ бол харь гаригийн үл мэдэгдэх биетүүдийн тухай сэдэв юм.Нөгөөтэйгүүр, Юрий Гагарин ийн ярьж байжээ: «Харь гаригийн үл мэдэгдэх биетүүд бол бодит зүйлүүд, хэрэв та зөвшөөрвөл, би танд илүү ихийг ярьж өгье ». Маш сонирхолтой зүйлийг хэлсэн байгаа биз. Тэр үед харь гаригийн нисдэг тавагийн тухай сансрын нисэгчтэй ярих нь хориотой байлаа. Тэгсэн хэдий ч сансрын нисгэгчдийн харь гаригийнхантай уулзалтуудын тухай илэн далангүй яриа багагуй хуримтлагдсан юм. Одоо та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтойгоос нь толилуулъя. Сансрын хоёрдахь нисгэгч Герман Титов сансарт очоод ирснийхээ дараа 1961 онд нисч байх үедээ харь гаригийн 7 нисдэг таваг харсан гэжээ. Тэдгээр нь түүний хөлгийг тойрон эргэлдэж байжээ. 1962 оны 2-р сарын 26-нд “Меркури-Френдшип-7” хөлгөөр нисч явсан одон орон судлаач Жон Гленн тамхины дүрстэй хажуудаа хурц гэрлийн эх үүсвэртэй харь гаригийн үл мэдэгдэх биетийн зургийг авч ирсэн юм. Гэрэл зургийг нийтэлсэн байв. 1964 оны 10-р сарын 12-ны өдөр анхны олон суудалтай “Восход” хөлгийн гишүүд болох Комаров, Феоктистов болон Егоров нар Нислэгийн удирдлагын төвд тэднийг маш хурдтай хавтгай дугуй хэлбэртэй нисдэг биетүүд тойрон хүрээлээд байна гэж дамжуулсан юм. “Восход” хөлгийн нислэг таван хоног төвлөвлөгдсөн байсан ч, шууд буцаж ирсэн юм. 1968 онд “Аполлон-8 ” хөлгөөр нисч явсан одон орон судлаачид Борман, Лоуэлл болон Андре нар дугуй хавтгай дугуй хэлбэрийн үл мэдэгдэх биет зүйл тэдэнтэй зэрэгцэн цагт 11 мянган км хурдтай нисч явахыг харсан аж. Нисдэг таваг гарч ирүүт сансрын хөлгийн бүх төхөөрөмжүүд нь ажиллахаа больж, Хьюстон дахь Нислэгийн удирдлагын төвийн холбоо тасарчээ. Дараа нь нууц үл мэдэгдэх нисдэг биет нь “Аполлоныг” хурц гэрлээ тусгахад хөлөг онгоц хүчтэй дайвалзаж, үүнтэй зэрэгцэн аймшигштай дуу гархад багийн гишүүдийн чихэнд хүчтэй өвдөлт мэдрэгдэж байжээ. Хэдэн минут өнгөрсөний дараа үл мэдэгдэх биет гэнэт алга болход нөгөө аймшигтай дуу чимээ, хурц гэрэл ч алга болсон байв. Нилээд цаг өнгөрсөний дараа “Аполлон -8 “хөлгийн дэргэд өмнөхөөс нилээд том хэмжээний шинэ хавтгай дугуй хэлбэрийн нисдэг биетэн гарч иржээ.Одон орон судлаачдын бие маш өвдөж эхлэв. 11 минут өнгөрсөний даара бүх хэвийн бус зүйлүүд нэг мөчид арилав. Хьюстонтой холбоо ч сэргэжээ. 1969 оны 7-р сарын 21-нд “Аполлон-11” Саран дээр буулт хийсэн юм. Сансрын нисэгчид Армстронг болон Олдрин нарыг хөлгөөс буухад тэд өөрсдийн дээр хоёр үл мэдэгдэх нисдэг биетийг анзаарчээ. Бас нилээд хэдэн нь Сарны гадаргуун дээр байжээ. НАСА-гийн ажилтан асан Отто Биндерын ярьснаар, “Аполлон-11” хөлгөөс дамжуулсан мэдээг радиосонирхогчид замаас нь барьжээ. Тэд ингэж дамжуулж байв: Бурхан минь, тэд бидэнтэй зэрэгцэн царын цаад зах дээр зогсоод биднийг ажиглаж байна!” 1975 оны 4-р сард 195 км өндөрт пуужин тээгчийн ослын улмаас сансрын “Союз-18” хөлгийн багийн гишүүд болох сансрын нисгэгч Лазарев болон Макаров нар бүхээгтэйгээ салж, Алтайн ууланд шүхрээр буух болсон юм. Шөнө нь сансрын нисэгчдийн лагерьт хурц нил ягаан туяа байж байснаа гэнэт алга болжээ. 1996 онд Лазарев хэлэхдээ, түүний бодож байгаагаар, энэхүү үл мэдэгдэх нисдэг биетийн хүчинд сансрын нисэгчид эсэн мэнд эх нутагтаа ирсэн ажээ. 1978 онд сансрын нисэгч Попович Вашингтоноос Москва руу ердийн зорчигчдийн онгоцоор 10 000 метрийн өндөрт нисч явахдаа онгоцноос 1500 метрийн зайд зэрэгцэн нисч яваа тэгш өнцөгтэй гурвалжин, далбайт усан онгоцыг санагдуулах үл мэдэгдэх нисдэг биетийг харжээ.
1981 оны 5-р сарын 5-нд “Салют-6” сансрын станцын багийн ахлагч Коваленок хөлгийн гадна талд зууван хэлбэртэй үл мэдэгдэх нисдэг биет нисч байснаа хоорондоо нэгэн зүйлээр холбогдон хоёр хуваагдаж байжээ. 1985 онд “Салют-55” хөлгийн нислэгийн 155 дахь өдөр зөвлөлтийн зургаан сансрын нисгэгч: Кизим, Атьков, Соловьев, Савицкая, Волк болон Жанибеков нар цонхоороо нээлттэй сансарт долоон аварга дүрс харжээ. Тэд хоорондоо хэлэлцсэнгүйгээр “тэнгэрийн сахиусан тэнгэрүүд” гэж нэрлэжээ. Биетүүдийн нүүр царайг ялгагдаж байсан төдийгүй тэд инээлдэж байжээ. 10 минутын дараа тэд алга болсон. 2007 онд “Хаббл” телескоп дэлхийн тойрог замд долоон тод биетүүдийг илрүүлжээ. Зураг дээр далавчтай гэрэлтэх биетүүдийн дүрс байх аж. 1990 онд “Мир “ станцад сансрын нисгэгч Стрекалов болон Манаков нар хөлгийн гадна талд нилээд хэдэн секундын турш жижгэвтэр гэрэлтэй хүрээ харсан бөгөөд тэр нь шинэ жилийн гоёлтой гацуур модыг санагдуулж байжээ. 1991 онд сансрын нисэгч Муса Манаров “Мир “ станцаас нэгэн сонирхолтой биетийн зургийг авчээ. Эхлээд тэр үүнийг антеена ббөайна гэж боджээ, гэтэл станцаас хурдтай холджээ. Орос улсын болон АНУ-ын албан ёсны төлөөлөгчид ийм мэдээллийг тнэг бол тайлбарладаг, нэг бол сэтгүүлчдийн санаагаараа зохиосон зүйл гэж үздэг. Гэхдээ харь гаригийнхны нисдэг тавагийн ажиглалтын тухай мэдээллүүд нь байнга бодолд оруулдаг, овоо босгоогүй бол, шаазгай яахнаа суух билээ дээ. Германы Bile.De сайтын мэдээллэж байгаагаар нэрт архелогич судлаач Грегор Спюрий аврага хүнийх байж болох маш том хурууны зургуудыг дэлгэжээ.Эдгээр гайхалтай зургуудыг тэр анх удаа олон нийтэд харуулжээ.Энэхүү хуруу нь 15 см урт, бөгөөд энэ нь жинхэнэ бол, энэ хурууны эзэн нь 16 гаруй метр өндөр хүнд харьяалагдаж байна! Хэдийгээр гэрэл зураг 1988 онд Египетид малтлагын үед авсан ч, Саяхныг хүртэл олон нийтэд дэлгэгдээгүй байсан ажээ .Харамсалтай нь, энэ хурууг Египетийн ямар ч музей байрлуулаагүй байна. Анх 1988 онд Грегор Спюрий энэхүү хурууны зургыг авахын тулд 300 ам доллар төлж байж хурууг хадгалж байсан эзнээс нь зөвшөөрөл авч эдгээр хурууны зургуудыг даржээ. Тэрээр 2009 онд Египетид дахин очиж аврага хурууг хадгалж байсан эзэнтэй уулзан энэхүү ер бусын олдворыг худалдаж авах гэсэн боловч хурууны эзнийг олж чадалгүй буцсан байна.
Дэлхий доторхи дэлхий буюу хөндий дэлхийн тухай онолыг эрдэмтэд одоо хүртэл судалж байна.Дэлхий нь хөндий бөгөөд үүнд дээд үе, дунд үе, доод үе гэсэн нийт 3 үеэс бүтдэг байна.Дээд үе нь бидний амьдарч буй үе бөгөөд дунд үе нь газар доорхи хэсэг юм харин доод үе буюу хамгийн гүн хэсэг дэлхийн халуун цөм байдаг хэсгийг ингэж нэрлэдэг байна.Дэлхий нь хөндий бөгөөд үүний дотор өөр ертөнц бий гэсэн онолыг 18 зууны үед эрдэмтэд гаргаж байсан. Энэхүү хөндий ертөнцийн хүмүүс нь бидний мэдэх сөнөсөн атлантууд ,шамбалын орны хүмүүс , Агарта , Лемурууд , Харь гаригийнхан гэх мэт оюун ухааны дээд түвшинд хүрж гэгээрсэн хүмүүс амьдардаг байна.Энэхүү хөдний ертөнцийн орох үүд нь бидний амьдарч буй дээд үед байдаг бөгөөд Гималайн өндөр нуруу, Хойд мөсөн тив мөн говийн элсэн цөлийн нууц агуйгаар нэвтэрч болдог талаар санскритэд бичсэн байдаг. Энэ газар доорхи ертөнцрүү нэвтэрхийн тулд хүн оюун ухаан гэгээрлийн дээд төрлийг олсон байх ёстой бөгөөд ингэж чадсан хүн энэхүү бурхадын оронд нэвтэрч чадна гэсэн үг юм.Мөн олон ном зохиолд санамсаргүй байдлаар Хөндий ертөнцрүү нэвтэрсэн хүмүүсийн түүх байдаг бөгөөд бид та бүхэнд тэрхүү болсон явдлын талаархи материалуудыг хүргэж байна. Хойд мөсөн далай буюу Арктикийн зузаан мөсөн давхарга нь хүн төрлөхтөний хувьд бүрэн гүйцэд судалж чадаагүй газруудын нэг юм.Далайн түвшнээс доош 11 мянган 11 км гүнд орших Марианы хонхор , Нисэх онгоц болон хөлөг онгоцууд үл мэдэгдэх шалтгаанаар хумхийн тоос мэт алга болдог Бермудын гурвалжин хүртэнл арктикийн нууцын хажууд юу ч биш билээ.1978 онд Арктикт зургаан сар орчим судалгааны ажил хийсэн ЗХУ-ын эрдэм шинжилгээний экспедецийн ажилтан Сергей Волошин 1982 онд АНУ-д цагаачлан гарсаныхаа дараа бичсэн "Мөсөн туйлын нууц" номондоо "Арктикийн 20-40 мянган метр зузаан мөснүүд 11-12 сарын эхээр хаа нэг газраа ан цав цуурч бяцхан ангал мэт агуй үүсгэдэг юм. Эртний эскимосчууд болон тундрын чукча нар өөрсдийнхөө өвөг дээдсийн сүнсийг мөсөн доор оршдог хэмээн ярьдаг бөгөөд тэдний зарим нь энэ талаар янз бүрийн сонирхолтой түүх үлдээсэн байдаг юм.Эдгээр түүхүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй ч юм шиг санагддаг билээ.15 зууны үед буюу 1400 оны дунд үед Шэлоон хэмээх залуу нэг удаа мөсний ангал нээгдэж бяцхан агуй руу зориглон орсон гэдэг.Тэрбээр харанхуй мөсөн хонгилоор бамбар асаан арван км хэртэй явтал мөснүүд гэнэт толь шиг туяаран гэрэлтэж эхэлсэн учир бамбараа унтраажээ.Мөн мөсөн хонгил нь хүний гараар бүтсэн чамин хашлага бүхий шат болон хувирсан бөгөөд доошлох тусам шат нарийсан дугуйрсаар сүүлдээ гишгэж боломгүй нарийхан хөндлүүд болон хувирсан байна.Яг энэ үед түүний хажуугаар сэнтий шиг зүйл дээр суусан аврага том биетэй хүмүүс тойрон нисч хачин дуугаар зандран загнаад эхэлсэн гэдэг.Шэлоон мөсний доорхи агуйн ёроолд гэрэл цацарсан өндөр гоёмсог орд харшууд сүндэрлэж завсараар нь өнгө бүрийн гэрэлтэй дуу чимээ ихтэй хачин зүйлүүд сүлжилдэн зөрөлдөж байхыг олж харжээ.Түүнийг тийхнүү гайхан зогсч байтал хавч шиг хэлбэртэй зүйл нисэн ирж хоёр талаас нь хавчин барьж аваад буцааж дээшээ гаргасан байна. Тэр хаагуур гарч ирсэнээ дараа нь огт санахгүй байсан аж.Тэрээр омогтоо буцаж очоод би " Би мөсний ангалаар доод тиврүү очоод ирлээ.Тэнд бурхад амьдардаг юм байна.Би эцэг өвөгдийнхөө сүнстэй уулзаж чадсангүй.Намайг асар хурдан буцаагаад дээш нь гаргачихлаа.Гэхдээ бурхадын хотод маш олон том биетэй хүмүүс байсан.Би цаашаа очсон бол өвөг дээдсийнхээ сүнстэй уулзах байсан ч байж магадгүй " хэмээн ярьсан гэдэг.600 гаруй жилийн өмнө болсон явдлын тухай өгүүлдэг энэ түүхээс газар доор аврага том биетэй хүмүүс нисдэг биет болон машин тэрэг хэрэглэж тэнгэр баганадсан байшин барилга босгосон гэдэг санаа шууд анзаарагдаж байгаа юм.Эскимосчууд 600 жилийн өмнө ийм домог санаанаасаа зохиосон бол тэдний сэтгэлгээний хүрээ зөгнөх чадварыг гайхалтай гэхээс өөр аргагүй. Гэхдээ Шэлоон хэмээх хүүгийн тухай энэ түүх бол уран сайхны хэтрүүлэг бүхий зохиомол яриа биш харин Арктикийн мөсөн доор эртний Лемур атлантчууд харийнхан шиг аврага том биетэй хүмүүс шинэ амьдралыг цогцлоон амьдарч байж болохыг харуулсан явдал юм.С.Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа гурван хамтрагчийнхаа хамт яг тийм нэг ангалд унасан тухайгаа ч номондоо бичсэн байдаг юм. Та бүхэнд 1994 онд АНУ-ын НАСА-ын Вояажер хөлгөөс бичсэн Хөндий ертөнцийн нууц бичлэгийг хүргэж байна.Энэхүү бичлэг нь бодит бөгөөд саяхан 4 жилийн өмнө НАСА-ын архиваас алдагдаж олонд ил болсон юм. Энэхүү бичлэгээс та бүхэн газар доор ертөнцрүү нэвтрэх үүдийг харах болно.Энэхүү газар доорхи ертөнцрүү нэвтрэх Портал үүд нь Арктикийн мөсөн тивд үүсчээ мөн энэ нэвтрэх үүд нь тодорхой цаг хугацаанд онгойдог байна үүнийг олж илрүүлэх маш хэцүү ажил бөгөөд олон нийтэд ил болоод буй энэхүү гайхалтай дүрс бичлэгийг үзэхийг зөвлөж байна. Марс, Сугар, Нар, Сар гээд л бүгд дотроо хөндий. Дэлхий бол голдоо цөмтэй хатуу бөмбөрцөг гэж боддог хүмүүс дэлхий хавтгай гэж боддог байсан хүмүүсээс нээх ялгарахгүй. Дэлхийн түүхэнд дэлхий дотроос олон удаа хүмүүс гарч ирж дэлхий дээрхи хүмүүст зааж сургадаг байсан. Эрнст Мулдашевын номнууд дээр аварга биетэй хүмүүс бидэнтэй хамт амьдарч байгаад дотогшоо орсон тухай Төвдүүдийн ярианаас сонсдог. Тэд газар доорхи энэ хотыг Агарта гэдэг. Янз бүрийн л нэртэй байх. Дотогшоо орох маш олон орц бий, Төвдөд, Египтийн Пирамид, мөн Монголын цөлд бий. Энэ хэд бол үндсэн том орцууд юм. Туйлын туяа гэж нэрлэгдэх узэгдэл нь нарнаас ирсэн соронзон орны нөлөөнд үүссэн гэрэл биш юм. Унэндээ үг туяй нь дэлхийн 2 туйлын онгорхойгоор тусч буй дэлхийн голд байрлах хиймэл нарны туяа юм. Нарнаас ирсэн туяа дэлхийн соронзон оронд нөлөөлж ийм үзэгдэл гаргадаг бол яагаад бусад газар харагддаггүй юм бэ? Гэтэл зовхон өмнөд ба хойд туйлд л үзэгддэг. Энэ талаар яагаад хүмүүс мэддэггүй юм бэ?, онгорхой том нүх байсан л юм бол онгоцоор явж байхдйа харах л байсан шдээ, Антрактидад судалгаа явуулж байсан хүмүүс мэдэх байсан шүү дээ гэж магад. Өдийг хүртэл мэдээгүй шалтгаан нь : 1. түүхэнд хэд хэдэн хүн тийшээ санамсаргүй орсон ба энэ талаар цоон хэдэн ном бичиж байсан. Ихэнхи нь өөртөө хадгалсан. Олон нийт шоолох байсан байх. Үүнийг нь ч Амеркийн засгын газарнууцалсан. 2. Доторхи иргэншил маш өндөр хөгжилтэй. Оюунлаг талаараа ч Материаллаг талаараа ч биднээс хол байгаа. Тэд гурван хэмжигдэхүүн бүхий холографи үүлсгэж нүхийг сансараас харахад битүү мэд харагдуулдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг Интэрнэтээс олох боломжтой. Уншигч та итгэх албагүй, зүгээр л судлаад узвэл энэ талын нотлох баримт хангалттай олдоно. Антрактидын судалгааны багын мэдээлснээр хойд мөсөн далайн яг голд ногоо ургамал бас шороо ховж явж байхыг харсан байна. Мөн урд нь бүртгэгдэж байгаагүй төрлийн шувууг харж байснаа хэлж байсан. С.Волошин 1978 онд Арктикт судалгаа хийж байхдаа гурван хамтрагчийнхаа хамт нохой чаргатай шуурганд уруудан , байрлаж байсан газраасаа төөрч яваад Шэлоонтай таарсантай адил ангалд унасан тухайгаа ч номондоо бичсэн байдаг юм.Түүний дүрслэн бичсэнээр бол уг ангал нь эгц доошоо бус харин ороомог хэлбэрийн налуу замаар доошоо одсон байсан учир Волошин нохой болон нөхдийн хамт гулгасаар багцаалбал500 орчим метр доошоо гулссан байна.Тэгтэл нэгэн хавтгай дэвсэг дээр чарга нь тээглэн азаар зосчээ.Тэд амьсгаа даран хэвтэж байтал тэдний байгаа газар сар туссан юм шиг бүдэг гэрэлтэй болж доошлох тусам мөсийг нэвт гийгүүлсэн туяа нь улам хурц тод болоод явчихсан аж. Мөн ороомог хэлбэрээр доошлон уруудсан замын ёроолоос ямар нэгэн мотор ажиллаж байна уу гэмээр бүдэгхэг лугших дуу дуулдсан бөгөөд хэн нэг нь тээр доор цахилгаан мотор ажиллуулж эрчим хүч гарган мөсөн ангалыг тэр чигээр нь нэвт гэрэлтүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гэдэг.Тэгж байтал гэнэт тэдний дотор муухай оргин огиулан бөөлжиж эхэлсэн бөгөөд удалгүй ямар нэгэн аврага том биетэй амьтан гар дээрээ өргөн дээшээ авч явааг бүдэг бадагхан мэдэрсэн байна.Хоёр цагийн дараа тэд бүгдээрээ нохой болон чаргатайгаа мөсний гадарга дээр ухаан оржээ.Яаж дээшээ гарсанаа хэн нь ч хэлж чадахгүй байж.Тэд хэвтэж байсан газрынхаа эргэн тойронд хоёр км хиртэй газарт ямар нэгэн ангал нүх байна уу гэж хайсан ч доошоо цөмөрч орсон агуй хэлбэрийн ямар ч нүх олж чадаагүй байна. Волошин мухар сүсэгт сүмийн санваартан бус харин шинжлэх ухааныдоктор хүн байсан учраас 1979 онд Москвад ирмэгцээ тухайн ЗХУ-ын Шинжлэх ухааны академийг толгойлж байсан академич Андрей Сахаровтой уулзан тэрхүү явдлын талаар ярьж хачин мөсөн хонгилыг олж нээх ажилд туслахыг хүссэн байна.А. Сахаров Волошинд туслахыг хүссэн боловч тухайн үед "Хүйтэн дайн"ны хоёр дахь үе шат ид эхэлж хятад, вьетнамруу довтлон Зөвлөлт улс бүхий л хөрөнгөө батлан хамгаалах салбар луугаа шидэж байсан учраас мөсөн доорхи хөндий дэлхийг хайх ажилд санхүүжилт олдоогүй байна. Харин Волошин 1982 онд АНУ-д зугтаж гарсаныхаа дараа энэ талаар Пентагонд тусгай илтгэл бичиж Арктикийн мөсийг Греландын хавиас юмуу эсвэл Аляскийн зүгээс мөс зүсэгч шумбагчаар тандан судлах санал тавьсан ч америкчууд түүний үгэнд итгээгүй ч юм уу зөвшөөрөөгүй ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарлаас шалтгаалан хойд болон өмнөд туйлын мөс асар ихээр хайлж оронд нь нов ногоон шинэ эх газрууд гарч ирэх болсон гэж ярих болоод буй.Тэгвэл үүнээс шалтгаалан эрдэмтэд "Хоёр туйлын мөс хайлж байгаа нь дэлхийн дулаарал болон хүний хүчин зүйлүүдтэй ямар ч холбоогүй.Эх дэлхийн уур амьсгалд уур манангийн үүдэлтэй хүлэмжийн чийглэг агаар нэмэгдэж байгаа нь ч гэсэн хүний буруугаас болоогүй.Арктик болон Антарктидын мөсөн давхраа хайлах болсон нь доор явагдаж буй үйлдвэржилт буюу Хөндий дэлхийн оршин суугчид соёл иргэншилийн нөлөөнөөс болж байна" хэмээн хэлсэн нь гайхал төрүүлж байгаа юм. Антрактидын мөсөн давхрагын зузааныг 150-286 км гэж америкчууд тооцоолсон бол Арктикийн мөсний зузааныг 110-180 км зузаан хэмээн оросууд тодорхойлсон байдаг билээ.Мэдээж тэрхүү зузаан мөсөн давхаргын зөвхөн 3-4 км нь далайн усан дээр ил харагдаж дээрээсээ хайлж эхлээд байгааг бид харж суугаа.Тэгвэл эрдэмтэд "Одоо арктикийн мөсний зузаан давхагра дээрээ, мөн дороосоо ч адилхан хайлж байгаа.Хэрвээ түүний зузааныг ахиад хэмжих юм бол 40-50 км-ээр нимгэрсэн байж ч мэднэ.Энэ нь мөсний доор бий болсон өөр соёл иргэншилийн нөлөөтэй холбоотой.Магадгүй асар олон галт уул дэлбэрчАтлантид тив сүйрэх үед дэлхийн цаг уур байж тэсэхийн аргагүй халуун болж , аврага биет лемур атлантчууд Гималайн цаст уулс болон Антарктид хийгээд Арктикийн зузаан мөсийг өрөмдөн доошоо орж сэрүүн орчиндсоёл иргэншилээ ахиад цэцэглүүлсэн ч байж болох юм. Сүүлийн үед хойд мөсөн далай хийгээд Антарктидын хавиас үхлийн хортой метан асар ихээр ялгаран дэлхийн бусад хэсгүүд рүү нүүх болсонбилээ.Үүнийг эрдэмтэн хүн төрлөхтөний барьж байгуулсан цахилгаан станцуудын нөлөөгөөр агаар мандал метанжиж салхинд хөөгдөн хойд урд туйл дээр овоорч байгаа мэтээр тайлбарлаад байгаа билээ.Зүй ёсоор болметан нь соёл иргэншил эрчимтэй хөгжиж аж үйлдвэржилт хэрээс хэтэрсэн газруудаас л дээшээ агаарт ялгаран дэгдэж байдаг юмсанж.Гэтэл ямар ч хүнгүй Арктикийн мөсөн доороос метан ялгараад байгаа нь бүр ч гайхал төрүүлж байгаа юм.Энэ олон гайхалтай байдал " Үнэхээр дэлхийн доор гуравдугаар нарны үед амьдарч байсан аврага биет лемурчуудын иргэншил оршин тогтнож байгаа юм биш биз? гэсэн асуултыг төрүүлж байгаа юм. UFO.MN Хүний өвөг дээдэс Лемуро-атлантчууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөний үлдэгдэл нь лемуро-атлантчуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамлуудыг ашиглан барилга барьдаг байжээ. Английн Солюсбергийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египетийн Сфинксийг лемуро-атлантчуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемуро-атлантчуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан юм. Тэд дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүдтэй байжээ. Эдгээр нисдэг аппарат нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр түвшинд хүрсэн хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм. Эдгээр аварга биетүүдийг Түвдийн гүн ухаанч Лувсандамба “Оюун ухааны хэт хөгжилтэй хүмүүс” гэж нэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр “хэт оюунтан”-ыг лемуро-атланчтууд гэж үзэх олон нотолгоо байна. Лемуро-атлантчууд 6-8 метр, түүнээс ч өндөр биетэй байжээ. Мөн л Лувсандамбын үзэж байгаагаар “хэт оюунтан”-ы амьдарч байсан үед газар Дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр-гаригтай байсан. Түүний бүтээлд л лемуро-атлантчуудын өөр өөр бүлэглэлийн хоорондын сөргөлдөөний талаар ч бичсэн байдаг. Сөргөлдөөн нь Дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн аймшигт дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсжээ. Үүнээс хойш ихэр гариг нь Дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гариг бур ойртоход Дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемуро-атлантчууд тэмцэл маргаанаа мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөө сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гариг улам бүр томорсоор, төдөлгүй дэлхий уг гаригтай асар хүчтэй дэлбэрэлт үүсгэн мөргөлджээ. Хар үүлс нүүн, цэвдэг хүйтэн болов. Ихэнх хүмүүс (атлантчууд) үхэцгээжээ. Үүнээс хойш Нар дорно зүгээс гарч өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гаригс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой үлдсэнийг олжээ. Лемуро-атлантчуудын үндэстэн нь Дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүр мөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл самадийн байдалд Хүний Генийн Сангийн төлөөлөгч болон оршсоор буй юм. Мөн өөр бусад эх сурвалжид лемуро-атлантчууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот Шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн нь болсон гэжээ. Николай Рерих Шамбалын орныг дүрслэхдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увидастай гэж нэг бус удаа бичсэн байдаг. Энэ бүхэнд итгэж болох уу? Мэдэхгүй л юм. Ямартаа ч нарийн болон бодит ертөнцийн хооронд шилжих боломжтой. Атланчууд Лувсандамбын бичсэнчлэн гаригуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантчууд Дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарахад нь тусалж чадах “хэт оюунтан”-уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний дурсгал болж шашин шүтлэг үүсжээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа. Бронттозавр, арслан заан шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж Дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хаяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижгэрэв. Атланчуудын бөө төлөгчид лемуро-атлантчуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд лемуро-атлантчуудын эртний бичээсийг цуглуулж тайлан уншихыг оролдож байв. Эртний мэдлэгийн бусад эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ. Эртний мэдлэгийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том жижиг олон хот баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ шинэ аргыг олж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр нь онгоц нь чимээ шуугиангүй нисч, газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсож чаддаг байлаа. Таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр ингэх боломжтой болжээ. Хүмүүс алган дээр багтан багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Голдуу агаараар зөөж тээвэрлэдэг байсан ба ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантчуудыг “Амьдралын хүч”-ийг эзэмшсэн байсан гэж бичжээ. Жишээ нь тариан түрүү нь Йотроо брших “амьдралын хүч”-ний тусламжтайгаар нахиалах шидтэй болдог. Атлантчууд уг амьдралын хүчийг техникийн хүч болгож, нисдэг болон бусад төхөөрөмжийг хөдөлгөгч хүч болгон ашиглаж байжээ. Тэд таталцлын хучинд үйлчилж, “амьдралын хүч”-ийг ашиглахаас гадна “билгийн нүд”-нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пирамид болон бусад байгууламжийг барихдаа атлантчууд “харцаараа” чулууг хөдөлгөдөг байсан гэжээ. Атлантчууд хувьслын явцдаа “билгийн нүд”-нийхээ үүргийг алдсан боловч “дотоод хараа”-ны үүргийг нь хиймлээр идэвхжүүлдэг байсан гэж бичжээ. Лувсандамбын бичсэнчлэн атлантчууд хоорондоо харьцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл “хэл” болсон телепатийг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин, өөр өөр хэл үүсч хүмүүс бие биенийгээ ойлгох нь муудаж эхэлсэн. Бичиг үсэг зохиогдов. “Акашийн товчоо”-нд атлантчууд нь маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй муутайгаараа орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ. Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил одоогийнхоос өөр байсан. Мөн л “Акашийн товчоо”-нд атлантын тив газар нь өнөөгийн Америк Европ хоёрын дунд, Атлантын далайд байдаг байсан гэж бичжээ. Е.П.Блаватская нэг нь Атлантын далайд, нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байсан гэжээ. Түүний бичсэнчлэн аварга том номхон далайн тив газрын үлдэгдэл нь Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон Полинезийн арлууд юм. Уг живсэн эх газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, Шинэ Зеланд, Пасхын арлуудаас түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно. Эдгээр арлын зэрлэгүүд нэгнийгээ мэддэггүй ч бүгдээрээ л тэдний арал нь живэн алга болсон аварга том эх газрын нэгэн хэсэг юм гэж ярьцгаадаг. Энэ зэрлэгүүд бүгд нэг хэлээр ярьдаг, нэг ёс заншилтай нь ихээхэн сонирхол татсан. Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн. Өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед хэдхэн арал байжээ. Атлантчуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. Атлантыг 7 дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу “Рмоагали” нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ. Хоёр дахь дэд үндэстэн буюу Тлавиатли нь үнэнч шударга зантай, үйлдсэн үйл, гавьяа зүтгэл, бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гурав дахь дэд үндэстэн буюу Толтекчууд нь амжилт, мэдлэгээ үр удамдаа өвлүүлэн үлдээдэг болсонтой холбоотойгоор отог омог, тэргүүлэгч үүссэн байна. Дөрөв дэх дэд үндэстэн буюу Пратуранцчууд нь өөрийн эрх ашиг хүсэл сонирхлыг хөөдөг шинж чанартай байжээ. Тав дахь дэд үндэстэн болох Прасемитчууд нь шүүн тунгаах чадвараараа ялгардаг байв. Зургаа дахь дэд үндэстэн буюу Аккадийчууд сэтгэн бодох үйл ажиллагаагаа хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болжээ. Долоо дахь дэд үндэстэн буюу Монголчууд сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртнийх байх тусмаа хамгийн гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэнд хүрцгээжээ. Е.П.Блаватская нь номныхоо нэг хэсэгт атлантыг Дэв, Перин гэсэн хоёр дэд үндэстэн болгон ангилаад, Дэвчүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номныхоо өөр нэгэн хэсэгт тэрээр атлантчуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхын арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээд тэр Буддагийн төрхтэй хүмүүс нь Бурхны Хүүхдүүд байсан ба Пасхын арлын чулуун хөшөөний төрхтэй хүмүүсийг хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ. Түүнээс гадна Е.П.Блаватская атлантчуудыг шар, хар, хүрэн ба улаан атлант гэж ангилжээ. Тэгээд шар атлантчууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс болж, хар атлантчууд нь африкийн негрүүдийн, улаан атлантчууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Мөн зохиогчийн бүтээлээс атланчууд нь шинэ технологийг муу үилд ашигласан нүглийн талаар бичсэнийг мөн олж уншиж болно. Бурхан байрлах ёстой Гэгээн цамхагийг сэтгэлийн янз бүрийн нүгэл үйлдсэн хүмүүсийн хөргийг тавьдаг газар болгосон байж. Энэ бүх нүглийн шийтгэл болж атлантчуудын бүлэглэлүүдийн хооронд мөнхийн дайн дэгдэв. Лувсандамба дайн дэгдсэний шалтгааныг атлантчуудын дунд олон янзын хэл үүссэнтэй холбон тайлбарлажээ. Мөн тэрбээр атлантчууд шинэ төрлийн зэр зэвсэг бүтээсээр байсан гэж бичжээ. Хүмүүст гаж хувьслыг үүсгэгч туяан зэвсэг бүтээсэн байна. Дараа нь бактерологийн зэвсэг бүтээн хэрэглэсэн нь Дэлхий дээр олон төрлийн аймшигт өвчнийг үүсгэжээ. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээжээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep yc, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая саяаар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Е.П.Блаватская атлантчуудын өөр хоорондын дайны талаар дараах зүйлийг бичжээ. Дэлхийн бодит сүнсний доод түвшинг удирдаж, нийт хүн төрөлхтний 2/3-ийг эзэлдэг байсан хар атлантчууд нь хүн төрөлхтний 3/1-ийг эзэлж бурханд үнэнч хэвээр үлдсэн шар атлантчуудтай дайтаж байлаа. Атлантчуудын энэ хоёр бүлэглэл хоорондоо биеийн байдлаараа төдийгүй мөн сэтгэл оюунаараа ихээхэн ялгаатай байжээ. Тэд бүгд анхдагч мэргэн ухаан, байгалийн нууц зэрэгт ихээхэн нэвтэрсэн боловч хоорондоо тэмцэлдэж байлаа. Шар арьстнуудын тэргүүлэгч нь цэвэр ариун хүмүүстэй нисдэг завиа ахан дүүс тэргүүлэгчиддээ дараах үгтэй захианы хамт илгээжээ. “Шар арьстан болгон хар арьстан бүрт нойрыг илгээг. Тэд хүртэл бүү зовж шаналаг. Нарны Бурханд үнэнч хүн бүхэн сарны Бурханд үнэнч хүн бүгдийг хувь тавилангаасаа зугтаах чадалгүй болгон хүлэг… Хар арьстнууд сэрэн нэмэгдэж буй уснаас айхдаа виманагаа санахад угүй болсон байг”. Тэгэхээр лемурчуудын соёл иргэншлийн дараа үүссэн атлантчуудын соёл иргэншил нь аажимдаа лемуро-атлантчуудын мэдлэгийг эзэмшин хөгжүүлснээрээ өндөр хөгжилтэй соёл иргэншил болж чаджээ. Гэвч энэ соёл иргэншлийн дотор дайнд хүргэсэн хагарал үүсчээ. Шинэ шинэ зэвсэг ашигласан мөнхийн дайн нь Атлантидыг мөхөлд хүргэжээ. Ийнхүү дайны хөлд гайхамшигт оюун ухаантан үрэгдэж, дараагийн төрөл буюу хүн дэлхийг эзэгнэж эхэлсэн.
UFO.MN Финикс гэрэл гэж нэрлэгдсэн хамгийн алдартай ҮМНБ-ийн үзэгдэл тэртээ 1997 онд Финиксын тэнгэрт олон зуун мянган хүмүүсийн нүдэн дээр болсон байдаг.Тухайн үед засгийн газар үүнийг ард олноос нуухын тулд агаарын нисэх хүчний бэлтгэл явагдаж байсан мэтээр тайлбарлахыг оролдож байсан боловч хүмүүс үүнийг нэгэн дуугаар ҮМНБ гэж үзэж байсан юм.Тэгвэл саяхан буюу 2015 оны 2 сарын 2нд яг дээрхи Финиксийн гэрэлтэй адилхан хэлбэртэй ҮМНБ-ийн цуваа хотын дээр харагдсан байна.1997 оны үйл явдал дахин давтагдаж байна уу? гэж бодмоор үзэгдэл мөн л оройн цагаар ийнхүү хотын дээр харагджээ.Одоогоор АНУ-ын засгийн газрын зүгээс энэ үзэгдэлд ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй чимээгүй л байна.Ямартай ч дээрхи үзэгдлийг харсан хэсэг гэрчүүд амжиж дүрс бичлэгт буулган авжээ. Тэдний нэг хэлэхдээ "Би машин бариад явж байх үедээ энэхүү нисдэг биетийг олж харсан.Энэ биет өмнө зүгээс Эстрелла уулын зүг хурдтай явж байсан.Энэхүү нисдэг биет нь асар том хэмжээтэй түүнийг тойроод олон тод гэрлүүд харагдаж байсан.Бид түүний араас дагаж нэгэн том уулны ард гарахад тэр гэрэл алга болсон. гэж тэрээр ярьжээ. Харин та бүхний харж буй доорхи бичлэгийг мөн л хэсэг гэрчүүд бичсэн байна.Доорхи бичлэгээс харахад энэхүү эх хөлгийн хэмжээ 1997 оны нисдэг биеттэй тун адилхан байгааг харж болно.Мөн энэхүү нисдэг биет нь олон цуваа ҮМНБ-үүд биш харин өөрийгөө тойруулсан олон гэрэлтэй эх хөлөг гэдгийг санаарай.Энэхүү нисдэг биетийн хэмжээг ойролцоогоор урт нь 300метр гэж тооцоолсон байна. Доор харуулсан бичлэг нь 1997 оны Финиксд харагдсан нисдэг биетүүдийн бичлэг юм. |
LIKE UFO.MN?Архив
June 2015
Төрөл
All
Харь гаригийнханы захиас номыг татах PDF дээр хөрвүүлсэн
Америк болон зөвлөлтийн хамтран нисэх үедээ бүтээсэн туг. (Apollo 18 and Soyuz 19, July 1975). Саран дээрхи америкийн анхны туг
Аполло 20-р багийн авсан саран дээрхи зураг.Нууц нэр Кадетрал буюу зүүн талд хар саарал өнгөтэй хана бол харийн бааз болон өндөр цамхаг эдгээр зургууд сүүлд youtube-д бүртгэгдээд байсан "Retiredafb" Виллиам рутлеч мөн "Moonwalker66delta" нарын өмнө нь хэзээч дэлгэж байгаагүй наса-ын нууц материал болно.
Орсын сансрын нисгэгч Алексей Лэонов Союуз болон Аполло зөвлөлт нэгдсэн улсын туршилтын нислэгийн үеэр хэрэглэж байсан тугын хамт
Аполло 20 сатурн 5-ын нууц нислэг 2007 оны 4 сарын 9 нд"retiredafb" Youtube-Д оруулсан бичлэг
Сүүлд "moonwalker1966delta" нэрээр
youtube-д apollo-19 нууц нислэгийн бичлэгийг тавьсан бөгөөд тэрээр тайлбардаа Вандэбэргийн агаарын бааз 1976 оны 2сарын 2ны өдөр үүрийн 5:30 хөөрсөн бөгөөд зөвхөн аполло19 хөлөг шар өнгийн хөөргөгч цамхагтай мөн ямар ч Наса-ын логогүй байсан гэж тайлбарласан. Уридчилаагүй ТV дамжуулалт EBE Mona Lisa гэж нэрлэгдсэн .Лунар Модул-15 Аполло-20 Мет-15 .Лем багийнхан Саран дээр байсан тамхин хэлбэрт хөлөг онгоцноос олсон эртний хүний хөлдсөн цогцос .Толгойн хэсэгтээ гуурстай байсан
1947 он Америкийн нэгдсэн улс ,Мексик росвэллд сүйрсэн харийн биет .Хожим энэхүү нууж байсан материал ил болж ҮМНБ дотор 3 харийн жижиг биетэй хүн байсан талаар холбооны мөрдөх товчооны хавтаст тэмдэглэгдсэн.
CODE NAME "Apoll'o" program "Soy'uz" Nibiru- "X" planet Apolux =Apocalypse Apolluz-X Нарны ойролцоо харагдах болсон ҮМНБ-үүд 2008 оны 10 сарын сүүлчээр их хэмжээгээр харагдах болсон.Энэ хөлгүүдийн хэмжээ нь дэлхийтэй адил том бөгөөд хэмжээ дүрсний хувьд бусадтайгаа адилгүй юм
Америкийн жижиг хот суурин газруудаар сүүлийн үед гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд олноор үзэгдэх болсонд оршин суугчид ихээхэн гайхаж байна Гурвалжин хэлбэрт нь манай цаг үед гарж ирсэн шинэ төрлийн ҮМНБ юм
|